“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг баталгаажуулсан талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдээлэл хийнэ гэж байсны дагуу мэдээлэл өглөө. Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулагдах ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааг нь шалгах бөгөөд тус газрын зүгээс хяналт тавиад явна гэх мэдээллийг өгч байна.
За харин ТУЗ-ийн тухайд Төрийн мэдлийн 51 хувийг ТУЗ-д У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн төлөөлөх бол 49 хувийг нь Засгийн газрын өмнүүр орж Оросуудаас худалдаж авсан “Mongolian Copper Corporation”-ийн талаас Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-д томилоод байгаа юм.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “49 хувийг эзэмшигч талаас ТУЗ-ийн гишүүдийг 9 болгох санал тавьсан ч долоо дээр тогтлоо. Одоо ТУЗ бүрэлдсэн. Мөн нөгөө талаас гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн даргыг хоёр жилээр ээлжлэн тавих санал тавьсан. Засгийн газраас зүгээс энэ хоёр удирдлагыг төрөөс томилох байр суурьтай байгаа. Одоогоор засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргад У.Бямбасүрэнг томилох чиглэл ирсэн. Ерөнхий жишиг нь ийм юм. Үндсэндээ бид компанийн тухай хуулийн дагуу 49 хувийг эзэмшигч талтай сүүлийн нэг сарын хугацаанд 10 гаруй удаа хэлцэл хийгээд байна. Хэлцлүүд ихэвчлэн албан бичгийн хүрээнд явагдсан… “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ бүрдсэнээр гүйцэтгэх удирдлага томилогдох боломж үүсэж байна. Гүйцэтгэх удирдлагыг компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүдийн 66.6 хувиас дээш саналаар батламжилдаг. Энэ тохиолдолд 49 хувийг эзэмшигч талын санал заавал орно. Гүйцэтгэх удирдлагыг төрөөс дөрвөн жилийн хугацаатайгаар томилоод явах шийдэлд хүрсэн байгаа” гэлээ.
Тэгэхээр Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга болж байгаа ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн гэж хэн бэ гэдэгт анхаарал хандуулъя.
Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Улаанбаатар хотын 33 дугаар сургуулийг 1990 онд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 1994, Итали Улсын Бокконийн их сургуулийг 1998 онд төгссөн. БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2010 онд Монголын ардчилсан социалист Залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. 2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 12 жил ажилласан нэгэн юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (November 03, 2016 1:47:20 pm )
daatgaliin mongo idej bayjsan hun odoo erdenetiin mongiig husaj ogno biz de
-
Иргэн (November 03, 2016 1:57:26 pm )
Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
-
Иргэн (November 03, 2016 1:57:52 pm )
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (November 03, 2016 1:58:12 pm )
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
-
Иргэн (November 03, 2016 1:58:32 pm )
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
-
Иргэн (November 03, 2016 1:59:13 pm )
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
-
Иргэн (November 03, 2016 1:59:34 pm )
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
-
Иргэн (November 03, 2016 2:00:38 pm )
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
-
Gombo (November 03, 2016 2:04:19 pm )
Luivarchdaas erdenetiin 49/-g ulsad avaachee.boliochee. Enhbold badamjunai elbegdorjoo.ard tumen teneg bishshuu…….
-
Vher mongol (November 03, 2016 2:48:32 pm )
Mongol dampuursan shdee!
-
Мо (November 03, 2016 3:20:01 pm )
Хулгайг хүоээн зөвшөөрч байгаа юмуу. Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
-
БА (November 03, 2016 3:49:31 pm )
хулгайчуудыг дэмжинэ гэж үү яагаад чиг зөвшөөрөхгүй үүнийг үнэн зөвөөр нь тогтоочих төр засаггүй гэж үү анхааралтай хүлээж байНА БУРУУ ШИЙДВЭЛ БОСНО ШҮҮ ЛУЙВАРЧДАА
-
Иргэн (November 03, 2016 7:15:43 pm )
Монголын төр хулгайч, луйварчид, мафи, олигархиудын талд бат зогсож, ард түмнээ хөсөр хаяжээ.
-
Иргэн (November 03, 2016 7:17:25 pm )
Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хууль хяналтын байгуулага шалгаж дуусаагүй байхад, ҮАБЗ, УИХ-аар хэлэлцээгүй байхад ийм шийдвэр гаргаж байна гэдэг нь Монгол төрийн эмгэнэл.
-
ЗОЧИН (November 03, 2016 7:29:57 pm )
ЯАЖ Ч ҮЗСЭН ОХУ,ЗГ,ПУТИН Э-Н 49%-Г ЗАРАХААР ШИЙДСЭН,МАНАЙ ЗГ АВАХГҮЙ ГЭСЭН,МОНГОЛ КОМПАНИ АВЧ,ЭНЭ НЬ ЗАРИМ УЛС ТӨРЧДӨД ТААЛАГДАХГҮЙ БАЙВАЛ АВСАНТАЙ НЬ БИШ,ЗАРСАН ЭЗЭНТЭЙ НЬ ЯРЬ.
-
Baatar (November 04, 2016 10:45:01 am )
hudaldaj avsan yum ogt bish luivardaj avsan.Erdenet uilveriin uuriinh ni munguur uuriig ni hudaldaj avsan bgaam. Iim bj taarahgui !
-
-
Зочин (November 03, 2016 11:12:46 pm )
Монгол улсд төр нь хуулиа дээдэлдэг юм бол төр засаг нь хуулийн дагуу ажиллах ёстой худлаа хулгайн замаар ажилласан болох хэрэггүй тийм учраас Элбэгдоржоос авхуулаад Сайханбилэг бусад энэ нууц ажиллагаанд оролцсон төрийн сайд түшээд төрийн хуулиас гадуур хэлэлцэн үгсэж ард түмний болон Монгол улсын хөрөнгийг ашиг сонирхолын үүднээс хулгай замаар авахыг санаархсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх нь зөв ард түмэн үүнийг шаардаж байна. Хэрэв үнэхээр Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж 49%иа авсан тохолдолд хэнч ийм шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой.
-
Anonymous (November 03, 2016 11:13:12 pm )
Муусайн шунахай юмнууд монголын буяныг луйвардаж аваад хахаж үхэцгээнээ харж л байгаарай. Нүгэл нүдээрээ гэж үнэн үг шүү. Үр хүүхэддээ л хараал болгож бга юм да
-
Зочин (November 03, 2016 11:39:55 pm )
ТӨРИЙН БУРУУ ҮЙЛДЭЛ ШИЙДВЭРИЙГАРД ТҮМЭН НЬ ЗОГСООЖ БОЛДОГИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЧУУД ХАРУУЛЖ БАЙНА МОНГОЛЧУУД ЯАГААД ТӨРИЙН ХУУЛИА ХҮНДЭЛДЭГГҮЙ ЕӨРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД БУСАД ТӨРИЙН ТҮШЭЭДИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ШУДРАГА ШҮҮХЭЭР ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ АРД ТҮМЭН ШУДРАГА ШҮҮХИЙН ТӨЛӨӨ БОСОХ ХЭРЭГТЭЙ.
-
буруу ш дээ (November 04, 2016 4:38:53 am )
Хулгайг Элбэгдорж М.Энхболд тэргүүтэй хүмүүс хамтарсан нь тодорхой болж хулгай луйврыг дэмжиж хулгайг хүлээн зөвшөөрч болохгүй БАТ ҮҮҮЛ БААТАРЫН хэлдэг лалар ууд болжээ
-
Монгол (November 04, 2016 7:04:48 am )
МАН энэ асуудлыг буруу шийдвэл АНын араас арчигдана Энхболд дарга та Эрдэнэтийн асуудал дээрхи байр сууриа тодорхой хэлж 49% ийг ард тумэнд хувьчлан зарах ажлыг зев зохион байгуулбал та баатар болж намын тань нэр хунд суга дээшлэнэ шуу. Ийм туухэн боломжийг ашиглаж чадахгуй арчаагуйтвэл юун еренхийлегчийн сонгууль одоо навс унаж байгаа нэр хунд чинь шалан дээр байтугай болох байлгуй.
-
Zochin (November 04, 2016 2:19:04 pm )
Hogiin batsaan daa
-
Иргэн (November 04, 2016 9:39:40 pm )
Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм. .
23 Comments