antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2016 16 comments

Сангийн сайд тэргүүтэй манай “томчууд” төвд ламд үзүүлж, Монголын ирээдүйг даатгасан гэв үү

нийтлэсэн Admin

Дэлхий дахинд  эдийн засгийн хямрал нүүрлэж, үүнийг дагалдан манай улс орны эдийн засаг,

choi1

төсөв санхүүгийн байдал хүндхэн байгаа билээ.  Дээр нь 2012-2016 онд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн Чингис, Самуурай бондын мөнгөнөөс Чингис бондын мөнгийг  2017 оны 1 сарын 1-ны өдрөөс эхлэн төлөх болсон нь одоогийн МАН-ын засгийн газарт хүнд ачаа болоод байгаа юм.

Нэгэнт улс орны төсөв, санхүүгийн бүрдэл дотоодын эх үүсвэрээр бүрдэх боломжгүй болсон нь тодорхой тул  Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөнгөний эрэлд гарсан байна. Тодруулбал,  манай улсад зээл олгох улс орныг “даллан дуудах” их аянд гарсан гэсэн үг.

Энэ аяны “хүрээнд” саяхан манай төрийн томчууд урд хөрш БНХАУ-д айлчилсан. Сангийн сайд тэргүүтэй манай  томчууд урд хөршийн холбогдох дарга нартай хэлэлцээрийн ширээний хойно сууж, зээл тусламж авах тухай асуудлыг ярьснаас гадна улс орныхоо  хөгжил, эдийн засгийг дээшлүүлэхийн төлөө  байж болох бүхий л арга хэмжээг авсан бололтой юм. Учир юу гэвэл Сангийн сайд тэргүүтэй манай томчууд Хятад дах мэргэн түргэн, хардаг мэддэг гэдгээрээ алдартай төвд ламд өглөг барьц барин мэргэлүүлж, улс орныхоо ирээдүйг даатгаж, үзүүлж харуулсан гэнэ. Түүгээр зогсохгүй Сангийн сайд хувиараа Өмнөговь аймаг дах Тосон бумбын нурууг хэрхэн ашиглахаа өнөөх төвд ламаасаа асуусан гэх яриа чих дэлслээ.

Улс эх орон, ард түмнийхээ төлөө байж болох бүхий л аргыг хэрэглэж байгааг нь бодохоор Засгийн газрын зарим гишүүд, нэр алдартай  улс төрчдийг сайшаамаар санагдах боловч, мэргэч төлгөчөөр улс орны ирээдүйг зуруулж, тэдэнд итгэж найдаж байгааг нь бодохоор дургүйцэл төрж байгаагаа нуух юун.

Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн хөгжлийн сайд нь өөрөө бөө зайран нэгэн  байсан бол МАН-ын засгийн газрын Сангийн сайд нь лам хуврагт гүнээ итгэдэг нэгэн бололтой.

4420

Зөнч мэргэн, үздэг хардаг,  аргалж түргэлдэг хүнд үзүүллээ гээд Монголын ирээдүйн хөгжлийг хурдасгаж, төсөв санхүүгийн хүндрэлийг даван туулдаг бол юутай амар вэ Сангийн сайдаа…

Удахгүй төвд ламд манай улс төрчдөөс  хэн хэн мэргэлүүлсэн тухай мэдээллийг уншигчиддаа хүргэх болно.

Ц.Мөнх

Эх сурвалж: Өглөө.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • МОНГОЛ (November 01, 2016 11:19:30 am )

    YADARSAN CH AMITAN BOLDOO HUURHII

  • irgen (November 01, 2016 11:47:40 am )

    argaa bara biz dee heerhii

    • зочин (November 01, 2016 12:41:27 pm )

      за яршиг аа, хөөрхий ч гэх шиг өөрийгөө “Өмнөговь аймаг дах Тосон бумбын нурууг хэрхэн ашиглахаа” асуусан юм бололтой дог.

  • Anonymous (November 01, 2016 12:14:51 pm )

    Өмхий тэнэг үхэр үүнээс өөр юу хийж чадахав дээ зайлуул.

  • зочин (November 01, 2016 12:39:41 pm )

    Монголын ирээдүйг биш өөрийн ирээдүйг “Өмнөговь аймаг дах Тосон бумбын нурууг хэрхэн ашиглахаа” асуусан юм биш үү.

  • Eegii (November 01, 2016 6:11:10 pm )

    Erguu teneg dunhii tolgoi yah gej iim ymaar ulsiin sang tolgoiluuldag bn aa mal tsarialsan MANgaruud heleh muu ug oldohgui ym

  • Тэнэг алнаасаа ч доор ухаан муутай хар хог туй туй туй э (November 01, 2016 6:12:01 pm )

    Энэ муу хар хог оросод олон жил болсон орсуудын дэмжилэгтэй машин суу гээд орсоос боссон ухэж далд ормор хятадууд буддын шашиныг одоо хуртэл монголд дэмжиж бгаа ногоо л манжийн явуургуй аргыг одоо хуртэл хэрэгжуулж бгаа энэ мэт голог нар очиж хузуундээ уяа углаж оороо аманд нь орж огдог энэ суу гологт улс орон ард тумэн эрх ашиг гэж юу ч бхгуй зовхон хар аминдаа л монгтэй болж байвал болоо гэдэг мал

  • зочин (November 01, 2016 8:06:25 pm )

    Төвдүүд манай орныг Манжтай хувааж идэх гэж булаацалдаж байсан хүмүүс тэдэнд юунд итгэнэ вэ, улсыг сүйрүүлэх арга л зааж өгнө биздээ. Түүний оронд ухаалаг Монголчууддаа итгэж хамтарч ажиллаач

  • zochin (November 01, 2016 8:06:59 pm )

    Tyvdiin teneg shashin bidend hereggui,,,shariin shashin Mongol ulsad gai l avchirsan, Bid hynii shashin yahaaraa shytdeg um be? Mongolchuud tengeree shytej, boogoo boolood l boloo,,,
    Tyvdyyd teneg , muuhai hymyys

  • shiliin bogd (November 01, 2016 8:41:52 pm )

    arslan taij shig tolgoig ni tast

  • цэцэг (November 01, 2016 8:56:38 pm )

    Өөрийгөө ч мэдэхээ больсон ийм л юмнууд төрд орчихсон тууж яваа гэхээр муужирч унах шахах юм лам бөөгөөсөө салж байж цэвэр хүний оюун санаа ухамсарт үйлээр л зөв хөгжинө зөв амьдарна балмад бүдүүлэг шашин монголчуудыг сайн үйлэнд хүргэж байсан түүх байхгүй .Балмад шашинг даган мунхараад сөнөхөө шахдагын даваан дээр 1921оны хувьсгал амьжилтай хийгдэж түүнээс хойш шашинтай тэмцсээр 1990онтой золгож, эргээд балмад шашиныхаа барлага орон болчихоод л хоорондоо хэрэлдээд учираа олохгүй л тэнэцгээж байна

  • Zochin (November 01, 2016 9:35:34 pm )

    TANGUD UlS MOHooguig ogloo bur sanaj yv

  • Ganbaa (November 01, 2016 9:39:29 pm )

    Bogs Doloogch pizdaa nuud. Gadaad hvn geheerel Er Emgvi boowiin hohchohgool urd hoiguur in.

  • Иргэн (November 01, 2016 9:57:46 pm )

    Түвдүүд тиим л юм бол тусгаар тогтнолоо олоод авчих нь яасиим Духаа цоортол мөргөөд Барж байна уу

  • dorj (November 02, 2016 8:34:00 am )

    UIH darga terguutnuud Zaisan haabiar neg hund morgoson genelee !!!

  • tusgaar mongoliin irgen (November 02, 2016 1:28:56 pm )

    ergen toirond bgaa humuusiin bolon oorsdiinhoo asar ih shunalaa darj dotorhi saihan setgel hun chanaraa uhamsaraa sergeeh yum hii

antalya rent a car