antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2016 37 comments

Хувийн үйлдвэрт  жаргаж байгаа А.Шоовдор та “Хөтөл” ХХК болоод захирал М.Бөх-Очирын талаар тайлбар хийнэ үү?

нийтлэсэн Admin

hutul-750x400

Эрдэнэт үйлдвэрийн оросын талын 49 хувийн хувьчлал хийгээд тус үйлдвэрийн улсад төлдөг байсан татвар 284 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг болтлоо буурсан хэрэг явдлын цаана Д.Эрдэнэбилэг гэж хүн байгаа хэмээн хамгийн чанга дуугаар хэлээд байгаа хүн бол Ц.Нямдорж эрхэм. Тэрчлэн анхаарал татсан мэдээллүүдийг нийтийн сонорт тэр хүргэж байгаа. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур гэгдэж байгаа Д.Эрдэнэбилэг нь Т.Бадамжунайгийн хүргэн гэгддэг. ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга. Тун удахгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байгаа гэх мэдээлэлд холбогдоод байгаа нэгэн.

Ямартай ч Эрдэнэтийн асуудал ийн дэгдсэнтэй зэрэгцэн Монголын улстөр, бизнесийн талбар гэж бие биенээ хэрсэн аалзны тор гэдэг нь, ашиг сонирхол, уулзах цэг нь давхцдаг бүлэглэлүүд хүчтэй гэдэг нь улам бүр харагдаж байгаа гэхэд болно. Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ Д.Эрдэнэбилэг  эзэн суугаад байгаа Эрдэнэт үйлдвэр болоод Хөтөл цемент шохойн үйлдвэр хоорондын нууц гэрээг дэлгэсэн. Гэтэл “Хөтөл” ХХК, “Кью Эс Си”ХХК гэсэн хоёр компани Эрдэнэт үйлдвэрт Белаз машинууд шахахаар хүсэлт гаргасан баримтууд ил болоод байна.

Гол нь энд нэг зүйл анхаарал татаж байгаа нь “Хөтөл” ХХК-ийн захирал  М.Бөх-Очир гэгч нь А.Шоовдор даргатай “Цемент шохой” ХК-ийн хангамжийн газрын дарга нэгэн гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр Эрдэнэтээс идэж уухын тулд бүх л нүх сүвээ ашиглан дайрдгийг эндээс харж болохоор байгаа юм.

14670855_1253921471347877_7317382216993016318_n14721601_1253921104681247_6140402500396318042_n

Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Цемент шохой” ХК-тай шохой худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2016-2021 онуудад жил бүр 36.000 тонн шохой нийлүүлэх бөгөөд урьдчилгаа төлбөр нь гэрээт таван жилд нийлүүлэх барааны нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 15,258,204,000,000 байна гэж заасан байна. Урьдчилгаа төлбөрийг тухайн жилийн эхний сард багтаан худалдагчид төлнө гэж заасан уг гэрээнд худалдагч талыг төлөөлж Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор, санхүү хариуцсан захирал С.Уранчимэг, ерөнхий нягтлан бодогч С.Тунгалаг, хуульч Ч.Алтантогос, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас ерөнхий захирал Ц.Даваасүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан байна гэж тэр мэдэгдсэн. Дээр хэлсэнчлэн Эрдэнэт үйлдвэр улсад төлдөг татварынхаа хэмжээг гэнэт бууруулсны учиг шалтгаан нь энэ мэт нууц гэрээнүүдтэй холбоотой байх магадлалтай гэж Дэд дарга Ц.Нямдорж үзээд байгаа юм.

За харин А.Шоовдор гэж өмнө нь төрийн өмчийг хувьдаа шилжүүлсэн гэх асуудлаар шалгагдаж байсан нөхөр хэлэхдээ  “Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү… Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг “Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна. Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан.  Үүнийг бид зогсоож чадсан” хэмээн ярьсан байгаа. За мөн өөрийгөө  Дарамт шахалтгүй, хардлага сэрдлэггүй, хувийн үйлдвэрт ажиллах сайхан байна хэмээн ярьсан байгаа юм. Тэгэхээр Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр хэдийдээ ч хувьд оччихсон юм бэ гэдэг асуудал энд гарч ирж байна. Эрдэнэт рүү белаз шахахын тулд Хөтөл ХХК гэхчлэн хулхи компани байгуулсан уу гэдэг асуудал бас гарч ирж байгаа юм.

Хувийн үйлдвэрт ажиллаад жаргаж байгаа А.Шоовдор дарга Хөтөл ХХК болоод захирал М.Бөх-Очирын талаар тайлбар хийвэл таарах гээд байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

37 Comments

  • Anonymous (October 24, 2016 11:17:51 am )

    ЭРДЭНЭТ ГОК НЭГ КОМПАНИ МАНАЙ МАШИН. ТЕХНИК АВААЧ ГЭСЭН САНАЛ ТАВИУТ Л ХЭДЭН САЯАР НЬ $ ДАНСАНД НЬ ХИЙДЭГ БОЛЧИХОО ЮУ ? АГУУ ХУЙВАЛДААН ГЭЖ ЭНЭ Л БАЙХ

  • 1111111111 (October 24, 2016 11:27:59 am )

    belaziin uniig zugeer googledeed uzdee 2008onii yavj bsan n 400sayd baihad ene nohduud 1 belaziign l 4 terbumd hudaldaj avaach geed shahaa hiih geed zogsoj bn shyydee

    • Anonymous (October 24, 2016 12:20:44 pm )

      surtei shde, ochnoon zhil idsen shde…

    • Зовуэн (October 25, 2016 12:20:20 am )

      Харин тиймээ интернет гэж юм бий болсон гэдгийг эдгээр малууд тооцохгуй л ба даа энэ бол ногоо шахаа иддэг арга дараа нь эруугийн хэрэг уусгээд шалгна тэгээд мордогч нар интернээтээс унийг нь мэдээд олон жилийн ял огох болно гэдгийг эрэх биш мэдэж бгаа шуу дээ эруугийн хуулийн 150 зуйл ангийн ялийг 5-10 жил биш 15-20 жилтэй болго тэгэхгуй бол энэ мэт нохдууд усрээд л 6 жил авна тэгээд удахгуй оршоолд юм уу эмчийн магдалгаагаар эс бол хугцаанаасаа омно суллагдна гэж уздэг болоод зоригтой улсаас луйвар хийгээд бгаа юм

  • Zochin (October 24, 2016 11:51:42 am )

    Mongolchuudaa zugeer l bosotcgoo Bid iim luivarchdiig xaraad suugaad baix gej yy

  • Erdent (October 24, 2016 11:57:05 am )

    Монголыг олон шил тэжээсэи саалийн үнээ Эрдэнэт 2 том намын цус ойртсон хэдхэн этгээд олгорхиудын цадахаа мэдэхгүй мангасын аманд оржээ хөөрхий

  • зочин (October 24, 2016 12:28:34 pm )

    Хөтөлийн А.Шоовдор, ГОК-ийн Б.Шинэбаатар 2 чинь нэг ангийн найзууд, халаас нэгтэй нөхдүүд шүү дээ.

  • Улс тор судлаач. (October 24, 2016 12:31:58 pm )

    Аливаа байгууллагууд нь бие биендээ бараа, ажил, уйлчилгээг нийлуулэхдээ гэрээг нэг санхуугийн жилээр хийдэг болохоос биш, хэд хэдэн жилээр хийдэггуй юм. Гэтэл Эрдэнэт нь улсад огох татвараа огч чадахгуй байгаа хирнээ Хотолийн цемент шохойн уйлдвэрээс 5 жилийн дараа авах шохойныхоо унэ холсийн 40 хувийг нь оноодор урьдчилж шилжуулж, гэрээгээ 5 жилээр хийгээд л. Оороор хэлбэл 5 жилийн дараа 1 тн шохойны унэ хэд байхыг хэн ч мэдэхгуй байхад оноодор таамгаар унийг нь шилжуулээд л. Тодруулбал 1 тн шохойг уйлдвэрлэхэд ямар зардал гарахыг хэн ч мэдэхгуй шуу дээ. Тэгэхээр гэрээг урт хугацаагаар хийсэн нь НО-той л байна даа. Мон монгоний ханш ингэж цаг минут тутам оорчлогдож байгаа энэ уед бараа бутээгдэхуунийг 5 жилийн турш нэг унээр борлуулна гэж Хотолийн цемент шохойн уйлдвэрийн удирдлага ч бодож л байдаг. Тэгэхээр ийм гэрээ хийж байгаа нь ч бас НО-той л байна даа. Тухайлбал: Та гэрийнхээ дэргэд байдаг хунсний дэлгуурээс 1 ширхэг талхыг 5 жилийн хугацаанд нэг тогтмол унээр авна гэж хэлээд 5 жил авах талхныхаа унийн дунгийн 40 хувийг оноодор шууд огч чадах уу? Би л лав тийм тэнэг наймаа хийхгуй. Тэгэхээр эдгээр гэрээ нь НО-той л байна шуу дээ. Тэгэхээр Нямдорж гуай зов л асуудал зов л дэвшуулсэн байна шуу дээ. Энэ нь манай торийн байгуулалтын тогтолцооны бутэц болохгуй байгаа болохоор л олон жил торийн ондор албан тушаал хашсан хумуус “Тороос хумслах ” оролдлого хийгээд байгаа хэрэг шуу дээ. Энэ янзаар бол эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд нь Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна шуу дээ. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэглэл яаж хувьдаа авч байгааг та бид нар энэ удаад узлээ шуу дээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь “олигтойхон шиг” хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын торийн талын 51 хувийн толоололийг томилсон болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаяж байх шиг байна. Нямдоржийн хэлж байгаагаар бол энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж байгаа бололтой. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншлаа” шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж гэдэг нохор л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан гээд байгаа. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншиж узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхэж байгаа юм байна. Тэгээд баригдах болохоороо булэглэлийн нэр нолоо бухий зарим гишуун нь “эх оронч” хун болж бултаад байгаа бололтой юм. Эндээс харвал энэ Ц.Элбэгдорж нь яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг байна. Ер нь Зоригийн амь насыг Батуул эд нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус тул болгоомжтой л байх нь зуйтэй юм. Дэлхий парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаандаа “огцрох” нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсан шуу дээ. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь АН-аас нэр дэвшиж Монгол улсын Ернохийлогч болсон Ц.Элбэгдорж л доо. Ц.Элбэгдоржийн энэ алдаатай уйлдэл нь анхных нь ч биш юм билээ. 1996 онд “Ардчилсан Холбоо” эвсэл олонх болж М.Энхсайхан Еронхий сайд хийж байтал АН-ын дарга Ц.Элбэгдорж нь “АН нь сонгуульд олонх болсон тохиолдолд АН-ын дарга нь Еронхий сайд болно” гэж намын дурэмдээ заалт оруулж намынхаа хурлаар батлуулчихаад л М.Энхсайханыгаа огцруулж оороо Еронхий сайд болж 3-хан сар ажиллаад огцорч байсан юм билээ. Одоо Еронхийлогч маань улс орны эдийн засаг хундэрч, зарлага санхуужилт тасарсан хунд уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар сайн ажиллаж байгаа АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай Ч.Сайханбилэг, С.Баярцогт мэтийн хэсэг нохдуудтэй хамтарч Н.Алтанхуягийгаа “огцруулаад” Монгол улсын туухэнд байгаагуй хамгийн чадваргуй, хамгийн сул Ч.Сайханбилэг гэдэг залууг Еронхий сайд болгож Монголын Торийн ажлыг 2 жилээр хойш нь татлаа шуу дээ. Одоо манай Улсын эдийн засаг ямар шуу хан байгаа билээ дээ. АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар бас л харж л байна. Элбэгдорж нь одоо АН-ын нохдуудийгээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалсан байна. Мон Ц.Элбэгдорж нь Н.Энхбаяртай адил нам руугаа орж, дарга болохын тулд яаж зовож байгааг ДАВТЧИХГУЙН тулд одоогийн Еронхийлогчийн эрх мэдэлээ ашиглан АН-ын даргыг ирэх жил авахаар П.Цагааныг явуулсан бололтой. Энэ янзаар бол АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдоржийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага тодорч мэдэх юм шиг байна. Та бид энэ тухай нарийвчилсан ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараахнаас эхлээд л одор бур илуу сайн ойлгох болно доо. АН-ын их хурлын уеэр бол бур тодорхой харагдана. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа татах нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно шуу дээ. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо хамтдаа авч явах юм чинь та бухний ирээдуйн эрх ашигт чинь нийцэх л болно доо. Гэхдээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаа. Иймд юуны омно улс орноо ч худалдахад бэлэн болсон “нам дамнасан булэглэл”-ээс салах л хэрэгтэй байна. Ууний тулд Монгол Улсын Ундсэн Хуульд оорчлолт оруулж, бух сум, хороо, тосгон гэх мэт нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид амьдарч байгаа иргэд нь оорсдийгоо толоолж чадах толоологчоо, оорсдийнхоо дотроос сонгож, торийн эрхийг барих дээд байгууллагаа байгуулдаг болгох шаардлагатай байна. Энэ толоологчид нь хувийнхаа амьдралыг хойш нь тавьж, зовхон нутаг усныхаа иргэдийн сайн сайханы толоо сайн дураараа, хусэл зоригоороо ажиллаж байгаа тор нийгмийн ажилтангууд тул улсаас цалин холс авахгуй ажилдаг “эх орончид” байх юм шуу дээ. Харин хуулиар тогтоосон хэмжээнд багтааж тухайн орон нутаг нь уйл ажиллагаа явуулахад нь зориулж бага зэргийн санхуужилтыг огч болох юм. Энэ Торийн эрхийг барих дээд байгууллагдаа “Ардын Их Хурал эсвэл Улсын Их Хурал” гэдэг ч юм уу ямар нэг оновчтой нэр огоод одоогийн УИХ-ын эрх мэдлийг шилжуулэх естой юм. Энэ уед одоогийн хэмжээ хязгааргуй эрх дархтай УЛС ТОРЧИД байхгуй болно шуу дээ. Торийн эрхийг барих дээд байгууллага нь шаардлагатай уед жил дээ хэдэн ч удаа цуглаж чуулж улс орны амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж болох богоод харин жил бурийн тогсголд заавал чуулж тухайн жилийн тосовийн гуйцэтгэл, дараа жилийн тосовийг баталж, Еронхийлогч, Еронхий сайд болон байнгын ажиллагаатай байгууллагуудийн дарга нарын хийсэн ажлын тайланд унэлэлт дугнэлт огч, ажил нь хангалтгуй дарга нарыг ажлаас нь чолоолж, сайн ажиллаж чадах хунийг томилдог байвал зохино. Тэр уед энэ “даварсан булэглэл” байхгуй л болно л доо. Харин улс орны одор тутамын харилцааг зохицуулах органик хууль, нийтийн хэм хэмжээг зохицуулах дурэм журамыг батлах, гарсан эрх зуйн актууд нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй байдалд хяналт тавих уурэг бухий байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал ажиллах богоод УБХ-ын гишууд нь зовхон олон жил ажилласан туршлагатай хуульчдын дундаас НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛТААР ШАЛГАРСАН, БУРЭН ЭРХ НЬ ТОРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГААР БАТЛАГДСАН чадварлага мэргэжилтнуудээс бурддэг байвал зохино. Хэрэв “МАН нь унэхээр УЛС ОРНОО АВЬЯА, УНДЭС УГСААГАА АВЧ УЛДЬЕ, НИЙГЭМДЭЭ ШУДАРГА БАЙДАЛ ТОГТООЕ, УЛС ОРНОО ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМАРЛААС ГАРГАЯ гэвэл энэ ажлыг одооноос эхлуулэх нь зуйтэй байна. . Хэрэв одоогийн байгаа шиг ээ цаашид ямар ажил хийхээ мэдэхгуй бусдын амыг харсан шиг “МУНГИНААД” байвал 4 жилийн дараа нь “АН шиг бас л бурэн бурэлдэхуунээрээ огцрох болно доо”. ГЭВЧ ЭНЭ БУХ ХУГАЦААНД АЛЬ Ч НАМ НЬ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГУЙ “МУНГИНААД” БАЙВАЛ УЛС ОРОН СУЙРЭХ ТУЛ АРД ТУМЭН БОСОХООС ООР АРГАГУЙ БОЛНО ШУУ. АНХААР !!!!!!!!!!

  • Зочин (October 24, 2016 12:37:40 pm )

    Яасан хуцдагын бэ? Белаз 75131 маркын 130 тн ийн шинэ нь 478200 ам доллар гээд үйлдвэрийн сайт дээр нь байна гэтэл эд нар 4 дахин өндөр үнээр шахах гэж байна,мөн 2010 2011 оны хуучин краныг 480000 ам доллар гэчихжээ шинэ QY -25 199000 доллар
    QY-50 нь 302000 ам доллар гэж байна арай юм бишүү…..

  • zochin (October 24, 2016 12:41:42 pm )

    bugdiig ni barij shorond hii. 1 bol ulsaas idsen munguu ug,eswel shorond hat geed tur tumur nuuree haruulah heregtei. naad luiwarchidaa huu tsewerleh heregtei bna

  • Иргэн (October 24, 2016 12:44:19 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (October 24, 2016 12:44:42 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (October 24, 2016 12:45:19 pm )

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  • Иргэн (October 24, 2016 12:45:52 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй параболь функцийн хамааралтай байна. (Эдийн засагч Ричард Арми-Ричард Ранийн теором)

  • Иргэн (October 24, 2016 12:46:10 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Иргэн (October 24, 2016 12:46:56 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Иргэн (October 24, 2016 12:47:20 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 24, 2016 12:47:39 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (October 24, 2016 12:48:00 pm )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • Иргэн (October 24, 2016 12:48:21 pm )

    Улс орныг хамгийн дорой бүдүүлэг байдлаас хөгжил цэцэглэлийн оргил руу хүргэхэд энх тайван, хөнгөн татвар, хууль зүйн зэгсэн сайн тогтоцоос өөр илүү хэрэгтэй зүйл нэг их байхгүй. (Английн Гластоугийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч Адам Смит)

  • Иргэн (October 24, 2016 12:49:01 pm )

    Бахархах юм багатай цаг үед бид амьдарч байна. Ажил мэргэжлийнхээ хүрээнд бид бүх юмыг бантан болгож орхилоо. (Австрийн Веннийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Фридрих.А.Хаек)

  • Иргэн (October 24, 2016 12:49:19 pm )

    Хоосон гоёмсог ярих түвшинд бид амжилтад хүрч чадсан хэдий ч бодит хэрэгжилтийн түвшинд бид ялагдаж байна. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (October 24, 2016 12:49:35 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 24, 2016 12:49:56 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 24, 2016 12:50:14 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 24, 2016 12:50:31 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 24, 2016 12:50:56 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Иргэн (October 24, 2016 12:51:13 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Зочин (October 24, 2016 1:02:52 pm )

    Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан гэж “ГОК”- оос түүний эдээ авч зэс боловсрууж гадагш нь борлуудаг компанитай мундаг баян хүн байдаг гэх юм. Шалгавал яасан юм бол.

  • БУУДААЧ БУУДААЧ БУУДААЧ (October 24, 2016 1:17:58 pm )

    Яасан хуцдагын бэ? Белаз 75131 маркын 130 тн ийн шинэ нь 478200 ам доллар гээд үйлдвэрийн сайт дээр нь байна гэтэл эд нар 4 дахин өндөр үнээр шахах гэж байна,мөн 2010 2011 оны хуучин краныг 480000 ам доллар гэчихжээ шинэ QY -25 199000 доллар
    QY-50 нь 302000 ам доллар гэж байна арай юм бишүү

  • 88671597 (October 24, 2016 2:10:50 pm )

    ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. 88671597

  • Anonymous (October 24, 2016 2:19:54 pm )

    ariach dee heleh ug alga daa sain shalga

  • Anonymous (October 24, 2016 2:54:45 pm )

    МАН-АН хоёрын мөнгөний авдар нэг учраас бие биеэндээ барицанд ороод хөдөлж чадахгүй болсон байна УИХ-д МАН-аас олон шудрага шинэ гишүүд УИХ-д суудалтай та нарыг цэвэр тунгалаг гишүүэд гэж бид бодож байдаг ОДОО ТА НАР энэ бохир заваан идэж угаад цадагүй бирдүүтэй тэмцээч бид та нарыг дэмжиж байна хөрөн гийн нь хураагчээ????

  • Anonymous (October 24, 2016 2:57:28 pm )

    Хулгайч хулгайчаараа л үлддэг. Шоовдор насны эцсийг шоронд л. өнгөрөөх хүн юм биш үү. Түрүүн нь нилээд сууж арай гэж мултарсан гэсэн

  • Зочин (October 24, 2016 7:19:06 pm )

    гайхах хэрэггүй ардчилалынхан чинь үндсэн үнийг 4_өөр үүржүолдэг болсон шүү дээ Гарамга,портун 2-ын тавьсан зам мөн 4-өөр үржүүлээд 400саяыг 4,5үржүүлээд 1тэрбум 800саяаар барьсан зам нь эрэлийн урдуур дурайж бна даа,

  • БУУДААЧ БУУДААЧ БУУДААЧ (October 24, 2016 9:23:49 pm )

    Яасан хуцдагын бэ? Белаз 75131 маркын 130 тн ийн шинэ нь 478200 ам доллар гээд үйлдвэрийн сайт дээр нь байна гэтэл эд нар 4 дахин өндөр үнээр шахах гэж байна,мөн 2010 2011 оны хуучин краныг 480000 ам доллар гэчихжээ шинэ QY -25 199000 доллар
    QY-50 нь 302000 ам доллар гэж байна арай юм бишүү
    ЭЦЭГГҮЙ АЙЛЫН ЗОЛБИН ХҮҮХДҮҮД БОЛЖЭЭ БИД
    ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ЖУНГАА ГАР Л ДАА

  • Д.Даваахүү (October 27, 2016 10:46:10 pm )

    Эрдэнэтийн УБҮ т Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 30 гаруй жил шохойгоо нийлүүлж байгаа. Зэсийн баяжмалыг шохойгоор баяжуулж гаргадаг учир Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг Эрдэнэтийн УБҮ-т шохой нийлүүлэх , технологийн хувь харилцан уялдаатай байхаар байгуулсан юм билээ. Тийм болохоор шохой нийлүүлэх гэрээ байгуулсан асуудал бол зарим нэг хүмүүсийн хардаад байгаа шиг асуудал бишээ. Нэгэн үе энэ хоёр үйлдвэр нэгдээд Эрдэнэт концерн хэлбэрээр ажиллаж байсны үр дүнд Хөтөл гэдэг энэ суурин зах зээлийн шуурганд арчигдчихаагүй юм. Мөн энд ажиллаж байсан ИТА, ажилчид нь үйлдвэрээ гэсэн сэтгэлээр ажиллаж байсны үр дүнд өнөөдөр энэ хэмжээнд ажиллаж байгаа нь маргашгүй үнэн. Шоовдор захирал Хөтөлчүүдийн хувьд тэднийг идэх талхтай нь байлгаж байгаа гавьяатай хүн гэж Хөтөлчүүд бүгд үнэлдэг. Хүнийг ажил хийснийх нь төлөө яллаж болохгүй биздээ. Нэргүй мэдээлэлээр гүтгэж нэр төр, алдар хүнд, бие сэтгэлээр нь яаж тоглосон билээ. Гэм буруугүй гэдгийг шүүх тогтоочихсон, цагаатгасан байхад шүүхээс дээгүүр эрх мэдэл гаргаж гэмгүй хүнийг гэмтэн мэтээр чалчиж байхаа болимоор юм. Ер нь хэн нэгний талаар сайн мэдэхгүй, эх сурвалжгүй байж дам үгээр хүнийг гутаан доромжилно гэдэг ухаантай хүний үйлдэл яавч биш. Тийм хүн бол эсвэл толгойгүй, эс бөгөөс “биеэ үнэлэгч” утсан хүүхэлдэй л юмуу даа.

antalya rent a car