antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2016 22 comments

“Эрдэнэт”-д төрийг төлөөлөх хүмүүс тодорлоо, дараа нь яах вэ?

нийтлэсэн Admin

olloo_mn_1467335267_2antirco7dv99do5634kev05e2

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан наймааны ард хууль бус асуудлууд байгаа эсэхийг шалгуулахаар Хууль зүйн сайд хуулийн байгууллагад хандаад байгаа. Тэгвэл өчигдөр “Эрдэнэт”-ийн 51 хувьд төрийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг  томиллоод байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг  зарлаж, тус үйлдвэрийн  төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн  51 хувийг төрөөс төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны  газрын дарга Н.Доржсэмбэд нарыг томилсон байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ долоон гишүүнтэй байх бөгөөд дөрвийг нь 51 хувийг төлөөлж буй төрөөс томилж байгаа юм.  Компанийн тухай хуульд зааснаар хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд орсноор тухайн хурлыг хүчин төгөлдөрт тооцдог юм байна.

Тэгэхээр ямар ч байсан тус үйлдвэрт төрийг төлөөлөх хүмүүс ийн шинээр томилогдлоо. Харин 49 хувийн асуудлыг хууль хяналтынхан хэрхэн шийдвэрлэх нь дараагийн асуудал болж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Temurbat Nergui (October 19, 2016 1:15:02 pm )

    Эрдэнэтийн 49%-г хувь хүнд зөвшөөрч хэзээ ч болохгүй ! Гэхдээ 3 000 000 хүнтэй тэнцэхүйц бүр илүү ганц хүн одоогийн хүүрийн халх амьдарч байгаа бөгөөд тэр нь Чингис хаан болох Нэргүйн Төмөрбат би юм аа ! Новшийн хүүрнүүдээ ! Хувь хүнд өгөх гэж байгаа бол Нэргүйн Төмөрбат л зохистой ! Учир нь та бүхэн миний хүчээр МОНГОЛ гэдэг эрхэм нэрэн доор амьдарч байгаагаа санагтун,сэрэгтүн ! ҮХЭЭРИЙН ХҮҮРИЙН 3 000 000 ХАЛХ НЯЛГАДАСНУУД АА !

  • Иргэн (October 19, 2016 4:28:58 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 19, 2016 4:32:04 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Иргэн (October 19, 2016 4:32:30 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 19, 2016 4:32:51 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

    • Anonymous (October 20, 2016 6:46:59 am )

      Зөв.шүү

  • Иргэн (October 19, 2016 4:33:13 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Иргэн (October 19, 2016 4:33:57 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Иргэн (October 19, 2016 4:34:13 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • Иргэн (October 19, 2016 4:34:40 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 19, 2016 4:35:05 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 19, 2016 4:35:32 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 19, 2016 4:35:49 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 19, 2016 4:36:06 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 19, 2016 4:36:36 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 19, 2016 4:36:56 pm )

    Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (October 19, 2016 4:37:19 pm )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • Иргэн (October 19, 2016 4:37:54 pm )

    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)

  • Иргэн (October 19, 2016 4:38:18 pm )

    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)

  • шударга гар (October 20, 2016 12:39:15 am )

    НӨГӨӨ Л ИДДЭГ УЛСУУДЫГ ЭРГЭЭД Л ТАВЧИХЛАА,ДЭМБЭРЭЛ ӨВӨӨГ БАС ТҮЦЭЭР ТАВЬСАН ЭНЭ ӨВГӨН ОДОО ЗААВАЛ ТӨРИЙН ТҮШЭЭ ҮГҮЙ БОЛ ТҮЦ ЕСТОЙ ЮМ БАЙХ ДАА ХЭЛ ,ХӨЛ УХААН САНАА ХЭЦҮҮ БАЙНА ЛЭЭ ХӨГШИН АМЬТАН

  • кочин (October 20, 2016 7:38:51 am )

    Энхбаяр гок-д шахаа хийсэн гээд яллагдаж байан харин элбэг бүхлээр нь худалдаж авах ажлыг зохион байгуулсан учир ямар ял авах бол бодвол бүх насаар нь шоронд байлгүй дээ.

  • Улс тор судлаач. (October 21, 2016 9:42:50 pm )

    Аливаа байгууллагууд нь бараа, ажил, уйлчилгээг бие биендээ нийлуулэх гэрээг нэг санхуугийн жилээр хийдэг болохоос биш, хэд хэдэн жилээр хийдэггуй юм. Оороор хэлбэл 5 жилийн дараа 1 тн шохойны хэд байхыг хэн ч мэдэхгуй. Тодруулбал 1 тн шохойг уйлдвэрлэхэд ямар зардал гарахыг хэн ч мэдэхгуй шуу дээ. Тэгэхээр гэрээг урт хугацаагаар хийсэн нь НО-той л байна даа. Мон монгоний ханш ингэж цаг минут оорчлогдож байгаа энэ уед бараа бутээгдэхуунийг 5 жилийн турш нэг унээр авна гэж гэрээ хийж байгаа нь ч бас НО-той. Тухайлбал: Та гэрийнхээ дэргэд байдаг хунсний дэлгуурээс 1 ширхэг талхыг 5 жилийн хугацаанд нэг тогтмол унээр авна гэж хэлээд 5 жил авах талхныхаа унийн дунгийн 40 хувийг оноодор шууд огч болдоггуй биздээ. Тэгэхээр эдгээр гэрээ нь НО-той л байна даа. Тэгэхээр Нямдорж гуай зов л асуудал дэвшуулсэн байна шуу дээ. Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд л Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна шуу дээ. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэглэл яаж явдаг болохыг та бид нар энэ удаад узлээ шуу дээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын талын 51 хувийн толоололийг томилсон болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаялаа шуу дээ. Мон энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж эхэллээ. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншлаа” шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан бололтой юм. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншиж узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн бололтой юм. Тэгээд баригдах болохоороо булэглэлийн нэр нолоо бухий зарим гишуун нь “эх оронч” хун болж бултаад байгаа бололтой юм. Эндээс харвал энэ Ц.Элбэгдорж нь яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Ер нь Зоригийн амь насыг Батуул эд нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус тул болгоомжтой л байх нь зуйтэй юм. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн засаг хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо ч эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарах байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын их хурлын уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэх дээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаадаа. Иймд юуны омно улс орноо ч худалдахад бэлэн болсон “нам дамнасан булэглэл”-ээс салах хэрэгтэй байна. Ууний тулд Монгол Улсын Ундсэн Хуульд оорчлолт оруулж, бух сум, хороо, тосгон гэх мэт нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид амьдарч байгаа иргэд нь оорсдийгоо толоолж чадах толоологчоо, оорсдийнхоо дотроос сонгож, торийн эрхийг барих дээд байгууллагаа байгуулдаг болгох шаардлагатай. Энэ толоологчид нь хувийнхаа амьдралыг хойш нь тавьж, зовхон нутаг усныхаа иргэдийн сайн сайханы толоо сайн дураараа хусэл зориг оороо ажиллаж байгаа тор нийгмийн ажилтангууд тул улсаас цалин холс авахгуй ажилдаг хумуус юм. Харин хуулиар тогтоосон хэмжээнд багтааж тухайн орон нутаг нь уйл ажиллагаа явуулахад нь зориулж бага зэргийн санхуужилт гаргаж болно. Энэ Торийн эрхийг барих дээд байгууллагаа “Ардын Их Хурал эсвэл Улсын Их Хурал” гэдэг ч юм уу ямар нэг оновчтой нэр огч одоогийн УИХ-ын эрх мэдлийг шилжуулэх естой. Энэ уед одоогийн хэмжээ хязгааргуй эрх дархтай УИХ-ын гишууд байхгуй болно шуу дээ. Энэ торийн эрхийг барих дээд байгууллага нь шаардлагатай уед жил дээ хэдэн ч удаа чуулж, улс орны амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж болох богоод харин жил бурийн тогсголд заавал чуулж тухайн жилийн тосовийн гуйцэтгэл, дараа жилийн тосовийг баталж, Еронхийлогч, Еронхий сайд болон байнгын ажиллагаатай байгууллагуудийн дарга нарын хийсэн ажлын тайланд унэлэлт дугнэлт огч, ажил нь хангалтгуй дарга нарыг ажлаас нь чолоолж, сайн ажиллаж чадах хунийг томилдог байвал зохино. Тэр уед энэ “даварсан булэглэл” байхгуй л болно л доо. Харин улс орны одор тутамын харилцааг зохицуулах органик хууль, нийтийн хэм хэмжээг зохицуулах дурэм журамыг батлах, гарсан эрх зуйн актууд нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй байдалд хяналт тавих уурэг бухий байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал ажиллах богоод УБХ-ын гишууд нь зовхон олон жил ажилласан туршлагатай хуульчдын дундаас НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулж шалгарсан, бурэн эрх нь АИХ-аар батлагдсан чадварлага мэргэжилтнуудээс бурддэг байвал зохино. Хэрэв “МАН нь унэхээр шударга байдлыг тогтоое, улс орноо эдийн засгийн хямарлаас гаргая” гэвэл энэ ажлыг хийж эхэлбэл зуйтэй байх даа. Хэрэв одоогийн байгаа шиг ээ цаашид ямар ажил хийхээ мэдэхгуй “мунгиад” байвал 4 жилийн дараа нь “АН шиг бас л бурэн бурэлдэхуунээрээ огцрох болно доо”.

antalya rent a car