antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2016 12 comments

Геологийн төв лабораторийн захирал Ө.Оюунбаатар 60 гаруй мэргэжилтнийг халах тушаал гаргажээ

нийтлэсэн Admin
e6c8c42ea0eb4425f544b0272240fbbd
“Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин төрийн албанаас үндэслэлгүй халагдсан иргэдийн мэдээллийн дагуу, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээ, сурвалжлага, нийтлэлийг хүргэж байгаа билээ.
Энэ удаад бидэнд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын ажилтнууд хандсан юм. Тэдний ярьж буйгаар тус лабораторийн захирал Ө.Оюунбаатар энэ сарын 1-ний өдөр 60 гаруй мэргэжилтнийг ажлаас халаах тушаал гаргажээ.  Ингээд дээрх хүмүүст мэдэгдэх хуудас өгсөн байна. Уг нь “Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь Монголдоо хамгийн том, геологи, уул уурхайн гол шинжилгээ, судалгаа хийдэг байгууллага юм.
Мөн 2015 онд “ISO/IEC 17025” лабораторид тавих ерөнхий стандарт, “ISO Guide 34” аттестатчилсан стандартчилсан загвар, түүнийг зохион бүтээгчдэд тавих олон улсын стандарт, ур чадварын сорилт зохион байгуулагчид тавигдах шаардлага “ISO/IEC 17043” стандартыг хангаж, гурвалсан итгэмжлэл бүхий Монголын анхны лаборатори болсон юм. Тэр ч утгаараа 170 гаруй нарийн мэргэжлийн геологич, инженер техникийн ажилтнуудтай ажилласаар иржээ.
Гэтэл тус лабораторийн ерөнхий захирлаар очоод хоёр сар болж буй Ө.Оюунбаатар ийн 60 гаруй мэргэжилтнийг нэг дор халах тушаал гаргасан байна. Ө.Оюунбаатар өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын даргын албыг хашиж байжээ. Мөн түүнийг УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүн гэх жиг жуг яриа бас бий.
Ө.Оюунбаатарын тушаал гарган ажлаас халсан хүмүүсийн дунд нарийн мэргэжлийн геологич, инженер техникийн ажилтнууд орсон гэнэ. Тэр ч бүү хэл, жирэмсэн эмэгтэй ч халагдах мэдэгдэл гардаад байгаа сурагтай. Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн энэ үйлдэлд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Үйлдвэрийн эвлэлийн хороо нь ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Тус хорооны дарга н.Тэгшжаргал энэ талаар “…Манай захирал солигдсон. Үүнтэй холбоотой бүтэц өөрчлөгдсөн. Ер нь манай байгууллага санхүүгийн хүндрэлтэй байгаа. Төрийн өмчийн хорооноос бүтэц шинээр батлагдаж ирсэн учраас зарим нэг тасаг, нэгж хоорондоо нэгдэж байгаа. Энэ нь нэг тасгаас нөгөө тасаг рүү ажилтнуудыг нэгтгэж байгаа л ажил.
Ингэхдээ ажилтнуудад хуулийн дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэл өгч байгаа. Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчин, жирийн ажилтныг халахыг эсэргүүцнэ. Гэхдээ манайх бүтцийн хувьд данхар байсан. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд бүтэц өөрчилж байгаа. Гэхдээ энэ ажилтнуудыг Үйлдвэрчний байгууллагын зүгээс ажлаас нь гаргахгүй байх талаас ажиллана” гэлээ.
Ийн “Геологийн төв лаборатори” ТӨҮГ мэргэжилтнүүдийг ажлаас нь бөөнөөр хоморголон халж буй байгууллагуудын нэг боллоо. Тайлбар нь нөгөө л “Санхүүгийн хүндрэл, бас бүтцийн өөрчлөлт…” ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • zochin (November 05, 2016 4:57:26 pm )

    Davarsn novshuud ve.ta nar tegd yaj ter baiguullagig ajiluulh gj bg yum bol.ajilchid ni gsn deerhluuld temtseh heregtei sh de.

  • zochin (November 05, 2016 6:25:47 pm )

    ingej bolhgui shdee, tegeed genet 60 shine mergejilten garaad irdeg umuu ????
    hyneer bitgii ingej togloj bai, zahirlaar ireed hyn halaad baidag asuudliig zogsooh heregtei, ene chin ulsiin hogjild mash ih saad bolj baigaa zuil shdee, taniluudaa avna gesen ygyy,,,,,inegj ulsiin ajil yavdaggui umdaa teneg toriinhoon,,,,

  • zochin (November 06, 2016 8:35:56 am )

    zuv halagdah vndestei bugshsan batganuudiig tseverlegeend oruulah ni zuv

  • gana (November 06, 2016 8:25:28 pm )

    MAN-n teneg kom*stuud hunii amidral medeh bishde, uilee uzej de 4 jil

  • иргэн (November 07, 2016 12:32:45 pm )

    яагаад дандаа тэнэг хүмүүс дарга болдог юм бол…

  • Иргэн (November 07, 2016 10:18:46 pm )

    Зөв бугшсан газрыг цэвэрлэх хэрэгтэй мэргэшсэн гэсэн хүмүүсийн нэрэн дор хүнийг мөлжсөн юмнууд ихтэй хийдэг нэг хэлдэг 10 хүнтэй газар 2 сар ажилаад ажилаараа бахархаж байсан ч худлаа ажил хийдэггүй юмнуудад дургүй хүрсэн жинхэнэ мөнгө олдог хүмүүс нь инженерүүд нь байсан

  • Ажилчин (November 08, 2016 9:07:50 am )

    Тамгын газрыг нь байхгүй болгоод оронд нь 3 хэлтэс нэмсэн байх юм. Тамгын нэг даргатай байсан бол гурван хэлтэсийн даргатай болох юм байна л даа. Юун хэмнэлт вэ.

  • kkkooo (November 08, 2016 7:54:08 pm )

    УУЧЛААРАЙ БИ ҮҮНИЙГ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА ОРЛОГО БАЙХГҮЙ БАЙГУУЛЛАГА ОРШИН ТОГТОХЫН ТУЛД ӨӨР АРГА БАЙХГҮЙ ҮҮНИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД Ч 1 ХҮНИЙ ХИЙЖ БАЙСАН АЖЛЫГ 5-10 ХҮНД ХУВААН ӨГЧ НУТГИЙН БОЛОН ХАМААТНЫ ХҮМҮҮСЭЭРЭЭ ТЭГШБАЯР ДАРГА ДҮҮРГЭСЭН ҮҮНД УХААЛАГ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ АРДЧИЛСАН НАМЫН БУДЛИАНААС БОЛЖ ЭНЭ БАЙГУУЛЛАГА ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН ХУУЧИН АЖИЛЧИД ҮҮНД ХАМГИЙН ИХ УХААЛАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮҮ ТЭГЭХГҮЙ БОЛ НИЙТЭЭРЭЭ АЖИЛГҮЙ БОЛНО

  • kkkooo (November 08, 2016 8:02:15 pm )

    АНХ ОРОХДОО Л ЭНЭ ХҮМҮҮС СОЛИГДОХ ДАРГЫН ЭРХ АШИГ ДОР ОРСОН АЖИЛГҮЙ БОЛОХОО УХАМСАРЛАСАН БАЙХ ЁСТОЙ БАТАЛГААГҮЙ АЖИЛД АВСАН ХҮНЭЭ ДАГААД АВАХГҮЙ Явсан нь дээр дээ

  • zochin (November 08, 2016 8:09:11 pm )

    khalamjiinhan ter chigeeree khalagdaad khel am khiigeegui l bna ta nariin khajuud khamgiin ikh erkh ni zurchigdsun humuus shuu ta nar baiguullagaa gazriin hursnuus archihiig huseegui l bol duugui l uur ajil khai

  • zochin (November 08, 2016 9:09:46 pm )

    zuv

  • zochin (November 26, 2016 5:45:56 pm )

    ардчилсан намын ажил хийж чаддаггүй дарга нараас болж дампуурах шахсан одоо л өөд нь татаж авах авах хэрэгтэй.

antalya rent a car