Цасан бударч, өвлийн улирал ирснийг илтгэнэ. Хүйтний улирал хаалга тогшиж хүн бүрийн сэтгэлийг чилээх бөгөөд машин тэрэг эзэмшдэг жолооч нарын тухайд хамгийн хүнд хэцүү улирал юм. Өглөө бүр цасанд хучигдсан машинаа цэвэрлэж, цан хүүрэгтэй зууралдах нь хүсээд байх зүйл биш билээ. Харин өнөөдөр та бүхэндээ зориулж, хэрхэн тус асуудлаас ангижрах, машинаа арчлах тухай хэрэгцээтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
1 Салхины шилээ угаах
Гадаа хүйтэн байгаа нөхцөлд машины цонх шил цантаж, зам харагдахгүй болох талтай байдаг. Үүнээс сэргийлэхийг хүсвэл машины шил цонхондоо сахлын хөөс түрхэж, зөөлөн алчуураар арчаад үзээрэй.
2 Түгжээ хөлдөх
Хэрэв машины тань түгжээ цантаж, гацсан бол гар ариутгагч ашиглаж, түлхүүрэндээ түрхээрэй. Учир нь гар ариутгагчинд агуулагдах алкохол нь цас мөсийг богино хугацаанд гэсгээдэг юм. Дараа нь түлхүүрээ түгжээрүү хийхэд асуудалаас ангижирах болно.
3 Түлхүүр гэсгээх
Мөн та түлхүүрээ бага зэрэг галд ээж халуун бүлээн болгосны дараа түгжээндээ хийх хэрэгтэй. Ингэснээр хялбархан түгжээний мөс хайлж, гацалт үгүй болох аж.
4 Цан цохихоос сэргийлэх
Өглөө ажилдаа явах гээд гартал машиныг тань цан цохиж, мөстсөн байх сайхан санагдахгүй нь лавтай. Харин та үүнээс сэргийлэхийг хүсвэл оройдоо муурны элсийг оймсонд хийж цонх шилээ арчих эсвэл элсийг машин дээрээ тарааж цацсанаар мөстөх, хөлдөх асуудлаас ангижрах боломжтой.
5 Машины хаалганы цан
Хөлдөж цантсан машины хаалга хэсгийг хэвийн байдалд оруулахдаа “cooking spray” буюу хоол хуурах, шарахдаа ашигладаг шүршигчийг хэрэглэнэ. Үүнийг хаалга хэсэг рүү шүршиж өгөх аж.
6 Халуун ус ашиглаж болохгүй
Шилэн дээр тогтсон мөсийг арилгах гэсэндээ халуун ус ашиглах нь хамгийн буруу үйлдэл юм.
7 Мөс хусагч худалдаж авах
Мөс хусагч нь өвлийн улиралд таны дотны найз байх болно. Энэ нь өглөө бүр бухимдлыг тань төрүүлэх мөстсөн шил, цонхыг хормын төдийд цэвэрлэх шидтэй аж.
8 Кредит карт
Салхины шилийг тань мөс, цас хучиж, гараар арчаад ч арилахгүй байвал кредит карт ашиглаад үзээрэй. Картаараа мөс, цасыг үрж арилгах боломжтой юм.
9 Цантсан машин
Хэрэв машин тань нимгэн мөсөнд дарагдаж, бага зэрэг цантсан байвал халуун алгаараа дарж арилгах боломжтой төдийгүй бүлээн алчуураар зөөлөн дарж өгч болно.
10 Машины толь
Машиныхаа толийг мөстүүлэхээс сэргийлэхийг хүсвэл оройдоо толинд уут углаж байгаарай. Ингэснээр өглөө бүр таныг бухимдуулдаг асуудал үгүй болж, мөс, цастай зууралдах хэрэг гарахгүй.
11 Их гэрэл
Шавар шавхай, цас мөс болсон гэрлээ шүдний оо-гоор үрж өнгө оруулаарай. Энэ нь таны машины гэрлийг цоо шинэ мэт гялалзуулна.
12 Муурны элс
Та хол аян замд явахдаа 10 кг муурын элс авч яваарай. Энэ нь зам халтиргаатай нөхцөлд дугуйн дээрээ асгаснаар гарч болзошгүй аюулаас сэргийлэх төдийгүй машинд бага ч атугай жин нэмж, цасанд суух зовлонгоос ангижруулах юм.
13 Картон цаас
Цасанд суусан үед хатуу биетэй картонан цаас танд тус болно. Үүнийг дугуйныхаа дор хийж, цаснаас гарах боломжтой хэдий ч цаас хэтэрхий нимгэн, биет бус байвал энэ нь тус болохгүй юм. Иймд та аль болох биетэй, хатуу цаасыг сонгоорой.
14 Цагаан цуу
Өглөө бүр цантаж, мөстсөн машинаа харахаас залхаж байвал энэ бүхнээс хөндийрөх хялбар аргыг танд дуулгая. Бага зэргийг уксус буюу цагаан цууг устай хольж, шүршигч саванд хийгээрэй. Үүнийгээ орой машиныхаа цонх, шилэнд цацаснаар өглөө таны машинд цан хүүрэг, цас мөсний хэлтэрхий ч наалдаагүй байх болно.
15 Оймс
Сэвсгэр цагаан цасанд дарагдсан машинаа гаргана гэдэг амаргүй даваа. Иймд та өглөө бүр бэлтгэлтэй байж бээлий дотуураа оймс углаж байгаарай. Эс бөгөөс гар тань бээрч, машин түрэх, цэвэрлэхэд асуудал үүсгэнэ.
16 Шил арчигчний шингэн бэлтгэх
Та заавал мөнгөө үрж, шил арчигчний шингэн худалдаж авах шаардлагагүй юм. 3 литр усыг 1 халбага аяга таваг угаагч шингэн, тал аяга цагаан цуу, 3-4 дусал цэнхэр хүнсний будаг зэргийг хольж нэгтгэнэ. Мөн үүнийг хөлдөхөөс сэргийлж нэг аяга изопропилийн спирт хийж өгнө. Ингээд л таны шил арчигчийн шингэн болох аж.
17 Машинаа байрлуулах
Хэрэв та боломжтой бол машиныхаа нүүрийг зүүн зүгт харуулж байрлуулаарай. Ингэснээр таныг ажилдаа гарахаас өмнө нар мандвал мөс, цасыг хайлуулсан байх юм.
18 Оймс ашиглах
Өвлийн цагт арчигч салхины шилтэй наалдаж хүндхэн байдал үүсгэдэг билээ. Та орой гэртээ орохоосоо өмнө арчигчаа татаж гарган, хоёр ширхэг оймс углаад хоноорой. Өглөө таны арчигч шилтэйгээ наалдаагүйн дээр асуудалгүй ажиллаж байх болно.
Холбоотой мэдээ
-
ЗОЧИНЗОЧИН (October 19, 2016 10:05:55 pm )
Сайхан зөвөлгөө өгсөнд баярлалаа. Амьдралд хэрэгжүүлэх болно.
-
zochin-1 (October 20, 2016 8:34:55 am )
bayrlalaaaa
2 Comments