antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2016 47 comments

 Ахыгаа консулаар томилогдоход лоббидсон гэгддэг С.Одонтуяа Эрдэнэ вангийн хошууны иргэдэд ээлтэй дарга байна гэв

нийтлэсэн Admin

olloo_mn_1453859804_12625921_1040483556015814_284164392_n

Эрдэнэ вангийн хошуу гэх тодотголыг сүүлийн жилүүдэд дагуулах болсон Баянголын засаг даргаар бас л нөгөө С.Эрдэнэтэй холбоотой хүн ирэв. Өнгөрсөн жилүүдэд С.Эрдэнэтэй хамт тохой нийлүүлэн парламентад суусан Салдангийн Одонтуяа засаг “хатан”-ы суудалд суув. С.Эрдэнэ хийгээд С.Одонтуяа гэсэн нэр хоршил болтлоо төдийгөөс өдийг хүртэл хамтдаа яваа болоод ч тэр үү, Баянголд Эрдэнийн эрх мэдэл хэрэгжих шинэ дөрвөн жил эхэллээ гэгдэж байна. Юу ч болсон тэгээд цаг хугацаа харуулах биз ээ.

Ямар ч байсан засаг даргаар суусны баяраа С.Одонтуяа С.Эрдэнэтэйгээ хамтдаа тэмдэглэсэн гэх мэдээлэл гараад байгаа. С.Одонтуяа тамгаа авахдаа, төр бол иргэддээ ээлтэй байх ёстой, тиймээс иргэддээ ээлтэй Засаг дарга байна гэж өөрийнхөө байр суурийг тодотгосныг зарим мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. Ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн идэвх санаачилгыг дэмжих гээд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан олон амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө ханцуй шамлан орж байгаа гэнэ.

Яахав тэгээд ажлаа сайн хийвэл иргэдэд л тустай. Гэхдээ С.Одонтуяа дарга иргэддээ ээлтэй дарга байх уу, С.Эрдэнэ болоод эргэн тойрныхондоо ээлтэй засаг байх уу гэдгийг харуулах биз.

Дашрамд өгүүлэхэд, С.Одонтуяа хатагтай УИХ-ын сонгуулиас өмнөхөн ахыгаа Сан Франциско хотод суух консулаар томилогдоход лоббидсон гэгдэж байсан билээ. Энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон байдаг. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Ерөнхий консулаар явах гэж байна гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл байсан юм.

untitled-22

Харин алс холын Америкийн Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдсон С.Эрдэнэ  гэгч нь УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяагийн төрсөн ах Салдангийн Эрдэнэ гэх хүн юм байсан. Энэ талаар  албаа өгөх болсон Сан Франциско хотод суугаа ерөнхий Консул цахим хуудсаараа мэдээлж байсан юм.

Тэгэхээр хаа ч явсан Эрдэнэтэй холбоотой байдаг С.Одонтуяа хатагтай иргэддээ ээлтэй засаг байхаа үйлдлээрээ л харуулахгүй бол итгэхэд хэцүү л байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

47 Comments

  • Зочин (November 03, 2016 12:14:23 pm )

    Баяр хүргэж ажилын амжилт хүсье,Ажлын чадвартай дайчин эмэгтэй бахархаж байна хайрлаж явдаг шүү

    • Semjidmaa (November 04, 2016 8:54:24 pm )

      Bayar hurgeye.S.Odontuyad itgej baina. ih hurliin gishuun baihdaa eh ursiin tuluu ih ajil hiisen gej hardag. Chadvarlag, medleg chadvar endertei ediin zasagch hun dee. tertei tergui amjiltiig dagaad ataarhal, hel am dagaldana, ter hamaagui dee.zorigtoi baigaarai .MAN iin hen ch baisan yalalt baiguulj baigaa ene hund tsag ued yalj garch irsend mash ih bayartai baina.Burkhan sain uil ,saikhan setgeliig harj tusaldag yum shuu. AMJILT S.ODONTUYA d

  • 2016 (November 03, 2016 12:19:04 pm )

    салдангуя ч өнгөрсөн жилүүдэд будаж гоёж тэнэж, ах дүү амраг саднаа төрийн албанд томилуулах ажил хийсэн. бгд-т гахайн толгойт луйварчинтай нийлж барилга барих засах нэрээр маш их мөнгө угаасан. тэр мөнгө нь ах дүүгээ а/т -д тавихад нь хүрэлцсэн байх.

  • Tungaa (November 03, 2016 12:57:50 pm )

    4 dureer horooni zasag dargaar shine hun

    Tomilohig husej bna.dorjdulam irgedee yalgavarlan ulsturjij bdag.3 nastai huuhdiin tsetserleriin asuudlaar uulzahad ter batbolddoo hel geed huleej avaagui.getel 157dugaar tsetserlegt ene huntei holbootoi sugalaanaas raduur 3 ni
    ch hun huuhdee oruulsan.uuniig bi atgazart shalguulna.

  • naran (November 03, 2016 1:19:02 pm )

    ene hvn alban tushaaliin naimaa l hiij chadna bizdee manai bayangoliinhon ene hvmvvsees salah tsag ireh bolov uu urgediin toloo yu hiisen bolohiig sain anzaaragdahgvi l yum baina daa ah dvvseeree niilj sureglen idej uuh ni l ih baigaa baihda ajil saijrana gej itgehgvi l baina ih hurliin gushvvn bolonguutaa nohroo ahiigaa l ondor alban tushaald tomiluulsniig l medeh yum baina

  • nomiko (November 03, 2016 1:20:57 pm )

    erdenevangiin hoshuu argaggui muun mun

  • Zochin (November 03, 2016 1:50:26 pm )

    Odontuya udahgui MAN-d elseh bolohoor ahiigaa lobbidloo gej sanaa zovoltgui ee.

  • Anonymous (November 03, 2016 1:59:52 pm )

    шалдаар булдар заваан хов бичдэг сэтгүүлч нар ажлаа хийж чадахгүй бол болиоч дэндүү чавганцын ямарч хэрэггүй хов бичих юм

  • золоо (November 03, 2016 2:09:17 pm )

    Баянголчууд зөв сонголт хийсэн.Амжилт хүсье,

  • зочин (November 03, 2016 2:17:37 pm )

    хөөж явуул ОДОНТУЯАГ

  • иргэн (November 03, 2016 2:45:24 pm )

    За амжилт хүсьe! Гэхдээ нийслэлийн засаг дарга болохоор Эрдэнэ вангаас хулчигаад батламжилах биз.Одоо ч Эрдэнэ ван улам л хүчээ авна биз.Хатагтай болж өгвөл хорооны хэцүүхэн засаг дарга нэртэй сандлын бөглөөнүүдийг нэг суудал сэлгээх нь зөв шүү.м

  • nergui (November 03, 2016 3:45:44 pm )

    ih hurald irgediin itgel awch chadaagui hun zasag darga boloh genee harj l baiyadaa

  • citizen (November 03, 2016 4:10:53 pm )

    УИХурлын танхимд биш Бээжингийн Капитал,Сөүлийн Инчоны нисэх буудал,шоп дэлгүүрт ихэнх цагаа өнгөрүүлж зугаацаж явдаг авгай ш дэ Энэ бид 2-ыг сонгохгүй гээд байхад ямар нэгэн аргаар луйвардаад ороод ирэх юмаа Монголын Төр ч ёстой бузар байна да ээ базарваань

  • citizen (November 03, 2016 4:14:16 pm )

    Хамаг иргэдийн мөнгийг улс даяар ховх сорсон эрүүгээр бол рецидив Эрдэнэ ёстой ханаж цаддаггүй цус сорогч дээрээс нь хажуу талдаа шоучин ийм хулгайч луйварчид чирж явдаг ээ бузар бузар

  • Anonymous (November 03, 2016 4:17:12 pm )

    Одонтуяа чи

  • zochin (November 03, 2016 5:19:21 pm )

    ingej ah dyy hamaatan sadan ni konsuld suudag bolood gadaadad baidag elchin, konsuluud ih muu baigaad baidag um baina,,,ajlaa medehgui, helgui sonin hymyys,,,,mongol bayar naadam hiisen hymyys l baidag um baina lee shdee,,,,argagui ee hodoonii hymyys suulgaad baidag um baina, Jinhen diplomat hyn suulgaj baih heregtei, byr bolohgui bol yadaj soeltoi, bolovsroltoi, chadvartai hyn,,,!!!

    • uurtai hun (November 04, 2016 9:03:08 pm )

      Huduunii hun medleg bolovsrolgui baidag gej hen heleed bainaa. bolioch yamar teneg humuus bainaa. jiriin malchin ardiin gerees shijir alt shig seheeten turdug yum shuu. harin ta nar shig muu arga heel hahuuli egch avch l medehgui baih ter huduunii hun geed baigaa 3-5 heleer yaridag seheetnuud. tuunees ta naraas hamaagui chadvartai. Huduunii irgefiig doromjlood baigaa huniig bi uzen yadna

      • Anonymous (November 07, 2016 12:32:28 pm )

        Хэрэв тийм бол хөдөөнөөс сансарын нисгэгч төрөх үү. Эсвэл манайхаас хот, хөдөөгийн тийм олон нисгагч баатруудтай болчихсон юм уу?! Хөдөөнөөс эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, бүх талын шаардлагыг ханган тэнцэх сансарын баатар төрөх юм даа. хэ хэ

  • Anonymous (November 03, 2016 5:20:57 pm )

    Amjilt husii, Hiisen yumtai heleh ugtei emegtei, Hgrj baigaach, Negent huuliin daguu songogdson, Itgej bn, ODNOO chi chadna mundag shuu,

  • zochin (November 03, 2016 7:53:05 pm )

    zaabal darga baih gesen heneeten ih hurald yalagdchihaad ichihed yadag yum

  • иргэн (November 03, 2016 8:23:39 pm )

    ТБД андууд дэлгүүрийн замын чанх урд талд ардчиллынхан гэх овжин зальтай хүмүүсийн хөшөө байгуулснаа нураагаач. тэд чинь “ард түмний төлөө” гэж санал авчихаад, өөрийгөө тордож тэрбумтан болсон нөхөд байна лээ. Авлигатай тэмцэх Газарт өгсөн хөрөнгийн мэдүүлгийг нь уншихад Ц.Энхтүвшин бараг хоёр тэрбумын хөрөнгөтэй болж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болж Элбэгдорж тэрбумтан ерөнхийлөгч, Бат-үүл оффшор тэрбумтан, Билэгт тэрбумтан Цагдаагийн дарга болсон. Зөвхөн өөрсдөө л баяжиж, эгэл ард түмэн хоосон байна. “Хонхны дуу” гэгчдээ зориулж бүхэл бүтэн хөшөө босгох нь ичмээр. Улсдаа баялаг бүтээсэн хүмүүст л хөшөө босгомоор юм..

  • хүннү (November 04, 2016 9:42:07 am )

    За яахав дээ тэгээд ах нь консул болоо л биз маньд ямар хамаа байна. Бид өөрснөөл урдах ажлаа сайн хийж амьдралаа авч яавя.

  • найз (November 04, 2016 9:45:32 am )

    эрдэнэтэй нийлж баахан идсэндээ ах дүү хамаатан саднаа бүгдийг өөд нь татсан нь үнэн шүү дээ худлаа ард түмэнд хайртай болж жүжиглэхээ больж үз авгай минь тийм л сайн үнэнч ажиллах юм бол манай 19-р хорооны нэг мануухай эрдэнэийн хамаатан бүдүүн авгай хороон дарга хийж байгаа суудлын бөглөөсийг халж өөр хүн тавихыг харя даа арай дэндүү ажил хийдэггүй ажилдаа ч ирэхгүй юу ч мэдэхгүй дээр нь бөөн их зантай гахай бнаа түүнийг хамгийн түрүүнд солих хэрэгтэй

  • zochin (November 04, 2016 10:00:19 am )

    ахыгаа консулаар томилохдоо өмнө нь томилогдсон хүнийг нь явуулахгүй байлгаж байгаад ахыгаа томилуулсан ёстой хүн чанаргүй зан гаргасан, тиймээс их муу эмэгтэй, тэр яав ч өөдтэй хүмүүжилтэй хүн биш, шунал нь дэндсэн, дарга болж л мөнгө идэх зорилготой хүн.

    • Гарваа (November 05, 2016 7:07:28 pm )

      Нэг муухай хүн чанаргүй юм нөхөртэйгээ хамт хийсэн.Газрын тосны Амарсаыханыг шоронд хийлгэж нөхрөө өнгөрсөн 4 жил оронд даргаар ажиллуулсөн.Хамгийн гол нь шоронд байэ байгаад үхсэн Амарсайхан Одонтуяа түүний нөрөр эд нар 10 жилийн нэг ангийнхан.Аймаар уу

  • зочин (November 04, 2016 10:13:04 am )

    Бас л ашиг сонирхолын зөрчилтэй л нөхөр дөө

  • зочинзочин (November 04, 2016 10:37:29 am )

    Ах нь угаас Дүүгийнхээ дэмжлэгтэй дэмжлэггүй ч дипломат алба хаших чадвартай мэргэшсэн удмын дипломат ч хүн. Одонтуяагийн дүү Оюунгэрэл гэж маш өндөр боловсролтой ,герман англи, орос хэлийг эх хэлээсээ дутуугүй мэддэг. Түүнийг Монгол экспорт нэгдэлд ажиллаж байхад нь бид хамт Сингапур явж байсан. Удмаараа өндөр соёлтой, чадвартай, амьдралын их идэвхитэй, зөв сэтгэлтэй,төрийн алба найдвартай хаших хүн дээ. Дэмжиж байна. Баяр хүргэе.

    • Anonymous (November 04, 2016 11:00:05 am )

      Энийг Одонтуяа еерее бичиждээ хаха

  • туяа (November 04, 2016 10:58:01 am )

    balair awgai chini muruuruu ajlaa hiij baisan huniig zailuulj ahiigaa tomilolloo ch geh shig ichdeggui shunaluud

  • зочин (November 04, 2016 11:29:03 am )

    Баянголчууд энэ луйварчин хулгайчуудаас салах болоогүй юу

  • ffd (November 04, 2016 11:52:43 am )

    bayngoliihon hohi chine erdene,odontya gesen AH n hulgaich luibarchidig songodog humuus

  • Ganbaa (November 04, 2016 3:59:12 pm )

    Vmhii altai hogshin Awgai.

  • монгол иргэн (November 04, 2016 5:21:36 pm )

    Хэн нэгнийг доромжилж, доош нь хийх гэж тэмцэж байгаа нэгэн бол өөрөө нийгэмд тодорхой байр суурьгүй, илүүдэл маягийн иргэн. Ухаанд нь ухна шингэсэн ийм хүнд хийж чадах юм ховор. Өөрөө арчаагүй байгаад нь өрөөл буруутай мэт сэтгэнэ. Салдангийн Эрдэнэ яагаад консул байж болохгүй гэж? Түүнд боловсрол мэдлэг байгаа! Тэр сайн эцэг эхээс төрсөн, монголын тэргүүний сэхээтний нэг. Одонтуяад харин амжилт хүсмээр юм бишүү хүмүүсээ?!

    • uurtai hun (November 04, 2016 9:05:31 pm )

      S.Odontuya chi chadnaa. Amjilt. Bayar hurgeye

  • uurtai hun (November 04, 2016 9:09:55 pm )

    Bayangolchuud Yamar aztai humuus ve.Saikhan setgeltei, chadvarlag emegtei S.Odontutag songood… estoi Bayangolchuudad ataarhaad irlee

  • bagsh (November 04, 2016 9:28:51 pm )

    bayr hurge,amjilt huse.ah ni mash myndag zuw bodoltoi engiin murtuu undur bolowsroltoi chadwarlag hun,harin zuw tomilgoo gj bodoj bn.odontuya ch mash ajil heregch busgui.bid uursdiiguu hicheen\h heregtei bhaa.

  • зочин (November 04, 2016 9:42:47 pm )

    Социализмын үеийн коммунист сайд, дарга нарын хүүхдүүд өнөөдөр улаан ардчилагч болж үе залгамжилж Монгол улсаар тоглож байгаагийн нэг нь Салдангийн Одонтуяа. Аав нь МАН-ыг орхисон болов уу? Цаг үеэр хөрвөж 2 нүүртнүүдтэй учирсан Монгол улсын хөгжил саатах нь аргагүй юм даа. Өр зээлд баригдана гэдэг аюул үү. Тэр үед УИХ-д бүлгийн дэд дараг байсан Одонтуяа юу хийж байнасан бэ?

  • Гарваа (November 05, 2016 7:12:29 pm )

    Ангийн хүүхдээ шоронд хийж тэр нь тэндээ үхэж нөрөр нь ажлыг нь булаасан л үнэхээр муухай аймаар.хүн чанаргүй ичмээр жигшүүртэй

  • Anonymous (November 06, 2016 12:41:42 am )

    Eoe yamar hachin ym bichdeg himuus be

  • Urnaa (November 06, 2016 1:20:13 am )

    Neg angiin avgai azzaya selenged gazriin tosond ajildag
    Da aimaar

  • Urnaa (November 06, 2016 1:21:44 am )

    Azzaya ni togooch geed boddoo!odoo ch bga aimaar uu

  • Оргил (November 06, 2016 8:26:18 am )

    Олигархи Эрдэнийн нууц амраг Салдан гуайн хятад эхнэрийн хүүхэд энэ бүсгүй үнэхээр сайн ажиллавал сайн л байна Эрдэнэ вангийн нөлөөг энэ дүүрэгт улам батжуулна гэдэгт итгэлтэй байна

  • Anonymous (November 06, 2016 12:48:18 pm )

    Харахыг хүсдэггүй юмуу хардагүй ч байж болох газруудыг харж цэгцлээрэй. Баянгол дүүрэг зөвхөн 3-4-р хорооллын гудамж биш шүү? Хийнэ байх гэж найдаж хэлсэн үгэнд чинь итгэлээ.

  • Зочин (November 06, 2016 9:20:29 pm )

    энэ ажлаа өгч байгаа нөхөр төрийн хүн мөн үү нэг л гомдсон хогын юм бичээд өөрөө очихдоо хичнээн дуртай очсон болдоо ийм ёс зүйгшй хүмүүсийг төрийн албанд ажиллуулахаа боливол таарна ичээч

  • иргэн (November 06, 2016 11:28:04 pm )

    ЗА ДАА ОДОНТУЯАГААС ИХ ЮМ ГОРЬДОХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ ХУВИЙН АМБИЦ НЬ ХЭТЭРХИЙ ИХ ХҮН ЮМ БНА ЛЭЭ ҮНЭН БАЙДЛЫГ НЬ МЭДЭХГҮЙ ХҮНД БОЛ МУНДАГ ЭМЭГТЭЙ ХАРАГДДАГ ХЭРЭГ ДЭЭРЭЭ БОЛ ТИЙМ БИШ

  • boloro (November 07, 2016 11:56:37 am )

    одонтуяа эрдэнэ 2 гар нийлсэн хулгайчууд нөхрөө газрын тосны даргаар , ахыгаа консулаар цаана нь бидний мэдэхгүй луйвар зөндөө, хороололд том хувийн буудалтай дэндүү шуналтай учир эрдэнэ энэ 2 нэг тэрэгний 2дугуй нийлээд байгаам

  • Мундаг эмэгтэй (November 07, 2016 12:37:56 pm )

    Үнэхээр мундаг эмэгтэй шүү. Сайн юманд садаа мундахгүй гэдэг. Жингэрүүд хуцаж л байг, жингийн цуваа явдгаараа явна. Хүчирхэг чадвартай улс төрч тул энэ мэт дэл сул зүйлд ач холбогдол өгч жижигрээд байхгүй нь ойлгомжтой. кк.

antalya rent a car