1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлийн салбарыг татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамруулна гэгдэж байсан хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт чуулганаар орохдоо танигдахын аргагүй болчихсон байсан билээ. Ямартаа л Ц.Даваасүрэн гишүүн “Аж ахуй нэгжүүд 20 тэрбумын орлоготой мөртлөө,19 тэрбумын зарлага гаргаж байгаа гэж тайлангаа гаргаад л энэ хөнгөлөлтөд хамрагдчих юм байна. Ингэж хавтгайруулах юм бол саналаа тат. Борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас ихгүй гэсэн байсныг та нар татварт ногдох орлого гэж өөрчлөөд оруулаад ирсэн байна” гэж байсан юм. Харин сангийн сайд уг асуудлыг бүлгээрээ хэлэлцсэн шүү дээ гэх ухааны юм хэлээд засгаар хэлэлцүүлээд татах эсэх шийдвэрээ танилцуулна гэсэн байгаа. Тэгвэл мэдээллээс үзэхэд борлуулалтын орлого гэдэг үгийг ашигт ногдох татвар болгон өөрчлөн оруулж ирж, хуулийн төслийн анхны агуулгыг 180 хэм өөрчилснийхөө шалтгааныг редакцийн алдаа байсан гэж залруулаад өнгөрөх гэж байгаа бололтой.
Хэрвээ тийм бол бүхэл бүтэн улсын Сангийн сайд хүн БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО хийгээд АШИГТ НОГДОХ ТАТВАР гэсэн хоёр ойлголтын зөрүүг мэдэхгүй гэсэн үг үү. Үнэхээр редакцийн техникийн чанартай алдаа бол тэр дор залруулж хэлээд засаж уншаад явчихмаар юм. Тэгэхээр нэг бол Сангийн сайд эдгээр үгсийн ялгааг ойлгохгүй байна гэсэн үг. Ялгааг нь ойлгохгүй болохоороо бантаад гишүүдэд загнуулаад сууж байсан байж болох. Эсвэл бодлогын чанартайгаар өөрчлөн оруулж ирсэн гэсэн үг. Өөр хувилбар энд байхгүй юм.
Ер нь бол Сангийн сайд Б.Чойжилсүрэнг зүсийг нь хувиргасан хуулийн төсөл оруулж ирлээ гэж бухимдсан гишүүд цөөнгүй байлаа. Ж.Энхбаяр гишүүн хэлэхдээ ”Сангийн сайд Б.Чойжилсүрэнд анхааруулга хэлмээр байна. Хоёр удаа намын бодлогыг унагаж, олон түмнийг бужигнууллаа. 2016 оны төсвийн тодотгол дээр цалин, тэтгэвэр, нийгмийн асуудалтай холбоотой юу болов. Өнөөдрийн татварын хууль. Шулуухан хэлэхэд ашиг сонирхолын зөрчилтэй хууль оруулж ирж намын бүлэг, УИХ-ыг эвгүй байдалд оруулж байна. Засгийн газар энэ асуудлаа дотооддоо ярилцаарай. Борлуулалтын орлого гэж анхны хувилбар дээр орж ирснийг санаж байна. Сонгуулиар ч бид ингэж ярьсан. Гэтэл өнөөдөр ашигт ногдох татвар нь 1.5 тэрбум буюу 100 тэрбумын орлоготой компани ч хөнгөлөлтөд хамрахаар оруулж ирсэн байна” гэсэн юм. Нэг ёсондоо Сангийн сайдын оруулж ирж байгаа төслөөр бол том компаниуд ч хөнгөлөлт эдэлж, эхэлж яригдсан хуулийн ач холбогдлын тухай яриа хөөс болох магадлалтай байгаа юм. Эхлээд өгч байсан мэдээллүүдээр бол хуулийн төсөл батлагдсанаар 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн салбар татварын хөнгөлөлт эдэлнэ. Хэрэгжих хугацаа нь 2017.1.1-2021.1.1-ний хооронд гэж буй.
Харин Сангийн сайд эхэлжболовсруулагдахдаа 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой ААН-үүдэд зориулагдсан байсан хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ ашигт ногдох татвар нь 1.5-аас ихгүй ААН-үүдэд үйлчлэхээр болж зүс нь хувирсан. За тэгээд нэгэнтээ анхаарал татсан уг асуудлыг зөв зүйтэй талаас нь шийдэхгүй бол Сангийн сайдад горьгүй биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Харамсалтай (November 02, 2016 11:09:31 am )
4 жилд ам.доллар 400₮-өөр өсөж байсан бол энэ Засгийн 100 хоногт мөн 400₮-өөр нэмжээ.
Эхний 100 хоног сонгуульт 4 жилийн өнгө нь байдаг. Энэ засаг чадахгүй юм байна. Харамсалтай-
Midge (November 15, 2016 9:56:40 am )
Att i en mindre grupp troende vänner med bÃ¥de tÃ¥rar och glimt i ögat berätta om "trösten i stjturärnet&qkoy; tycker jag dock vore alldeles pÃ¥ sin plats. Om man alltsÃ¥ inte försöker impa – för ingen klok blir impad – utan bara vittna om en liten vardagsupplevelse.
-
-
MAH (November 02, 2016 11:16:23 am )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
-
1111 (November 02, 2016 11:39:31 am )
юмны үнэ өсөөд байна дахиад буухгүй сүйрлээ
-
Зочин (November 02, 2016 1:14:26 pm )
Манайхан юмныхаа үнийг нэг өсгөчихвол буулгана гэж байхгүйдээ.Энэ засгийн газарын амлалтанд зарим ААнэгжийн татварыг буулгана нэсэн үг байхгүй,1,5 тэр бумаас доош ОРЛОГОТОЙ гэсэн үг байгаа,энийгээ санаж хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
-
Honey (November 15, 2016 9:40:38 am )
Så kreativ du har vært Janne :)Lystrekk, lysposer, puter, skilt og reinsdyrshjerter og så disse herlige heklede &quu;tbjellene&qoot; til juletrepynt !!Kommer siste prosjekt i bloggshoppen din :)))Fin fin mandag til degKlem Heidi
-
-
МОНГОЛ (November 02, 2016 2:36:56 pm )
ENE TENEG GARSHDEE
-
Ricky (November 15, 2016 9:34:27 am )
Hej Junie,Sikke et godt sps!¸rgÃmÃ¥lƒ! Du har virkelig sat mig pÃ¥ prøve her Jeg har faktisk ikke et godt svar til dig – teknisk set er græskar en frugt, men bliver ofte opfattet som en grøntsag. Jeg synes, du skal prøve dig frem og se om du stadig taber dig, nÃ¥r du spiser det.Hilsen Sanne
-
-
зочин (November 02, 2016 3:22:06 pm )
хар ухаанаараа мэдчихээгүй юм байх даа
-
зочин (November 02, 2016 6:35:54 pm )
юмны үнэ өсөж, долларын ханш нэмэгдсэн нь АН-тай ч бас холбоотой. Гарч ирэхгүйгээ мэдээд баахан мөнгө хэвлээд, өчнөөн үрэлгэн загнасан юм биш үү, Ийм хариуцлагагүй улс төрчдийг маш сайн зарлах хэрэгтэй. МАН-ы хувьд хүнд үед мэргэжлийн хүн тавих байсан юм. Монгол улсын зүрх нь биз дээ, сангийн яам чинь
-
Anonymous (November 04, 2016 3:03:08 am )
MAN ajilaa i hiih heregtei Hiihgui baina shuu de
-
-
мн (November 02, 2016 7:09:08 pm )
МАНД ҮНЭНДЭЭ БОЛ ДАВААСҮРЭНГЭЭС ӨӨР ХИИЖ ЧАДАХ ХҮН БАИХГҮИ ШҮҮ
-
мАЗАР ТОЙНЗочиночин (November 02, 2016 7:19:18 pm )
Ашиг ногдох орлого ч гэх шиг хэн ч мэдэхгүй юм яриад байх юм. Уул нэршил нь татвар ногдох орлого л байх даа. Уул нь Сангийн сайд нь Даваасүрэн нь арай дээр дээ. Энэ Б.Чойжилсүрэн бол бүр бантан нөхөр.
-
Anonymous (November 03, 2016 9:04:27 am )
Чи сайхан хоолны нэр хэл би савхдая гэдэг үг л өнөөгийн эрх баригч МАН ажиллагаа түүнд итгэсэн ард түмэн хоёрт таарч байна
-
за (November 03, 2016 2:03:40 pm )
АН, МАН төр барьж байгаа цагт улс хөгжих боломжгүй. Аль ч намд нь луйварчдын хүчтэй фракцууд байгаа. Өлссөн чонууд гэсэн үг. Өөр улс төрийн хүч төрд гарсан цагт л монгол улс хөгжлийнн замд орох боломжтой
-
зочин (November 03, 2016 4:38:23 pm )
Шууд огцоруул!!!
16 Comments