Хүүхэд харах үйлчилгээг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зогсоох болсон нь шүүмжлэл ихээхэн дагуулаад байгаа. Тэгвэл засгаас 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгасан хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргажээ.
Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөл юм байна. Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид эхчүүдийн цалинг сар бүр олгох чиглэл барихыг даалгасан гэх мэдээллийг өгч байна.
Ер нь бол иймэрхүү нийгмийн халамжийн чанартай бодлогод суурилсан шийдвэрүүд гардаг ч, улстөрийн үндэслэлээр хүчингүй болгоод байдаг жишиг тогтвол утгагүй гэдгийг иргэд хэлж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 19, 2016 12:37:38 pm )
Shaan biz mangaryyd
-
Anonymous (October 19, 2016 9:00:01 pm )
ХУДЛАА ХУДЛАА ХУДЛАА ХУЛГАЙЧ НАР ХУУРЧ БАЙНА
-
хрхрх (October 20, 2016 12:12:26 am )
өгч л байсаншдээ нэрийг л солиод байх юм даа өгөхийг нь харья муу сайн хулгайч нар
-
MGL (October 20, 2016 8:05:19 am )
Сонгуулийн амлалт одоо сонгууль дууссан. иймд энэ хуулийг хэнч санаачлахгүй.
-
zochin (October 20, 2016 8:38:23 am )
urid n ogchil bsn.shine yum eroosoo alga.yadaj sard 500 gewel arai oor.tsalingiin dood tuwshingeer amidarald n hurehgui bn shdee .jijig yumnii une ih osoj bn
-
Zob (October 20, 2016 9:03:12 pm )
4 huuhed toruilson eh huuhdiin mongp abahgui gomdoltoi suun , songuuli ogoogui suuj bn. Calintai eej hudlaa
6 Comments