antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2016 35 comments

АН-ынхан Халхголын 500 мянган га-г ингэж хувааж авчээ

нийтлэсэн Admin

halhgol-gazarАрдчилсан нам засгийн эрх барьж байх үед Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь 500 мянган га газарт  чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75-р тогтоол батлагдсан нь шат шатанд эсэргүүцэлтэй тулгарч байсныг уншигч та санаж буй биз ээ. Нийгэм , олон нийтийн хандлага чөлөөт бүсийн эсрэг байсан тул эрх баригчид сонгуулийн өмнөхөн “Халхгол” бүтээн байгуулалтын бүс хэмээн нэрийг нь өөрчилж энэ асуудал хэсэгтээ намжсан.

 4836389562e578a0224941
Ийнхүү 2015 оны 75-р тогтоол нь 2016 оны 43-р тогтоолоор солигдож, Халхголын сав газар чөлөөт бүсийн онцгой дэглэмээс “мултарч” чадсан ч өнөөх 500 мянган га талбайн дийлэнхид нь буюу 323 мянга орчим га-д нь газар олголт хийгдчихсэн байжээ. Энэ оны 9-р сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулган хийгээд Ерөнхий сайдыг Дорнод аймагт ажиллахтай зэргэцэн Халхгол төслийн шугамаар өнөөх 500 мянган га-гийн багагүй хэсэгт нь газар олгогдсон тухай яриа чих дэлсэж эхэлсэн юм. Энэ үеэр ХХАА-н сайд Халхгол төслийн захирлыг ажлаас нь чөлөөлж, уг төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа, удахгүй дүнг нь танилцуулна хэмээн мэдэгдэж байв.
download7
Тэгвэл чөлөөт бүсийн 75-р тогтоолын хавсралтаар анх батлагдсан хилийн цэсийн дагуух 500 мянган га нутгийг нийт 74 хэсэгт хувааж, аж ахуйн нэгжүүдэд олгочихоод буй нь тодорхой боллоо. Социализмын үеэс Халхгол орчимд газар тариалангийн зориулалтаар хамгийн ихдээ 40 мянга орчим га газрыг л ашиглаж ирсэн бөгөөд үүнээс бусад хэсэг нь хэт эмзэг хөрстэй тул ашиглах, тариалалт явуулах боломжгүй гэж эрдэмтэн судлаачид болон газар тариалангийн салбарынхан үздэг. Өдгөө ашиглагдаж буй дээрх 46345 га орчим талбайг газрын зурагт улаанаар тэмдэглэсэн байна. Харин эргэн тойрон дахь газар нутгийг аж ахуйн нэгжүүдэд олгохдоо булаг цөөрөм, дов толгод үл харгалзан, шулуун шугамдаж тараасан байх юм. Халхголд газар зарах тухай зарлал энд тэнд дуулдаж, монгол иргэдийн нэрээр гадаадын иргэд газар авсан гэх явган яриа ч гараад буй. Иймээс Буйр нуурын урд хэсэг дэх өргөн уудам орон зайг Халхгол төсөл нэрийн дор тарамдаж, тараасан нь хууль журмын дагуу явагдсан уу гэдэг асуултыг иргэд олон нийт эрх мэдэлтнүүдээс асууж, хяналт шалгалтын хариуг хүлээж байна.
Эх сурвалж : Dornodnet

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • иргэн (November 01, 2016 11:29:50 am )

    шөнөөр гэрчилгээг нь гардуулдаг уу?

  • Anonymous (November 01, 2016 11:54:37 am )

    чадаж байгаа юманд ямар ч арга алга

  • зочин (November 01, 2016 12:30:17 pm )

    ХҮчингүй болго, АН-ын хулгайчуудын яг хийдэг ажил нь мөн дөө, эдийн засаг унагааж ард түмний амьдралыг унагаачихаад бас л хулгайгаа хийсээр, өмхий үхдэл царайлсан луйварчид

  • Хөх чоно (November 01, 2016 2:07:17 pm )

    Давхар дээл хэрэггүй гээд популизм хийж байсан Бурмаа давхар дээл өмсөөд Монголын газраа гадаадын иргэдийн өмч болгож эрх мэдлээ ашиглан хувийн түрүүвчээ зузаатгах ажил удирдан хийсэн юм бишүү.Иймд Бурмаагийн УИХ-ын гишүүн байх үеийн ХОМ-г шалгах хэрэгтэй.Хамтрагчдыг нь ч мөн адил шалгаж улсын нууцтай холбоогүй юм бол ард түмэнд ил тод зарлаж дүгнүүлж хариуцлага тооцох хэрэгтэй.

  • Anonymous (November 01, 2016 3:05:25 pm )

    Харж байгаарай ихэнхийг нь Жэнко авсан бгаа. тэгэх гэж өөрийн хүнийг сайд болгосон. дандаа хүний гараар могой бариулдаг, жирэмсэн туслахынхаа хормой доор нуугддаг

  • зочин (November 01, 2016 6:09:08 pm )

    Ардчилсан намян удирдлагуудыг цөмийг шоронд хиЙ ардчилсан намын жирийн гишүүд нь татан буулгаад шинээр намаа байгуул дараа дараагиЙн луйварчдад сургамж болог

  • зочин (November 01, 2016 6:13:36 pm )

    Энэ нөхдүүдийг барьж шоронд хийгээ ч. Бямбацогт гэж этгээдийг хууль зүйн сайдаас зайлуулаач. Нямдоржийг оронд нь тавиачээ.

  • GANtulga bayar (November 01, 2016 6:26:59 pm )

    SHUNKHLAI lav tom gazar avsan bna

  • Иргэн (November 01, 2016 6:38:35 pm )

    Аргагүй л манай АН-ынхны хийдэг ажил мөн дөө. Бурмаа авгайн булай ер нь дуусахгүйдэг шүү. Шалгаад хууль бус бол шийдвэрийг нь цуцлаад эргүүлж ав.

  • emgl tulgatan 99 (November 01, 2016 6:44:30 pm )

    ed nar yg iim wm hiideg odoo oshoo wu garch ireh bol bugdiig shalgaj gazar nutag ulsiin omch ulsiin uildber ard tumnii baylgiig bugdiig ulsdaa ab tor omchoo ab tedend wu bsan wu ch bggui gudamjnii hulgaich luibarchid bsan tor zasag mini uzuuleed og bidend ireedui hoichiin toloo buhniig hii bid demjij bga shoo

  • Зочин (November 01, 2016 6:54:53 pm )

    Бурмаа байхдаа халх голоос гадна малын вакцин нийлүүлэхэд эрүүгийн элементтэй нийлж их мөнгө цохьсон байх.Шалгах хэрэгтэй дээ

  • Anonymous (November 01, 2016 7:03:25 pm )

    Бурмааг шалгах Эрүү үүсгэж олон нууц хөрөнгө бас Импортын буудай оруулах зөвшөөрөл 200000 тн 1 тн 20 сая тооцооч энэ бас Японы бордоо авах мөнгийг идсэн, ТДС ын мөнгө хөрөнгийг Сонгуульдаа хэрэглээд дуусгасан, Хар Дизайн гэдэг компаниараа мөнгөө угаасан???? Малын вакцин шахсан, техник, үр бүгдийг шахсан!!! АТГ, цагдаа хаана байнаа? Авилга авсан уу???

  • сонгогч (November 01, 2016 7:26:16 pm )

    ан-хан Эрдэнэтийн 49%-ийг АМ-н хамаг лицензтэй мафитаж,Монголын хамгийн үржил шимтэй хөрс бүхий халх голын нутаг дэвсгэрт хуйвалдаанаар газар авцгаах хулгай луйварыг албан тушаал эрх мэдлээ ашиглан зохион байгуулалттайгаар бодлоготойгоор хийцгээжээ. харамсалтай нь ард түмэн зөн совингоороо АН-н хулгайчуудыг гудамжинд гаргасан юм байна. одоо хэргийн эздийг яллах үлдэж байна. ард түмэн иргэд сонор сэрэмжтэй байхгүй бол олигархууд юү ч хийж мэдэх юм байна шүү

  • zochin (November 01, 2016 8:04:15 pm )

    Putin shig ajillaach,,,bygdiig ni huraaj , hychingui bolgo , hulgaichuudiig shorond ni hataa,,

  • Иргэн (November 01, 2016 8:36:38 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (November 01, 2016 8:36:59 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (November 01, 2016 8:37:17 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (November 01, 2016 8:37:35 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (November 01, 2016 8:37:58 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (November 01, 2016 8:38:17 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (November 01, 2016 8:38:47 pm )

    Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)

  • Иргэн (November 01, 2016 8:39:07 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (November 01, 2016 8:39:41 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (November 01, 2016 8:40:11 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Anonymous (November 01, 2016 8:44:50 pm )

    Хулгайч нарын луйварын шйдвэр байна шийдвэрийг цуцлах хэрэтэй Элбэгдорожын хийсэн ажил болуу энэ

  • Зочин (November 01, 2016 9:01:20 pm )

    Нэг сайд нэртэй худалдагдсан авгай Монголын газар нутгийг зүгээр л зарж идэж байхад нөгөө олон төрийн байгууллагууд чив чимээгүй байж л байдаг. Төрөө ямар хулгайчуудад өгчихсөн юм бэ Монголчуудаа. Энэ газар олгодог, түрээслэдэг дүрэм журмыг өөрчилж, хяналттай болгохгүй бол арай л дэндүү байна шүү

  • Зочин (November 01, 2016 9:12:52 pm )

    Газрын энэ дүрэм журмыг чангатгаж, шийдвэр гаргахдаа доод тал нь 2- оос 3 гарын үсэгтэй болгохгүй бол нэг сэгсгэр авгай ганц гарын үсэг зураад Монгол улсын газрыг олгоод байна гэж юу байсан юм бэ . Бас газрыг цааш нь дамжуулж зарлахыг бүр хориглох хэрэгтэй . Наад газар авсан компаниуд чинь ихэнх нь хужаа болон солонгосуудад дамлаж зарах гэж л байгаа шүү дээ

  • zochin (November 01, 2016 10:35:36 pm )

    Boloosh dee Avsan ch hend hamaatai yum GEHDEE MAN-IN MANGAR GAZRIN NAIMAACHIN ENH BOLDIG YAJ GUITSEH VE DEE

  • Дорж (November 01, 2016 10:57:01 pm )

    Бурмаа сайдаар туг тахияа тууний дуу бадрал гэж ул бутэх хулгайч бий

  • irgen (November 02, 2016 12:15:10 am )

    burmaag shorond hiigeed ahij manai mongoliin gazriig hamaagui zarj ogohiig boliulay

  • Odjargal (November 02, 2016 9:21:45 am )

    GAZAR NUTGAA GARDAJ ZARCHAAD,HUNEER ZUIRLEVEL OHINOO OGCHIHSON. ODOO YAMAR CH ARGAGUI GD SUUJ BDG HULGAICH ERONHIILOGCHTEI ORON IIM BHAAS YAHAV. DENDVV EMGENELTEI.

  • ЗОЧИНАЗ (November 02, 2016 4:53:40 pm )

    ЗА ЯАХ ВЭ ТУН УДАХГҮЙ АН-Н ЛУЙВАРЧДЫН ГЭДЭС ГҮЗЭЭ НЬ ХАГАРНАА, АРД ТҮМЭН МИНЬ ХАРААРАЙ, БУРМАА АВГАЙГ ХУРДАН ХОРЬ, ДОРНОДЫН АРД ТҮМЭЭН БОС УВСЫН АРД ТҮМЭН НУТГААСАА ЛУЙВАРЧДЫГ ХӨӨГӨӨД ГАРГАЖ БАЙГААГ ХАРЛАА ШҮҮ ДЭЭ, ТЭДЭН ШИГ ЗОРИГТОЙ ХӨДӨЛ,ЮУГААРЧ ЗҮЙРЛЭШГҮЙ ГАЗАР НУТГАА ГАХАЙНУУДААС ЧӨЛӨӨЛЖ ХУРДАН АВ.

  • содном (November 02, 2016 7:26:45 pm )

    Энэ бичээд байгаа зүйлүүд үнэн юм бол АН өөрөө эдгээр гишүүдийнхээ үнэн мөнийг олоход тусалж,үнэхээр буруутай нь тогтоогдвол хууль хяналтаар нь шийдвэрлүүлж ард нийтэд бодит мэдээллийг өгөөч. Үндсэндээ 98оноос хойш АН,МАН-ын гүтгэлэг доромжлолд өртсөөр ирлээ.Үүний үнэн зөвийг ард түмэнд хэлээд өгөх удирдлага энэ намд байхгүй болчихсон юмуу? Үүний хүчинд МАН-ынхан юу ч ярьсан ард түмэн итгэдэг болж,хамгийн аюултай нь манай хойч үе МАН-ын хуурамч үг ярианд бидний үеийнхэнтэй адилхан хуурагдаж байгаад байна.МАН намын нэг 30 гаруй насны залуу телевизээр одоогийн энэ хямралын эхийг 98 оны үед АН төрийн 2-3 банкыг хувичилснаар тавьсан гээд хэнэгч үгүй ярьж байх юм. Энэ бол жинхэнэ оюун ухааны сүйрэл шүү.АН-ын нэр зүүж цаагуураа МАН-д тусалдаг урвагчдаас болж ийм байдал үүсэж байна.Одоо ард олны ихэнх нь АН бол луйварчин,хулгайч,эх орноосоо урвагчдаар дүүрсэн нам гэсэн ойлголтыг өдөр бүр авч байна.Үүний хариуцлагыг хариуцах хүн байдаг бол АН эдгээр урвагчдаас салах хэрэгтэй. Бид ийм намыг хүсэж АН-ыг анх байгуулалцаагүй юм шүү.Сүүлийн үед албан тушаал ашигласан, авилга авсан,төсвийн мөнгө идсэн,бондын хөрөнгө зувчуулсан,бүр байчихаад газар нутгаа харийнханд өгсөн элдэв муу бүхнийг хийсэн хүн болгон АН-ын гишүүн байдаг боллоо. Үүнийг өмгөөлж,хамгаалах хүн хүчин байхгүй болчихсон болохоор МАН хотонд орсон чоно шиг авирлаж байна.Үүний буянд ард түмний амьдрал улам л доошоо явж байна.90 онд давснаас өөр юмгүй үлдсэн ард түмнийг гадаад паспорт олгож,малыг нь үнэгүй хувьчилж өгч өлсөглөнгөөс аварсан АН адгийнх болж өлсгөлөнд орхисон МАН магнаг болсон цаг үеийг үзэх л юмдаа.Жаахан юм боддог хүн бол ойлгогдохоор үйл хийдэг 2 нам шүүдээ Бага зэрэг хэтрүүлэхэд .энэ 100-гаад жилийн түүхэнд яг чин үнэнээрээ МАН ард түмэнд хэрэгтэй юу хийж өгсөн бэ? гэдгийг бодоод нэг үзээрэй.Соц үеийн бүх зүйлийг ЗХУ,ЭЗХТЗ-ийн тусламжаар урд хөршөөс биднийг харамлахадаа хийж өгсөн гэдгийг” үндсэндээ баялгийг”ухаарцгаая.МАН бол дандаа бусдын амаар будаа идэж амьдардаг юм.Соц-ийн үед ЗХУ,одоо Хятадын удирдлагаар ажиллаж байна.МАХН-ын залгамж үедээ үлдээж өгсөн хамгийн том буян бол Монголын сор болсон хүмүүсийг устгаж өгсөн нь л байхдаа.Хэрвээ тэд тэдний үр хүүхдүүд байсан бол МАН-ынхан ингэж томорч чадаа ч уу үгүй чүү хэн мэдлээ.Ёстой бурхангүй газрын бумба галзуурав гэгч болж байна даа. За больедоо АН-ын удирдлагуудад гомдохдоо энхрий хайрт намаа жаахан муулчих шиг боллоо өршөөх болтугай.

  • хүн хүн (November 03, 2016 8:59:31 am )

    Чөлөөт бүс нэрээр чөлөөтэй хятадууд орож ирэн сууржах юм байна л даа Муусаан хулгайч наын бүлэглэл МАНАН сөнөж байж л Монгол орон зөв замаар явна Элбэгдорож луухаан ард нь удирдаж байгаа

  • Pak (November 04, 2016 7:12:15 pm )

    ЗА ЯАХ ВЭ ТУН УДАХГҮЙ АН-Н ЛУЙВАРЧДЫН ГЭДЭС ГҮЗЭЭ НЬ ХАГАРНАА, АРД ТҮМЭН МИНЬ ХАРААРАЙ, БУРМАА АВГАЙГ ХУРДАН ХОРЬ, ДОРНОДЫН АРД ТҮМЭЭН БОС УВСЫН АРД ТҮМЭН НУТГААСАА ЛУЙВАРЧДЫГ ХӨӨГӨӨД ГАРГАЖ БАЙГААГ ХАРЛАА ШҮҮ ДЭЭ, ТЭДЭН ШИГ ЗОРИГТОЙ ХӨДӨЛ,ЮУГААРЧ ЗҮЙРЛЭШГҮЙ ГАЗАР НУТГАА ГАХАЙНУУДААС ЧӨЛӨӨЛЖ ХУРДАН АВ.

antalya rent a car