antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2016 4 comments

270 өвчтөндөө ДОХ халдаасан эмчийн хэрэг шуугиан дагуулсаар байна

нийтлэсэн Admin

95357435661182cb6fe071270 өвчтөнөө Дархлалын олдмол хомсдол өвчний вирусээр халдварлуулсан эмчийн хэрэг Камбож улсад гарсан билээ. Эмчлэх эрхийн лицензгүйгээр үйл ажиллагаа явуулж, олон хүнийг хохироосон 55 настай гэмт этгээдийг “Бусдыг шууд бусаар хөнөөсөн” хэрэгт буруутай гэж үзэн 25 жил хорих ял ногдуулжээ. Шүүгдэгч нэг удаагийн тариурыг олон удаа хэрэглэдэг байсан гэдгээ хүлээсэн ч өвчтөнүүдийнх нь дунд дархлалын олдмол хомсдолтой хүн байгааг мэдээгүй хэмээн өөрийгөө зөвтгөсөн. Гэвч нэг удаагийн тариур нь чухам энэ эрсдлээс л сэргийлэх зорилготой учраас түүний мэдүүлгийг хэрэгсэлгүй зохих шийтгэлийг нь оноожээ.Эмчийн буруугаас болж ДОХ-ын вирус авсан 270 өвчтөний 10 нь нас бараад байгаа юм байна. Тус улсад энэ өвчний тохиолдол 1990-ээд онд анх бүртгэгдсэн ч төрөөс дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ. ДЭМБ-ын тайланд дурьдсанаар бол хичнээн хүн өвчилсөн гэсэн бодитой тоо үгүй, бараг хяналтгүй байсан аж. Харин энэ хэргийн дараа улстөрчид ДОХ-той тэмцэхээр ханцуй шамлаж байгаа гэнэ. ДОХ өвчин тархах болсон шалтгааны талаар олон гаргалгаа байгаа ч санхүүгийн асуудал гол нь гэдгийг “Ройтерс” хөндсөн байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн зардал маш бага учраас эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл байнга гачигддаг юм байна. Орон нутгийн хэвлэлд ч энэ тохиолдлыг “Анхных биш. Эмнэлгийн стандарт мөрддөггүй өөр эмнэлгүүд ч байгаа, сайн шалгах хэрэгтэй” гэсэн утгатай нийтлэлүүд гарсныг агентлаг иш татжээ.  Харин The Guardian сонин иргэдийн ядуу зүдүү байдал, мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай илүү хамаатай гэж үзсэн байна. Дэлхийн банкны судалгаагаар, Камбожийн 100 мянган иргэнд 0.2 эмч ногдож байгаа нь Афганистантай зэрэгцэх үзүүлэлт ажээ. Тэгвэл Монголд 10 мянган хүнд 27 эмч, 36 сувилагч ногддог.

С.Алдар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Bonjour (November 01, 2016 2:57:17 pm )

    Mongoliin emch nariig hen emch geh youm

  • Таа (November 01, 2016 6:28:13 pm )

    Тийм шуу нэг хэсэг эмч нар хэвлэлийн хурал хийлгээд бидэнд дэлийн хэмжээний мэдлэг ба тоног тохооромж хэрэгтэй ба гээд цээж толгойгоо цохиод дэлхий биднийг унлэж ба гэж орилоод л бсан тэгтэл засг тийм блгуй гээд тоног тохооромж оркулж ирээд гохоор ногоохоо ажиуулж мэдэхгуй эс бол эвдээд хаячихдаг ухэл ч буурахгуй овчины оншоо ч зов тогоож чадахгуй болхоор засаг эмч эмчилгээний буруутай явдлаас хун ухэх бол эруугийн хуулиндаа ялтай гээд оруулчихаар дахин эсэргууцэл узуулээд хатуу хуультай боллоо ингэх юм бол эруул мэндийн салбарт ажилах хун олдохгуй болно гэж хуцалдаад бдаг энуугээрээ эмч нар мэдлэг боловсорол муутай гэдгээ батлаж бид цаашидаа монголын ард тумэнд дээр ухэлийн туршилтаа хийнэ тэгэж бж эмчилгээний шинэ арга дэлийд гаргаж огно гэсэн уг юм уу энэ арга нь овчитноо алах алаад хариуцлаг хулээхгуй арга ядаж дэлийн эруул мэндийн сулийн уед гаргаж бгаа эмчилгээний арга тактик эм гээд ядаж хоер хорш япон шевицар герман гээд улсуудад дадлаг мэдлэг эзэмшуулэх гэхээр очиод архидаад завхайраад сургалтанд суухгуй тэдий мэдээлэлийг гадаад хэл дээр судлаж мэдэж чадахгуй нэг ийм хэл ч угуй мэдлэг муутай оорсдийхоо хуучиний ангаахын сургуулд мэдсэн мэдлэгээ дэлхийд бхгуй мэдлэгтэй гэж бдсон оруу гаруу хэдэн малтай адил эмч нартай бидний монгол хоорхий л ба даа

  • zochin (November 02, 2016 8:10:16 am )

    niitleliin doorh setgegdeliig unshhaar dandaa negniigee muulsan ali esvel bolohgui talaas ni harsan doromjilsin ug ayastai bh yuma. Ug ni tsuuhun heden mongolchuud bid evtei tunjintei bval yamar negen haldlagaas sergiilj chadah yumdaa

  • Anonymous (November 02, 2016 12:16:32 pm )

    uheh bolohoor irj avral erdeg emch naraa mon ch ih muulah yumdaa gehdee Mongol emch nar ovchtondoo DOX haldaasan tohioldol ba uu sedevee bich bitgii haduur

antalya rent a car