Энэ түүх 2014 онд эхэлсэн. Бүр улыг нь ухаж, араар нь шагайвал 2012 оны сонгуулийн дараачаас эхтэй гэж бас үзэж болохоор… Ардчилсан парламентийн түүхэнд хоёр дахь удаагаа /АН нэртэй болсноос хойш анх удаагаа/ олонхи болсон ардчилагчид эдийн засгийг авлах их анд мордож, эрээ цээргүйгээр цөлмөж эхэлсэн нь өнөөдрийн монголын эхлэл болсон юм. Айхавтар, айхавтар том нэртэй бондууд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр цаасан мөнгө болгож хэвлүүлсэн 1.4 тэрбум төгрөг гээд тэдний паян зурагдсан пянз шиг үргэлжилнэ. Эх орноо барьцаанд тавьж авсан бондуудыг хэрхэн зарцуулсан тухай МАН-ынхан Хөгжлийн банкинд шалгалт оруулахад 1.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ярьжээ.
Мөн тэрбээр “Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал гэхэд л 694 тэрбум төгрөг болсон байна. Энэ бол цэвэр удирдлагын багийн алдаатай шийдвэрээс үүдсэн алдагдал. Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн байна. Мөн л ажилдаа хайнга хандсаны гор” хэмээн ярьсан байна.
Өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан ардчилагчдын хийдүүлсэн хийтэй ажлууд үүгээр зогсохгүй. Нууцын зэрэглэлтэй Засгийн газрын тогтоолыг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал хэрэгжүүлж, 1.4 их наяд төгрөгийг цаасан мөнгө болгож хэвлүүлсэн байдаг. Энэхүү мөнгөө арилжааны банкуудад 11 хувийн хүүтэй байршуулж эргүүлээд 1.4 тэрбум ам.долларыг есөн хувийн хүүтэй татан авчээ. Хоёр жилийн хугацаатай хэрэгжсэн Н.Золжаргал ерөнхийлөгчийн дээрх тушаалаас үүдэн Монгол Улсын Засгийн газар хүүний зөрүүнд 271.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Зөвхөн дээрх алдагдлыг хүлээгээд зогсохгүй ам.долларын өсөлтийн ханшийн зөрүүнд 630 тэрбум төгрөгийн алдагдлыг Монголбанк хүлээсэн гэж бодохоор 900 тэрбум төгрөг болж байгаа юм.
Хөгжлийн банкны шалгалтын дуулиан, шуугиан тасраагүй байхад Монголбанкны ерөнхийлөгч асны нууц тогтоолын “ачаар” хүлээсэн 900 тэрбум төгрөгийн асуудал сөхөгдөж эхэллээ. Энэ бол мэдэн будилж хийсэн алдагдал бус мэдээжийн алдагдал байсныг эдийн засагчид мөн онцолж буй. Товчоор хэлбэл, боловсон луйвар юм даа. Тэгэхээр АН-ынхан түрийвчээ зузаалахын тулд арилжааны банкуудыг ашигласан болж таарах нь…
С.БУЯН
Холбоотой мэдээ
-
Иргэн (October 17, 2016 2:10:32 pm )
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
-
Иргэн (October 17, 2016 2:10:48 pm )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/
-
Иргэн (October 17, 2016 2:11:03 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
-
Иргэн (October 17, 2016 2:11:29 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Иргэн (October 17, 2016 2:11:51 pm )
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
-
Иргэн (October 17, 2016 2:12:17 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Иргэн (October 17, 2016 2:12:49 pm )
Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)
-
Иргэн (October 17, 2016 2:13:14 pm )
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
-
Иргэн (October 17, 2016 2:13:44 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (October 17, 2016 2:14:14 pm )
Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)
-
Иргэн (October 17, 2016 2:14:45 pm )
Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)
-
Иргэн (October 17, 2016 2:15:11 pm )
Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
-
Иргэн (October 17, 2016 2:15:38 pm )
Их хямрал нь ажилгүйдэл ихэссэн бусад хүнд хүчир үеийн нэгэн адил төрийн алдаатай менежментээс болсноос биш, хувийн эдийн засгийн угаасаа тогтворгүй чанараас үүдээгүй гэдэгт асуудлын гол нь оршиж байна. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналтан Мильтон Фридман)
-
Иргэн (October 17, 2016 2:16:18 pm )
Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )
-
Иргэн (October 17, 2016 2:16:37 pm )
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
-
Иргэн (October 17, 2016 2:16:59 pm )
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
-
Иргэн (October 17, 2016 2:17:19 pm )
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
-
Иргэн (October 17, 2016 2:17:39 pm )
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
-
Иргэн (October 17, 2016 2:18:03 pm )
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
-
Иргэн (October 17, 2016 2:18:38 pm )
Капиталист эдийн засагт бүрэн ажил эрхлэлтийг хангах автомат механизм байхгүй. (АНУ-ын Мэссэчусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
-
Иргэн (October 17, 2016 2:19:03 pm )
Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
-
Иргэн (October 17, 2016 2:19:23 pm )
Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
-
Иргэн (October 17, 2016 2:19:43 pm )
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
-
Иргэн (October 17, 2016 2:20:03 pm )
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
-
Иргэн (October 17, 2016 2:20:19 pm )
Өмч, хөрөнгө бол хулгай. (Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон)
-
магнай (October 17, 2016 2:54:35 pm )
капитализм үнэн аимшиг чадалтаи нь чадалгүиг шууд дээрэмдэж алдаг муу саин хулгаич монголчууд хов жив атаа жөтөө идэж уух өөр юуч баихгүи
-
zochin (October 17, 2016 3:36:10 pm )
Би өмнөх жилүүдийн сонинг үзээд сууж бнл даа. Бондын тэрбум илүү ногоон орж ирэхэд нь ерөнхийлөгч маань хяналт тавих гэж үзэж тарж. Аргаа бараад наадах чинь эргээд өр шүү, нэг долларыг 3 ногоон болгож чадах чадвартай компанид өгнө шүү гээд үе үе шалгаж байх график гаргаж байж. Алтанхуяг нь ихэд дургүйцэж зложаргал зика гарамгайбаатар фортуна нар нийлж эсэргүүцэж хөгжлийн банк зэргээрээ цацсаны гай нь одоо бүгд дээлээ нөмрөх болж. Мөнхбат гэх залуу захирал эдний гар хөл болон хамгийн түрүүнд шорон явж байгааг өрөвдөх боловч шунал луйварт дурлах одоогийн залуусын нийтлэг дүр болж буйд харамсах л юм. Гэхдээ л миний хүү шиг жижигхэн залуу ингээд яллагдах болж буйд их л харамсах юм. Эцэг эх нь хаа явдаг юм бол доо. Тэр фортун энэ тэр бол естой засаршгүй луйварчид аа. Ерөнхийлөгчийнхөө чиглүүлснээр ажилласан бол арай ч ингэхгүй байсан байх. Тэр шунал нь барагддаггүй алтанхуяг энэ тэрийг нь баривчлаач ээ. Зика-ын дүү эрдэнэтээс тендер нэрээр тэрбум илүүг идчихсэн гээд л бдг иийм архагууд нь ард нь үлдээд байх юмаа
-
zochinzochinzochin (October 17, 2016 4:52:46 pm )
ardchilal uudtei yum avchiraagvi dyraaraa dyrgigchid l bii bolson tvriinii buus tolgoid garsan
-
Зөгийчин (October 17, 2016 6:50:14 pm )
Би аль ч намын гишүүн биш, улс төрч ч бүүр биш, жирийн иргэн-зөгийчин. Миеэгомбын Энхболдод хандаж хэлэх үг байна. Чи агуу луйварчин, атаа жөтөөч, ард түмнээ дэндүү дорд үзсэн, албан тушаалын жинхэнэ хэнээтэн, идэж ууж ханахаа мэддэггүй, зүгээр л агаарт хаа хүрч унахаа төсөөлөө ч үгүй, сайн эцгийн нэр сүрийг бузарлаж яваа махан толгойт. Намбарын Энхбаяр яалаа. Чи түүний араас явж байгаагаа ч мэдэхгүй, бас болоогүй Монгол улсын Ерөнхийлөгч болох гэнэ. Чамд хэн ч санал өгөхгүй Сандуй мэтийн зусарч бялдууч хувалзнууд л магадгүй. Чи бол МАН – ын жинхэнэ дайсан, хорлон үймүүлэгч. Орон нутгийн сонгуульд МАН – ыг унагахын төлөө хамтран ажиллаж байгаа урвагч. Тэдний гар хөл болсон луйварчин. хэлэх ч үг олдохгүй юм. Ичээч. Чамд хэдэн үеэрээ идээд ч барахгүй хөрөнгө байгаа. Одоо боливол яасан юм. Чиний идсэн уусны баримт материал зөндөө байна. Чамд чиний ард түмэн биднийг дэндүү басамжилж явааг чинь эцгийг чинь хүндэлж явдаг хүний хувьд үүнийг бичихгүй байж чадсангүй. МАН – ын ялагдлыг чи хар толгойгоороо хүлээх ёстой. Бузар амьтан.
-
Гомбо (October 17, 2016 7:12:01 pm )
Төрийг өөрчлөх нь зүйтэй.Ард түмний санал асуулга.
-
Anonymous (October 18, 2016 8:09:36 am )
Золжаргалын луйврын дунд тегрегний ханш навс унасан байна. Тегрегний илуудэлээс болж доллар талийсан юм байна. Авчирч ялыг нь ууруулэх хэрэгтэй. Гадаадад дурвээд иргэншлээ сольсон сураг байнадаа.
-
Zochin (October 18, 2016 11:32:44 am )
Zoljargalig avchirch tootsoo bodoh heregtei.Tom alban tushaal hashij bsan humuusiig gadni irgen bolgohig horigloh heregtei.Zika,Zoljargaltaigaa hotloltsood shoron luu marsh.
32 Comments