antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2016 18 comments

Х.Баттулга нарын хэрэгт 8-9 хүнийг татаж, нэг Солонгос  иргэнийг хорьжээ

нийтлэсэн Admin

145731325556dcd5e7942bd-768x512

Х.Баттулга, А.Гансүх нартай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ “Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөн Солонгосын гурван иргэнийг шалгаж байгаагаас нэгийг нь цагдан хорьсон.”гэж байна. Тэгэхээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн  асан Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх  асан А.Гансүх нарын нөхдүүдийг шалгаж байгаа хэрэг нэлээд олон хүнийг хамраад байгаа аж.

Ямар ч байсан Samsung C&T Монголд төмөр замын төсөл хэрэгжүүлэхээ больсон гэдгийг салбарын шинэ сайд саяхан мэдэгдсэн байгаа. Баригдаж хоригдон шалгагдаж байгаа нэг солонгос нөхөр нь уг компанитай холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Х.Баттулга нар өөрсдөд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байхгүй, хувь хүн, албан тушаалын нэр хүндэд бүдүүлгээр халдлаа гэх үндэслэлээр нэр бүхий хэвлэлүүдээс мөнгө нэхэмжлээд байсан ч, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан үндэслэлээр 201501000154 дугаар бүхий хавтаст хэрэг нээн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. ТүүнчлэнХ.Баттулга, А.Гансүх, БНСУ-ын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм. Х.Баттулга, А.Гансүх нарыг гадагш зорчих эрхийг нь хасч, шаардлагатай тохиолдолд прокурорын байгууллагаас хилийн хоригоо түр цуцлуулан явах боломж олгоод байгаа гэдгийг хуулийнхан хэлж байгаа.

Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар, А.Гансүхийг   Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл ангиар буруутгасныг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман албан ёсоор мэдэгдсэн билээ. “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл мөрдөн байцаалтын явцад 13.3 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтээс шамшигдуулан завшсанаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байгаа юм. Тэрбээр “Нүүлгэн шилжүүлэлтийн 9 сая ам.доллар миний хувийн дансанд орсон. Тэрхүү дансаараа дамжуулан 2 хэрэглээний карттай байсан. Манай эхнэр нэг картыг эзэмшиж байгаад үрээд дууссан. Харамсаж байна”  хэмээн мэдүүлсэн нь хэвлэлийн хуудаснаа ил болоод байна. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал гэгчийг  ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчлан шалгаж байгаад, сулласан билээ. Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийхдээ  ЦЕГ-ын дарга Р.Чингисийг “Энержи Ресурс” компанийнхантай хуйвалдсан гэж үзэж буйгаа мэдэгдэж байсан юм.  Харин ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр “АТГ, ЦЕГ-аас хамтран гарсан ажлын хэсэг төмөр замын хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагаа, хэнийг, хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцааж эхэлсэн бэ гэдгээ цагдаагийнхан мэдээлэх боломжгүй” гэж байсан бол прокурорын зүгээс найм, есөн хүнийг шалгаж байгаагаа ямартай ч  хэлчихлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Зика (October 26, 2016 11:25:17 am )

    МАН гэдэг намаас салсан цагт монголчууд хөгжиж чадна 100% итгэлтэй байна

  • Anonymous (October 26, 2016 11:48:01 am )

    buhel buten ord gazar avaad hanadadggui luivarchidaa shalgaasai

  • Иргэн (October 26, 2016 12:05:14 pm )

    АН гараад улс орон болон ард түмэн элэг дөрвөөрөө мөлхөж байна.

  • Г.Батнасан (October 26, 2016 12:27:11 pm )

    37,6 тэрбумын хэрэгт эрүү үүсгэгдээд 10 орчим хүнийг шалгаад байдаг зөв л дөө сайн шалгах хэрэгтэй, эздийг нь ч тогтоогоод тохирох ялыг нь үүрүүлэх хэрэгтэй. Харин эзэн нь тодорхой 38,0 тэрбумын хэргийг яах вэ? Эрх мэдэл, албан тушаалтай байхад нь үл халддаг, эрх мэдэл албан тушаалаас нь буухаар элдвээр оролддог, сонгуулийн өмнө баахан хэрэгтэн илэрдэг, сонгууль дуусхаар нам гүм болдог явдал үргэлжилсээр л байх уу?

  • монгол иргэн (October 26, 2016 2:52:57 pm )

    Намчирхаж туйлшралгүй луйварчин бүрийг толгой дараалан шалгаж, тохирох шийтгэлийг нь оноовол шудрага ёсонд нийцэж, нийт олон дэмжинэ. Хамгийн гол нь идсэн, шамшигдуулсаныг нь буцаан авах нь чухал.

  • zochin (October 26, 2016 3:08:29 pm )

    BATTULGA JENKOGIIN GAR HULUUD BAS ZUNDUU BGAA SHTEE SHALGAASAI

  • зочин (October 26, 2016 3:15:14 pm )

    худлаа шалгаж байна гэж сунжруулж байгаад хэрэг хэрэгсэхгүй болдог доо. энэ ч бас тэгнэ мөрийцөх хүн байна уу. яагаад гэвэл энэ 2 намын удирдлагууд түрийвч нэгтэй хүмүүс

    • иргэн (October 26, 2016 6:54:50 pm )

      ортой голтой хэллээ.Үе залгасан ах дүү,гэр бүл Төрийн дээд байгуулга,засагт байхад луйвар илэрч хариуцалга хүлээлгэх нь үлгэр биз.Нийгмийг тэсэлж ард иргэдийн тэвчээрийг барж дуусгаж байж энэ бохир төр цэвэр тунгалаг болно.

  • Anonymous (October 26, 2016 3:19:18 pm )

    Ene luivarchidiig buh nasaar ni shorond hatgaad hayah aaviin zorigtoi huu nar mongold bgaa bolov uu. Eniig ard tumen husen huleej bna

  • Zochin (October 26, 2016 4:17:39 pm )

    бүх оффшортонгуудыг ил гаргаж ирээд хөрөнгийг нь хурааж улсын өрийг төл:.

  • zochin (October 26, 2016 4:17:54 pm )

    Muusain luivarchid ene ih mongiig Mongoliin yadii irgeddee zoriulj bairtai ajiltai bolgosonch ilyy garahaar ih horongo gadniihantai niilj iddeg ni todorhoi baina,,,Horongiig tolyylj , nasaar ni shorond,,,!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (October 26, 2016 5:43:01 pm )

    үнэхээр монголын цагдаа чадахгүй ээ? хараарай яажч чадахгүй бардам хэлнэ? мөнгө байхад та нар яахийн бэ? үхсэн хошног цагдаа нь чадна уул нь гэвч дарганцарууд,,,,,,,,

  • citizen (October 26, 2016 5:54:04 pm )

    шалгаж л байдаг хорьж л байдаг үр дүн байхгүй дэ чааваас тэгж ингэсхийгээд бие муудлаа бөөргүй боллоо зүрх зогслоо батлан даалт гээд л дараа нь малийтал таргалчихсан ичих нүүргүй сонгууль бас мөнгө яриад явж л байдаг Ер нь олон жил ард түмнийгээ шүүх цагдаа АТГ прокурор ингэж л даапаалж ирлээ шүү дэ одоо зүгээр битгий барьж ингэж тэгж бай үр дүн байхгүйгээс хойш

  • мн (October 26, 2016 6:43:29 pm )

    МАНГАРТУУЛ

  • Irgen (October 26, 2016 7:04:44 pm )

    Zika gehch chi man-ig ugui hiij an-ihan hynaltgui duraaraa zagnah sanaatai ym bzde zika gehch ard tumen baihad sansnii garz tufi mai!!!

  • bi (October 26, 2016 10:43:55 pm )

    Энэ бузар луйварчдыг зохих ёсоор шийтгэж ард түмэнд шударга ёс байдгийг харуулсан цагт Монгол төр жинхэнэ утгаараа оршиж буйгаа батлах болно.

  • bi (October 26, 2016 10:44:52 pm )

    Энэ бузар луйварчдыг зохих ёсоор шийтгэж ард түмэнд шударга ёс байдгийг харуулсан цагт Монгол төр жинхэнэ утгаараа оршиж буйгаа дахин батлах болно.

  • маналаа (October 27, 2016 9:58:09 am )

    ЭНЭ ШУНАЛТАЙ ГЭМГҮЙ САЙХАН ЦАРАЙ ГАРГАСАН ЖЕНКОГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ..

antalya rent a car