antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2016 10 comments

Өргөн хэрэглээний барааны үнэ 1.9 хувиар буурчээ

нийтлэсэн Admin

1478240035581c2723e4d94Энэ сарын 2-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.

Тодруулбал, махны дундаж үнэ энэ сарын 2-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, ямааны ястай махны үнэ 8.3 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 3.0 хувь, үхрийн цул махны үнэ 3.5 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.3 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 3950 төгрөг, үхрийн /ястай/ мах 5390 төгрөг, үхрийн цул мах 7140 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 3340 төгрөгийн үнэтэй байжээ.

Харин гурилын үнэ энэ сарын 2-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.3 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 4.4 хувь, манжингийн үнэ 6.7 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад байцааны үнэ 1.8 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 5.8 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.2 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна гэж ҮСХ-ны эдийн засгийн статистикийн газраас мэдээллээ.

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Дарь (November 04, 2016 9:24:14 pm )

    Мах хямдраад байхад Гуанзны хоолны үнэ буурдаггүй!

  • Zochin (November 05, 2016 2:31:11 am )

    Dollar guai ussun gd harin ch urgun hereglee bolon busad baraa buteegdehuunii une usuj bna shuu dee.Ta nar bitgii ingej ard tumneeree doog tohuu hii. Gaduur yvaad sudalgaa hiigeed uzdee. Super marketuudiin une arai heterhii bgaa shuu.

  • Anonymous (November 05, 2016 7:56:25 am )

    haha tegvel urhiin orlogo ternees chin iluu buurch bnshdee

  • Unen (November 05, 2016 10:05:43 am )

    Buh yumni une ussun bn yamar uchirtai hudlaa medeelel tavidag yum be

  • Anonymous (November 06, 2016 9:50:42 am )

    Өргөн хэрэглээний барааг худалдан авах мөнгө байхгүй юм чинь үнэ буулгүй яахав дээ малаа.

  • Anonymous (November 06, 2016 11:37:57 am )

    ОР ЗЭЭЛТЭЙ АРД ТУМЭН ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖГУЙ БАРААНЫ УНЭ ДАХИН БУУХ МАГАДЛАЛТАЙ,

  • zochin (November 06, 2016 1:18:56 pm )

    guanz,tsainii gazriihan vne buulgah gj meddeggvi maluud uu??! Ta nar max vned orloo gd hoolnii vne nemsen bizde??! Odoo max hyamdhan bolchloo shdee…icheechee icheech

  • Anonymous (November 06, 2016 11:10:52 pm )

    yauni dollar usuud bhad buuh bolomjgui ee. harin jijig companiud dampuurah magadlaltai

  • Una (November 07, 2016 3:14:02 am )

    Statistikiin gazar medeelelee haanaas avdag yum une byyrsan baraa haana bna yamarch barimtgui Médée gargah yum tegeed nuguu 76-n odoo yugaach medehgui Statistikiin medeegeer une byyrsan geed yariad yavna

  • Bi (November 07, 2016 8:09:16 am )

    Oorsdoo mahaa avaad odriin hooloo beldeed yavaach, guanz guanz gej guagachij baihaar.

antalya rent a car