antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2016 7 comments

Төсөв хэмээх “торхтой балаа” ОУВС-гаас харамлах шалтгаан

нийтлэсэн Admin

chuulgan_1212– УИХ-ын гишүүн хууль санаачлах, батлах эрх мэдэлтэйгээс гадна улсын төсвийг хуваарилах эрх мэдэлтэй. Хуруугаа хууль ёсоор дүрж болох “торхтой бал” нь төсөв гэсэн үг юм. Тэгэхээр УИХ-ын зарим гишүүдийн хувьд эрх ашиг нь өнөөдөртөө “төсвийн эрх мэдлийг ОУВС-д алдахгүй байх явдал” гэж хэлэхэд болох байх-

Засгийн газраас хямралыг гэтлэх онцгой хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт бий болоод лавтайяа 100 хонож байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хүлээж буй тэрхүү “Онцгой” хөтөлбөр нь ямар нэг мега төслийн тухай яриа биш бөгөөд харин өнөө, маргаашгүй гал алдчих гээд байгаа төсвийн орлогыг нөхөх мөнгө, зээлийн эх үүсвэрийн тухай ойлголт гэдэг нь нууц биш юм.
“Онцгой” гэдгийн цаана осолтой нөхцөл байдал үүссэн шүү гэх дохио хангинасаар чамбай хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл Засгийн газар шийдэл гаргаж чадахгүй байгаагийн учир нь Ерөнхий сайдын хурдтай холбоотой гэхээс илүүтэй УИХ-ын гишүүдийн эрх ашигтай холбоотой гэх.
Аль болох богино хугацаанд мөнгө босгох шаардлага Засгийн газарт тулгарч байгаа ч Олон улсын валютын сан /ОУВС/-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу, эсвэл гадны аль нэг улсаас цэвэр арилжааны зээл авах уу гэсэн хоёр сонголт дээр дэнсний хоёр таваг далбилзаж, чухам аль нь илүү дээр болох дээр эрх баригчид эцэслэн тохирч чадахгүй байгаа аж.
ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрөөр зээл авч болох ч түүнийг дагалдан улсын төсвийн орлого, зарцуулалт хатуу хяналтад орж, мөнгө, сангийн бодлогоо Монгол Улс түр хугацаандаа гадныханд атгуулах болно. Өмнө нь нэг бус удаа энэ хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд үүнээс үүдээд чухам ямар гарз хохирол амссаныг олон нийт төдийлөн тодорхой нэрлэж чадахгүй байгаа ч “энэ нь аюултай” талаарх суртал ухуулга шинэ парламент бүрдсэнээс хойш хэвлэлээр хүчтэй өрнөж буйг анзаарах амархан. Үүнтэй зэрэгцээд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахгүйгээр урд хөршөөс даруй 4-5 тэрбум ам.долллартай тэнцэх хэмжээний зээл авах бололцоо бий тухай яриа хөөрөө сонсогдсоор буй. Тэгвэл эрх барьж буй МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын хувиар анхны айлчлалаа БНХАУ-д хийж, энэ үеэрээ өмнө тохирсон зээлийг авах асуудлаар тус улсын тэргүүнд санал тавьсан нь ч санамсаргүй зүйл биш байх. Үнэндээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, төсөв, мөнгөний бодлогодоо хатуу сахилга бат тогтоох уу, эс бөгөөс төсвийн эрх мэдлээ хадгалж үлдээд гаднаас зээл авах уу гэсэн хоёр сонголтыг эрх баригчид тестэлж үзэж байна гэхэд болно.
УИХ-ын түвшинд үнэмлэхүй олонх болох МАН дээрх асуудлаар улс төрийн шийдвэр гаргах, түүнийг нь Засгийн газар өөрийн бодлогын сонголт мэтээр өргөн барих нь үнэндээ ойлгомжтой. Эцсийн дүндээ аливаа асуудлыг парламент дээр үнэмлэхүй олонхиороо шийдэх МАН-ын гишүүдийн эрх ашгаас “сонголт” хамаарахаар божээ. Тэгвэл тэрхүү “эрх ашиг” нь чухам юу вэ? Энэ бол яах гэж УИХ-ын гишүүн болдог юм бэ гэсэнтэй утгын хувьд бараг л ижил асуулт юм.
УИХ-ын гишүүн хууль санаачлах, батлах эрх мэдэлтэйгээс гадна улсын төсвийн баталдаг эрх мэдэлтэй. Харин “улсын төсөв” гэдэг нь гажуудсан утгаараа өнөөдөр “авлигын нэг хэлбэр” гэж үзэх шинжээчид цөөн бус. “Монголын хямралын үндэс нь ядуу хэсгээ тэжээ чадахгүйдээ бус баяжсан хэсгээ цатгаж чадахгүйд оршиж байна” гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлсэн нь үнэний хувьтай төдийгүй тэрбээр нэгэнтээ Монгол дахь авлигын хэлбэрүүдийг тун сонирхолтой байдлаар үе шатчилан хуваасан нь бий. Түүнийхээр бол авлига буюу төрөөс тэрбумтан төрөх бололцоо 90-ээд оны эхэн үед өмч хувьчлалаар эхэлж, 2000-аад оны үед газар олгох, ашигт малтмалын лиценз хуваарилах арга замаар үргэлжилж, өдгөө төсвийн хөрөнгө оруулалт, тендерээр хэлбэржээд байгаа гэх. Өнөөдөр төсвийн хуваарилалт, төсвөөс санхүүжилттэй тендер, концессийн гэрээг УИХ-ын гишүүд шийдвэрлэж байгаа ба хуруугаа хууль ёсоор дүрж болох “торхтой бал” нь төсөв гэсэн үг юм. Тэгэхээр УИХ-ын зарим гишүүдийн хувьд эрх ашиг нь өнөөдөртөө “төсвийн эрх мэдлийг ОУВС-д алдахгүй байх явдал” гэж хэлэхэд болох байх. Харин бүр нарийн эрх ашиг нь гэвэл сонгуулиар тавьсан өр зээлээ хаах явдал гэж мэдээлэлд ойр эх сурвалжууд сэм ярилцаж байна. Өнгөрсөн сонгуулиар “хүнээ” гаргах гэж хөрөнгө мөнгөө шавхсан, цаашлаад зээл тавьсан улс төр-бизнесийн бүлэглэлүүд өнөөдөр төсвийн хуваарилалт, эрх мэдлийг гартаа авах нь нэн түрүүний эрх ашиг болсон гэх. Энэ эрх ашгаа хамгаалахын тулд ОУВС-гийн зээлийн хөтөлбөрөөс татгалзах, түүнийг аюултай гэж сурталчлах нь хэрэгтэй байж магадгүй. Юутай ч энэ эрх ашгаа хамгаалаад цайз босгоод байж байх хойгуур Засгийн газар урд хөршөөс ч юм уу, хаанаас ч юм хэн нэгэн сайн хандивлагч олоод хөнгөлөлттэй зээл олоод ирвэл “азны Коля” болж таарах нь.
Санаж байгаа бол өнгөрсөн есдүгээр сарын эхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай бичгийг намын зарим гишүүд бэлтгэж байна гэсэн цуу тарахын хамт түүний Засгийн газрыг ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах замаар төсвийн тодотголоо боловсруулж, мөнгөний бодлогын хүүг гэнэт огцом байдлаар 4.5 хувиар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл давхар өрнөөд амжсан юм. Цуу яриаг дагалдсан шүүмжлэл нэгийг хэлж байж ч болох. Тэгэхээр Ерөнхий сайдын зүгээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргалаа гэхэд хувь улстөрчийнхээ хувьд “улс төрийн эрсдэл”-д орох нөхцөл байдал түүнийг хүлээж байхыг үгүйсгэх аргагүй тохироо бүрдсэн байж ч мэдэх нь ээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ЗОЧИН (October 20, 2016 11:27:09 am )

    тамын тогоондоо монголчуудаа

  • ZOCHIN (October 20, 2016 11:40:43 am )

    ENE HOTOLBOR MASH ZUV SHU MONGOLCHUUDAA

  • Anonymous (October 20, 2016 11:53:05 am )

    тогоондоо чанагдаад л байж дээ

  • зочин (October 20, 2016 2:11:06 pm )

    ддд

  • зочин (October 20, 2016 2:14:56 pm )

    Төсөв хэмнэсэн яамдуудаа дараа жилийн төсөв хуваарилахад урамшуулдаг ч юм уу, нэг тийм хувилбар байвал зүгээр юмуу. Тэгэхгүй болохоор төсөвөө гүйцэд захиран зарцуулах гээд элдвийн юманд зараад байж болох л юм. хэмнэлтийг дотроосоо л хиймээр байна даа.

  • Anonymous (October 21, 2016 7:14:06 am )

    АНы зээлсэн 2 тэрбумаар рекламдаж байж ялсан МАН өөрсдөө 4 тэрбумыг зээлэх гэж байна Тэд энэ их мөнгийг идэх гэж л байгаа юм Ийм худалч хүнийг өвөг дээдэс маань адгийн муу хүн гэж өчиггүй цаазалдаг байсан юм Харин бид толгой залж шүтэж байгаа нь өөрсдийн зовлонгоо бүтээж буй хэрэг юм байна

  • Улс тор судлаач. (October 21, 2016 4:12:48 pm )

    Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд л Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэнлэл яаж явдаг болохыг та бид нар узлээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын талын 51 хувийн толоололийг томилсон болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаялаа шуу дээ. Мон энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж эхэллээ. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншлаа” шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан бололтой юм. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншиж узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн бололтой юм. Тэгээд баригдах болохоороо булэглэлийн нэр нолоо бухий зарим гишуун нь “эх оронч” хун болж бултаад байгаа бололтой юм. Эндээс харвал энэ Ц.Элбэгдорж нь яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Ер нь Зоригийн амь насыг Батуул эд нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус тул болгоомжтой л байх нь зуйтэй юм. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн засаг хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо ч эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарах байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын их хурлын уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэх дээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаадаа. Иймд юуны омно улс орноо ч худалдахад бэлэн болсон “нам дамнасан булэглэл”-ээс салах хэрэгтэй байна. Ууний тулд Монгол Улсын Ундсэн Хуульд оорчлолт оруулж, бух сум, хороо, тосгон гэх мэт нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид амьдарч байгаа иргэд нь оорсдийгоо толоолж чадах толоологчоо, оорсдийнхоо дотроос сонгож, торийн эрхийг барих дээд байгууллагаа байгуулдаг болгох шаардлагатай. Энэ толоологчид нь хувийнхаа амьдралыг хойш нь тавьж, зовхон нутаг усныхаа иргэдийн сайн сайханы толоо сайн дураараа хусэл зориг оороо ажиллаж байгаа тор нийгмийн ажилтангууд тул улсаас цалин холс авахгуй ажилдаг хумуус юм. Харин хуулиар тогтоосон хэмжээнд багтааж тухайн орон нутаг нь уйл ажиллагаа явуулахад нь зориулж бага зэргийн санхуужилт гаргаж болно. Энэ Торийн эрхийг барих дээд байгууллага даа “Ардын Их Хурал эсвэл Улсын Их Хурал” гэдэг ч юм уу ямар нэг оновчтой нэр огч одоогийн УИХ-ын эрх мэдлийг шилжуулэх естой. Энэ уед одоогийн хэмжээ хязгааргуй эрх дархтай УИХ-ын гишууд байхгуй болно шуу дээ. Энэ торийн эрхийг барих дээд байгууллага нь шаардлагатай уед жил дээ хэдэн ч удаа чуулж, улс орны амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж болох богоод харин жил бурийн тогсголд заавал чуулж тухайн жилийн тосовийн гуйцэтгэл, дараа жилийн тосовийг баталж, Еронхийлогч, Еронхий сайд болон байнгын ажиллагаатай байгууллагуудийн дарга нарын хийсэн ажлын тайланд унэлэлт дугнэлт огч, ажил хийгээгуй дарга нарыг томилдог байвал зохино. Тэр уед энэ “даварсан булэглэл” байхгуй л болно л доо. Харин улс орны одор тутамын харилцааг зохицуулах органик хууль, нийтийн хэм хэмжээг зохицуулах дурэм журамыг батлах, гарсан эрх зуйн актууд нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй байдалд хяналт тавих уурэг бухий байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал ажиллах богоод УБХ-ын гишууд нь зовхон туршлагатай хуульчдын дундаас сонгогдож, бурэн эрх нь АИХ-аар батлагдсан байвал зохино. Хэрэв “МАН нь унэхээр шударга байдлыг тогтоое, улс орноо эдийн засгийн хямарлаас гаргая” гэвэл энэ ажлыг хийж эхэлбэл зуйтэй байх даа. Хэрэв одоогийн байгаа шиг ээ цаашид ямар ажил хийхээ мэдэхгуй “мунгиад” байвал 4 жилийн дараа нь “АН шиг бас л бурэн бурэлдэхуунээрээ огцрох болно доо”.

antalya rent a car