Хойд Солонгосын цэрэг арми байнгын өндөр бэлтгэлтэй дэлхийн хамгийн шилдэг армийн нэг. Ийм армитай хүч тулгарах нь АНУ-ын хувьд 1990-ээд оны эхээр Персийн буланд хийсэн цэргийн ажиллагаатай, тэр бүү хэл энэ тулгаралт даамжирвал өнгөрсөн зууны дэлхийн 1, 2-р дайнд нүүрлэсэнтэй эн зэрэгцэх хэмжээний томоохон дайн болж түүхэнд үлдэх магадлалтай хэмээн судлаачид таамагладаг. Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “АНУ-ыг устгах чадвартай цөмийн зэвсгийг Пхеньян гаргаж авсан тул тун удахгүй бид АНУ-г бөмбөгдөх болно” хэмээн ээлжит заналхийлсэн мэдэгдлээ хийлээ.
Тус улс 2000 км-ийн цаадах байг устгаж чадах цөмийн зэвсэгтэй болсоноос гадна Пхеньян тун удахгүй дахин цөмийн зэвсэг туршиж, сүр хүчээ олон улсад гайхуулахаар төлөвлөж буйг Ким Чен Ун онцолсныг “www.dailymail.co.uk” мэдээллээ. АНУ-ыг Ким Чен Ун удаа дараа заналхийлсэн бөгөөд өнгөрсөн сарын 20-ны өдөр Цагаан ордны тэргүүн Барак Обама Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо дахин зургаан сараар сунгасан билээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 02, 2016 2:05:58 pm )
mujik bnaa
-
Чука (November 03, 2016 8:01:23 am )
Ээ бурхан минь. Хэзээ ч тийм зүйл битгий болоосой.
2 Comments