Сонгох эрхээ нөгөө талаас нь үүрэг гэж харж сонгуульд хандахгүй бол эргээд дараа нь эрх мэдэл хэрэгжүүлж байгаа нөхдүүдтэй хариуцлага ярих тухай асуудал хэцүү болно гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна. Ерөөс орон нутгийн сонгуульд саналаа өгөх нь иргэн таны үүрэг гэдгийг, эргээд төр засагтай хариуцлага ярихын тулд үүргээ биелүүлэх ёстой гэдгийг засгийн тэргүүн өчигдөр хэлж байсан билээ. Төр засгийн шийдвэрүүд танай гэрийн хаалгаар орохгүй байгаагийн бурууг бүгдийг нь бусад руу чихэхээсээ урьтаад иргэн би өөрөө сонголтоо хэрхэн хийсэн билээ, нөхцөл байдлыг арай өөр байлгахад миний зүгээс ямар оролцоотой байж ирсэн билээ гэдгээ эргэн харах ёстой юм. Гэтэл тэгэхгүйгээр зүгээр л бусдыг хараагч, сошиалын идэвхтэн шоучны дүр төрхөөр байгаад байж болохгүй биз ээ.
Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц хүрээгүй гэдгийг Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлсэн юм. Нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч чаналаа өгсөн байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны 73 дээр нь сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн буюу ирц хүрсэн бол 79 хороо ирц хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хороод дээр нэмэлт санал хураалт явагдахаар болж байгааг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдэгдлээ.
Нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны ням гарагт явуулахаар боллоо. Ингэхдээ саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох гэнэ. Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт сонгогчдын 50-аас дээш хувь нь санал өгч, сонгууль хүчин төгөлдөр болсон байна. Дээрх 2 дүүрэгт МАН ялалт байгуулжээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар болсон гэж байна.
Тэгэхээр 23-ны өдөр нэмэлт санал хураалт явуулахад саналаа өгөөгүй иргэд идэвхтэй оролцож, өөрсдийн сонголтоо хийхэд анхаарахгүй бол сонгууль дагаж баахан зардал гарах нь тодорхой байна. Ер нь бол бусдыг чичлэхээсээ урьтаж, сонголтоо хийх нь чухал байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Дүүрэг | Санал авах байрны тоо | Нийт сонгогчдын тоо | Санал өгсөн сонгогчид | |
Тоо | Хувь | |||
Багануур | 9 | 18708 | 9789 | 52.3252085 |
Багахангай | 2 | 2837 | 2021 | 71.2372224 |
Баянгол | 60 | 129331 | 65326 | 50.5107051 |
Баянзүрх | 89 | 206437 | 93587 | 45.334412 |
Налайх | 12 | 23015 | 14055 | 61.0688681 |
Сонгинохайрхан | 90 | 190029 | 86947 | 45.7545954 |
Сүхбаатар | 43 | 87300 | 44424 | 50.8865979 |
Хан-Уул | 46 | 99424 | 51160 | 51.4563888 |
Чингэлтэй | 47 | 103371 | 45903 | 44.4060713 |
Нийт | 398 | 860452 | 413212 | 48.0226672 |
НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТОЙРОГ, ХЭСГИЙН ДҮН МЭДЭЭ
№ | Дүүрэг | Нийт тойргийн тоо | Үүнээс ирц хүрсэн | Ирц хүрээгүй | Ирц хүрээгүй тойргийн дугаар | Нэмэлт санал хураалт явуулах САБ-ны тоо |
1 | Сүхбаатар | 20 | 15 | 5 | 1, 3, 9, 10, 11 | 9 |
2 | Хан-Уул | 16 | 11 | 5 | 2, 3, 4, 11, 15 | 14 |
3 | Баянгол | 23 | 15 | 8 | 1, 3-7, 10, 20 | 17 |
4 | Баянзүрх | 28 | 4 | 24 | 2-5, 7-12, 14, 16-22 | 71 |
5 | Чингэлтэй | 19 | 4 | 15 | 4,5, 7-19 | 39 |
6 | Сонгинохайрхан | 32 | 11 | 21 | 1-5, 7, 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 | 61 |
7 | Багануур | 5 | 4 | 1 | 5 | 2 |
8 | Налайх | 7 | 7 | 0 | ||
9 | Багахангай | 2 | 2 | 0 | ||
Нийт дүн | 152 | 73 | 79 | 213 |
Холбоотой мэдээ
-
зочин (October 20, 2016 10:05:38 am )
Үндсэн хуулиндаа үүрэг болгоод хуульчилчих хэрэгтэй
-
иргэн (October 20, 2016 10:46:56 am )
АН МАН хоёрын тэгээд хэнийг нь сонгох гэж хоёулаа хэрэггүй
-
аргагүй ш дээ ардчилсан сонгууль биш болсон учраас өгөхгүй байгаа юм (October 20, 2016 10:49:56 am )
Өгсөн саналыг нь засаад байхаар ард түмэн бухимдаж өгөхгүй боёктолж байгаа юм мэдээж хийж бүтээгээгүй намыг хийж бүтээсэн намын дээр гаргаж дүнг засаад байхаар хэн дуртай байх юм. МАН засаг аваад 3 сарын дотор 4 жилийн ухаралт хийсэн ам доллар өнгөрсөн 4 жилд 300 төгрөгөөр унасан бол МАН-ын 3 сарын дотор л гэхэд ам доллар 320 төгрөгөөр уначихлаа одоо цалин ам доллартай харьцуулахад багасч удахгүй юмны үнэ нэмэгдэнэ татвар нэмэгдэж тэтгэвэр будаа сайн хөтөлбөрүүд бүгд будаа ингэсэн намыг баярлаж сонгоно гэдэг ёстой усан тэнэгүүд хаана амьдардгийг харуулах биз. Хэрвээ МАН-ыг сонговол бүсээ чангалаад нутгаа хятадад худалдаад хойд эцгийн царай харж дээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм шүү мангаруудаа
-
boldoo (October 20, 2016 11:06:18 am )
ardchillanhan l uls ornig iim bolgo bizdee hiisneesee iluu idee bizdee
-
boldoo (October 20, 2016 11:06:53 am )
ard tumen teneg bish sh dee
-
Anonymous (October 20, 2016 11:17:20 am )
МАН засаг бариад бүх мэдээлэл хаалттай боллоо.Ардчилсан улс биш болжээ,ямар хурдан амлалтаасаа буцаж ард түмнийг доромжилж,басаж байна…сонгуулийн ирц муу байгаа нь шинэ засгийн муу засаглалд ард түмэн дургүйцэж байгаагийн илрэл бизээ,өөрөөр яаж ч илэрхийлэх билээ дээ
-
алтаа (October 20, 2016 11:20:43 am )
МАН засаг бариад бүх мэдээлэл хаалттай боллоо.Ардчилсан улс биш болжээ,ямар хурдан амлалтаасаа буцаж ард түмнийг доромжилж,басаж байна…сонгуулийн ирц муу байгаа нь шинэ засгийн муу засаглалд ард түмэн дургүйцэж байгаагийн илрэл бизээ,өөрөөр яаж ч илэрхийлэх билээ дээ,интернет ч сэтгэгдэл авахгүй хаалттай болжээ
-
зочин (October 20, 2016 11:25:45 am )
ман -аас таван төгрөгийн хахууль авагсад сонгуулиа өгсөн,МАн-г дэмждэггүй нь саналаа өгөх шаардлагагүй гэж үзсэн юм бишүү,ард түмнээ алагчилж авлигаа өгсөн юм бишүү
-
зочин (October 20, 2016 1:55:44 pm )
МАН нам өөрөө байнга усан амлаж байдаг учраас ард түмэн юунд ч итгэдэггүй, бас идэвхигүй болсон байна. Тэд нар өөрсдөө үүнийг л хүсээ биз дээ.
-
содном (October 22, 2016 9:31:33 pm )
Ахмадуудаа.ялангуяа МАН-ыг шүтэн бишрэгчдээ бүгдээрээ ирээдүй хойч үеийнхнээсээ уучилалт гуйцгаая. Учир нь шинэ зүйлийг хүлээн авах чадвар дутмаг та бүхэн,шинэ зүйлд хэт дуртай бид нарын буруутай үйлдлээс болоод хойч үеийнхэндээ АН,МАН-аас өөр сонголт үлдээсэнгүй.Үүний төлөө залуучууд та нараас хүлцэл өчье.УУЧИЛААРАЙ.Харин залуус та нарт энэ таалагдахгүй байгаа бол энэ 2 намтай эн зэрэгцэхүйц УТ-ийн хүчин байгуулах эрх нь та нарт байгаа гэдгийг сана. Гэхдээ одоо энэ нам байгуулж тоглон эрх мэдэл,нэр алдар горилогчид шиг байвал хэрэггүйлдээ.Ер нь саналаа өгөхгүй байснаараа эрхээ эдэлж байгааюм биш эсрэгээрээ та өөрийнхөө болон бусдын амьдралд саад болдог гэдгээ ойлго.
-
HAMAAGUI (October 23, 2016 5:09:33 pm )
BEDSEN BOL SANALAA OGDOGGUI BJ GEJ BODOJ BN DAHIN SANAL HURAALT HUMUUSD MONGO OGCH BGA YM BISHUU ODOO ARD IRGED YMARCH SONGUULID SANALAA OGOHGUI DAHIN SONGUULID N MONGO AWCH BJ OGDOG BOLOH BHDAA MUU ZAN SURGALAADAAA DARAAGIIN SONGUULIDAA ANHAARAH HEREGTEI ANHNAAS N
11 Comments