antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2016 39 comments

АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийн 180 градусын эргэлт

нийтлэсэн Admin

1478242075581c2f1bf0efb

Улс төр гэдэг өөрөө хачин сонирхолтой “чөтгөрийн тойрог” юм. Бүр ойлгомжгүй ч юм шиг. Ийнхүү гайхах болсон нь учиртай. Шинэ Засгийн газар байгуулагдаад 100 өдрийг ардаа үдээд байна. Энэ хугацаанд төсөв хөрөнгийн байдал хүн бүрийн толгойг өвтгөсөн асуудал болж хувираад байгаа юм. Тэгвэл эдийн засгийн хямралтай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн хэмнэлтийн бодлогыг баримталсан. Эдгээрийн нэг нь хүүхдийн мөнгө юм. Гэхдээ хүүхдийн мөнгийг ор мөргүй хассан биш харин нийт хүүхдүүдийн 60 хувьд нь бэлэн мөнгийг нь өгөөд үлдсэн 40 хувийнх нь мөнгийг 2019 онд нөхөн олгохоор шийдвэрлээд байгаа. Өөрөөр хэлбэл амжиргааны түвшин харьцангуй сайн гэж үнэлэгдсэн айл өрхийн хүүхдүүдийн мөнгийг Засгийн газар үнэт цаас хэлбэрээр хадгалж байгаад эдийн засаг сайжирмагц нөхөж олгохоор болсон юм. Хүүхдийн мөнгө  энэ оны 7 дугаар сараас эхлэн олгогдоогүй байсан. Үүнийг шинэ Засгийн газар гарч ирээд Хүний хөгжил санд 79.2 тэрбум төгрөг нэмэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлж 7-9 дүгээр сарын хүүхдийн мөнгийг бэлнээр олгоод байна.

Гэтэл үүнийг нь сөрөг хүчин болох АН-ынхан улстөржүүлж иргэдийн санаа бодлыг үймүүлж эхэллээ. Тодруулбал, АН-ын бүлгээс “Хүүхдийн мөнгийг бүхэлд нь олгох хэрэгтэй”, “Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь хууль зөрчсөн үйлдэл” гэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж, чуулган дээр мэдэгдэл хийж байх юм.

Тэгвэл УИХ-ын АН-ын бүлгийн дарга хийж буй С.Эрдэнийн яг жилийн өмнө буюу ХАХНХ-ын сайд байхдаа “Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгоно” гэсэн ярилцлага өгч байсныг сануулж байна. Тэрбээр ердөө жилийн өмнө “1-17 дугаар бүлэгт байгаа өрхийн хүүхдэд л хүүхдийн мөнгө шууд олгогдоно” гэж хэвлэлд ярилцлага өгөөд явж байсан байх юм. Тодруулбал, “…Нийгмийн халамж үйлчилгээг зорилтот бүлэг рүү чиглүүлж, оновчтой зөв бодлого болгон хэрэгжүүлье гэдэг зүйл яриад байгаа. Хэн нэгнийг ялгаварласан зүйл байхгүй. Ер нь төрөөс үзүүлж байгаа аливаа халамж үйлчилгээний бодлогыг хэрэгтэй хүнд нь өгье л дөө. Хэрэггүй хүнд өгч яах гээд байгаа юм, мөнгөний гарз шүү дээ…  Ер нь өмнөх жилүүдэд дандаа л хавтгайрсан халамжийг үзүүлж ирсэн. Бололцоотой айлын хүүхдүүдэд сарын 20 мянган төгрөг өглөө ч яалаа, байлаа ч яалаа…” гээд ярьсан баримт байх юм.

Гэтэл өнөөдөр УИХ-дахь АН-ын бүлгийн гишүүд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой гэж ярьж байгаа нь хэдхэн сарын өмнө өөрсдийнхөө ярьж байснаас 180 градус эргэчихээд байгаагийн илрэл юм. Улстөр гэдэг чинь ийм туйлбаргүй зүйл байдаг юм уу, аль эсвэл АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ярьсан хэлсэн бүхнээ мартчихдаг юм уу.

Ингээд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийн IKON.MN сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

С.Эрдэнэ: 1-17 дугаар бүлэгт байгаа өрхийн хүүхдэд л хүүхдийн мөнгө шууд олгогдоно

А.ТӨГӨЛДӨР, IKON.MN

2015 ОНЫ 11 САРЫН 30

 Эдийн засгаас хямралаас үүдэн ирэх оноос хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож эхэлнэ гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ онд хүүхдийн мөнгөнд 256 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол саяхан батлагдсан 2016 оны төсөвт 144 тэрбумыг хүүхдийн мөнгөнд зориулахаар болжээ. 

Улсын хэмжээнд 0-18 насны 978 мянга орчим хүүхэд байдаг. Дээрх батлагдсан төсвөөр бол 978 мянган хүүхдийн 60 орчим хувь хүүхдийн мөнгө авахаар болоод байна. Тэгвэл айл өрхүүдийг хэрхэн ангилж хүүхдийн мөнгийг олгох болсон талаар ХАХНХ-ийн сайд С.Эрдэнээс тодрууллаа. 

-Хүний хөгжил сангаас Хүүхдийн мөнгөнд төсөвлөсөн мөнгийг 40 гаруй хувиар бууруулж, 144 тэрбумаар баталсан. Тэгэхээр нэлээд олон айл хүүхдийн мөнгө авч чадахгүй болох нь ээ? 

-Нийгмийн халамж үйлчилгээг зорилтот бүлэг рүү чиглүүлж, оновчтой зөв бодлого болгон хэрэгжүүлье гэдэг зүйл яриад байгаа. Хэн нэгнийг ялгаварласан зүйл байхгүй. Ер нь төрөөс үзүүлж байгаа аливаа халамж үйлчилгээний бодлогыг хэрэгтэй хүнд нь өгье л дөө. Хэрэггүй хүнд өгч яах гээд байгаа юм, мөнгөний гарз шүү дээ. 

Эхний 17 бүлэгт нийт хүүхдийн 83 хувь хамрагдаж байгаа

 Ер нь өмнөх жилүүдэд дандаа л хавтгайрсан халамжийг үзүүлж ирсэн. Бололцоотой айлын хүүхдүүдэд сарын 20 мянган төгрөг өглөө ч яалаа, байлаа ч яалаа. Бололцоотой айл хүүхдээ 20 мянгатай мянгагүй аваад явчихна. Гэтэл хүнд амьдралтай айлуудад хүүхдийн 20 мянга бол маш чухал байгаа. Амьдралд нь ч нэмэр болж байгаа. 

-Тухайн өрхийн амьдралд 20 мянган төгрөг хэрэгтэй, хэрэггүй яаж ялгах вэ. 760 мянга гаруй өрхийн хэд нь ирэх онд хүүхдийн мөнгө авах вэ?  

-Бүх айл өрхийг 20 категорит хуваасан байгаа. Эхний буюу нэн ядуу таван категори, арай гайгүйвтэр тав, түүний дараагийн буюу дундаж айл өрхүүдэд хүүхдийн мөнгө олгоно. 

Хамгийн сүүлийн гурав, өөрөөр хэлбэл чинээлэг гэж хэлж болох гурван бүлгийг чөлөөлөөд 1-17 дахь хэсэгт хүүхдийн мөнгийг олгох юм. Эхний 17 бүлэгт нийт хүүхдийн 83 хувь хамрагдаж байгаа. 

1478241920581c2e8032ef3

1478241863581c2e475141d

Г.Сүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • зочин (November 04, 2016 9:41:02 pm )

    Гайхаад байх юу байна. Монгол орныг дампууруулж ах дүүсээ урдаас орж ирэхээр жаргаваа гэж байгаа хутган үймүүлэгч биш үү, МАН-ыг хүнд байдалд оруулж байдгийг нь баруулах гэсэн арчаагүй увайгүй ёдрын санаатан далдын далд орог яршиг цаашаа

  • цэцэг (November 04, 2016 10:50:16 pm )

    Эрдэнэийн сахарын өвчин газар авч хэлсэн ярьсан аа мартдаг болсон юм байлгүй дээ түүнээс биш тийм орон гаран байна гэж юу байх вэ?

  • emgl tulgatan 99 (November 05, 2016 3:13:23 am )

    iim hun shuu dee jinhene torh ni ene erdene bol aluurchin shorond bh estoi hun haad luibarchinguudiig buu too olonhioroo batlaad batlaad l yb oorsdoo yaj knop dardag blaa huuhdiin mongiig yaj olgoh gj bgaag ard tumen oilgoj bna chi zugeer l ulsaas luibardsan omchoo huraalga erdeniig shalgah estoi

  • Иргэн (November 05, 2016 10:15:18 am )

    Эрдэнээ гэдэг нөхөр угаасаа худалч хуурамч хүн.

  • найз (November 05, 2016 11:12:21 am )

    муу луйварчинг байлгаад байх юм нас барсан хүний мөнгө авч иддэг аймаар хүн шүү дээ ичих нүүр гэж алгаа хоёр өөр юм яриад л харахаас ой гутаж байна ах дүү нар нийлээд баянголын төсвийн мөнгийг хувааж идэж байгаа шүү дээ нэг л өдөг тэсрэнэ дээ

  • зочин (November 05, 2016 12:17:10 pm )

    2 авгайгаа алсан байх шүү, энэ нөхөр

  • zochin (November 05, 2016 1:18:13 pm )

    C erdene ooroo hat hog shyy dee chi nii nam garch ireed chi hyn am niigmiin hamgaalin said bolj ireed hyyhdiin baigyylgiin asran
    hymyyjyyleh tobiin 90% ajilaas no hslj bn shyy dee b. Byrmaa m.chinzorig metiin hymyystei niilj bj IH Olin hyniig ajilgyi bolgoson shyy dee BA’s boloogyi IH hemjeenii mongo ygaasan hyn shyu dee ter byrmaa abgai tai ta hoer

  • Зочин (November 05, 2016 1:20:46 pm )

    Ардчилсан намын үнэн нүүр царай,төрх нь энэ юм.Эрдэнэ гэгч амьтан өөрийн ах дүү нараараа баян гол дүүргийг л дүүргэж байгаа шүүдээ

  • Үнэн (November 05, 2016 2:03:48 pm )

    Наадах чинь хүн алж хүрээ талахаас бусдыг хийдэг хүн дээ .Гутал арчигч болон өөрийгөө даган баясах нөхдийг нэгээс гурван сар дамжуулж ажлуулаад л байгууллагын тэргүүн болгоно.Бас болоогүй төрийн албыг утгаар нь жонхууруулсан эр шүү.Миний мэдэхийн л их сургуульд чин үнэнээрээ сураагүй хүмүүсийг хуурамч дипломоор нь албанй дарга болгохын тулд шууд оноог өөрчилж чадаж байсан хүн шүү.Арай л аймаар луувирчиндаа наадах чинь

    • Anonymous (November 05, 2016 5:52:27 pm )

      Xvн алсан ч хэрэг энэнд бий ш дээ. Хогийн муу хятад.

  • citizen (November 05, 2016 3:22:06 pm )

    Хүүр үнэртсэн царайтай энэ гайхал одоо ханана цадна гэж ер нь байна уу Хандгайтын ам,БГД тэр чигээрээ түүний ил далд өмч боллоо. Нэг мангаст ийм их идэш бэлтгэж ард түмнээ хоосон хоцроосон Ардчилал гэж үнэхээр агуу онол юм аа баярлалаа Бат Үүл баатраа Элбэгдоржоо их баярлалаа Эрлэгийн элчийн өмнө цөмөөрөө нэг ижил тавцан дээр тухтай уулзацгаая да

  • Зочин (November 05, 2016 5:03:48 pm )

    Угаасаа энэ хүний үнэн төрх нь энэ ш дээ. Биднийг өмнөхөө мартсан мангарууд гэж боддогийн. Эрдэнэ л ганцаараа хүн. Бид бол түүний хувьд “мангар” амьтантөдий гэж гэж тэр итгэсээр, сонгууль хийсээр ирсэн зэвүүн гар шүү дээ.

  • Зочин (November 05, 2016 6:14:32 pm )

    Очиж очиж энэ хүнийг АН-н бүлгийн дарга болгохдоо яахавдээ. АН-хан энэ мэдлэг боловсролгүй, хөмхий зуусан өсөрхөг хүнд үргэлж албан тушаал, эрх мэдэл өгдгийг бодоход айцгаадаг юм байлгүй дээ.

  • zochin (November 05, 2016 6:28:43 pm )

    Daraagiin songuuliar AN dahiad garahgui, iim hymyysee zeverlehgui ard tymniig yu gej boddog um bol,

  • шоогоо (November 05, 2016 6:37:11 pm )

    Харин гайхаад байх юу байна. МАН ынхан ч гэсэн адилхан ингэж балайрдаг шүү дээ. Хямралтай үед төсвөө зоригтойхон таначихаж чадахгүй эргэж буцаад алцаганаад байгаа биз дээ

  • зочин (November 05, 2016 8:54:03 pm )

    С.Эрдэнэ гэж гоё нэртэй луйварчин, зөвхөн ганцаараа эзэн гэж ярьдаг, дүүргийн хөрөнгийг, халамжийн мөнгийг, ганцаараа ханаж цадахгүй иддэг, шоронгийн тав,

  • зочин (November 05, 2016 8:56:03 pm )

    С.Эрдэнэ эхнэрээ алсан шиг алчихна гэж айгаад дүүргийн тамгын газрынхан, дүүргийн АН-ынхан бүгд түүний хэлснийг дагаж, түүний луйварыг илчилэхээс айдаг гэсэн үнэн үү

  • Irgen (November 05, 2016 11:23:43 pm )

    Yzrah gek gej bga tsarai garagsan erdene doloon muu yor shugelsen luivarch hulgaich heruul udugch meden budlagch honzognogch horchin uun deer bas aluurghin yragchin bh nee!!

  • zochin (November 06, 2016 1:08:57 am )

    Za hunii 180* yaahav.Uursduu 360* eregcheed ard tumniig bas 720*tolgoig erguulj nudiig ni bultiilgej bna MAN

  • hm (November 06, 2016 5:55:04 am )

    an namd ene adagin muuhai luivarchingaas uur oligtoi hyn olddogyi l uym baihdaa

  • zochin (November 06, 2016 9:14:04 am )

    Hamgiin ayultai hun gej mash olon hun heldeg yum bilee.

  • zocuhin (November 06, 2016 9:30:22 am )

    BGD-iin mash olon humuust altan gadas odong mongoor avch ogch baigaag ni shalgah heregtei. Hamgiin ih hodolmorloj mash olon jintei ajil hiij, us ni buuraltsan yavaanuud ni altan gadas avch chadaagui baihad oligtoi yu ch hiigeegui baij, hodolmoriin hundet medali ch avaagui baij algasaad altan gadas mongoor avchhaad yvj bgaa hun zondoo bna. Shalgah heregtei.

  • ХЭ ХЭ (November 06, 2016 11:17:54 am )

    ЭРДЭНЭ МАНЫ АМЛАЛТЫН БИЕЛЭЛТЭНД ЯМАР ХАМАТАЙ ЮМ БЭ? ДАНДАА БУРУУГАА БУСДАД ТОХОЖ БАЙДАГ БОЛЬШЕВИКУУД БОЛЬЦГОО

  • зочин (November 06, 2016 11:28:47 am )

    АН энэ С.Эрдэнэ гэдэг луйварчинг бүлгийн даргаараа байлгаад л байвал рейтинг нь унасаар байх болно, хохино дээ, ер нь хулгайч луйварчид цугларсан нам даа, Алтанхуяг дэд сайдад нэр дэвшүүлэхдээ эрүүгийн хулгайч Цагаан шонхорын Энхтайван, дарханы Мөнхдаш нарыг нэр дэвшүүлж байсан гээд л боддоо,

  • Anonymous (November 06, 2016 3:14:28 pm )

    Luivarching mongolin turuus zailuulache ardin nam ardchilsan naminhan

  • Anonymous (November 06, 2016 3:17:15 pm )

    Ene luivarchin ulaan tsagaanda garsan hulgaich batbayr gej novsh niilj uur aimgin buhig uurin nutgaar hucheer duudulj yava ichehe bolison luivarchin

  • Bold (November 06, 2016 4:17:42 pm )

    Ene hund olon saihan chanar baidag MAN-i tejeebruudee

  • Bolgoomjil (November 06, 2016 4:21:56 pm )

    MAN-i NOHOD HAA SAIGUI HUCACGAAJ BN. BOLGOOMJMOI BAIGAARAI NRGED EE

  • zochin (November 06, 2016 5:51:30 pm )

    man gej etseg uvgudiig mine baitugai maniinhaa tarhiig barij b,na daa.gevch novshiin gainii namiig nam bus bolgoo zaluusaa.

  • zochin (November 06, 2016 5:57:01 pm )

    davhar deel gej jaljignaadal baisan bidee man. odoo lainii hugshin MAN

  • Ачу (November 06, 2016 6:08:41 pm )

    Иймэрхүү л эргүү урваач шарваач худалч хулгайч амьндаа тулвал эх орныг маань өлхөөн дээрэмчдэд өгчих бузрын дотоодын дайснууд саарал ордноор дүүрчээ.Бид ч малнууд юмдаа чааваас ийм хүмүүсд итгэж суудаг?!!!

  • ЗОЧИН (November 06, 2016 8:07:16 pm )

    ТА НАР БОЛЬДОО С.ЭРДЭНЭ ГЭХ ЮМ. ЭНЭ ХҮНИЙГ БИТГИЙ ОД БОЛГООЧ ТЭР БАЙХ ЁСТОЙ ШОРОНД НЬ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЭХ МАЛ АЛГА УУ? НААД ХҮН ЧИНЬ ЦАГААН ЦААС ШИГ ТИЙМ АРИУН ХҮН ЮМ УУ? ТЭР БАЯЖСАН ТҮҮХИЙГ НЬ СӨХӨӨД ТАВЬЧИХ ХУУЛЬ АЛГА УУ?

  • Хахаха (November 06, 2016 8:20:43 pm )

    МАН-ынхан бас бүгдэнд өг ялгаж болохгүй гэж байсан шүү дээ тэгээд хэн нь эргэчихээд байна тэднийхэн хэвлэлд өгч байсан ярилцлагыг тавьчих уу

  • Hulk (November 07, 2016 7:54:05 am )

    Ha ha ha buun hulsnii komentchid

  • зочин (November 07, 2016 10:36:35 am )

    Энэ сдагийн ам ажил 2 дандаа зөрөх юмаа.

  • дамиран (November 07, 2016 12:03:22 pm )

    дээрэмчин , луйварчин , алуурчин шүү дээ

  • ккк (November 07, 2016 1:15:39 pm )

    МАН ч гэсэн хүүхдийн мөнгийг ялгаваргүй олго гэж сонгуулийн өмнө орилж байсан бас бий ш дээ ганцхан Эрдэнэ биш бүхэл бүтэн намаараа 180 эргэчихсэн байхад юу нь сонин байгаа юм. Ганц хүн эргэх ч бага хэрэг бүтэн нам засгаараа эргэчихсэн байна аа наана чинь. Төрийн албыг Төрлийн алба болголоо гээд жагсаад бид дан дээлтэй байлгана гээд дээл өмсч жагсаад байсан нам наана чинь давхар дээлтэй төрлөө төрийн албанд шахчихсан сууж байна мангаруудаа

  • Зочин (November 07, 2016 2:57:39 pm )

    Үнэн бййдаг бол Эрдэнийг шоронд нь илгээ,нас барсан хүний мөнгийг хахаж цадталаа идэж хөрөнгөө босгочихоод Баянгол дүүргийг вант улс болчихоод байхад АТГ,Шүүх цагдаагийхан шалгаж сайн ажиллаж чадахгүй бна уу

  • зочин (November 08, 2016 4:49:29 pm )

    МАН-тай яг адилхан болж тээ

antalya rent a car