antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2016 7 comments

Ц.Мөнх-Оргил өөрийгөө өргүй, байртай гэв

нийтлэсэн Admin

munkh

АТГ-аас гаргасан ХОМ-д Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг 18 тэрбум төгрөгийн өртэй гэж бичсэн байсан. Тэгвэл өнөөдөр Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийлээ. Тэрбээр  АТГ-аас гаргасан өөрийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэгт  MCS компанид 18 тэрбумын өртэй гэсэн мэдээлэл гарсныг ташаа гэж байлаа. Тэр хэлэхдээ “УИХ-д нэр дэвшихэд болон сонгогдоход мөн сайд болоход ч байгаагүй. Харин 2013-2016 оны тавдугаар сар хүртэл ийм өртэй байсан. Манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард “Гоёо” компанийг МCS холдингоос худалдаж авсан. Худалдаж авахдаа 25 хувийнх нь мөнгийг бэлнээр төлөөд 75 хувийг нь зээлээр авсан. Тэгэхээр Ц.Мөнх-Оргил аль нэгэн компаниас бэлнээр эсвэл шилжүүлгээр өөрийнхөө дансаар мөнгө аваагүй гэсэн үг. Манай гэр бүлийн хүн хувьцаа зээлээр худалдаж авсан учраас санхүүгийн тайлангийн бичилт хийгдсэн. Нэгэнт санхүүгийн тайлангийн бичилт хийгдсэн учраас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнана. Бид өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын сонгуульд оролцохынхоо өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар хөрөнгө, орлогоо тайлагнасан. Тэгэхээр энэ зургаан сарын хоцрогдолтой гарсан байна. 2016 оны тавдугаар сарын 2-нд хувьцаа буцааж шилжүүлэх гэрээ байгуулаад буцааж өгсөн. Өр тэглэгдсэн. Манай гэр бүлийн хүн өнөөдөр ямар ч өргүйгээр “Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байгаа. Мөн  намайг орон байргүй гэсэн. Надад 2000 оноос хойш хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаж ирсэн нэг байр байгаа. Тэр байраа энэ удаа ч мөн тайлагнасан. АТГ-ынхан миний байрыг хөрөнгө, орлогын мэдүүлэгт маань бичих гэж байгаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн өнөөдөр албан бичиг ирүүлсэн. Удахгүй залруулга хийнэ гэсэн.” хэмээн хэллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (October 26, 2016 3:09:15 pm )

    сонгуульд нэр дэвших болмогц л зээлээр авсан хувьцаагаа буцаагаад л….. жүжиг тавьчих юм аа.

  • ЗОЧИН (October 26, 2016 4:34:25 pm )

    За тэгээд чи хууль зүйн сайд байж 7-р сарын 1-ний баяр тэмдэглэж 5 хүн буудан тоглож байсан хүнд юун өр байвал гэж.Улс чөлөөлсөн байлгүй

  • Мэнгэт чөөгии (October 26, 2016 5:15:40 pm )

    Алуурчин үилээ эдэлнэ чи таван хүнии сүнс чамаиг тоирон эргэлдэж баигаа шүү ЭРЛЭГИИН толиноос нуугдахы чинь харна

  • Anonymous (October 26, 2016 5:21:49 pm )

    чи ч гялалзуулах юмдаа??? өндөр сэнтийт очмогцоо их хурдан өргүй болж одоо монголчуудаар өрөө төлүүлсэн бол ажлаа сайн хий? дахиад идэх гэвэл толгойгүй гэж мэдээрэй?

  • sukh (October 27, 2016 9:33:33 am )

    shudarga hun de.

  • Зочин (October 27, 2016 1:56:22 pm )

    Хуулийг өөрийн эрх ашигт нийцүүлэн гэмгүй царайлах гэж энэ дээ. Гадныханд өч төчнөөн өрөнд орчихоод хамаг байдгаа хураалгахдаа тулаад байсан MCS копанинэг л өдөр
    Мөнх-Оргилын авгайд охин компаниа зараад бас нэг нартай өглөө буцаагаад л авчихаж гэнэ дээ.Нэг тэрбум төгрөгний тухай асуудал тэгээд тоглоом юм байх даа. өрөө дарахын тулд Сайд болохын төлөө чичрээд л дайраад байсан гэж ойлгогдоод байна даа.Ингэхэд АТГ гэдэг бол Ганц Энхбаяртай Тэмцэх газар гэж хэлсэн үг ортой ч юм шиг..,

  • Зочин (October 27, 2016 3:21:09 pm )

    Өөрийнхөө нэр төрийн төлөө ямар хурдан арга хэмжээ авч бнаа. Та нөгөө 5 хүний амь нас, Оюутолгой, Эрдэнэтийн талаар байр сууриа нэг сайхан илэрхийлээч

antalya rent a car