antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2016 4 comments

Увс аймгийнхан эх нутгаа харийнхнаас чөлөөлж, бахархам гавьяа байгууллаа харин төр малчдаар 6 сая $ төлүүлэн, гутамшигт ялагдал болгохыг оролдож байна

нийтлэсэн Admin
dfrgУвс аймгийн бараг ихэнх нутгийг, уугуул малчид нь хөл гишгэх газаргүй болтол эзэгнэчихээд дураараа дургин, байгаль орчныг сүйтгэж, орон нутгийнхныг хохироож байсан Хятадын Гладвилл компаний эсрэг Зүүнговь, Тэс сумын иргэд эрслэн боссон билээ.
Орон нутгаас шалгахад, анх зөвшөөрөл авах, ажил эхлүүлэхдээ л холбогдох бүх хууль дүрмийг зөрчсөн байсныг тогтоожээ. Үнэнд гүйцэгдсэн Гладвилл компани аргагүй хамаг юмаа ачин гарч явсан бөгөөд, хятадуудтай хуйвалдсан ашиг хонжоочид боож үхэх гэж байна.
Ашигт малтмалын газрынхан, Увс аймгийг бид мэдэх болохоос, нутгийн ардууд мэдэх эрхтэй субъект нь биш, орон нутгийн шийдвэрийг цуцлуулна гэсэн утгатай зүйл хэлж байгаа аж. Харин ингэж эх орноо харьтай нийлж устган сөнөөж байдаг газрыг өөрийг нь татан буулгаж, гадаадынханд үйлчилдэг мафийнханд хатуу ял хүлээлгэх хэрэгтэй.
Хятадын компани бид арав хоног ажлаа зогсоосноос 2 сая долларын хохиролд учирсан, малчдаар юм уу, улсаар төлүүлнэ гэж байгаа гэнэ. Мөн ашигтай ажилладаг байжээ? Ард түмэнд ашиг нь наалдаж байсан уу. Хятадууд дээрээс нь нэмж 6 сая доллар авна гэжээ. Ер нь яахаараа манай хуулийг зөрчсөн улс шийтгэл хүлээж, шоронд орж, хохирлоо барагдуулахын оронд олон сая долларыг манайхаар гаргуулан, өндөр шагнал хүртэж байх албатай юм? Тэгэх ёстой гэж олон хүн ойлгочихсон л байдаг юм билээ.
Тийм юм хаана ч байхгүй шүү дээ, өөрийнхөө амьдрал дээр наагаад жишээд бодоод үз л дээ. Танай гэр орныг нэг нөхөр түйвээчихээд, Чингис хааны одонгоор шагнуулж, танайхаас олон сая долларын төлбөр гаргуулна гэвэл яахав? Та зөвшөөрөх үү? Хятаддаа бол тэд цаазаар авахуулах хүмүүс шүү дээ. ЮНЕСКО-гийн тодорхойлсон нийт хүн төрөлхтний үнэт өвийг сүйтгэх дөхсөн учир.
Ард түмний гайхамшигт ялалтыг урвагч төр бүү гутамшигт ялагдал болгон хувиргачихаасай билээ?!
Ч.Мөнхбаяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (November 02, 2016 10:53:37 am )

    Сайн байна. Улс даяараа ийм хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй.

  • монгол (November 03, 2016 9:49:02 am )

    увсынхнаас суралций авчирч хүндлэн угтаж зурагтаар сурталчилж туршлагыг дэлгэрүүлж орчин үеийн Галдан Бошигтнуудыг алдаршуулья юм багаддаггүй агуу бүхэн энгийн байдаг

  • irgen (November 03, 2016 12:51:10 pm )

    Одоо тэгээд гаднаас шатахуунаа байнга худалдаж авбал энэ Увсын тэнэгүүдийн хүсэл нь гүйцхүү. Монголын газрын тосны хайгуулд ихэвчлэн хятадаас хөрөнгө оруулалт хийж байна. Хятадыг үзэн ядаад байвал нөгөө алтан загасны үлгэрийн хэмхэрсэн тэвштэйгээ хоцроно. Харин хөрөнгө оруулалтыг нь хийлгээд хуулийн дагуу шаардаад явбал өөрсдөө нэг ч төгрөг зарцуулалгүй газрын тосны ордуудыг нээж бүгдээрээ мөнгө олох бусуу. Нөгөө муу хэлээд байдаг Тамсагийн ордоос монголчууд жилдээ 400 сая доллар олж байгаа. Монгол улс дахиад 100 жил оросоос бензинээ хямд үнээр өгөөч гэж гуйж амьдарвал энэ дөрвөд, баядууд баярлах юм байхдаа. Нэгэнт зурагдсан БХГ дагуу монгол улсын засгийн газар ажиллах нөхцөлийг хангуулж чадаагүйн улмаас учирах хохиролын тэр Тэс сумын тэнэгүүд төлөхгүй. Монголын иргэн бүр татварын мөнгөөрөө төлөх болно. Коммент бичиж баярлаад байгаа сармагчингууд бахираахаасаа өмнө өөрсдөө тэр төлбөрийг хуваан төлөлцөнө гэдгийг ухаараасайдаа.

  • зочин (November 03, 2016 3:06:26 pm )

    Одоо тэгээд манай ерөнхийлөгч мөнгийг нь өгөөд толгойг нь илээд явуулна даа.

antalya rent a car