antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2016 Comments are off

Сайн дураараа ажилласан оюутнуудад сертификат гардууллаа

нийтлэсэн Admin

Өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын бага хурлын зохион байгуулалтад  сайн дураараа оролцсон оюутнуудад сертификат гардууллаа. Арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад  болон бусад хүмүүс оролцлоо. “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын бага хурлыг өнгөрсөн сарын 13-15-ны өдрүүдэд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Монгол Улсын БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан.  Уг хурлын зохион байгуулалтад сайн дураараа оролцсон МУИС, МУБИС, МҮИС, СУИС, Отгонтэнгэр, ХААИС, ХИС-ийн 25 оюутанд  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол талархалаа илэрхийлэн, салбарын сайн мэргэжилтэн болохыг ерөөлөө.  Мөн тэрээр, Торгоны замын дагуу нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гурван өдрийн турш чуулсан олон улсын бага хурал үр дүнгээ эхнээсээ өгч эхэлснийг онцолсон юм. Дэлхийн алдартай аялал жуулчлалын сэтгүүл “ЛонелиПланит” –ийн шинжээчид 2017 онд заавал очиж үзэх улсуудын долдугаарт  Монгол улсыг нэрлэсэн байна. Тус сэтгүүлээс Монгол улсад аялах шалтгаануудыг дурьдсан бөгөөд нэгдүгээрт орчин үеийн хөгжил болон  нүүдлийн аж амьдралыг хослуулан хөгжиж байгаа цорын ганц орон бөгөөд тэнд л орчин үеийн хөгжил нүүдлийн аж ахуйн хослолыг харах боломжтой гэжээ.

Хоёрдугаарт Улаанбаатар хот нь хөгжлийн үр шимийг хүртэгч, орчин үеийн хот болсныг судалгаанд оролцогчид  дуу нэгтэйгээр зөвшөөрснийг дурьджээ. Тус сэтгүүлээс Монголд аялах гуравдахь шалтгаанаар Хөвсгөл нуурийг нэрлэсэн байна. Хөвсгөл нуурийг  “Азийн цэнхэр сувд” хэмээн тодорхойлж энэ насандаа заавал очиж үзэх ёстой газруудын нэг хэмээн дүгнэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car