antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2016 2 comments

Ж.Батсуурь: Оюутны хөгжлийн зээл авсан бол 70 мянган төгрөг авах боломжгүй

нийтлэсэн Admin

de7134602c2895e25e7783c09ded4eecМонгол Улсын Засгийн газраас “Боловсролын зээлийн сан” байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг гаргасан. БСШУС-ийн сайд Ж.Батсуурь “Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй” гэлээ. Учир нь улс орны өнөөгийн нөхцөл байдал эдийн засгийн хямрал зэргийг харгалзан үзэж энэ шийдвэр гаргажээ. Мөн салбарын сайд хэлэхдээ “Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жилийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэнэ гэж тооцоолсон. Зээлийн хүрээнд ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан” хэмээсэн юм.

Оюутны хөгжлийн зээлд энэ оны хичээлийн жилийн эхэнд хийсэн судалгаагаар 90000 оюутан хамрагдах тооцоо гарсан байна. Мөн дотоодын оюутан суралцагчдын үндэсний тэтгэлэг, гадаадад суралцах магистр, докторын сургалтын зээл олгох ажлуудыг үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа аж.

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (November 06, 2016 9:57:22 am )

    Harah tsaraini zalitai hudlaa ineesen haashaa sonin hun be

  • ЧУКА (November 06, 2016 11:58:32 am )

    ТОГСООД АЖЛЫН БАЙР БАЙХ БИШ БААХАН ЗЭЭЛ АВААД СУРНА ГЭДЭГ МОН Ч ХЭЦУУ ГАРЦ ЯАЯА ГЭХ УУ? БОДЛОГООР ХОНГОЛТТЭЙ СУРГАХ АРГА ЗАМ ХАЙХ ХЭРЭГТЭЙ НЭН ЯЛАНГУЯА ОРХ ТОЛГОЙЛСОН ГАНЦ БИЕ АЙЛЫН ХУУХДУУД,НЭН ЯДУУ ОРХИЙН ОРЛОГОТОЙ АЙЛЫН НЭГ Ч БОЛОВ ХУУХЭДЭД ХОНГОЛТ ЭДЛУУЛЭХ БОЛОМЖ ГАРГАХЫГ САЛБАРЫН САЙДААС ХУСЬЕ !

antalya rent a car