antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2016 37 comments

Б.Лхагвасүрэн: Мөнгө тоолж, тоо сурсан бол одоо ухааны цагаан толгой үсэглэж, уншиж сур!

нийтлэсэн Admin
527-147796360779359Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн Мэргэжлийн засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааны тайланд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн ийм нэгэн захидлыг хүргүүлжээ.
Энэ үгийг би өөртөө ч хэлэв, хүнд ч хэлэв.
Нэгэн зүйл. Монголын ард түмэн Монгол төрийн ажнай хүлэгт та бүхнийг сүндэлж, дөрөөнд чинь итгэлийн сүү дусааж өгөөд, бага биш, их биш хугацааг өнгөрөөлөө… Ард түмэн та нарыг илүү сайн гээгүй юмаа гэхэд ингэж нэг сонгоё гэж сэтгэл, итгэлийн мухраа төнхсөн… Цөхрөх, ядахын цагтаа ард түмэн төрөө ингэж нэг тэмтэрдэг юм гэнэ лээ…
“Чанга дуутай тахианы өндөг жижигхэн байдаг” гэдэг шиг миний бие, “жижигхэн” л юм та нартаа бичиж сууна даа! “Зөнөсөн нохойн улилт” хэмээн болгоох ажаамуу…
100 хоног гэж та нар нэг хэмжээ ярих болж… Энэ сунгаж хэлвэл жилийн дөрөвний нэг л дээ! Жил гэдэг 365.25 хоног гэдэг нь хэвээрээ л байгаа даа?
“Өлөн” эдийн засагтай болчихсон байдалд байтлаа өргөс авчих шиг болох юм шиг горьдсон түмний яарсан гэнэн сиймхий, хурд ихтэй, сайтар бодож боловсруулсан нухацтай судалгаагуй, он цагаа бага мэдэрсэн, бүтэх төсөөллийн, найдвар бага суурь боломжоо тооцоогүй, мөрийн хөтөлбөрөөсөө шаптгаалж зуу хоногийн ажлын үр дүн чинь тааруухан гарч, хүсэлт, хүлээлт, итгэлийг нимгэлэв.
Ард түмэн хэдийнэ залхсан томилгоо халалт, хомроглолоос ой нь гутаж, та нар албан тушаалын донтнуудад өгөх “зэд”-ийн ажилдаа түүртэв бололтой… Ард түмний дургүй болсон, үзэн ядах болсон үйлдлүүдийг “сайхан” давтлаа… Хуучин, орхих ёстой буруу бүхэн, хазгай мурий нь эргэж давтагдах юутай эгдүүцэлтэй гэж санана!!!
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрөлжсөн хүртээмж хамаарал их хөтөлбөр байсныг үгүйсгэх аргагүй…
Энэ нь их ч үнэмшлийг дагуулсан. Гэхдээ дотор нь байгаагаас нь нэгэн шальдир жишээ татахад: элэгний С, В вирусыг бүрэн устгана гэсэн заалт буй. Дөрвөн жилд, тэгээд дэлхийн анагаах ухаан бүрэн устгаж чадахгүй, төдөж байгаа зүйлийг шийднэ гэдэг арай дэврүүдэж хэтийдсэн байгаа биз дээ! Энэ ч яахав. Үнэмших нь үнэмшээд, мушийх нь мушийгаад өнгөрч… Сонгогчдын хойшдын сонголтонд болгоомж нэмэх гэж л дурдсан хэрэг… Бас хөх инээдтэй зүйл…
Нэгэн зүйл. Энэ зуу хоногт тэтгэмж, тэтгэлгийн заримыг зогсоох гэсэн хэрэг мандав. Эдийн засаг хүнд байгаа үед танах хасах зүйл гарна л даа! Тэр тухайгаа мэдээлэл үндэстэй зөв зүйтэй учирлал тайлбарыг ард түмэнд өгөх ёстой байтал Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь нэгийгээ үхэхийг хүлээх, үхсэн хүний яс өндөлзөх тухай яриад сууж байх юм. Аминдаа тэд бид хасаж байгаа биш, ард түмэн өөрсдөө хасах санал тавьсан болгох гэж мунгинаж байгаа нь тэр… Ёр билэгтэй ард түмний сэжиг хүрч үхмээр юм ярих юм…
Монгол хүн өнгөрснийхөө тэтгэврийг үлдсэн нь авахдаа
– Төр минь үгүйг нөхөж, үлдсэнийг нь ивээлээ.. гэж залбирч хүртэх ард түмэн… Муу хэлэгдээд байдаг социализмын үед тэтгэлгийн ийм хэлбэр байсан шүү!
Нэгийгээ үхээсэй! Тэтгэвэр авна… гэж үхэл отож суух тийм сэтгэл монгол хүнд даанч байхгүй! Элэг бүтэн байх мөнгөнөөс үнэтэй гэдгийг дэндүү мэддэг ард түмэн. Ер нь монголчуудын оюун сэтгэлгээний хурд, ухаан тунгалаг өгөгдөл нь бүх хүн төрөлхтөнөөс бүтэн улирлаар түрүүнд нь юм шүү!!! Өөдлөхөөрөө өгнөө! гэсэн өр өглөг хүнд ч, улс оронд ч байдаг юм шүү!… Харин та нарын өнөөдрийн үг, үйлдлийг “хараад” эртний их төрт ёсны “яс” нь өндөлзөж байна…
Нэгэн зүйл. Энэ зуу хоногт Эрдэнэтийн 49 хувь гэсэн хэрэг мандав. Энэ тухай хэлэлцэж байгаа мэдээллээс харахад, сонсоход: “шударга үнэн”ямар их “шоовдор” болсийм бэ? Ц.Нямдорж шиг “өргөс” алгаа! Нэг намын нөхөр нь – энэ нөхөр ингэж яриад УИХ-д улиран сууж, албан тушаал авдаг… хүн гээд хэлээд сууж байх юм. Ц.Нямдорж ийм үгэнд зохих хүн биш!
Ц.Нямдоржийн хүнийг нь бүтэн, бодож санаж явдгийн нь хагасыг мэднээ, би… Та нарын адил ард түмнийхээ хүндэтгэлийг хүртэх цаг тохиож, УИХ-д дөрвөн жил би Нямдоржтой нэг ширээнд тохой нийлж суусан даа!
Өнгөрсөн 24 жилийн туршид, Нямдоржийг төр, түмэн хоёрт хувирч байхыг нь үзсэнгүй. Миний өнцөг энэ! Аливааг өөр өөрийн өнцгөөс харах гэдэг нь оюуны үнэлгээний болон сэтгэлгээний “эрх чөлөө” байх л даа!
Эрдэнэтийн асуудалд Ц.Нямдоржийг би зөв байр суурин дээр зогсож байна гэж нотод бодож байна… Ц.Нямдоржийг хүндэтгэж хайрладаг, мөн чанар, хүн чанарыг нь мэддэг, өнгөрсөн он цагуудад ямар байсны нь гэрч, гурван саяа байг гэхэд сая таван зуун “хүн-хайр” Нямдоржийн ард зогсож байгаа шүү!
Эрдэнэтийн 49 хувийг авсан хуйвалдаан “далд гишүүнчлэл” нилээдтэй байх! Эцсийн эцэст энэ үйлийн эзэд нь тухайн орныхоо, төр ёс хууль журмыг огоорсон, үл хүндэтгэсэн, хоёр орны хоёр аж ахуйн нэгжийн эртнээс үгсэн луйвардсан том хулгай л юм байна гэж мунхаглан бодлоо… УИХ-ын зөвшилцөл, шийдвэр аваагүй атлаа Монгол Улсын Засгийн газар толгой мэдэн биечлэн оролцдог нь юун болох? Энэ чинь төрт ёсны эрэмбэ мөн үү?
Эрдэнэт – Монгол Улс, Монгол түмэн баян байг! гэж өгсөн мөнх тэнгэрийн хишиг шүү!
Нэгэн зүйл. Монголын төрт ёсны журам жудаг, соёл гэж хэдэн зуун жилээр та нар байтугай нь зөрчиж байгаагүй өндөр ёс амьд байгаа… Апиваа юмыг ярьж хэлэлцэж байхдаа ойрын жилүүдийн УИХ-ын гишүүдэд овлиго, хүндэтгэл, харьцааны соёл тааруухан харагдах боллоо. УИХ-ын гишүүн болуут хамарт нь “лууны баас” түрхсэн юм шиг ярвайна. Эсвэл хэт энгийн байх гэж далжиганана. Энэ хоёрын аль нь ч төрийн хүний гоёл биш ээ.
Шүдээ үйрүүлж, нүдээ унагачих гээд байгаа юм шиг байх юм… Буруу хэлсэн үг, эвгүй зангаа дохио хүртэл уул хүнийг хичнээн их бүдэг болгодтойг анзааралтай…
Үнэн зөвийг хэлж байвал хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрөх тэнхээтэй байх ёстой. Олонхи дандаа зөвийг, цөөнх дандаа бурууг, олонхи дандаа бурууг, цөөнх дандаа зөвийг гээд түлхэлцээд байвал эвт сэтгэл, зөв зүйг хэзээ ч олохгүй! Энэ чинь Монголын төлөө үл нэгдсэн урвалт, гэмт хэрэг… Хүний бодол шиг чинадын юм гэж орчлонд үгүй!…
Үнэн худал, цуурхал золбин яриа, өөрийн үүссэн орон зайтай байдаг… Тэр тийм болох гээд, тэх гээд, тэрнийг авах гээд гэсэн үйлдлийг бие биендээ тулгах, таамаглалаа яриа хэлэндээ цухалзуулах дуртай юм… Энэ чинь хүмүүсийн ам дамжсан чимэг нэмэгдээд, тэнгэрт хадаж, тэнэж золбинширох нь язгуур үнэнийг үгүйсгэхэд хүрдэг.
Яригдаж байгаа сэдэв агуулгыг, бодлогын чинадыг ойлгоогүй байж өөр хөндлөн юм яриад байх гишүүн байх юм… Мунхагийн дуугай нь үзэмжтэй гэдэгдээ!
Зарим тохиолд та бүхэн бодоогүй хэлсэн үг, бусдын бодлыг таамагласнаа хэлснээсээ болоод зөрчилдөөд байх шиг байх юм… Ард түмний бодол санаа, амьдрал байдлыг хүртэл үзэж мэдрээгүй байж тааж, худлаа үнэн ярина. Хараагүй мэдрээгүй байж хардаг мэдэрдэг ийм л шидтэй болчихсон юм бол “Зөн билгийн тулаан”-д орцгоовол УИХ-д байснаасаа илүү амжилт олох юм биш биз дээ!…
Нэгэн зүйл. Энэ зуун хоногт УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг авсан тухай яриа дуулиан мандав. Мэдээллийн хэрэгслээр харахад гишүүдийн өгсөн мэдүүлэгт үнэмших хариулт даанч цөөхөн. Уг нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өмнөх мэдээлэл бололтой юм… Тавьсан өрөө хэд дахин төлж чадах хадгаламжтай атлаа өрөө төлчихөөгүй гишүүн байх юм. Өрөө төлчихөөд үлдсэн мөнгөө л хадгалж болдоггүй юм бол уу? Даанч дээ!
Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ олон гишүүн байргүй гэж мэдүүлжээ… “Хөөрхий” минь. Хотын нэгэн өндөр настан эмэгтэй гуйлга түүлгэ хийж, сэтгэлээ шатааж явж, гэр оронгүй ядууст, гэр барьж өгч яваа нэгэн сайхан буянтан буй… Та нар байргүй юм чинь тэндээс гэр очиж ав л даа! Ядахдаа одоо өвөл боллоо шүү дээ! Авлигатай тэмцэх газраа тохуурхаад байгаа юм уу? Ард түмнээ тохуурхаад байгаа юмуу?
Өгсөн авсан мэдүүлэгт үнэмшлийн үртэс ч алгаа! Саяхны дээд албан томилгоонд хамгийн мэргэжлийн томилгоо гэж ард түмэн үздэг ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргилын байхгүй өрийг байлгаж, байргүй гэж мэдээллэчихээд, сүүлд нь байрны “1” гэсэн тоог нь харалгүй байргүй гэж зарласнаа уучлаарай! Техникийн алдаа болжээ… гэж байх юм.
Үгийн шарх, мэсний шарх хоёр адилхан шүү дээ! Бидний монголчууд өнгөтэй өөдтэй яваа хүмүүстээ сүүдэр тусгахаас эмээдэг заншилтай Тэгэхээр бидэнд “хатуу үнэн” хаана хаанаа хэрэгтэй байна…Бас Авлигатай тэмцэх газар аливаад үнэн мөнөөр хандах нь тааруу юм байна даа! гэсэн урам хугарсан сэтгэгдэл төрүүлж байна. Мэдүүлэгт энэ худлаа даа! гэж бодохоор юм олон байна. Худлаа нь авсан, өгсөн алиндаа юм бол оо?
Нэгэнзүйл. Монгол Улсын Их хурлын нээлтэнд эрхэм гишүүн Жавхлан ташууртай орж ирлээ… Монгол хүн айлд ташууртайгаа ордоггүй, Төрийн ордондоо битгий хэл!
Зөвхөн ганц хувцас, эд өлгийн уламжлалаар төр барилцдагтүй юм… Их ухаан, чин шударга сэтгэлээр төр түшилцдэг… Заншил, ёс жудаг хааяа хуулиас “том” болох тохиол байдаг… Өнөө нэг жирийн хүнийг бол жинсэн хувцастай бол оруулдаггүй Төрийн ордны харуулын алба хаачив? Уруудахын цагт ингэж үүд, хоймор ялгаагүй болдог доо! Хэлбэрдэх гэдэг ухаан сэтгэлгээний угаадас шүү. Монголчуудын сул аман хэлцэд “…Гэрт чинь ташууртайгаа Гэдсэнд чинь хутгатайгаа” гэсэн сэжиг хүрмээр занал зүхлийн үг байдаг… Энэ үг санагдсан байх! Ард түмэн чамд их зэвүүцсэн…
Нэгэн зүйл. Социализмын үед намуудаас сонгодог сонгууль гэж байгаагүй. Ардын их хурлыг сонгодог байсан. Нам болон нам бусчуудын эвслээс нэр дэвшигч гэж бичдэг байлаа. Парламентаа сонгож байна гэсэн үг. Богд хаант Монгол Улсын үед дээд, доод танхимтай, дээд хуралтай байсан гэдэг. Энэ чинь парламент биз дээ! Түүхээс тэмтэрвэл хүн төрөлхтөний түүхийн анхны парламентыг монголчууд буй болгож байсан.
Аль эртний Хүннү улс, Чингисийн үеийн “Их хуралдай” гээд бод доо! Ромын эзэнт улсын сенат, Монголын “Их хуралдай” хоёрын аль нь анхдагч болохыг түүх гэрчилнэ. Ямар ч байсан монголчууд дэлхийд төрт ёсны хичээлийг анх заасан агуу ард түмэн! Ингээд бодохоор та нар минь ямар баймаар байна даа! гэсэн асуултаар энэ захидлаа өндөрлөв. Би захидалдаа Өндөг бүргэд болдог”-ийг санаж, хамгийн жижиг зүйлүүдийг бичиж, та нарын өмнө алдас хийсэн байх буй!
Өнгөрсөн он жилүүдэд удаа дараагийн гишүүд маань мөнгө тоолоод, тоо сурчихлаа… Одоо та нар минь ухааны цагаан толгойг үсэглэж, ном уншиж сур!
Төрийн сүлд өршөө!
Иргэн Бавуугийн Лхагвасүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

37 Comments

  • иргэн (November 01, 2016 9:59:58 am )

    гоё бичсэн байна шүү та, Лхагвасүрэн гуайдаа сайн сайхныг хүсье

    • Anonymous (November 01, 2016 4:40:52 pm )

      НямКагаас бусдыг нь бол голыг нь олж шүү

  • irgen (November 01, 2016 10:19:33 am )

    deer bgaa hulgaich luivarchinguud icheesei ichij amidraasai. Lhagvasuren guai mash sain onoj helsen bna shuu.

  • Anonymous (November 01, 2016 10:24:43 am )

    ЖАвхлан минээ эхлээд монгол ёсоо сайн судал Морь унаж явсан Монгол хүн айлд орохдоо ташуураа эмээлийн бүүргэнд өлгөөтэй морин дээрээ үлдээгээд хутгаа бүснээсээ сугалан унжуулаад ордог юм

  • zochin (November 01, 2016 10:49:53 am )

    toriin tomchuud iim humuusiinhee helsen yarisnig jaahan oilgoj tusgaj avaasai ordon dotor hel yaria mayg bdlaa anhaaraasai ajlaa yos tortei hiigeesei
    ih nairgachid amjilt huise

  • ИРГЭН (November 01, 2016 10:55:50 am )

    ҮНЭХЭЭР ИНГЭЖ ХЭЛЭХ ХҮН ҮГҮЙЛЭГДЭЭД БАЙСАН ЮМ.

  • Хил (November 01, 2016 11:10:27 am )

    Төрийн түшээд, албан хаагчид олж уншаасай

  • Адар (November 01, 2016 11:14:11 am )

    За яахав дээ өөлөх хүнд өө олдоно л доо. лхагвасүрэн гуай ч бас өөрийнхөөрөө өнгө мөнгө хөөцөлдөөд л байгаа лдаа. Өмнөх сонгуулийн үр дүнгийн талаар энэ үгээ яагаад бичээгүй юм бол гэж асуумаар ч юм шиг.

  • Төгс (November 01, 2016 11:32:18 am )

    Тандаа мөргөмү. Баярлалаа. Дээдэс минь ухаараасай. Нямдорж гуайг үнэхээр хүндэлдэг шүү. Үнэн юм ярихаар нь манай зарим Монголчууд эргүүлээд л буруу яриад байх юм. Ингэж үнэн зөвийг ярих хүн ховор байна шүү дээ. Үнэндээ олон түмнийхээ итгэлийг хүлээж байвал юу ч хийсэн чадах л хүн шүү дээ. Яадаг юм. Аавдаа ташуурдуулсан хүүхэд 7 хоног хийморь нь сэргэдэг биз дээ.

  • hereglegch (November 01, 2016 1:16:52 pm )

    Өвгөдийн яриаг тайлбаргүй сонсоод сурчих юмсан. Б.Лхагвасүрэн гуай бол чиг үгтэй, гүдэс хүн шүү дээ. ийм л хүмүүсээс Монголын ядаж 1/4 бүрдээсээ

  • ТА БОЛ (November 01, 2016 2:50:57 pm )

    ХУГАРААГҮЙ НОЁН НУРУУ.

  • Bat (November 01, 2016 2:53:44 pm )

    УНЭН УГ ХЭЛЖДЭЭ. ААВААСАА УГ СОНСОХ ШИГ БОЛЖБИНО ТУСГАЖ АВААСАЙ ДАА. ЭРХЭМУУД МИНЬ. ТОРИЙН СУЛД ОРШООГ.

  • zochinzochinzochin (November 01, 2016 2:55:40 pm )

    namaig bagad saihan saihan syrgaalitai uvuu nar ih bailaa manai nagats avga nar geed l odoo tiimsaihan vnen vgtei uvuu nar hovor bolj de odoo enesaihan vnen vgtei uvuu nariinhaa vgiig ih sain tyngaaj bodoh heregtei yum shig lhagvasvren gyaidaa yrt nasiig eruue

  • Иргэн (November 01, 2016 3:16:14 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Иргэн (November 01, 2016 3:16:37 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Иргэн (November 01, 2016 3:16:59 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • Иргэн (November 01, 2016 3:17:22 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (November 01, 2016 3:17:41 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (November 01, 2016 3:18:03 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (November 01, 2016 3:18:26 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (November 01, 2016 3:18:54 pm )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • Иргэн (November 01, 2016 3:19:16 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (November 01, 2016 3:19:38 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (November 01, 2016 3:20:03 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Иргэн (November 01, 2016 3:20:23 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Иргэн (November 01, 2016 3:20:46 pm )

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  • Иргэн (November 01, 2016 3:21:05 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (November 01, 2016 3:21:26 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (November 01, 2016 3:21:49 pm )

    Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Томас Робэрт Мальтуст бичсэн захианаас )

  • Иргэн (November 01, 2016 3:22:14 pm )

    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!

  • Erdenechuluun (November 01, 2016 5:32:17 pm )

    Ugnii tsaana ug baidag ene humuus oilgoh bolvu

  • zochin (November 01, 2016 7:14:55 pm )

    UNENIIG L HELJEE.AVAH GEEHIIN BISH ABAHIIN UHAANAAR HANDSAN N DEER HELJDEE MUNHAGUUDAD.JAVHLAN ZALUU HUN AAV N HELSEN YM SHIG L HULEEGEED AVNA BIZDEE.DEMJDEGSHUU.

  • zochin (November 01, 2016 9:38:17 pm )

    Tsaaduul chini uuniig unchaad oilgoh bolov uu daa. Hecuu humuus chuu dee

  • УРАМ (November 02, 2016 8:54:47 am )

    ӨГӨХ, ШҮҮМЖЛЭХ ХОЁР ХЭЦҮҮ БОЛСОН ЦАГ. ЗӨВ ГЭЭД ДЭМЖИХЭЭР ТӨДӨЛГҮЙ ӨНӨӨ ГАЙХАЛУУДТАЙ НИЙЛЭХ. ГАЧУУРТЫН ОРДЫГ ЭЗЭМШИХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ НОЁН УУЛАА ХАМГААЛАХ ГЭТЭЛ ТАЛААР БОЛСОНЫ НЭГЭН АДИЛ БУРУУ ТИЙШ ХӨЛБӨРҮҮЛЭХ НЬ АМАРХАН.

  • tselmeg (November 02, 2016 10:09:53 am )

    Nymdorj guiag muu l tanisan bnadaa ih nairagch min…

  • Gegee (November 02, 2016 1:27:03 pm )

    Lhagvasuren guai bol zohiolch yaruu nairagch tudiigui soyn gegeeruulegch humun bilee Mongoliin ard tumnii neriin umnuus tur zasgiin erhem tusheeded negiig bodoj hoyriig uhaarah une tsenetei saihan niitlel bichjee Taniig hundelj bishirch yavdag Tanii melmii tungalag baij olon olon buteel tuutvij urt nasalj udaan jargaj iheer hundlegdeerei gej eruue

  • Улс тор судлаач. (November 02, 2016 10:06:39 pm )

    Б.Лхагвасурэн гуай Эрдэнэтийн талаар зов л бичсэн байна даа. Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг уншиж узвэл Худалдаа Хогжлийн Банкны гуйцэтгэх захирал О.Орхон нь анх Орос-Монголын засгийн газар хооронд гэрээ байгуулж Эрдэнэтийн хувьцааны 51 хувийг Монголын тал, 49 хувийг Оросын тал эзэмшихээр болсон тухай дурьдаад, дараа нь ОХУ нь оорийн эзэмшлийн 49 хувиа Ростех хэмээх компанид шилжуулэхээр болж, энэ тухайгаа ОХУ-ын Засгийн газраас Монголын талд нот бичгээр уламжилж, 51 хувийн омчлогчийг толоолж Монгол Улсын засгийн газар, 49 хувийн омчлогчийг толоолж ОХУ-ын Ростех компани хоер гэрээг шинэчлэн байгуулсан тухай ярьж ээ. Мон тус шинэчлэн байгуулсан гэрээнд “Аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа худалдаалах эрхтэй. Энэ тохиолдолд ногоо тал нь энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувьцаа нь худалдагдаж, гэрээ нь автоматаар хучингуй болно” гэсэн заалт байгаа гэсэн байх юм. Мон ОХУ-ын Ростех компани нь оорийн эзэмшлийн 49 хувийн хувьцаагаа худалдаалах тухай ОХУ-ын засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулж, шийдвэр гаргуулсан гэж О.Орхон ярьсан байх боловч, Монголын Засгийн газрын хуралдаан болж байгаа энэ одор нь ОХУ-ын засгийн газрын гаргасан шийдвэр эсвэл ямар нэг албан бичиг манай талд ирээгуй, ОХУ-аас нот бичиг ч ирээгуй, ирээдуйд ирэх юм шиг ярьсан байна. Тэгэхээр Ч.Сайханбилэг нь О.Орхон гэдэг хувийн компанийн гуйцэтгэх захирлын амаар л ажиллаад байсан юм биш биз дээ гэдэг хардлагын торуулж байнаа. Мон О.Орхон нь ОХУ-ын Хууль зуйн Яам дугнэлт гаргасан, олон улсын хуулийн компаниас “Монгол Улсын Их Хурлаар хэлэлцуулэх шаардлагагуй” гэсэн дугнэлт гаргасан гэж ярьж байгаагаас харахад Ч.Сайханбилэг нь ногоо талаас ирсэн бичиг баримт, нот бичиг нь Монгол Улсын хучинтоголдор байгаа хууль тогтоомжуудтай хир зэрэг нийцэж байгаа талаар дугнэлт гаргах уурэг бухий ажлын хэсэг байгуулж ажиллуулаагуй ч юм шиг, санагдлаа. Одоогийн хучин тоголдор байгаа хууль тогтоомжийн дагуу бол ийм асуудал дээр “санал дугнэлт бэлтгэх” уурэг бухий ажлын хэсгийг байгуулж, санал дугнэлтийг бэлтгуулээд, бух яамдын саналыг авч хавсаргаад, ХЭГ-аар засгийн газрын хуралдаанаас гарах тогтоолын тослийг бэлтгуулж, ажлын 3-аас доошгуй хоногийн омно бух сайд нарт хуулбарлан тарааж, тодорхой мэдээлэлтэй болгоод, хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэх талаар ХЭГ-ын тэргуун дэд дарга Ш.Солонго, Хууль Эрхзуйг газрын дарга Монх-Эрдэнэ нараар хянуулж гарын усгээр нь баталгаажуулсны дараа нь ХЭГ-ын дарга С.Баярцогт нь эцгийн байдлаар хянаж хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, хуралдаанаар хэлэлцуулдэг журамтай юм л даа. Тэгэхээр Ч.Сайханбилэг нь “засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцуулэх журам”-аа зорчиж, яаран сандран хам хум асуудлыг дэмжих магадлалтай МУДН фракцийн Д.Зоригт, С.Ламбаа, н.Болор гэсэн хэдхэн сайдууд болон Еронхийлогчийн талын хун гэгддэг ГХЯ-ны Торийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг гэсэн хэдхэн дарга нарын хурээнд, 33-хан минутын хугацаанд хэлэлцуулсэн болж, засгийн газрын хууль бус шийдвэрийг гаргасан юм биш уу?гэж бодогдох юм. Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж тов тодорхой заасан байгаа нь “49 хувиа худалдахаар ОХУ-ын талын гаргасан саналыг Монголын тал авах эсэх асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа “гэсэн уг юм. Мон УИХ нь бурэн эрх ээ Монгол Улсын Засгийн Газарт шилжуулээгуй байхад Ч.Сайханбилэг нь яагаад “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр уг асуудлын 33-хан минутын хугацаанд, Засгийн Газрын танхимын бух сайд нарыг байхгуй байхад, хэдхэн сайд нарын хурээнд танилцуулах тодийд мэдэгдсэн болоод, ОМЧЛОГЧ болох УИХ болон бух АРД ТУМНЭЭРЭЭСЭЭ “НУУЦАЛЖ” энэ том саалийн унээ болсон Эрдэнэтийнхээ хувьцааны 49 хувийг нь ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШИЛЖУУЛЖ БАЙГАА ЮМ бол оо? Хэн туунд ийм ИХ ЭРХ МЭДЭЛ ОЛГОСОН ЮМ БОЛ ОО. Одоо УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгохоор Унэсэн Хуулийн оорчлолт хийхээс оор аргагуй болж ээ.

antalya rent a car