antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2016 71 comments

Ганцхан гэр бүлийн хурлаар шийдэгддэг Дэлгэрхаан сумын хувь заяа хаашаа эргэх вэ

нийтлэсэн Admin

14923875_1288362231185877_1569526473_oБид саяхан Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиа “осолдохгүй л” нэг юм зохион байгуулсан. Гэтэл уг сонгуулийн маргаанаас үүдэлтэй дарийн утаа зарим нэг газарт намжаагүй байтал Сумдын Засаг даргын суудлын төлөөх өрсөлдөөн өндрөө авч эхэлжээ.

Тухайлбал Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын сонгуулиар нутаг орныхоозасаг ноёноор 12 жил хүчээр өргөмжлөгдсөн Д.Дашдондог өөрийн халаагаа төрсөн охин Д.Жаргалмаадаа өгнө хэмээн таахалзаж байна.

Аавынхаа орыг залгах гэж байгаа охин Д.Жаргалмаа нь ч энхийн цагаан тагтаа шиг амьтан биш. Тодруулбал тэрбээр сумынхаа Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байгаад хувьдаа мөнгө завшсан хэргээр хөөгдөж байж. Гэхдээ ноён аавтай хүн юу гэж газардахав сумын ЗДТГ-ын ерөнхий нягтлан гэсэн хаягтай өрөөнд оффислох болсон.

Д.Дашдавааг нутгийнхан нь “Ямар үйлээрээ манай сумын Засаг дарга болчихсон юм бол доо” хэмээн халаглаж суудаг юм билээ. Арга ч үгүй биз мань эр 12 жил Засаг ноёны сэнтийд залрахдаа өөрийн гэр бүл тэр ч бүүхэл хамаатан садан, худалч хүнд нууц амрагаа хүртэл бэлжүүлээд авсан хэмээн нутаг усныхан нь шазуур зуун ярих юм билээ. Уг нь нутаг орноо хөгжүүлнэ хэмээн сонгогдсон Засаг дарга хүн арай ч ийм байж болмооргүйсэн.

Гэсэн хэдий ч түүний эсрэг ямар ч үйлдэл хийгээд тусыг эс олдог юм байх.Нохойтой сөргөлдсөн хүн хонгогүй, ноёнтой сөрсөн хүн нутаггүй гэдэг. Үүний илрэл нь 2006 оны байдлаар2100 гаруй хэмээн тоологдож байсан сумын хүн ам өдгөө 1667 болтлоо цөөрсөн гэх тоо баримт. Яасан байх нь уу гэдэг шиг засаг ноёныхоо өөдөөс үг хэлж, тахилыг нь буруу өрөөд хавчигдсаар нутаг заагдсан байх нь байна шүү дээ.

Даварсаар даварсаар дагвын оронд гэдэгчлэн сумынхаа ганц шатахуун түгээх станцыгохиныхоо нөхөр Ө.Наранхүүд хувьчилч өгчихөөд гэр бүлийн хүрээнийхэн болон журмын нөхөд болох МАН-ынхаа хүмүүсээс бусдад нь шатахуун өгөхгүй “Дууссан, ажиллахгүй” гэх мэт шалтаг хэлж, иргэдийг 90 км-ын цаадах Эрдэнэсант, 45 км-ын зайтай Бүрэн, Өвөрхангайн Баян-Өндөр сумдууд руу явуулдаг аж. Хөдөөний иргэд мотоциклийнхоо 5 литр шатахууныг авах гэж худалч хүнд 100 км явах нь тэгээд шударга ёс уу.

Нэгэнт хувьчлалын асуудал ярьсан болохоор мань Д.Дашдондогийн хувьчлал нэрээр өөрөө “цохьсон” хэд хэдэн газрын талаар дурьдах нь зүйтэй болов уу. Тухайлбал 2001-2002 оны үеднэгдлийн үед байсан бидний бамын гэж нэрлэдэг барилгыгД.Дашдондог дарга хувьчилж, охиндоо өгсөн байдаг. Харин Засаг даргын сунгаанд өрсөлдөж буй охин ньтус барилгын талыг нь зараад талаар нь өөртөө байшин барьчихсан тухай нутгийн хүн бүр хэлдэг.

Хувьчлал нэрээр охин, хүргэн хоёртоо хишиг хүртээсэн нөхөр эхнэртээ юм авч өгөхгүй бол “шанагадуулна биздээ”. Тиймээс тэрбээр эхнэр Цэнд-Аравжиртаа сумын зочид буудлыг хувьчилж өгсөн байдаг. Эхнэр нь тэндээ нэг хэсэг “Улсын хоршооны хөөрхөн бурмаа”хийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад одоо эсгийний цех ажиллуулж байгаа.

Харин эцэст нь мань дарга өөртөө сумын есөн жилийн сургуулийнхаа дотуур байрыг хэдэн бор хүүхдээсээ булаан хувьчлал нэрээр авч, сумынхаа МАН-ын хорооны оффисс болгож аваад өөрөө тухлаад суучихсан гэж байгаа. Энэ мэтээр нөхөр Д.Дашдондогийн энэ нутагт тарьсан балгыг бичнэ гэвэл миний гар чилж, унших таны залхуу хүрнэ.

Хийдгээ хийчихсэн Д.Дашдондог сумын Засаг даргын суудлыг хаан ширээ залгамжлуулж буй аятай охиноо суулгахаар санаархаж байгаа нь энэ гэр бүл Дэлгэрхаан сумыг газрыг хөрснөөс арчих гэж байна уу гэлтэй.

12 жил ноёрхсон энэ гэр бүлийнхэн байгаа цагт сумын бусад иргэдийн дундаас мянгат малчин ч төрөөгүй гээд хэлчихэд буруудахгүй байх. Ямар сайндаа л нутгийнхан нь “Д.Дашдондогийн нохой хүртэл ажилтай болох шинжтэй шүү” хэмээн гомдлын үгээ нэгэндээ хэлцгээдэг.Улсын нийслэл Улаанбаатараас 300 хан км-ийн зайд байрлах Дэлгэрхаан сумын бүхий л үзүүлэлт сүүлийн 10 гаруй жилд байж болох хамгийн доод хэмжээндээ тулсан. Ер нь ганцхан гэр бүлийн хурлаар шийдэгддэг Төв аймгийн Дэлгэрхаан сумын хувь заяа хаашаа эргэх гээд байна вэ?

Эх сурвалж: Шуурхай.мн  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

71 Comments

  • Anonymous (November 02, 2016 10:22:28 pm )

    Ээ хөөрхий дөө яасан ядмагхан зүйл бичээ вэ. Ингэж бичих тусам улам хүчтэй бай. Дэлгэрхаан сумын засаг даргын ажлыг сүүлийн 4 жил Ч.Энхбаатар гэдэг хүн хашсан гэдгийг мэдэх үү. Манай сумын ард түмэн жаргалмаа эгчид итгэл хүлээлгэж хамгийн их санал өгсөн. Үүнд нь атаархаж байгаа юм байлгүй дээ. Амжилт хүсэе. Сайн ажиллаарай

    • Anonymous (November 03, 2016 11:25:23 pm )

      Үнэн зүйл ил тод тоочиж дээ ичмээр юм

      • Anonymous (November 03, 2016 11:26:39 pm )

        Үнэн ш дэ

      • Anonymous (November 03, 2016 11:27:00 pm )

        Луйварчид

    • Anonymous (November 03, 2016 11:25:56 pm )

      Нүдний булайнууд юм да

  • Хахаха (November 02, 2016 10:51:15 pm )

    Мангарууд МАНсуурч байгаад МАН-ыг сонгосон бол хохь чинь

  • Anonymous (November 02, 2016 11:06:51 pm )

    Ylagdaj sur tenegude ulam sain ajilla

  • Anonymous (November 02, 2016 11:21:03 pm )

    Худлаа мэдээлэл тавихаа болиоч ээ. Ялагдаж сураач. Бамын барилгыг одоо ИТХ-ын дарга хийж байгаа Ч.Энхтуяа сургуулийн захирал байхдаа хувьчилж авсан шуу дээ. Yндэслэлгvй мэдээлэл тавьсан энэ сайтыг шvvхэд огох хэрэгтэй.

  • Зочин (November 02, 2016 11:25:31 pm )

    Энхбаатар 4 жил ажиллахдаа энэ суманд 57 сая тогрогоор 1 ширхэг сvvдрэвч барьсан шvv дээ. Дондог дарга ч харин хийсэн ажилтай хэлэх vгтэй хvн байх шvv

  • Anonymous (November 03, 2016 12:14:10 am )

    Iim yum bichuulsen hun ih l os honzontoi bichii gj bodoj bodoj l bichsen hun bndaa. negniihee bogsiig uhaad. Yadahdaa hiisen zuilees ni joohon ch gesn bichuulehguidee arai unemshiltei bishu.

  • Anonymous (November 03, 2016 6:35:43 am )

    Ylahdsan n l bichulj de ich

  • Anonymous (November 03, 2016 6:37:31 am )

    Наранхүү жаргаалмаа 2 хөдөлмөрч залуус үнэн зүйл бичмээр юм

  • Anonymous (November 03, 2016 6:38:59 am )

    Их хөдөлмөрч хүмшшс дээ ийм залуус олон байвал сум хөгжинө

  • Otgoo (November 03, 2016 6:41:39 am )

    Hudla ym bicsen humust hulin hariutsaga hulelge jaga bol hund tustsai sain emertei

  • Anonymous (November 03, 2016 8:57:13 am )

    Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумтай хил залгадаг Дэлгэрхаан сум огт хөгжихгүй юм. Ядаж л цахим сайт байхгүй.Google-r Дэлгэрхаан сум гээд хайхаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум гардаг. Сонирхоод үзэхээр цахим сайт нь гэхэд Аймгийн төвийн сайт шиг байх жишээтэй. Зэргэлдээ Бүрэн сум гэхэд жилээс жилд хөгжиж байгаа нь цахим сайтаар нь харагдаж байна.

  • Vnenhvv (November 03, 2016 9:01:20 am )

    ochood nvdeeree hartsgaa , teer jil tiim l bsan , odoo bvr tal ni baihgvi… doloon dor ,, yr yaj iu hugjuud bgaag heleed uguuch …,,,,?

  • Otgoo (November 03, 2016 9:10:35 am )

    Энхбаатар энхтуяа 2 бичсэн байна ичмээр бн

    • Erdenechimeg (November 03, 2016 11:15:49 am )

      Chamd zoriulad helchie. Manai eej iim ym biched ywah hun bish. Bvh zuil ni unen shudraga heleh ymaa nuuren der ni heled ywdag ym. Ene songuulid eejiigee garaagvd ni ch huuhdudinhen huwid bayrlaj bgaa gantsara hichneen zutgeed yahiin hen ch demjihgv gantsara ter bayn uuliig uhuulahgv gj 4 jil uil tamaa idsendeg. Ene bichsen hun ni ch ter helmer ymaa ner ustaigaa bichwel taarsiin.

      • Anonymous (November 04, 2016 5:53:54 pm )

        миний охин битгий ийм зүйл бич ээж нь цагаан мөртэй ялж, ялагдаж зөндөөн үзлээ надад хулгайн хийсэн хувьчилсан юм байхгүй

      • энхтуяа (November 04, 2016 5:56:57 pm )

        миний охин битгий ийм зүйл бич ээж нь цагаан мөртэй ялж, ялагдаж зөндөөн үзлээ надад хулгайн хийсэн хувьчилсан юм байхгүй

  • Otgoo (November 03, 2016 9:11:07 am )

    Enhbaatar zasag darga bizde

  • Otgoo (November 03, 2016 9:13:19 am )

    Хөгжихгүй байгаа нь дашдондог жаргалмаа хоёрт ямар хамаатай юм. Сумын удирдлагуд хаачсан юм тэд юу хийж байваа

  • dawaa (November 03, 2016 9:31:10 am )

    unasan hund shaltag mundahgui shu enkhtuya enkhbatar 2 dargaa

  • зочин (November 03, 2016 9:42:52 am )

    миний мэдэхээр дээр үед сумын өмчийг манал дарга гэдэг хүн л хүүхдүүдтэйгээ хувьчилж авсан санагдаж байна

  • С,Гэрэлсайхан (November 03, 2016 10:14:42 am )

    Turshilgatai hunii numur nuulgu bailgui yahav de .Gehdee Jargalmaag Zasag darga bolohod buren chadna gej bodoj bn .Manaihan demjeerei amjilt husie .Jargalmaa nzdaa

  • Anonymous (November 03, 2016 10:55:57 am )

    Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж. Аргаа барсан юмнууд ялагдчихаад их солиорч б.х шив

  • зочин (November 03, 2016 11:23:16 am )

    Jaga minii duu zorigtoi bai zaaval zasag dargad orsold

  • Зочин (November 03, 2016 11:37:37 am )

    Харин та нар худлаа ярьж байхаар
    Даш дондог Жаргалмаа хоёрийн хийсэн ажил
    Хэлсэн үгийг нь бичмээр юмаа наад хоёр чинь ажилсаг улс

  • зочин (November 03, 2016 11:47:18 am )

    90-д оны үед манай сум ямар сайхан байлаа, Одоо хөгжилтэй сумын багын төв шиг болсонд маш их харамсаж явдаг,тэрэнд хэн буруутайг хүн бүр л мэдэж байгааш дээ эх нутгаа гэсэн сэтгэлтэй мэдлэг боловсролтой арай өөр залуу хүн байхгүй гэж үү харамсалтай байна

  • Зочин (November 03, 2016 11:50:38 am )

    2000 ond Dondog guaig ajil avhad Delger haan ymar sum bsan yum be? Erhem bichigchee bodoj bichihguu yav daa henii zahialgaar heden togrogoor bichiv ee! Hogondoo daragdsan sum bsan shuu toriin hden alban haagch Bsan yum be? (2012 ) ond hed bolj osson be? zovhon surguulid l gehed 12 galch ajild orj baisan shuu dee bi uuniig medeh yum baina ter hunii hiisen hodolmoriig unlehgui yumaa gehed hudlaa gutegmeergui yumaa

  • Зочин (November 03, 2016 11:52:46 am )

    Та нар битгий нэг нэгнийгээ ингэж бай өөрсдийгөө мэдэхгүй байж.Харин ч тэдний хийсэн сайн сайхан хэргийг та нар бичих нь яавдаа

  • зочин (November 03, 2016 11:53:33 am )

    Нийтлэл бичсэн хүн үнэн юм бичсэн юм шиг байна шударга хүмүүс олон байгаасай

  • Зочин (November 03, 2016 12:00:42 pm )

    Таны энэ бичсэн чинь арай хэтэрч байнаа!!!Энэ нийтлэлийг уншаад байсан чинь харин Жаргалмаа эгчийнхээ өмнөөс өрсөлдмөөр байна шүү!

  • зочин (November 03, 2016 12:10:29 pm )

    Дэлгэрхаан сум 2000 онд албан газрууд нь нэг нэг өрөөнд галладаг харанхуй хүйт даасан хүн ажиллах нь ч бүү хэл балгас шиг байшингууд байсан. Үүнийг сумынхан цөм мэднэ. 2000 оноос хойш дондог дарга албан газруудыг халаалттай болгож мөн засвар хийлгэж ёстой гоё болгон тохижуулсан. Мөн Дэлгэрхаан суманд сдортын заал бариулсаныг хүн бүр мэдэж байгаа. Хийсэн ажлын нь бичихгүй байж муу муухайгаар бичиэ байгаа хүмүүс ичмээр байна.

    • Zochin (November 10, 2016 10:56:30 pm )

      Ohin ni bicheed baih ym daa zailuul

  • maagii (November 03, 2016 12:12:34 pm )

    bi delgerhaan sumiig medeh yum bna. bi zergeldee sumiin hun. ene sumand naranhuu jagaa 2 shig ajiltai hudulmurch hun hovor doo

  • Erdenechimeg (November 03, 2016 12:55:40 pm )

    ene niitlel bicheed baigaa humuus ni ner usaa bicheed ymaa bichwel taarsiin. minii eej tooj iim ym bichihgv ugaasaa heleh gsen uzel bodloo naad humuused chin nuuren deer ni helchdeg ym helseer ch irsiin. ene songuulid garaagvid huuhdiinhen huwid bayrlaj bn hichneen ym hiigeed hichneen gantsaaraa temtseed olgohgv tuslaj demjihgv gazar ahij aaw eejiigee hunii umnuus uil tamaa ideesee gj husehgv bn. Enhtuya bichsen gd hardaad bgaa humuus oilgooroi minii eej iim ym bicheed suuj bh oyunii dogoldoltoi hun bish. ahij minii eejiin ner tord haldahgv bhiig husie

  • зочин (November 03, 2016 1:28:01 pm )

    surguulin 90 jileer ochson buh humuus uneheer setgel dunduur butssan olon jil tursun nutagtaa ochoogui humuus baisan sumin tuv maani tanigdahaargui jijighen bolson bsan tegeheer yug ni hugjuulsen gej harah ve

  • Батболд (November 03, 2016 2:10:11 pm )

    2012-2016 онд Ч. Энхбаатар гэдэг засаг даргатай байсан. 90 жилийн асуудал чинь Энхбаатар даргатай холбоотой байхаа. Аливаа юмыг сайн ялгаж салгах хэрэгтэй гэж бодож байна. Би ч гэсэн сумын 90 жилээр сумандаа очсон. Даанч дээ гэмээр байсан шүү. Дашдондог дарга 80 жилийг арай өөр хийсэн санагдаж байна. Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөлтэй нягт хамтарч ажиллаж байсаныг миний бие тод санаж байна. Тун чиг ажилч хичээнгүй хүн байсан. Дашдондог дарга тэтгэвэрт гараад 4 жил гаруй болж байгаа байх. Яагаад энэ хүнийг зүгээр байлгахгүй элдэв янзаар бичээд байгааг ойлгохгүй байна. Би хувьдаа энэ хүнийг өнөөгийн монгол хүнд ховорхон байдаг хүн чанар сайтай хүн гэж бодож хүндэлж явдаг. Нутгийн ард олон минээ жаахан хүн чанартай байж сум орноо хөгжүүлэх хэрэгтэй байна. Хөгшин настай хүнээр улс төр хийдэгээ болимоор байна. Та нар өөрсдийн эцэг эхтэйгээ ялгаагүй хүмүүсийг ийм дэмий юманд хутгаж юу хийнэ. Дэлгэрхаан нутаг минь хөгжин дэвжих болтугай.

  • Anonymous (November 03, 2016 2:15:15 pm )

    Өмөөрөх ямар ч шаардлага бхгүй !!!! Намуудын гар хөл !!!! Сумандаа жижиг олгархи !!!! Ер нь сумууд хүн цөөнтэй , намчирхсан !!!! Хаа сайгүй иймэрхүү төрхтэй бдым бналээ дээ !!!! Дарга нарааа !!!!!Сумыг намаар талцуулж , тоимлох шаардоагагүй !!!! Тэр нутгийн иргэд өөрсдөө томилох естой . МАН энэ чиглэл рүү ажиллаж , үлгэр дуурайл болох естой бсан ч чадахгүй харин улам лавшруулж , төрлийн алба болгоод , хувьчлаад авлааадааааа

  • Zochin (November 03, 2016 2:44:11 pm )

    Ardachlal garaad sumiin zahirgaa ni oroh gazargui baihad Dobdog darga ashiglahgui ovsnii aguulah bsan baishing zasaj yanzlaad ЗДТГ ni oroh gazartai bolson mon uuriin zuuhnii barilga ni 3 davhariin 00 bolson baisniig bas yanzlaad odoo huuchin hevendee uil shillagaa yavuulj bna. 2012-2016 ond garsan sumiin udirdlaguud yag yamar ajil hiisen yum hudlaa 160 huuhdiin surguuli geed bsan barigdsan yum alga hudlaa shou hiij bgaad buuj bna. Bas buuh morooroo buuhgui hudlaa yum bichij yadag bna aa

  • Zochin (November 03, 2016 2:48:53 pm )

    Дондог даргын vед донгvvр явсандаа дэлгэрхааныхан одоо энхбаатар, энхтуяа 2 ын нvvрэн дээр элгээрээ хэвтлээ гээд баттай эх сурвалж хэлээд байна шvv

  • Зочин (November 03, 2016 3:20:23 pm )

    Энэ сонгуулийн тогтолцоо нь гэж хачин байгаа юм аа ИТХ-д олонх болох нь засаг дарга тавихаар Хуучин засаг даргад нь илт ашигтай Энэ нь тухайн засаг дарга нь сум орон нутгийн аль дөмөг ритенгтэй боловёон хүчнээр ажил албан тушаал амлаад өөрийн багаа бүрдүүлээд авчихна Ингээд л хэдэн ч удаа улирах боломж нв бүрдчихнэ шүү дээ
    Төр засгаас сум баг гэлтгүй л бүх шатны засаг дарга нарт анхаарах хэрэгтэй Олон жил улирсан нөхдүүд ноотой шүү Жижиг гэлтгүй л баахан юм идэж ууцгаасан байдаг

  • Har (November 03, 2016 3:38:45 pm )

    Za da ene niitleliig hichsen hun ch barag l 99.99% tai unen bichje unen shde manaihaan nuuriig ni harj bitgii hudlaa doligonoldoo ene dondog jargalmaa 2n tald ni orood bga humuus huurhii nutagtaa bga humuus shde engehgui bol hetsuu l de gehde manaihan shudraga unen l bh heregtei nutag us mini elegeere l hevtesen shde yvad ochihod nmg avraache gj bga ym shig l haragddag shde chin unen bol ene shu

    • doogii (November 03, 2016 3:54:29 pm )

      dondog jargalma 2 rt ene ymar hama bna sumiin udirdlaguudad hamaatai bishu

  • Бүрэн (November 03, 2016 3:58:17 pm )

    Хохь нээ тэнэгүүд цөөхүүлэхнээ байж бие биеээ сайн мэр. Ийм л болохоор танай сум хөгжихгүй байгаа юм. Манай сумын баг болоорой

  • zochin (November 03, 2016 4:23:27 pm )

    2012-2016 onii horond udirdlaguud chadliinhaa hereer tanai sumiig hugjuulsun 12 jil buglusun ideeg 4 jil yaj tsewerleh we dee. . . . . Delgerhaanchud neg negniigee muulj arhidhaasn uur zuilgv uruwdmuur uls

  • Болор (November 03, 2016 4:28:18 pm )

    сонгуулийн тогтолцоо гэж маш буруу байгаа юм ерөнхийлөгчийн сонгууль шиг ард түмэн нь гаргадаг бол, 12 жил луйвараар сууж сумыг цөлмөх боломж нь багасах байсан байхдаа

  • teneguuded (November 03, 2016 4:40:14 pm )

    jargalmaa ni surguuli tugssun ymuu chawas

    • tsetsend (November 04, 2016 4:45:59 pm )

      chamaas iluu bolowsroltoi hun shuu.

  • Anonymous (November 03, 2016 4:48:02 pm )

    засаг даргын сонгуулийг ард түмнээр нь сонгуулах хэрэгтэй жагаа эгч арайл барахгүй байх эсвэл аавынхаа чадаагүй баян уулыг одоо гүйцээж ухуулаад өөрөө хөлжих санаатай байх

  • zochin (November 03, 2016 4:49:02 pm )

    Дэлгэрхаан сумынхан шиг бие биенээ болон сумаа доош нь хийдэг газар хаана ч байхгүй. Аль эсвэл бүрдээрээ тэнэгүүд юмуу. Энэ жилийн сонгуулийг одоогийн засаг дарга болох Энхбаатар хурлын дарга Энхтуяа 2 зохион байгуулж явуулсан байж таараа. Гэтэл сонгогчид нь өөрсдийг нь биш Жаргалмааг сонгосон юм шиг байна. Ард түмний сонголтыг уландаа гишгээд байгаа ч юмуу аль эсвэл ард түмнээ доромжилоод байгаа ч юмуу ойлгохгүй л байна. Мөн Үүнд өмнө нь засаг даргаар ажиллаж байсан Дашдондогт ямар хамаатай юм бол бүүр ойлгохоо байлаа. Естой тэнэгүүд юмаа

  • Anonymous (November 03, 2016 4:52:04 pm )

    enhbaatar hiij baihad jagaa chi hiij chadahgui yadag yum hi harin sain ajilla

  • Zochin (November 03, 2016 5:29:03 pm )

    Юм хийх сэтгэл байвал 4 жилд их зvйлийг хийх боломж байсан харин ч урдын дарга нараа бодвол монго ихтэй байсан биздээ. Чадваргvй болохоор хичнээн юу ч байгаад нэмэргvй юмдаа. Оорийн толгой дээрхи тэмээг хараагvй байж хvниц толгой дээрхи овсийг харна гэдэг болж байна даа.

  • Anonymous (November 03, 2016 5:49:11 pm )

    Энх даргын хувьд боловсролгүй архи тамхи хүүхэнд нугасгүй дуртай ийм л дарга 4 жил засаг дарга хийлээ. Яагаад Жаргалмаа болохгүй гэж. Наранхүү Жаргалмаа 2 их ажилсаг ямарч хар бор ажлыг голж шилэхгүй хийдэг ямарч хүмүүстнй ялгалгүй харьцдаг мундаг сайн залуучууд. Сумын ард түмэн нэгийг мэдэж итгэл хүлээлгэсэн байх. Жаргалмаа минь хүчтэй бай. Бүү шантар. Ядаж сум маань хогноосоо салах байх. Энэ хоерийг манай сумынхан байтугай бусад сумынхан мэднэ.

  • энхбаатар (November 04, 2016 10:46:03 am )

    Ж.Цэндпүрэв засаг дарга болно

  • зочин (November 04, 2016 11:23:21 am )

    Manai sumand heden hamaatan darga naras ni uur hun amitan bdagimuu nemegdsen zuil heg shirheg ch bhgui algin chineehn boltsn uruvdmur haragddag shdee tuv aimgin sumduud dotros manai sum shig sum neg ch bhgui ene henii buruu ve 4 jild iim bolloo yu manaihaan nudee neeged uur untsgus neg haraach

  • Zochin (November 04, 2016 11:41:40 am )

    Ajlin bair bhgui uchras saihan zalu ger bulud bugd nuusn jijig dund uildverlelee demjij uursdinhu tuluu bish hutag ornihoo hugjlin tuluu ajillasn bol iim bdald hurehgui bsn odoo arai uur songolt hiimer bnaa

  • Зочин (November 04, 2016 4:45:34 pm )

    Jagaa egch garsan gene bayr hurgey sain ajillaarai

  • Zochin (November 04, 2016 8:41:38 pm )

    Enhtuya dargag bi huwidaa mash ih hundelj ywdag hun. er hun baisan bol turiin terguun bhaar hun deee daanch gantshan hun hichneen hicheegeed tanai sumiihan uneheer uruwdmuur sanagddag ydaj zahirgaand ajilj bgaa humuus ni l ghed ymarch bolowsrolgv hulduu teneg teneg ym yrisan humuus bdg ym bilee. Yana daa Delgerhaanchuud min gants chin zvrh zorigtoi hunee demjihgv uruwdmuur uls ymdaa

  • bolor (November 04, 2016 8:43:57 pm )

    jargalmaa awgai bayn uuliig uhuulj buur delgerhaanig taraah bhdaa, yu chaddag ym haan bankind bhdaa oorinhoo erh ashigin tuluu, shunalaas bolj neg huniig barag amidralgv bolgood ooroo zow zvgeer uldsendg

  • Anonymous (November 05, 2016 7:59:16 am )

    Санааны үр дэлгэрч, салхины үр дулаарна гэдгийн үлгэрээр бидний санасан, хийсэн бүгд л үр дагавартай байдаг юм. Бид өнөөдөр хэн нэгэнтэй муудалцах, муулах, архи дарс уух, хулгай дээрэм хийх элдэв үгээр доромжилох, гүтгэх гэх мэтийн муу үйлүүдийг хийвэл тэр дороо үр нь боловсрохгүй ч гэсэн хожим нь заавал тэр үйлийн үр нь боловсрох нь орчлонгийн хууль юм. Бид хэн нэгэн хүнд сайхан сэтгэлээсээ хандаж сайн үйл буюу буян хийвэл тэр үйлийн үр нь энэ насанд дэлгэрэхгүй ч гэсэн хойд төрөлд боловсрох нь жам юм.
    Үйлийн үр гэдэг бол урьд төрлүүдийн үйлдсэн нүгэл хилэнцийг энэ биеэр эдэлж буй хэрэг хэмээдэг. Өвчин зовлон, уналт ухралт, азгүйтэл гээд олон зүйлийг үйлийн үр буюу лаймбра намшид хэмээх сударт өгүүлсэнтэй холбон тайлбарлаж болно.
    Үйлийн үрийн хууль бол энгийн юм. Сэтгэлээр өдөөгдсөн бие, хэл, сэтгэлийн бүх үйлүүд тухайн санаагаар үйлдсэн үйлийн шууд үр дагавартай төстэй явдал ирээдүйд тохиолдоход холбож өгөх хүч бүхий чадамжийг сэтгэлд үлдээдэг.Бусдыг баярлуулах санаагаар үйлдсэн үйл ямагт ирээдүйн амьдралын сайхан явдалтай холбож өгөх чадамжийг бүтээдэг байхад, бусдыг хорлох үйл ямагт ирээдүйд таагүй амьдралын явцтай холбож өгөх чадамжийг бий болгодог.Хэрвээ сэтгэлд тухайн амьдралын явцтай холбох үйлийн чадамж байхгүй бол зовлон ч бай, жаргал ч бай ямарваа нэгийг шалтгаангүйгээр амсах гэж үгүй…
    Сэтгэл дэх үйлийн чадамж, үйлийн үр дагавар болж боловсрох хүртэл хэдэн төрөл дамжсан ч өөрийн чадамжийг хэзээд алддаггүй. Өчүүхэн төдий чадамж томоохон үр дагаварт хүргэх хүчтэй байдаг, учир нь тэд цаг хугацааны туршид арвижих хандлагатай байдаг. Юутай ч атугай эерэг сайн чадамжууд, уурын нөлөөгөөр доройтох болон үгүй болж устах, мөн сөрөг муу чадамжууд гэмших сэтгэлд тулгуурласан дөрвөн ерөндөгийн нөлөөгөөр сулрах болон, тэр байтугай үгүй болох бололцоотой…
    Амьдралын хүрдэнд тоолшгүй олон удаа төрлүүд, тэр байтугай сайн төрлүүд ч гэсэн бидний санаатай үйлдлүүдийн шууд үр дагавар байсан юм. Хэрвээ там, бирд, адгуусны муу төрлийг авахгүй байхыг хүсэж байгаа бол ухаанаа гаргаж, зөвхөн буяны үйлүүд-бусдад тусыг үйлдэх хэрэгтэй. Тиймээс үйлдэл бүрт түүнийг үйлдэх болсон зорилгоо лавтай мэдсэн байх хэрэгтэй. Түүний дараа харин нүглийн санааны түлхэцийг дагах эсэх, буяны санааг дагах эсэхээ сонгох бололцоотой. Бид дангаараа ирээдүйгээ шийдэх бололцоотой, хэн нэгэн өөр хүн бидний хувь заяаг хянаж чадахгүй, учир нь үйлийн үр бидний сэтгэлд байгаа болохоос тэнгэрт байгаа аварга том данс хөтлөгчид биш юм. Бид урьд нь олон удаа хүн болон тэнгэрийн төрөлхтөн болж төрж байсан боловч тэдгээр төрлүүдийн биеийн болон сэтгэлийн жаргалд шунасан хэвээр байдаг…
    Харин үйлийн үрийг засч болох эсэх тухайд: хүн өөрөө язгуураасаа бурханлаг чанартай учраас нэгэнт хуримтлагдсан үйлийн үрийг хөнгөлж нимгэлэх, болж өгвөл энэ яваа насандаа муу үйлийн үрээсээ салж, дараагийн үедээ гай зовлон үлдээхгүйн төлөө хичээх ёстой. Үүнийг товчхондоо хойчын буян хураах хэмээнэ.
    Монголчууд нэн эртнээс мэдэж, ертөнцийн бүх зүйл амьдлаг чанартай бөгөөд эх байгальтайгаа хүнчилж харьцах ёстой гэдэг ухааныг дагаж мөрдсөөр ирсний ул мөр, улбааг бид өнөөдөр бага ч болов мэддэг. Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, хуурч мэхлэхгүй, садар самуун явахгүй, сархад дарсанд толгойгоо мэдүүлэхгүй, товчхондоо нүгэл үйлдэхгүй байхын утга учир нь чухамдаа үйлийн үрийн мөн чанартай холбоотой учраас бидний өвөг дээдэс минь нүгэл хэмээн цээрлэж өөрсдөө энэ бүхнээс хол хөндий явахыг хичээж, үр хүүхдээ ч хол яв хэмээн захиж сургадаг байсан нь өнөөгийн нийгмийн задгайралтай цуг орхигдон гээгдэж байгаа нь нууц биш юм.
    Бидний таван мэдрэхүйд үл баригдах зэрэгцээ буюу далд ертөнцийн нууцаас цухас боловч хүртэж чадсан хэнд боловч урьд төрлүүдийн хийсэн нүгэл хилэнцийн үр дагавар ямар урхагтай, муу үр дагавартай болох нь тов тодорхой байдаг. Харамсалтай нь үүнийг мэдсээр атлаа элдэв төрлийн шунал хүслээ хазаарлан барьж чадахгүйн улмаас энэ цагийн дийлэнх хүмүүс үйлийн үрээ улам зузаалсаар байгаа нь зайлшгүй үнэн юм.
    Ийм учраас үйлийн үрийн төлөөсөнд өөрийн бие болон үр хүүхдээ оруулахгүйн тулд хүн бүр өмнөх ажлаа хийн хүн муулж, элдэв үгээр доромжилохоо зогсоосон дээр байх гэж бодож байна.

  • сс (November 07, 2016 2:08:34 pm )

    талийгч Дашржнцэн энэ талаар улс төлжилтийг бичсэн бодоорой хөгжил хөгжил

  • 123 (November 09, 2016 3:46:39 pm )

    чухам үнэнийг цөөн үгээр бичээ

  • 123 (November 09, 2016 3:47:00 pm )

    Чухам үнэнийг цөөн үгээр бичжээ

  • ЗОЧИН (November 12, 2016 12:01:19 am )

    ЮУГААР Ч СОЛЬШГҮЙ ӨГӨӨМӨР САЙХАН НУТАГ УС МИНЬ БАЙНА. АЖИЛСАГ ХИЧЭЭНГҮЙ МАЛЧ ХӨДӨЛМӨРЧ АРД ТҮМЭН МИНЬ БАЙНА. ЭНЭ НУТАГТ ТӨРСӨН ХҮН БҮХЭНД НУТГАА ГЭСЭН СЭТГЭЛ ХИЙЖ БҮТЭЭХ ЗОРИЛГО БАЙГАА. ХЭН НЭГНИЙ, ХИЙХ БАЙХАА ОЛЖ ЦӨХСӨН ХҮМҮҮСИЙН ИЙМ МЭТИЙН ЮМАНД БИТГИЙ САТААР, БИТГИЙ ТОО МАНАЙХААН. БИД БҮГДЭЭРЭЭ СУМ ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ, САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ДЭМ, ДЭМЭНДЭЭ ЯВАХ, УРАГШЛАХ ХӨГЖИХ ЁСТОЙ ШҮҮ. УЧИР НЬ БИД ДЭЛГЭРХААН ГЭСЭН НЭГ Л ХӨЛӨГ ОНГОЦОНД СУУЖ ЯВАА ЮМ. ЦААШДАА Ч

  • Үнэншдээ (November 18, 2016 8:26:22 pm )

    ээ наранхүүтэйгээ зунжин хонь зараад ажилдаа сарын сүүлийн өдөр очоод л цалингаа боддог байсан хүн засаг дарга болох ч гэждээ дэлгэрхааны тэнэгүүд сонголтоо ингэж хийх ч гэждээ

  • Зочин (November 18, 2016 8:45:49 pm )

    Ээ чаавасдаа ямар ичдэггүй хүмүүс вэ ингэж авирласны үр нь эргээд та нарын үр хүүхэд дээр ирнэ дээ харж л байя хуультай нийгэм шүү дээ

  • Зочин (November 18, 2016 8:48:16 pm )

    Хахахаха онигоо одоо жаргалмаа зүүж үзээгүйгээ зүүж цэндийтлээ идэж уугаад ах дүү нараа хөлжүүлээд үлдэнэ дээ

  • Зочин (November 18, 2016 8:50:17 pm )

    Тамгын даргатайгаа базууд орлогч нь одоо бас нэг ах дүү нь болох байхдаа ер нь дэлгэрхааны ажил хийдэг хүмүүс нь нэг удмын ургийн мод шүү дээ

  • БОДМООР Л ЮМ (November 18, 2016 11:39:01 pm )

    ЭНЭ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ШУНАГЧИД ӨӨРСДӨӨС НЬ ХОЙШ ҮР ХОЙЧИС ХЭДЭН ҮЕЭРЭЭ ҮЙЛ ТАМАА ЭДЛЭНЭ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА ХӨӨРХИЙС

antalya rent a car