Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд тухайн агшинд тасарч унасан эсвэл гэр орондоо согтуурхаж байгаа хүмүүсийг эрүүл мэндийн ажилтан эрүүлжүүлнэ гэдэг утгагүй хэрэг. Тэр бол цагдаагийн байгууллагын хийх ажил юм. Архи уусан иргэнийг эмнэлэгт хүргэж байгаа нь маш том гажуудал. Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг шийдсэн. Тодруулбал, Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэх тухай хуульд үзэл баримтлалын хувьд өөрчлөлт оруулахаар болсон. Одоогоор ажлын хэсэг гаргаад ажиллаж байна” хэмээв. Ийнхүү баяртай мэдээгээр сурвалжлагаа эхлүүлсэн ч яг өнөөдөр дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд ачаалал ихтэй ажилласан хэвээр байна. Ялангуяа хүүхдийн тасгийн ачаалал эрс нэмэгдсэн энэ үед архи ууж, ухаан мэдрэлээ алдсан хүмүүст анхаарал тавих цаг зав эмч нарт тун хомс гэдгийг тэд хэлж байна. Эмнэлгийн хүлээн авах байр эрүүлжүүлэхийн өрөө шиг болсныг хэн хүнгүй мэдэж байгаа.
Уг нөхцөл байдлыг үүсгэхэд 2013 оны долоодугаар сард Хуульзүйн болон Эрүүл мэндийн сайд нар хамтарсан тушаал гаргасан нь нөлөөлсөн юм. Тушаалын дагуу гудамж талбай, баар, ресторанд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх үүргийг харьяа дүүргийн эмнэлгүүд хүлээх болсон. Учир нь, нийгмийн хэв журам зөрчөөгүй л бол тэр хүний эрхийг зөрчиж, эрүүлжүүлэхэд хүргэх ёсгүй юм байх.
Байж болох зүйл ч гэлээ архи, тамхины нэвширсэн эхүүн, өмхий үнэртэй, биеэ удирдах чадваргүй тэдгээр хүний эрх өвчин, зовлондоо шаналж, эмнэлэг бараадсан хэн нэгний орыг эзлэх нь шударга байдалд хэр нийцэж буй хэрэг вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй байж. Энэ мэт яривал олон зовлон эмнэлгийн эргэн тойронд үүсээд буй. Тиймээс ард иргэдийн эрүүл мэндийн төлөө дүүргийн эмнэлгүүд хэрхэн ажиллаж байгаа талаар сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорив.
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ЭХНИЙ ХҮН 20.45 ЦАГТ ХҮРГЭГДЭЖ ИРЛЭЭ
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэг иргэн 20.45 цагт нийслэлийн түргэн тусламжийн машинаар хүргүүлэн ирлээ. 35 орчим насны, нимгэн хар өмд, хавар намрын өсгийтэй гутал, ногоон пальтотой эмэгтэй алхах ч чадалгүй, түргэний эмч, жолооч нараар өргүүлэн эмнэлгийн хүлээн авахад ирсэн юм. Хүлээн авахын сувилагч Б.Мэндбаяр уг иргэнийг хүлээн авч, бүртгээд өрөөнд оруулж хэвтүүлэв. Тэрбээр “Манайд согтуу иргэдийг хэвтүүлэх өрөө тусдаа байдаггүй. Тиймээс шинээр сэргэсэн өвчний шинж тэмдэгтэй иргэнийг тусгаарлан хэвтүүлдэг жижиг өрөөндөө тэднийг оруулдаг. Энэ өрөөнд хамгийн ихдээ таван хүн л багтдаг. Өдөрт дунджаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд гудамжинд тасарч унасан дөрвөөс дээш хүн хүргүүлж ирдэг. Заримдаа архи уусан олон хүн цугларвал хоорондоо зодолдохоос гадна эмч, сувилагчид руу дайрч, элдэв янзаар доромжилдог” хэмээн ярилаа. Тус эмнэлэгт нэг ээлжид жижүүрийн хоёр эмч, нэг сувилагч, эрчимт эмчилгээний асрагч, үүдний жижүүр гээд дөрвөн хүн л ажилладаг байна. Хүн хүч багатай байдаг бөгөөд согтуучууд олноор ирсэн тохиолдолд эмч нар өвчтөндөө үйлчилж чаддаггүй. Өмдөндөө хүндээр бие зассан хүний бохир, бөөлжсийг цэвэрлэдэг талаараа эмч нар хэлж байв.
ДАХИЖ АРХИ УУХГҮЙ ГЭДЭГ Ч …
Биднийг ийнхүү ярьж байх зуур хоёр дахь хүн хүргэгдэж ирлээ. Мөн л эмч, түргэн тусламжийн машины жолооч нараар түшүүлэн байж орж ирсэн юм. Эхний хүнийг бодвол хүнтэй ярих чадвартай байв. Түүнээс хүлээн авахын сувилагч хэнтэй хаана, ямар шалтгаанаар архи уусныг асуухад “Ганц хүүгээ санаад архи уусан. Эхнэрээсээ салаад хоёр жил болж байна. Хүүтэй минь уулзуулахгүй байгаа. Надад очих орон гэр, ах, дүү хамаатан садан гэж байхгүй. Архи ууж яваад таарсан газраа унтаад өгдөг. Харин цагдаа, эмнэлгийн буянд хөлдөж үхчихгүйхэн шиг л энд хүргэгдэж ирэх юм даа” хэмээн уйлав. Дүүргийн эмнэлгийн хүлээн авахад согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг авчрах болсон цагаас эхлэн шөнө нь согтуу ирж хоноод өдөр нь гарч явдаг хүн нэлээд байдгийг эмч нар хэлэв. Тус өдөр жижүүрлэж байсан дотрын тасгийн эрхлэгч Ч.Эрдэнэчимэг “Зарим нь бүр гэртээ ирж байгаа юм шиг өөрөө яваад ороод ирдэг. Дулаахан өрөөнд унтаж амарчихаад “Дахиж архи уухгүй” гээд амлалт өгөөд л гарна. Гэвч орой нь энд тэнд тасарч унаад түргэн тусламжийн машинаар хүргэгдэж ирнэ. Өвчтөнүүдэд үйлчлэхийн хажуугаар согтуу хүмүүстэй харилцах бидэнд үнэхээр хүндрэлтэй байдаг. Бид бүхэн жилийн дөрвөн улирал тасралтгүй ачаалалтай ажилладаг. Согтуу хүмүүсийг унтуулж, хэвтүүлэх тусгай өрөө байдаггүй. Ачаалал ихтэй үед хүлээн авах, үүдний зааланд хүртэл хуучин гудас, дэвсгэр тавиад унтуулдаг. Нэгэнт манайд хүргэгдэж, өөрөө ирсэн ч бай хүн гэдэг үүднээс нь анхаарал халамж тавих хэрэгтэй. Тэр үүднээс даралтыг нь үзээд, дусал хийж, эм тариа өгдөг. Шөнө өөрийн ухаангүй орж ирсэн хүнийг унтуулж амраагаад өглөө сэргэхээр нь ар гэрийнхэнтэй нь холбоо барьж хүлээлгэж өгдөг. Зарим үед ар гэрийнхэн нь утсаа авахгүй, тоохгүй байх тохиолдол гардаг” гэлээ.
ТЭДНИЙГ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭХЭЭС ӨӨР АРГА БАЙДАГГҮЙ
Салбарын сайд нь уг шийдвэрийг гаргах үедээ согтуу иргэдэд зориулсан тусгай өрөө бий болгох тушаал гаргажээ. Гэтэл одоог болтол тийм өрөө байхгүй бөгөөд эмнэлгүүд хүлээн авах, үүдний зааландаа согтуу иргэдийг хэвтүүлж, зарим тохиолдолд өвчтөнтэй зэрэгцээд хэвтэж байсан тохиолдлыг ч хэвлэл мэдээллээр гаргаж байсан билээ. Ийнхүү сурвалжлага бэлтгэх үед согтуу иргэдийг эмнэлэгт хүргэж ирж буй нийслэлийн Түргэн тусламжийн төвийн яаралтай тусламжийн их эмч Л.Бямбацогт “24 цагийн хугацаанд 30-аас дээш хүнд үйлчилдэг. Баяр ёслолын үеэр архидан согтууралттай холбоотой дуудлага эрс нэмэгддэг. Архи уугаад тасарчихсан иргэнийг тухайн нутаг дэвсгэрийн дүүргийн эмнэлэгт хүргэж байна. Бидний үүрэг учраас эмнэлэгт хүргэхээс өөр арга байдаггүй. Оройн цагаар дуудлага их байдаг. Өдрийн цагаар ч архидан согтуурсан, тасарсан хүн мэр сэр бий. Бид шууд эмнэлэгт хүргэдэг. Согтуу хүмүүсийг авч явахад их хэцүү. Зарим нь агсамнаж машинд байгаа эмнэлгийн багаж эвдлэх асуудал гардаг” гэсэн юм.
ЭМНЭЛГҮҮДЭЭ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙР БОЛГОХОО БОЛЬЁ
Согтуугаар эмнэлэгт хүргүүлэгсдийн тоо өдөр бүр өөр өөр байдаг аж. Баяр ёслолын үед согтуучуудын тоо эрс өсдөг бол жирийн үед өдөрт дунджаар 5-10 хүн ирдэг байна. Онцлог нь, тэд хордлогод ороогүй, зүгээр л ухаанаа алдтал архи, согтууруулах ундаа хэрэглэж зугаацсан эсвэл орон гэргүй хүмүүс байдаг гэнэ. Тэд өмдөндөө бие засах, өнхөрч унаснаас нүүр, гараа халцлах, цаашлаад агсам тавих зэргээр ааш аяг нь дийлдэшгүй, түвэгтэйг эмч нар эгдүүцэн ярьж байлаа. Тэр бүү хэл, өөрт нь санаа тавьсан эмч нарт агсамнаж, биед нь гар хүрч, гэмтэл учруулсан тохиолдол хүртэл гарсан байна. Өвчтэй хүмүүс нь эмнэлэгтээ багталцахгүй, аргаа барахдаа хонгилын шалан дээр хэвтэж, эмчийн царай харж өнөө маргаашаа аргацаалж байхад, ухаангүй “шоучдад” хүндэтгэлтэй хандахыг хүссэн сайд нарын шийдвэрийг эргэж харахгүй бол шинэ жил, цагаан сар, цэргийн баяр, мартын найман зэрэг болох баяр ёслолын сарууд айсуй. Өвлийн улиралд томуу, томуу төст өвчин ихэсч, эмнэлгийн ачаалал гурав дахин хэтэрсэн үед эмч нар архичидтай зууралдахыг хүсэхгүй байна.
Ц.Заяа
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 01, 2016 1:02:05 pm )
архи уугаад бие нь муудсан хүнийг цагдаа яах юм эрүүл болгох эмчилгээний байгууллага хийхгүй ажлыг өөр хэн хийх ёстой юм
-
Монгол (November 01, 2016 4:00:33 pm )
Солиор
-
-
zochin (November 01, 2016 3:29:15 pm )
Temuujingiin hiisen bas neg balag mongoliin ard tumend dandaa gai tarij yavdag hun dee
-
Anonymous (November 01, 2016 4:20:49 pm )
Yun huuhdiin tasag eruuljuuleh tusgai tasag uruu tasalgaatai baigaad tsagdaa hev juram sahiulj baihad bolno. Uursduusuu holduulah gej yadahiin
-
Зочин (November 01, 2016 4:57:25 pm )
Яаралтай шиийдэх ёстой. Согтуу хүмүүсийг эрүүл өвчтэй хүмүүстэй хамт байлгана гэдэг чинь эрүүлгүй ухаантай хүн л энэ шиийдвэрийг гаргасан байж таарна
-
zochin (November 01, 2016 5:02:32 pm )
haa ch baakhgui teneg gajuudal .Teneg Temuujin
-
ОЮУТАН (November 01, 2016 5:14:27 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Жирийн ард (November 01, 2016 6:00:19 pm )
Эрүүл хүмүүстэй байлгах аргагүй болсон согтуу хүмүүсийг өвчтэй хүмүүстэй байгах шийдвэрийг амьдрал мэдэхгүй харь гаригийг зөгнөгийн шийдвэр. Согтуу хүмүүсийн хамар хашаанд байхад ч хэцүү биздээ. Эрүүлжүүлэх тусгай байр байх ёстой. Тэнд нь эмч нь харин байх нь зөв.
-
зочин (November 02, 2016 9:05:07 am )
Архи ууж донтох нь сэтгэцийн нэг л өвчин шүү дээ. Яагаад эмнэлэгт аваачиж болохгүй гэж. Эрүүл хүмүүстэй байлгаж болохгүй нь ч үнэн. Тэгвэл сайдынхаа тушаалыг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа эмнэлгүүдийн буруу юм биш үү. Засаг төр сэтгэцийн эрүүл мэндийн талаар анхаарч ажиллах ёстой. Архи, архидалттай тэмцэх асуудлыг дахин харж үзвэл ямар вэ. Энэ чиглэлээр ажилладаг ТББ-уудыг дэмжиж өгөөч. Тэгээд наад асуудлаа тэдэнд даалга. Хамтарч ажилла
-
бамбар (November 02, 2016 10:33:40 am )
Эмчлэх гээд байгаа юм бол тусдаа архинаас гаргах эмнэлэг бариад тэнд нь эмчээч.Хүүхдийн эмнэлгийн ачаалал хэр билээ дээр нь согтуучууд нэмэхээр юу болох нь ойлгомжтой
-
бамбар (November 02, 2016 10:45:12 am )
Цагдаад эрүүлжүүлэх байх нь зөв. Эмчтэй байгаад болоод байсан. Цагдаа хамаг хүнд ажлаа эмнэлэг, онцгой байдал 2- т өгсөн. одоо өөрсдөө юу хийж байгаа юм бэ,архины дэлгүүрүүдийн цагийн хуваарьт хяналт тавьж чадахгүй л байгааш дээ.Томчуудын архины үйлдвэрүүдийг орлоготой байлгах гэж тэднийг баяжуулах гэж монгол эрчүүд архинд живлээ дээ…..
11 Comments