antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2016 2 comments

Автобусанд мөргүүлсэн явган зорчигч эмчлүүлж байгаад нас баржээ

нийтлэсэн Admin

14766822605804621481d85Нийтийн тээврийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол буурахгүй байна. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал хангалттай бус, зорчигчид сууж, бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхэлүүлж зорчигчоо унагааж бэртээх, хаалгандаа хавчих, гэнэт огцом тоормослох, хоорондоо уралдах, гэрлэн дохио зөрчих, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх гээд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг гаргадаг алдаа дутагдал олон бий. Хамгийн гол нь тэдэнд хариуцлага тооцдог нь хэр бол. Автобусаа жолоодож яваад хүний амь нас хохироочихоод юу ч болоогүй юм шиг ажлаа үргэлжлүүлэн хийгээд явсан тохиолдол бий.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд автобусны жолоочтой холбоотой гурван осол Замын цагдаагийн газар бүртгэгджээ.

Тухайлбал, явган зорчигчийг мөргөж гэмтээсэн, бага насны хүүхдүүдийг буух гэж байхад хавчиж биед нь гэмтэл учруулсан байна. Харин автобусны жолооч явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан билээ.Тэгвэл хохирогч эмэгтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.

Тодруулбал, СХД-15 Энхтайваны өргөн чөлөө, 19-р байрны урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS106 автобусны жолооч А нь явган зорчигч СХД-ийн 19-р хороонд оршин суух 57 настай эмэгтэй О-г мөргөжээ. Хохирогч О нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад өнгөрсөн пүрэв гаригт нас барсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (October 17, 2016 6:37:28 pm )

    mongo l bodohoos oor umbaihgui, uilchilgeenii ayulgui baidalaa hangah, shalgalt hiij baih estoi shdee,,,jolooch bolgon niitiin teever hiij chadahgui tusgai shalgalt avch baimaar umaa, hajuud ni eroosoo anhaaral, bolgoomj alga jolooch nart,,,zorchigch nar ch gesen,

  • зочиниргэн (October 18, 2016 9:18:56 am )

    зарим автобусны жолооч нар дэндүү байдаг шүү

antalya rent a car