antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2016 2 comments

Оюун ухааныг хөгшрүүлэхгүй байх тархины зургаан дасгал

нийтлэсэн Admin

Хүн бодох сэтгэхээ болих тусам тархины ажиллагаа муудаж эхэлдэг. Энэ нь яг биеийн дасгал хийх, спортоор хичээллэхтэй адилхан. Хэрвээ тархины дасгал хийхгүй байсаар байвал хөгшрөх үед тархины хэмжээ агшдаг гэнэ. Тэгвэл эрдэмтдийн тодорхойлсон хамгийн энгийн тархины дасгалуудыг танилцуулж байна.

ТАРХИНДАА САНАА ТАВИХЫН ТУЛД БИЕДЭЭ САНАА ТАВИХ

a7b996_1_x800Хэрвээ тархиа хөгжүүлэхийг хүсвэл биеэ хөгжүүлэх хэрэгтэй. Судлаачдын олж тогтоосноор байнгын дасгал хөдөлгөөн хийдэг, зохистой хоол хүнсний хэрэглээтэй хүний оюун ухаанд хөгшрөлтийн процесс бага явагддаг. Дасгал хийснээр илүү ухаантай болж, бүр мэдрэлийн шинэ эсүүдийг тархинд үржүүлдэг гэнэ.

АМЬДАРДАГ ХОТЫНХОО ГАЗРЫН ЗУРГИЙГ ЦЭЭЖЭЭР ЗУРАХ

acaf25_2_x800

Нүдээ аньж байгаад амьдардаг газрынхаа гудамж, талбай, байшин барилгын байрлалыг бодож төсөөл. Түүнийгээ цаасан дээр буулгаж зурагла. Дууссаныхаа дараа зурсан зургаа жинхэнэ газрын зурагтай харьцуулж шалгаарай. Хэрвээ энэ нь хэт амархан санагдвал төдийлөн танил бус газрыг, тухайлбал Европ тивийг улс улсаар нь зурж нэр усыг нь тэмдэглэж болно. Энэ бол оюун ухааныг хөгжүүлэх үр дүнтэй дасгалуудын нэг.

ШИНЭ ЗҮЙЛ СУРАХ

97c1ea_3_x800

Ямар нэг шинэ зүйл сурах нь тархины хамгийн сайн дасгалуудын нэг гэнэ. Судлаачид олон хүний дунд туршилт явуулахад шинэ ур чадварт суралцаж байгаа хүмүүсийн ой тогтоолтын сорилын үр дүн илүү үнэлгээтэй гарч байжээ. Ингэхдээ гадаад хэл сурах, хөгжим тоглож сурах, гэрэл зураг авах зэрэг ямар нэгэн цоо шинэ зүйлд суралцахад тархийг байнга амьд байлгадаг юм.

СОЛГОЙ ГАРААР АЖИЛЛАХ

6eabab_4_x800

Таны аль ч гар давамгайлдаг байсан хамаагүй эсрэг/солгой гараараа ямар нэг зүйлийг хийх гэж оролдох нь тархины үйл ажиллагаанд маш сайн гэнэ. Тухайлбал та баруун гараар бичдэг бол заримдаа зүүн гараараа бичих гэж оролдох, эсвэл хоол идэхдээ зүүн гараараа халбагаа барих гэх мэтээр эсрэгээр нь хийж үзэж байх хэрэгтэй. Ингэхэд мэдээж маш хэцүү. Гэвч тархинд энэ нь маш сайн дасгал болж өгдөг.

ХҮМҮҮСТЭЙ ХАРИЛЦАХ

69496f_5_x800

Нийгмийн идэвхитэй, олон хүмүүстэй харилцдаг хүмүүс ой санамжтай холбоотой өвчин, тухайлбал Алцхаймерын өвчин тусах магадлал бага болохыг судалгаа харуулж байна. Үүнд зөвхөн ярих, хэл амаар харилцах тухай бус, хамт спортоор хичээллэх, баг болж тоглох зэрэг нь ч сайн нөлөөтэй гэнэ. Бүр ганцаараа байхыг илүүд үздэг интроверт төрлийн хүмүүс ч ингэж хүмүүстэй харилцахад тархинд нь сайн нөлөөтэй байдаг аж. Ядаж л гэр бүл, найз нартайгаа ойр дотно байхад үр дүнтэй байдаг гэжээ.

БЯСАЛГАЛ

b307cb_6_x800

Бясалгал хийх нь гарцаагүй тархины хамгийн сайн дасгалуудын нэг. Ингэснээр өөрийгөө сонсох чадвар нэмэгдэж, тархины уян хатан байдал нэмэгдэнэ. Үүнээс гадна анхаарал төвлөрөл, бусдыг ойлгох чадвар, дархлаа хүртэл сайжирдгийг дурджээ. Тэр ч байтугай ой санамжийн багтаамжийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид баталсан байна

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Магсаржав УВС аймаг Давст сум (October 25, 2016 6:36:00 am )

    Ямар сайхан зөвөлгөө вэ ? Хүн ер нь зүүн гартаа жижиг боловч ачаалал өгч ажиллаж сурах хэрэгтэй юм шиг санагддаг юм миний бодлоор шүү Хүмүүсээ уучлаарай миний бодол шүү Зүүн гараараа гарын үсгээ зурж сурах ,зураг зурах гэхмэтчлэн олон төсөөлөлүүд байнал даа апь нь өөрт эвтэйхнээр сурч дадах хэрэгтэй юм шигээ .Бясалгал ч зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг гарцаагүй мөн За баярлалаа

  • иРГЭН НООЛУУР (December 08, 2016 12:54:50 pm )

    САЙХАН ЗӨВЛӨГӨӨ БАЙЛАА.

antalya rent a car