Энэ сарын 19-нөөс 24-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, хугацааны дунд үе болон сүүлчээр цас орж, шуурч, хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Аравдугаар сарын 19, 22-нд нутгийн баруун хэсгээр, 20,23-24нд зарим газраар цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-16м/с, 20,23-нд 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах юм байна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтрэнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 17-18-нд нутгийн хойд хэсгээр, 20,24-нд зарим газраар, 23-нд нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 18,20, 24-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18-19-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. 24-нөөс хүйтэрнэ.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сарын 17-18, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас цас орно. Энэ хоногуудад салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Аравдугаар сарын 17-18, 20-нд дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 20-нд нутгийн өмнөд хэсгээр, 23-наас 24-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи энэ сарын 18, 20-21, 23-наас 24-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 17-20-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 14-19 градус дулаан байх ажээ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 10-15 градус дулаан байна.