antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2016 83 comments

Хөтөлийн “Цемент шохой”-н А.Шоовдор УИХ-ын дэд даргын  эрх,үүргийг  заадаг болжээ

нийтлэсэн Admin

5a13951e3410b263big

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр” ХХК Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХК-тай хийсэн гэрээний талаарх мэдээллийг  хэвлэлийнхэнд өгөөд байгаа. Тэрбээр  “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны эхний найман сарын байдлаар улсад дөнгөж 20.3 тэрбум төгрөгийн татвар төлсний цаад учир нь нууц гэрээнүүд хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ.

Тэгвэл Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдор Ц.Нямдоржийн мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлд “Хоёр компанийн хоорондын гэрээг УИХ-ын дэд дарга дэлгэх шаардлагатай гэж үү” гэх томорсон гарчигтай  ярилцлага өгчээ. Тэр хэлэхдээ “Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү… Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг “Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна. Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан.  Үүнийг бид зогсоож чадсан” хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр өөрийгөө огт гэм буруугүй байхад баахан шалгуулаад, цагаадсан хүн гэж тодотгожээ. Ер нь бол хүмүүс түүнийг л гүтгээд байгаа болохоос А.Шоовдор гэж хүнд ямар ч асуудал байдаггүй юм байх аа.

Ц.Нямдоржийн хийсэн мэдээллийг эргэн сануулахад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Цемент шохой” ХК-тай шохой худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2016-2021 онуудад жил бүр 36.000 тонн шохой нийлүүлэх бөгөөд урьдчилгаа төлбөр нь гэрээт таван жилд нийлүүлэх барааны нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 15,258,204,000,000 байна гэж заасан байна. Урьдчилгаа төлбөрийг тухайн жилийн эхний сард багтаан худалдагчид төлнө гэж заасан уг гэрээнд худалдагч талыг төлөөлж Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор, санхүү хариуцсан захирал С.Уранчимэг, ерөнхий нягтлан бодогч С.Тунгалаг, хуульч Ч.Алтантогос, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас ерөнхий захирал Ц.Даваасүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан байна гэж тэр мэдэгдсэн. Дээр хэлсэнчлэн Эрдэнэт үйлдвэр улсад төлдөг татварынхаа хэмжээг гэнэт бууруулсны учиг шалтгаан нь энэ мэт нууц гэрээнүүдтэй холбоотой байх магадлалтай гэж Дэд дарга Ц.Нямдорж үзээд байгаа юм.

За харин А.Шоовдорын тухайд хууль тогтоох дээд байгууллагын дэд даргын эрх үүргийг заадаг нэгэн болж тодорч байх шиг байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

83 Comments

  • Дандар (October 20, 2016 8:37:35 am )

    ШООВДОР БОЛ ЗҮГЭЭР “ШАТРЫН ХҮҮ ” ЦААД ЭЗЭН БОЛ ӨӨР ХҮН!!!….

    • Дорж (October 20, 2016 4:47:51 pm )

      Шоовдор зөв л ярьсан байна. Бараа түүхий эд худалдаж авах үнэ зардалд тусдгаараа тусна. Энэ татварт хамаагүй мөнгө байна шүү дээ. Их хурлын дэд дарга улс төржихөө болимоор юм.

      • zochin (October 20, 2016 9:38:19 pm )

        Бүгд гэрээгээр зохицуулагдана Орон сууцны зээлээр жишээ авахад 30 хувиа төлж байж зээлээ аваад байрандаа ордог Урдчилгаа мөнгөө авсан байна Зүгээр л наадах чинь тамын тогооны үлгэр байна Нямдорж тогооноос гарч чадахгүй болохоороо хэнийг яаж татаж унагахаа бодоод ероолоос нь хараад байж байгаа байдал нь тэр Хууль засах хэрүүл хийхээс ондоо юм Нямдоржид байхгүй ээ

    • Зов (October 20, 2016 6:56:12 pm )

      Яг унэндээ нямдорж гишуунд баримт бхгуй бсан ба тэгээд 2 гэрээ гарт нь ороод ирэнгуут л хэвлэлийн хурал хийж бгаа юм ба ер цаад утаг нь зов юм яарж бгаа боловч буур цаад утага нь бол засгын эрхэнд удаан байх хусэл сонирхол ан монготэй болоод ард тумний саналыг худалдаж авч ман д гай болно гэж бгаа шуу дээ

  • unench (October 20, 2016 8:48:22 am )

    muu buuni huu

  • zochin (October 20, 2016 8:54:32 am )

    SHoovdor zuv yzrisan bn nyamdorj uurtuu hamaaralgui yam ruu orj hoshuu dureed baigaa ni harin hardalt turuuleed bn zuv yam yarisniihaa tuluu ih hurliin ded dargad zaasan bolchih uu munhag setguulch bitgii uls turjuuleed bai nyamdorj yamar mongoliin haan yam uu

  • zochin (October 20, 2016 9:24:03 am )

    shoowdor icheesei umnu ni awligaar shalgagdaj bsan biz dee

  • гүндэн , (October 20, 2016 9:26:46 am )

    хөөрхий шоовдор бол зүгээр л угаац долоогч өмнөөс нь шоронд орж үзсэн одоо нөхөд ичлэгдээд буудан авхад энэ сумны хор гаргана , нөхөд нь зүгээр сайн хүн болоод үлдэнэ

  • Anonymous (October 20, 2016 9:39:40 am )

    ajilaa meddeg hun hend ch zaana

  • ...jasgnslfkbn (October 20, 2016 9:53:18 am )

    Шуурхай цэг мн мэдээлэл дээр анализ хийх гэж байгаа бол хүмүүсийн хооронд яс хаясан юм шиг хачин балай юм хийхээ боль….Шал дургүй хүрчихлээ

  • Ganaa (October 20, 2016 10:53:51 am )

    unen niitlel gej baihgui boljee bugd ungu munguur hemjegdeh bolj . Shuurhai ta ner shigee shuurhai saihan medeelel gargaj ungu zustei baimaar bn

  • boldoo (October 20, 2016 11:11:26 am )

    ulsin yumig uchnuunuur ni ideed hagarah gej bgaa yum bishuu bulhai ni ilreheer baij yadaj ngaag ni har ldaa sain shalga Nyamdorj guia hudlaa yum ard tumend heleh hun bish sain shalga ed naraas ih yum garns shuu uur humuus ch tsaana ni bgaa

  • Би (October 20, 2016 11:41:25 am )

    Арай гэж ажиллаж байгаа дотоодын хэдэн компануудаа дэмжихийн оронд нийгэмд дандаа сөрөг хандлага болгох юмаа

  • Anonymous (October 20, 2016 11:56:07 am )

    nymdorj bol shudraga tsarailsan bas ayultai hulgaich

  • зочин (October 20, 2016 12:03:04 pm )

    дэмжиж болно, гэхдээ эдгээр компаниуд нь хэр шударгаар үйл ажиллагаа явуулж байгаа вэ ,гэдэгт л хамаг учир нь байгаа, Энэ нөхөр даварсан Баагий байна ш дээ, шалгах хэрэгтэй иймэрхүү Баагийнуудыг, Нямдоржийг дэмжинээ, Өнөөгийн энэ их ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД-ын уйвагүй амин хувиа хичээж Улс орон, Ард иргэдээ сүйрүүлж байгаа үйлдлүүдыг ҮНЭН-ээр нь илчилж , зоригтой дуугарч байгаа хүн Нямдорж л байна ш дээ, Зон олноороо НЯМДОРЖ-ыг дэмжиж л таараа ш дээ, ҮНЭН эрт ,орой хэзээ нэгэн цагт ялж л таараа,

  • zochin (October 20, 2016 1:00:45 pm )

    ta nar geriinhee oir delgvvrt ochood 2021 on hvrtel tanaihaas talh abna odoo munguu ugie geed uridchilaad ugchih

  • иргэн (October 20, 2016 1:07:52 pm )

    эрдэнэтээс өөр компаниуд олон жилд нийлүүлэх барааны урьдчилгаа байтугай одоо нийлүүлсэн бараа гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг гэрээнд заасан хугацаанд, ажил бүрэн дууссан байхад ч авч чаддаггүй шүү дээ тэгэхээр үүнийг юу гэж үзэх вэ эрдэнэт энэ олон тн шохойгоор яадаг юм бол. урьдчилаад 40%-г өгдөг бол манай компанитай гэрээ хийгээд өгөөч бид өр ширээ төлий

  • fffff (October 20, 2016 1:12:36 pm )

    gucaa

  • зочин (October 20, 2016 2:02:01 pm )

    Шоовдорын зөв. Харин ч их бага гэлтгүй хэний ч өмнө үгээ зоригтой хэлдэг хүн ховор болсон шүү. Эрдэнэт 2016 онд 134 тэрбум төгрөгийг улсад төлсөн байна лээ. 2 компаний гэрээ хэлцэл рүү ороод жижгэрч байхаар 49 хувьд будлиан байна уу, үгүй юу гэдгийг л тогтоочихвол сайн байна.

    • bi xutuliin xun, (October 21, 2016 10:58:12 am )

      ta zuv xeljee.

  • зочин (October 20, 2016 2:03:02 pm )

    Эрдэнэтэд шохой ямар хэрэгтэй болохыг мэдэхгүй байж уг асуудал руу хошуу дүрэх хэрэг байна уу. Мэддэг юм байдаг бол түүндээ анхаарлаа хандуул гэж хэлмээр байна. Зарим нь дэлгүүрээс талх авах,үйлдвэрлэлийн чухал түүхий эдийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх хоёрыг ижил гээд ойлгочихож,хөөрхийс дөө. Өөрийгөө болоод бусдыг хорлоод л сууцгаах нөхөд олон байна шүү.

  • дуучин (October 20, 2016 2:05:09 pm )

    Шоовдор мөн их сандарч байнаа гэмт хүн гэлбэлзнээ гэж захирал болоод баяжчихсан хүндээ дандаа өөрийгөө өмөөрч монгол улсын хуулийг буруутгаж байдаг хүндээ

    • bi xutuliin xun, (October 21, 2016 10:55:48 am )

      ene xun xutuliinxuu tuluu setgel zutgelee zoruylsan xun.xuniig gutgej doromjiloxoo zogsoo.bidnii xundeldeg xairaldag xun.gej xelex baina.nyamdorjiin xuu erdenetiin bumbulug shoxoig shaxdag baisan.odoo biznes ni baixgui bolox geed ingej .bna.
      .

      • Булгаа (October 21, 2016 1:10:50 pm )

        Яг үнэн шүү

  • зочин (October 20, 2016 2:06:24 pm )

    Шоовдор шиг тэр үйлдвэрийг аваад явах туршлагатай бол үг хэлж байхад яахав. Үйлдвэрлэл технологийн хувьд 00 байж дэмий юм дэлгээд хэрэггүй байхаа

  • irgen (October 20, 2016 2:56:09 pm )

    setgvvlch gej ongo mongoor ali ch tald urbadag mergejilten yum ba daa. mergejliin jinhene setgvvlch mongold hezee toroh yum bol

  • Энэ нийтлэл бичигч малд (October 20, 2016 3:45:05 pm )

    Би энэ эрдэнэтийн асудлыг өмөөрсөнгүй. Харин төрийн аль нэг байгууллагыг удирдаж байгаа хүмүүсийг өмөөрч ганц хоёр саналаа өчье. Энэ Шоовдор гэдэг хүн зөв хэлсэн байна. Аливаа байгууллага хоорондын гэрээ хэлэлцээр санхүүгийн асуудлыг шалгадаг байгууллага нь хууль дүрмийн дагуу шалгаад буруу зөвийг тогтоодог олон улсын нэгдмэл журам байгаа. Энэ улс төрчид тэгээд ч монголын хуулийн байгууллагыг олон жил удирдсан хүн олон нийтийн өмнө ийм юм яриад байж боломгүй. Нөгөө ард түмэнд гэмт хэрэгтэн болгож зарлаж итгүүлж байгаад айлган сүрдүүлж байгаад албан тушаал ажлын байр ашигтай бизнесийн булааж авдаг аргаа л хэрэгжүүлж байна. Нямдорж гэдэг хүн дандаа л би хар дансыгчин мэдэж байна хууль бус үйлдэлийг чин мэдэж байна хулгайгаар хуйвалдсаныгчин мэдэж байна гэх юм яагаад ил гаргаж хэлээд хуулиар баталгаажуулаад үнэнийг илчилдэггүй юм. эсвэл өөрөө бас энд ил далд холбогдоод байдаг юмуу. чихэрээ голсон жаалшиг л байх юм

  • Anonymous (October 20, 2016 4:09:43 pm )

    Энэ гэрээг ингэж улс төржих сэдэв байлгах шаардлагатай юу гэж зохиогчоос асуумаар байна. Яригдаад байгаа зүйлүүд ойлгомжтой хариулттай байсан санагдахын. Бид урд хөршөөс бараа авахад 100 хувь төлбөрөө хийж байж чанартай эсэх нь үл мэдэгдэх бүтээгдэхүүнийг авчирдаг. Гэрээ нь ч тэгж хийгддэг. Хятадууд төлбөрөө барагдуулаагүй бол барааг ачуулдаггүй. Гэрээнд оролцогч талуудын харилцан тохиролцох зүйл шдээ. Урьдчилгаа төлбөрийг тухайн жилд хуваан авна гэсэн л байсан. Тухайн гэрээгүй, уг барааг авахгүй бол зэсийн хүдэр баяжихгүй монгол улс бүр юу ч үгүй л болж ганц саалийн үнээнээсээ сална шдээ. Яагаад ингэж харж бичихгүй байгаа юм болдоо

  • иргэн (October 20, 2016 4:11:28 pm )

    Нямдорж гишүүн уг нь олны итгэл даасан хүн дээ энэ удаад ягаад ингэж нэр нүүрээ барьж улаан цайм худал дайраад байгаа нь сонин юм. Яалт ч үгүй худлаа дайраад байх юм. Саяхан зурагтаар 2012 оны сонгуулийн дараа ингэж дайрч байгаад сайдын суудал авсан тухай нь Даваасүрэн гишүүн шантажчин гэж хэлж ярьж байсан даа. Тийм л юм байна гэдэгт бүр итгэж байна шүү

  • Tanhai (October 20, 2016 4:41:05 pm )

    Shalgah heregtei ulciin omchiig zugeer abchihaad mongol ulciig cuuruulj bgaagaa yu geh geed baigaa shoobdor be ATG shalgah l heregrei mon shalgasan bol shuuhed shiljuulj huuliin hariustlaga toostoh heregtei

  • иргэн (October 20, 2016 5:34:19 pm )

    Нямдорж гуайг бүрэн дэмжиж байна. Бусад нь айгаад, үгээ хэлж чадахгүй мөрөөрөө мөөмөө унжуулаад гүлдийдэг ш дээ.

  • Иргэн (October 20, 2016 6:45:21 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Иргэн (October 20, 2016 6:45:43 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

  • Иргэн (October 20, 2016 6:46:07 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 20, 2016 6:46:37 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 20, 2016 6:47:04 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 20, 2016 6:47:59 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Иргэн (October 20, 2016 6:48:28 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Иргэн (October 20, 2016 6:49:05 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 20, 2016 6:49:26 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (October 20, 2016 6:49:47 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 20, 2016 6:50:10 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 20, 2016 6:50:39 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (October 20, 2016 6:51:03 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Иргэн (October 20, 2016 6:51:23 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • Иргэн (October 20, 2016 6:51:43 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 20, 2016 6:52:04 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 20, 2016 6:52:25 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 20, 2016 6:52:53 pm )

    Капиталист эдийн засагт бүрэн ажил эрхлэлтийг хангах автомат механизм байхгүй. (АНУ-ын Мэссэчусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 20, 2016 6:53:12 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 20, 2016 6:53:35 pm )

    К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

  • Иргэн (October 20, 2016 6:53:55 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 20, 2016 6:54:18 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 20, 2016 6:54:41 pm )

    Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )

  • Иргэн (October 20, 2016 6:55:08 pm )

    Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. (АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай)

  • Иргэн (October 20, 2016 6:55:34 pm )

    Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (October 20, 2016 6:55:56 pm )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • Иргэн (October 20, 2016 6:56:36 pm )

    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)

  • Иргэн (October 20, 2016 6:56:59 pm )

    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)

  • Иргэн (October 20, 2016 6:57:19 pm )

    Улс орныг хамгийн дорой бүдүүлэг байдлаас хөгжил цэцэглэлийн оргил руу хүргэхэд энх тайван, хөнгөн татвар, хууль зүйн зэгсэн сайн тогтоцоос өөр илүү хэрэгтэй зүйл нэг их байхгүй. (Английн Гластоугийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч Адам Смит)

  • Иргэн (October 20, 2016 6:57:43 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (October 20, 2016 6:58:08 pm )

    Хүнээр ямар нэг юм хийлгэх гэж биш, хийж болзошгүй зүйлээс нь хамгаалах гэж хуулийг баталдаг. /Юниус/

  • Иргэн (October 20, 2016 6:58:35 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 20, 2016 6:58:58 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Иргэн (October 20, 2016 6:59:47 pm )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • Зочин (October 20, 2016 7:19:29 pm )

    За больдоо Шоовдор Хөтөлийнхэн цалингаас цалингийн хооронд маш бага мөнгөөр өрнөөс өрнөөс өр дамжиж амьдарч байр орон сууцнаасаа холдож чадахгүй хөдөлмөрөө мөлжүүлж суухад дээд дарга нар нь баяжиж хагарч хотод олон олон орон сууц авч баярхаж явдагийг мартсан Шоовдор дарга хөтөлын ард иргэдээ мартчихаад дуугүй л байл даа.

  • Зочин (October 20, 2016 7:28:48 pm )

    Хөтөлынхэн дарга нараасаа айгаад дугавал ажилгүй болчино.ажилгүй болвол насаараа хөдөлмөрлөж авсан орон сууцаа орхиод хаашаа явах вэ дарамтлуулсан ч бага цалин авсан ч дуугуйл байхаас гээд ядуухан амьдрал бардам сэтгэлээр насаараа амьдарч байгаасаар нас богинсож байгаа мэдээгүй л гэж битгий хэлээрэйдээ та мэдсээр байж өөр юманд дугараад яахав Хөтөлчүүдээ л харж үзэхээ л боддоо

  • Зочин (October 20, 2016 7:32:58 pm )

    Та уг нь сэтгэл сайн зөв хүн сайн бодоорой. Эрдэнэтын дарга нар шиг муу юманд оролцох хэрэггүйэ.Зөв хүнээрээ л бай. Амжилт хүсье

  • зочин (October 20, 2016 10:47:45 pm )

    Эрдэнэтийн 49 %-ийг далд луйвардсан мафи бүлэглэлийг тогтоох чадвар манайд хуулийнханд байгаа юу? Хуулийнхны удирдлага эрх мэдэлтний томилгооны хүмүүс тул тэд хаацайлах, далдлах, цайруулах, хэрэгсэхгүй болгох аргаа хийж эхэлсэн дээ. Сонгодог авилга гэж үүнийг л хэлэх байх. Урьд 17 чингэлэг спирт, олон банк дампууруулж мөнгийг хувийн Голомт банкинд шилжүүлж идэж дадсан томчууд одоо Эрдэнэтийг хувьдаа аваад ч цадахгүй.

  • зочин (October 21, 2016 9:14:41 am )

    энэ нөхөр жинхэнэ луйварчин.

    • bi xutuliin xun, (October 21, 2016 11:42:59 am )

      chamaig xaraal ideg .chi xulgaich

  • нямдорж (October 21, 2016 9:39:58 am )

    бүгдээрээ Хятадаас бараа авч Эрдэнэтэд шахаад амьдрая Хөтөлийнхөн шохой хийж яадгийм бэ зогсоо наад үйлдвэрээ Нямдорж мэт нь Хятад руу шохойнд марш

  • нямдорж (October 21, 2016 9:44:23 am )

    шуурхай мн бас хэдэн тн шохой Эрдэнэт рүү нийлүүлэх эрх олдох нь Нямдорж бас амлачихжээ

  • Хөтөл (October 21, 2016 12:39:11 pm )

    Энэ Нямдорж болиочээ. Үйлдвэрийн нэг дарга өөрийн санал бодлоо хэллээ. Яагаад болохгүй гэж Хөтөлчүүдийн өдий зэрэгтэй явж байгаа, Нямдорж гуай та Хөтөл ирээд шуудай цемент, ширхэг хадаас бартж үзсэн юм уу. Битгий Хөтөлөөр оролдоод бай. Хүн үзэл бодлоо илэрхийлээ л биз. УИХ-ын дэд дарга гэхээрээ хүн юм хэлүүлж болохгүй Дархан эрхтэй байдаг юм уу. Тэгвэл иргэн хүний хувьд Хөтөлийн иргэний хувьд Нямдорж оо чи битгий хуц. өөрийнхөө өмнөх ард түмнийхээ амьралыг олигтой дээшлүүлчихээд олон юм ярь гээд хэлчихье.

  • Хөтөл (October 21, 2016 12:40:55 pm )

    Энэ Нямдорж болиочээ. Үйлдвэрийн нэг дарга өөрийн санал бодлоо хэллээ. Яагаад болохгүй гэж Хөтөлчүүдийн өдий зэрэгтэй явж байгаа Шоовдорын хүч. Нямдорж гуай та Хөтөл ирээд шуудай цемент, ширхэг хадаас бартж үзсэн юм уу. Битгий Хөтөлөөр оролдоод бай битгий Шоовдороор оролдоод бай. Хүн үзэл бодлоо илэрхийлээ л биз. УИХ-ын дэд дарга гэхээрээ хүн юм хэлүүлж болохгүй Дархан эрхтэй байдаг юм уу. Тэгвэл иргэн хүний хувьд Хөтөлийн иргэний хувьд Нямдорж оо чи битгий хуц. өөрийнхөө өмнөх ард түмнийхээ амьралыг олигтой дээшлүүлчихээд олон юм ярь гээд хэлчихье.

  • Хөтөл (October 21, 2016 12:43:54 pm )

    Энэ Нямдорж болиочээ. Үйлдвэрийн нэг дарга өөрийн санал бодлоо хэллээ. Яагаад болохгүй гэж Хөтөлчүүдийн өдий зэрэгтэй явж байгаа Шоовдорын хүч. Нямдорж гуай та Хөтөл ирээд шуудай цемент, ширхэг хадаас бартж үзсэн юм уу. Битгий Хөтөлөөр оролдоод бай битгий Шоовдороор оролдоод бай. Хүн үзэл бодлоо илэрхийлээ л биз. УИХ-ын дэд дарга гэхээрээ хүн юм хэлүүлж болохгүй Дархан эрхтэй байдаг юм уу. Тэгвэл иргэн хүний хувьд Хөтөлийн иргэний хувьд Нямдорж оо чи битгий хуц. Чиний бутраан тараасан, Шоовдорын бүтээн байгуулсан 2 яг тэнцэнэ. ард түмнийхээ амьдралыг олигтой дээшлүүлчихээд олон юм ярь гээд хэлчихье.

  • Хөтөл (October 21, 2016 12:45:35 pm )

    Энэ Нямдорж болиочээ. Үйлдвэрийн нэг дарга өөрийн санал бодлоо хэллээ. Яагаад болохгүй гэж Хөтөлчүүдийн өдий зэрэгтэй явж байгаа Шоовдорын хүч. Нямдорж гуай та Хөтөл ирээд шуудай цемент, ширхэг хадаас барьж үзсэн юм уу. Битгий Хөтөлөөр оролдоод бай битгий Шоовдороор оролдоод бай. Хүн үзэл бодлоо илэрхийлээ л биз. УИХ-ын дэд дарга гэхээрээ хүн юм хэлүүлж болохгүй Дархан эрхтэй байдаг юм уу. Тэгвэл иргэн хүний хувьд Хөтөлийн иргэний хувьд Нямдорж оо чи битгий хуц. Чиний бутраан тараасан, Шоовдорын бүтээн байгуулсан 2 яг тэнцэнэ. ард түмнийхээ амьдралыг олигтой дээшлүүлчихээд олон юм ярь гээд хэлчихье.

  • Хөтөл зочин (October 21, 2016 12:55:14 pm )

    Энэ Нямдорж болиочээ. Үйлдвэрийн нэг дарга өөрийн санал бодлоо хэллээ. Яагаад болохгүй гэж Хөтөлчүүдийн өдий зэрэгтэй явж байгаа Шоовдорын хүч. Нямдорж гуай та Хөтөл ирээд шуудай цемент, ширхэг хадаас барьж үзсэн юм уу. Битгий Хөтөлөөр оролдоод бай битгий Шоовдороор оролдоод бай. Хүн үзэл бодлоо илэрхийлээ л биз. УИХ-ын дэд дарга гэхээрээ хүн юм хэлүүлж болохгүй Дархан эрхтэй байдаг юм уу. Тэгвэл иргэн хүний хувьд Хөтөлийн иргэний хувьд Нямдорж оо чи битгий хуц. Чиний бутраан тараасан, Шоовдорын бүтээн байгуулсан 2 яг тэнцэнэ. ард түмнийхээ амьдралыг олигтой дээшлүүлчихээд олон юм ярь гээд хэлчихье.

  • Хөтөл1 (October 21, 2016 1:18:02 pm )

    Үйлдвэрийн нэг дарга өөрийн санал бодлоо хэллээ. Хөтөлчүүдийн өдий зэрэгтэй явж байгаа Шоовдорын хүч. Битгий Хөтөлөөр оролдоод бай УИХ-ын дэд дарга гэхээрээ хүн юм хэлүүлж болохгүй Дархан эрхтэй байдаг юм уу.

  • Хөтөл (October 21, 2016 2:22:40 pm )

    Хөтөлчүүд бидний амьдрал цемент шохойн үйлдвэрээс хамаардаг. Бидний амьдралын баталгаа энэ үйлдвэр.ГОК шохой авна гэдэг Хөтөлчүүдийн амьдралын баталгаа хангагдаж байнаа гэсэн үг.Ер нь ямар ч компани гэрээ хийхэд урьдчилгаа заавал яригддаг биз дээ. Энэ урьдчилгаагаар Хөтөлийн үйлдвэр засвар үйлчилгээ, ажилчдын цалин гээд бүх зардалдаа л зарцуулна шүү дээ.2 компанийн хоорондын гэрээнд урьдчилгаа ямар хамаа бнаа. Улс төрөө болиочэээ.

  • Anonymous (October 21, 2016 4:49:19 pm )

    монгол улс өрөө төлж чадахгүй болчихоод гадаадаас мөнгө хайгаад явж байдаг. эрдэнэт төрд татвараа төлөхгүй харин 5 жилийн дараа авах бүтээгдэхүүний үнэ гээд мөнгөө бусад шилжүүлж байгааг зөв гэхэд хэцүү юм. 5 жилийн дараа шохойн үнэ хэд болохыг мэдэхгүй байж урьдчилаад үнэ тогтоогоод мөнгийн өгч байгаа нь эрдэнэтийн мөнгийг эргэлдүүлэх арга байх даа

  • Улс тор судлаач. (October 21, 2016 9:39:59 pm )

    Аливаа байгууллагууд нь бараа, ажил, уйлчилгээг бие биендээ нийлуулэх гэрээг нэг санхуугийн жилээр хийдэг болохоос биш, хэд хэдэн жилээр хийдэггуй юм. Оороор хэлбэл 5 жилийн дараа 1 тн шохойны хэд байхыг хэн ч мэдэхгуй. Тодруулбал 1 тн шохойг уйлдвэрлэхэд ямар зардал гарахыг хэн ч мэдэхгуй шуу дээ. Тэгэхээр гэрээг урт хугацаагаар хийсэн нь НО-той л байна даа. Мон монгоний ханш ингэж цаг минут оорчлогдож байгаа энэ уед бараа бутээгдэхуунийг 5 жилийн турш нэг унээр авна гэж гэрээ хийж байгаа нь ч бас НО-той. Тухайлбал: Та гэрийнхээ дэргэд байдаг хунсний дэлгуурээс 1 ширхэг талхыг 5 жилийн хугацаанд нэг тогтмол унээр авна гэж хэлээд 5 жил авах талхныхаа унийн дунгийн 40 хувийг оноодор шууд огч болдоггуй биздээ. Тэгэхээр эдгээр гэрээ нь НО-той л байна даа. Тэгэхээр Нямдорж гуай зов л асуудал дэвшуулсэн байна шуу дээ. Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд л Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна шуу дээ. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэглэл яаж явдаг болохыг та бид нар энэ удаад узлээ шуу дээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын талын 51 хувийн толоололийг томилсон болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаялаа шуу дээ. Мон энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж эхэллээ. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншлаа” шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан бололтой юм. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншиж узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн бололтой юм. Тэгээд баригдах болохоороо булэглэлийн нэр нолоо бухий зарим гишуун нь “эх оронч” хун болж бултаад байгаа бололтой юм. Эндээс харвал энэ Ц.Элбэгдорж нь яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Ер нь Зоригийн амь насыг Батуул эд нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус тул болгоомжтой л байх нь зуйтэй юм. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн засаг хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо ч эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарах байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын их хурлын уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэх дээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаадаа. Иймд юуны омно улс орноо ч худалдахад бэлэн болсон “нам дамнасан булэглэл”-ээс салах хэрэгтэй байна. Ууний тулд Монгол Улсын Ундсэн Хуульд оорчлолт оруулж, бух сум, хороо, тосгон гэх мэт нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид амьдарч байгаа иргэд нь оорсдийгоо толоолж чадах толоологчоо, оорсдийнхоо дотроос сонгож, торийн эрхийг барих дээд байгууллагаа байгуулдаг болгох шаардлагатай. Энэ толоологчид нь хувийнхаа амьдралыг хойш нь тавьж, зовхон нутаг усныхаа иргэдийн сайн сайханы толоо сайн дураараа хусэл зориг оороо ажиллаж байгаа тор нийгмийн ажилтангууд тул улсаас цалин холс авахгуй ажилдаг хумуус юм. Харин хуулиар тогтоосон хэмжээнд багтааж тухайн орон нутаг нь уйл ажиллагаа явуулахад нь зориулж бага зэргийн санхуужилт гаргаж болно. Энэ Торийн эрхийг барих дээд байгууллагаа “Ардын Их Хурал эсвэл Улсын Их Хурал” гэдэг ч юм уу ямар нэг оновчтой нэр огч одоогийн УИХ-ын эрх мэдлийг шилжуулэх естой. Энэ уед одоогийн хэмжээ хязгааргуй эрх дархтай УИХ-ын гишууд байхгуй болно шуу дээ. Энэ торийн эрхийг барих дээд байгууллага нь шаардлагатай уед жил дээ хэдэн ч удаа чуулж, улс орны амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж болох богоод харин жил бурийн тогсголд заавал чуулж тухайн жилийн тосовийн гуйцэтгэл, дараа жилийн тосовийг баталж, Еронхийлогч, Еронхий сайд болон байнгын ажиллагаатай байгууллагуудийн дарга нарын хийсэн ажлын тайланд унэлэлт дугнэлт огч, ажил нь хангалтгуй дарга нарыг ажлаас нь чолоолж, сайн ажиллаж чадах хунийг томилдог байвал зохино. Тэр уед энэ “даварсан булэглэл” байхгуй л болно л доо. Харин улс орны одор тутамын харилцааг зохицуулах органик хууль, нийтийн хэм хэмжээг зохицуулах дурэм журамыг батлах, гарсан эрх зуйн актууд нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй байдалд хяналт тавих уурэг бухий байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал ажиллах богоод УБХ-ын гишууд нь зовхон олон жил ажилласан туршлагатай хуульчдын дундаас НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулж шалгарсан, бурэн эрх нь АИХ-аар батлагдсан чадварлага мэргэжилтнуудээс бурддэг байвал зохино. Хэрэв “МАН нь унэхээр шударга байдлыг тогтоое, улс орноо эдийн засгийн хямарлаас гаргая” гэвэл энэ ажлыг хийж эхэлбэл зуйтэй байх даа. Хэрэв одоогийн байгаа шиг ээ цаашид ямар ажил хийхээ мэдэхгуй “мунгиад” байвал 4 жилийн дараа нь “АН шиг бас л бурэн бурэлдэхуунээрээ огцрох болно доо”.

  • Anonymous (January 26, 2017 10:07:48 pm )

    Зөв л хэлсэн бна шд. Нямдорж одоо монголоос зайлаасай

antalya rent a car