antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2016 82 comments

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд 1 их наяд гаруй төгрөгийн луйврыг огт мэдээгүй байж болох уу?

нийтлэсэн Admin

untitled-1

Монгол Улсын Хөгжлийн банк гэх бие даасан хуультай байгууллага үнэн хэрэгтээ бондын мөнгөнөөс ашиг хүүлдэг байгууллага байж гэх ойлголтыг тус банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн зүгээс улс орон даяар өгөөд байна. Ажлын хэсгийн мэдээллийн араас  гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг баривчлан хорьж шалгах шийдвэрийг хуулийн байгууллагаас гаргаад байгаа. Ер нь бол Хөгжлийн банкаар дамжуулан бондын мөнгөнөөс их наядаар хэмжигдэх мөнгийг завшсан байж болзошгүй асуудалд олон хүний нэр холбогдохоор байгаа. Ерөнхий сайд  асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр,  Б.Гарамгайбаатар, С.Баярцогт гэхчлэн нэрсийн дараалал нэлээд урт үргэлжлэх юм.

Харин бид өнөөдөр Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд гэх ажил үүргийн статустай нөхдүүд их наядаар хэмжигдэх мөнгөний урсгал луйврын замаар орж байхад юугаа хараад, хяналтаа тавиад сууж байсан бэ гэдэг асуудлыг гарган тавьж байна.

  Монгол Улсын Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны бодлого стратегийг тодорхойлох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, банкны зээлийн болон эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнгийн үзүүлэлтийг батлах, хяналт тавих, стратегийн удирдамж, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажилладаг бүтэц. Тэгэхээр дэд сайд Б.Энхбаярын гаргаж ирээд танилцуулаад байгаа тэдгээр олон зөрчлүүдийн хажуугаар тус банкны ТУЗ чив чимээгүй явж өдийг хүрсэн үү.  Эрх баригчдаас чиглэл авдаг гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай ялгаагүй утсан хүүхэлдэйнүүд байж ирсэн үү гэдэг асуудал энд гарч ирж байна.

Хөгжлийн банкны албан мэдээллээс үзэхэд ТУЗ-ийн бүрэлдэхүүний мэдээлэлд:

Б.Даажамба – МУХБ-ны ТУЗ-ийн дарга

Чулуунцэрэнгийн Отгочулуу-Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга

Батсүрэнгийн Баттулга -Волтам ХХК-ийн ТУЗ-ийн дарга

Огнон Хуягцогт- Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга

Данжилаа Ганбат- Монголбанкны Хяналт шалгалтын газрын Захирал

Батсүхийн Сүх-очир- Сангийн яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга гэсэн танилцуулга байгаа юм.

Тэгэхээр Хөгжлийн банкны луйвартай холбоотой асуудлыг эдгээр хүмүүс огт мэдээгүй юу? гэсэн асуултыг тавьмаар байгаа юм.

Хэрэв ТУЗ-ийн гишүүд та бүхэн уг асуудлыг огт мэдэж байгаагүй гэвэл шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагчийн хэлж ярьсан баримтуудыг та бүхний мэдэж аваасай гэсэн үүднээс энд тодотгон хүргэе.

Б.Энхбаяр хэлэхдээ “Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа. Чингис бондын талтай дүйх хэмжээний дүнтэй асуудал хуулийн байгууллагаар үргэлжлүүлэн шалгагдана. Шалгалтын богино хугацаанд тус банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрт чанарын, гүйцэтгэлийн нарийвчилсан шалгалт хийх боломж байгаагүй. Тийм учраас мэргэжлийн төсөвчин, салбар салбарын хяналт шалгалтаар мэргэшсэн баг үргэлжлүүлэн шалгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэр шалгалтын дүнгээр тодорхой төсөл, ажлын гүйцэтгэлийн талаар илүү нарийвчилсан мэдээлэл ил болох байх”гэсэн юм.  Мөн тэрбээр “-Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр нь “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, дунд хугацааны Евро бондын 600 сая ам.доллар, Самурай бондын 24.3 тэрбум иен. Мөн банк өөрөө эх үүсвэр татах ажил ч чамгүй хийсэн байгаа. Хаанаас ямар бонд авсаныг нь олон нийт мэддэг мөртлөө харин хэрхэн зарцуулав гэдэг тоймтой мэдээлэл үнэндээ байгаагүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн хэмжээ 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 5 их наяд 561.6 тэрбум төгрөг байна. Эндээс улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл нийт зээлийн багцын 53.8 хувь, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлүүд нийт багцын 46.2 хувийг бүрдүүлж байна. Олгосон зээлүүдийг салбараар нь авч үзбэл Зам тээврийн салбарт 1.9 их наяд, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 613 тэрбум, Эрчим хүчний салбарт 427 тэрбум, барилга хот байгуулалтын салбарт 1.1 их наяд, бусад салбарт 1.4 их наяд гээд нийтдээ 5.5 их наяд төгрөг зарцуулсан дүнтэй байна. Эх үүсвэрийн эргэн төлөлт 2017 онд 1 их наяд 644.0 тэрбум төгрөг, 2018 онд 1 их наяд 497.4 тэрбум төгрөг буюу хамгийн  өндөр төлөлттэй байхаар харагдаж байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2 их наяд 991.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн эргэн төлөлт хамгийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Бондын мөнгийг эргүүлж төлөх зээл биш их хаанаас өгсөн хишиг хэмээн эндүүрэн хөөрцөглөөд байх хэрэггүй гэсэн үг л дээ.

Шалгалт хийх явцад  ноцтой зөрчлүүд цөөнгүй илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юмуудаа гэж санагдсаныг нуух юун. Өгсөн зээлийг авсан этгээд чухам  юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна. Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ. Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай. Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн. Бүхэлдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан байна гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа. Учир нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байсан. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-аас батлагдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлыг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон байсан. 2012-2016 онд Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл, гүйцэтгэгчийн жагсаалт нэр зааж нийт 160 орчим шийдвэр гаргасан. Энд жишээ болгож, заримаас нь дурдая. Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан. Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон. Энэ нь мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1-т “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална.” гэж заасны дагуу УИХ-аас баталсан жагсаалтад огт байхгүй байгаа юм. Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын санхүүжилт анхаарал ихээр татсан. Жишээ нь, Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан байгаа юм. Тэгснээ зураг төслийг нь хийсний дараа 1 тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байх жишээний. Мөн 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг “Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая  төгрөгөөр  зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгуулаад явсан. Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3  дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн. Нэг ёсондоо хямд өртгөөр их ажил хийх дүр үзүүлж төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон нь тодорхой байна.” гэж байна.

За харин Хөгжлийн банкны удирдлагуудын  талаар хэлэхдээ “Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан. Мөн уг айлчлалаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон Bloomberg телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөр болох 1 хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонгконгд чуулга уулзалтад оролцох 3 хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам доллараар төсөвлөгддөг. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн 1 хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам доллар төсөвлөсөн гээд тансаг хэрэглээний үрэлгэн зардлын жагсаалт хөвөрнө. 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба “Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан байх жишээтэй. 2016 оны эхний хагас жилд гэхэд 1.2 тэрбум төгрөг сурталчилгаандаа зарцуулсан. “ гэхчлэн нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг өгч байгаа юм.

Тэгэхээр Хөгжлийн банкны ТУЗ гэх банкиндаа хяналт тавьж байх үүрэгтэй бүтцэд хамаардаг нөхдүүд уг зөрчил завхралын талаар огт мэдэж байгаагүй гэвэл итгэхэд хэцүү л хэрэг явдал юм.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

82 Comments

  • mgl tulgatan 99 (October 15, 2016 1:20:46 pm )

    mash xob ene unheer eree tseergui ulsaa ard tumnee ur hoichoo ireeduigee luibardsan luibarchid odoo bugdiig barij horij ulsiig hohirolgui bolgo horongiig huraa yasan tsadadgui shunal be ymar ch setgel zurh alga arai ch dee oros shig oligarhuudaas uls ulsiin omchoo huraa eh ornoos hoon zailuul

  • зочин (October 15, 2016 1:51:20 pm )

    Энэ Отгочулуу гэж чадваргүй , бөгс долоогч энд тэндгүй л том албан тушаалд нааж явахымаа, ичих булчирхайгүй Сда.

    • MUIS bas...................beldej bgaa (October 20, 2016 2:41:49 pm )

      наад отгочулуу гэдэг нөхөр чинь минийй санаачилсан зөгийн үүр үндэсний хөтөлбөрөөр шоу хийж дарга нарт нэр олон одоо луйвар хийдэг ажилдаа орсон байгаа юм байна даа

  • Gombo (October 15, 2016 1:59:22 pm )

    Niiisleliin orlogch baisan hamar gantomor,batuul 2-zam uulzvaruudaas asar ih mongo hulgai hiisen.gantomor ni yamar saindaa 10-/-n hamar ner avah vedee……kkkkk

  • Anonymous (October 15, 2016 3:06:51 pm )

    Энэ луйварчид чинь албан тушаал дэвшчихээд байгаа юм байна ш дээ. ноён Энхболд гуай.

  • содном (October 15, 2016 4:06:41 pm )

    Энэ байдаг л нэг зардал байна.Юун луйвар энэ тэр гээд сүржигнээд байгаа юм бэ? Хөгжлийн банканд МАН-аас нэгч хүн ажиллаж байгаагүй юмуу? Монголын бүх яам,газар,агентлаг,пүүс,компаниудын хэрэглээ зардал бүгд л ийм үрэлгэн байгаа шүүдээ. Бямбацогтоо,МАН-ынхаан танай намын хүмүүс тийм шударга юм бол та нарыг засаг бариад буух болгонд манай эдийн засагт яагаад дандаа өр үлддэг юм бэ? Харин ч АН эсрэгээрээ зээлээр бүтээн байгуулалт хийж болдогийг харуулаад байгаа юм биш үү? Бямбацогтоо наад албан тушаал чинь өш хонзон авдаг газар биш шүү.АН-ын болон хэдэн хүний нэр хүндийг унагах гэж байж өөсдийнхөө нэ хүндийг унагаж,төрд мөрөөрөө ажиллаж байсан гэмгүй залуусын амьдралаар тоглочиховдоо.

    • Бодио (October 22, 2016 10:27:53 pm )

      Урэлгэн байна гээд шуумжлээд байгаа юмуу байдаг л зуйл гээд хамгаалаад байгаа юмуу? Улсаа хохироохыг байдаг л зуйл гэдэг болсон уу Тер муу л гэнэ Монголын тер байдагаараа л байгаа байх ч болно Харин терийн жолоог бариулахаар итгэсэн хумуус нь лкйварчид болчихоод байна шуу дээ Тэгээд тэр луйварч мэргэжил луйврын ажлаа ухэн хатан хамгаалж байна Ард тумэн гэдэг хар масс юугаа ч мэдэхгуй молигдуулж байна Туундээ уурсахаас еер юу чхийж чадахаа больжээ

  • Монгол (October 15, 2016 4:08:48 pm )

    Шинэбаатар гэдэг этгээдийг л шалга бүх зангилаа тэнд байгаа.

  • Anonymous (October 15, 2016 4:20:53 pm )

    таарвал багалзуурдацгаая

    • Дочини (October 15, 2016 10:38:46 pm )

      Хогжлийн банкний туз ийн дарга гэж байгаа даажамба гэгч архичин засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга монхбатын богс долоогч . Маш их хахуул авдаг залуу хогжлийн банкны тузийн дарга болохоор улс. Хогжохуу тэнэг еронхий сайдаа.

  • zochin (October 15, 2016 4:54:12 pm )

    Mongold er ni iim buzar hymyys baigaagui, odooch byr eh orongui boloh dohoj baigaa um baina,,,,!!!
    Iim asuudliig zov shyyj hariuzlagiig ni zag aldahgui edlyyleh heregtei shdee

  • анхаа (October 15, 2016 6:47:08 pm )

    ЯМАР АЙМААР ЦАРАЙТАЙ ХҮМҮҮС ВЭ ЯГ Л АЛУУРЧИД,АВИЛГАЛЧИДЫН ЦАРАЙ БАЙНА БҮҮ ҮЗЭГД ЭД НАРЫН ГЭР БҮЛ ГЭЖ ЯМАР АЙМААР ЮМНУУД БАЙГАА БОЛОО НЭГ Ч ДУЛААН ЦАРАЙТАЙ ХҮН АЛГА,АРГАГГҮЙ Л ЦАРАЙН НЬ ЦААНААС НЬ ТӨРДӨГ ЮМ БАЙНА

    • Зочин (October 16, 2016 10:50:31 am )

      Чи эхлээд өөрийгөө толинд хар. Эднээс дор харагдана. Хүн гүтгэдэг, хүний мууд дуртай хүний царай өөдгүй

  • Anonymous (October 15, 2016 9:26:17 pm )

    Bugdiig shorond hiij shalga

  • ан (October 15, 2016 9:31:14 pm )

    зохих журмын дагуу хариуцлага тооцож ард тумэнд мэдээл

  • Zochin (October 16, 2016 3:51:59 am )

    Altanhuyg pizda chi bol shunalin tulam,uhej dald or.Iim l chadvargui,hahuuliin tulamnuudtaigaa uls ornoo orond hiisen,belen yrigch hulgaich.Elbegdorjiigoo muulaad l bsan chi adilhan l hogiin hulgaich bna.AN-in urvagch,hulgaich narig bugdiig ni shorond hii.

  • Anonymous (October 16, 2016 7:38:47 am )

    Мэдэхгуй биш Нямдорж гишууний хэлдэгээр мафижаад байгаа нь энэ

  • мкр (October 16, 2016 8:56:36 am )

    хятад шиг хэдэн жил байгаад үзэлдээ хийхийн хийгээд яавуулахын яавуулаад эд ч түрийвч нэгтэй болхоор араа бодоод хэцүүч юмдаа

  • Аагий (October 16, 2016 10:46:25 am )

    Би шалгаж байгаа Б.Энхбаяр гэгчид маш их эргэлзэж байгаа. Энэ бол МАН-ы бууны нохой. Энэ хүнээс үнэн үг гарахгүй

    • Зочин (October 16, 2016 10:54:18 am )

      Тийм. Энхбараас үнэн юм гарахгүй. Эдний аав Дорнодод ямар хогийн новш байсан гэж санана. Жинхэнэ “Улаан Коммунист”

  • 2016 (October 16, 2016 11:04:42 am )

    шалга. хуулийнхан ажлаа хий. дахин ийм хүмүүсийг гэр бүлээр нь төрд бүү ойртуул.

  • за (October 16, 2016 11:29:08 am )

    ТУЗ ийн гишүүд асар их цалин авдаг шүү

  • иргэн (October 16, 2016 11:53:42 am )

    энэ содном гэж бичсэн нөхөр АН ынх байхаа битгий бачим даа та нарын луйвар булхай ихдэж монголыг сүйрүүлж хаячихаад ард түмнийг хөгийн байдалд оруулчихаад араас нь хараал хийж байх нь гоё харагдахгүй шүү хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж зөв биеэ авч явбал ард түмэн хагас ч болов уучилж магадгүй шүү

  • Батэрдэнэ (October 16, 2016 1:03:57 pm )

    Энэ МАНгарууд Орон Нутийн сонгуульд бүр арга нь барагдаж байгаа бололтой. 1.3 их наяадын санхүүгийн зөрчил хөгжлийн банкин дээр гарсан гэж зарлаад захирал байсан залууг нь ганцад хийчихсэн. Одоо болсон идсэн, уусан болгочихсон явж байна. МАН-ыханы Хадгаламж банк, хадгаламж зээлийн хоршоо идсэн шигээ санаж байгаа байх. Тийм улайм цайм иддэг юм байхгүй шүү дээ! Захирал залууг л хөөрхий сонгуулийнхаа шоунд ашиглаж золионд гаргах нь дээ!

  • Иргэн (October 16, 2016 1:06:28 pm )

    Өмч, хөрөнгө бол хулгай. (Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон)

  • Иргэн (October 16, 2016 1:06:44 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Иргэн (October 16, 2016 1:07:10 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Алдарт эдийн засагч Карл Маркс)

  • Иргэн (October 16, 2016 1:07:28 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 16, 2016 1:08:06 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 16, 2016 1:08:26 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 16, 2016 1:08:44 pm )

    Капиталист эдийн засагт бүрэн ажил эрхлэлтийг хангах автомат механизм байхгүй. (АНУ-ын Мэссэчусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 16, 2016 1:09:05 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 16, 2016 1:09:23 pm )

    К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

  • Иргэн (October 16, 2016 1:09:46 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 16, 2016 1:10:04 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 16, 2016 1:10:25 pm )

    Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрэхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )

  • Иргэн (October 16, 2016 1:10:43 pm )

    Сайн эдийн засагч, муу эдийн засагчийн хооронд нэг л ялгаа байдаг. Муу эдийн засагч юмны харагдаж буй талаар л хязгаарладаг бол, сайн эдийн засагч алив зүйлийн үл харагдах тал, урьдчилан харах ёстой талын аль алиныг тооцдог. (Францын нэрт улс төрч, эдийн засагч Фрэдэрик Бастиа)

  • Иргэн (October 16, 2016 1:11:00 pm )

    Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. (АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай)

  • Иргэн (October 16, 2016 1:11:18 pm )

    Их хямрал нь ажилгүйдэл ихэссэн бусад хүнд хүчир үеийн нэгэн адил төрийн алдаатай менежментээс болсноос биш, хувийн эдийн засгийн угаасаа тогтворгүй чанараас үүдээгүй гэдэгт асуудлын гол нь оршиж байна. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналтан Мильтон Фридман)

  • Иргэн (October 16, 2016 1:11:36 pm )

    Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (October 16, 2016 1:11:54 pm )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • Иргэн (October 16, 2016 1:12:12 pm )

    Зөвлөлтийн эдийн засгийн давуу талд итгэгчдийн нэг нь АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч Поул Самүэлсэн байсан. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

  • Иргэн (October 16, 2016 1:12:37 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (October 16, 2016 1:13:01 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 16, 2016 1:13:19 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (October 16, 2016 1:13:36 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 16, 2016 1:14:37 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг!!!

  • Иргэн (October 16, 2016 1:14:56 pm )

    Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах нь явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан болон уг онолыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн нэрт эдийн засагчид)

  • Иргэн (October 16, 2016 1:15:46 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (October 16, 2016 1:16:18 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 16, 2016 1:16:41 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 16, 2016 1:17:10 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 16, 2016 1:17:28 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Иргэн (October 16, 2016 1:17:46 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

  • Иргэн (October 16, 2016 1:18:04 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (October 16, 2016 1:58:45 pm )

    25000000 төгрөгөөр ногоон паспорт гаргаж өгье гэсэн гээд хүн явж байх юм. Гадаад яамыг шалгавал яасан юм бэ???

  • иргэн (October 16, 2016 4:23:31 pm )

    Маш өндөр хэмжээний хөлс авч хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьсан аудитын байгууллагууд мөн хараат бус аудиторууд гэж байх ёстой Маш их зөрчил гарсан нь үнэн бол тэдгээрийг олон нийтэд зарлаж хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй

  • irgen (October 16, 2016 5:42:20 pm )

    Хөгжлийн банкны удирдлага , удирдах зөвлөлд мөн албан хаагчид дотор хууль дээдэлдэг даргадаа зөвлөж шударга ажилладаг хүмүүс байгаагүй гэхэд үнэхээр гайхмаараа … Бүгд ажилдаа хариуцлагагүй шударга бус, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй хүмүүс байсан юм уу , эсвэл их өндөр цалинд автсан хүмүүс үү

  • Anonymous (October 16, 2016 6:12:24 pm )

    AVGAI HUHDIG N SHOROND HIJ ORSDIG N SHOND OLGO

  • Anonymous (October 16, 2016 6:17:12 pm )

    Золиосонд их олон хүн явж байна даа. АН гишүүдээ хамгаалах талаар юу ч хийдэггүй, тийм болохоор өөр хоорондоо тэмцэлддэг. МАН буруу ё бай хамгаалдаг тийм болохоор үнэнч байдаг. Хууль бус халагдаж байгаа ардчлалыг дэмждэг төрийн албан хаагчдын төлөө АН юу хийж байна? Юу ч хийгээгүй. Тэд аль намын гишүүн биш, гэхдээ ардчлалыг дэмждэг, шудрага байхыг эрмэлздэг, даргад долигонодоггүй

  • zochin (October 16, 2016 6:58:07 pm )

    MALDUUD

  • Ganbaa (October 16, 2016 9:23:07 pm )

    Pizdaaaaaaaa alah yumsan naad Lalaruudiig.

  • Vher mongol (October 16, 2016 9:30:23 pm )

    ATG Bnuuuuuuuuuu ajilaaaa sain hiigeerei.

  • Bold (October 16, 2016 9:38:16 pm )

    Shorond hataaldaaaaaaaaaaaaaaaaaa alah bagdanshvv.

  • Улс тор судлаач. (October 16, 2016 10:25:28 pm )

    Хогжлийн банкны ТУЗ-ийн энэ гишууд чинь Еронхий сайд байсан Ч.Сайханбилэгийн саналаар нь СЯ-д ажилладаг МАН-ын гишуун байсан О.Хуягцогт, Б.Сух-Очир, Хоронгийн биржид ажилладаг МАН-аас гаралтай Б.Даажамба, Монгол банканд ажилладаг Д.Ганбат, Еронхийлогчийн гарын хун Ч.Отгочулуу, Н.Батбаярын хун болох Б.Баттулга нар байх шив дээ. МАН-ынхан АЛДАА-гаа ДОТОРООСОО л ХАЙХ болж дээ. МАН-ынхан та нар шударга байлдаа.

  • Niitlegch n teneg uu (October 16, 2016 10:52:28 pm )

    Ene chi umnu shine 2 tuz ig hoorond n holison bna sh dee. Zarim n shine tuz zarim jinhen nuguu aimar nuhud bna sh dee. Jaahan nyagtlaad bichij baigaach. Zarim n songuulin daraa tomulogdson uls bna sh dee. Niitlegchguya min ee.

  • M , zochin ba olon hunii sanaluud (October 16, 2016 11:05:52 pm )

    Eldev turliin tailbar hereggui. ! Ali ch nam , hen ch baisan ylgalgui …ulsiin mungu hurungund hatiutslaggui urelgen hand san nuhduudiin hurungiig n huraaj albadan hudulmur hiilgeh ba odoo svch bgas tsalingaar n tuliileh heregtei. !! Hii demii shorond horoud ymar ashig bna. !
    Tegler geed uls hohirson heveeree , !! Zaaval uursuduur n albadab tuluuleh heregtei. !
    Ter nam , turuuchiin zasgiin gazar , ter ene geed naish tsaish guivuulah ymar ch hereggui !!!
    Zaaval tuluul. !!!!! Uls ard tumniig hohirooson uchir hohiroliig baragduul. !!!
    Yaj ymar argaar tuluh n idej uusan nuhduudiin asuudal uchir ah duu, turul sadan , naiz nuhudteigee hamjij demjeed tulunu uu , uuruu har tolgougooroo tulnu uu. !! Yaana. !! Zaaval albadan tuluuluh ym bol hoishid dahin davtagdahgui boloh ystoi. !!!
    Tuluulj chadshgui bol ,,,,Ur dungui shalgaad, yriad , bicheed shuumjleed yah ym. !!! Hairan tsag ,

    Idsen , uusan geed l bainga yrihaas uur ymar ur dun garav. !!!! Hen idsen uusanaasaa yaj tuluv. ??? Henii hurungu mungiig huraav. ???? Tiim ym haana bna. !!
    Yarim humuus buruug haatsailah maygiin ym bichsen bna. !! Ter hun bol ted naraas ymar beg hemjeegeer huvi hurtsen ch baij magad, esvel hamaatan sadan ch ym uu ? Hamsaatan ch ym biluu gej hen hungui bodogdohoor bgaa biz dee. !!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • M , zochin (October 16, 2016 11:07:00 pm )

    Davarsan novshnuudaar tuluul. !!!!

  • M , zochin (October 16, 2016 11:11:21 pm )

    Ulsiig hohirolgui bolgoj chadah honshoortoi aaviin huu manai huuli hynaltiinhand baigaa esehee haruulah tsag bolood baigaa ym bish uu. !!!!!!!!!!!hedii udaan yrih ym bol. !!!!!!!!
    Ur dun n haana baina aaaa aaaaaa!!!!!!!!!!

  • gaabi (October 17, 2016 8:21:24 am )

    monhbat gedeg nohor ih l bardam amtai mongoor tsohij alhaa shahsan neg tom gar bdag bsan.ih l tom ulsuudiin gar hol bnadaa gej boddog blaa.huniig gadnaas ni harhad andashgui.hooson chamirhahaas oor ajilgui hundegee.

  • irgen (October 17, 2016 8:57:50 am )

    Edniig shagaj zuv buruug togtoogoochee

  • Zochin (October 17, 2016 9:22:00 am )

    Daajamba gedeg chini songuuliin daraa tavigdsan shuu dee. Yuu ch medehgui baihaa.
    Hariutslagyg umnuh nuhud l huleeh yostoi baihaa.

  • zochinZOCHIN (October 17, 2016 9:29:44 am )

    huuliihan ajlaa hiilde hen negnii harmaand bitgii orood bai bvgdiig ni horij shalga ylsiig hohirolgvi bolgo

  • Sangiin yamnii luivarchid (October 17, 2016 9:44:42 am )

    Hugjliin banknii TUZ d ajillaj bgaa Sangiin yamniihan luivarchid shuu Dee. Axlagchn Nyamaa ….

  • Och (October 17, 2016 11:40:48 am )

    ofshortonguudiin buh hurungiig huraaj haruytslaga toostoh heregtei

  • Hhhrrtt (October 18, 2016 1:27:01 am )

    mongol mash evguibolj baina,iim ih mongonii toloo odooalalcaj ehelne harj l baigaarai.Ene oligarhi,nam gegch bsliaruudaas hezee salah ve.Eronhiilogch,Ih hural geed baigaa zuiluud hereg alga aa.Neg l bishee

  • Зочин (October 20, 2016 12:51:43 pm )

    Хүмүүсээ учрыг сайн олоод дараа нь сэтгэгдэл бичээчээ энэ ТУЗ-ын гишүүд чинь сая 10-р сард томилогдсон шинэ хүмүүс шүүдээ Даажамба чинь харин ч өндөр боловсролтой шудрага хүн шүү

  • Anonymous (October 24, 2016 3:35:42 pm )

    За за нөгөө шинэ үеийн залуучууд гарч ирээд нийгэм цэвэршинэгэсэн горьдлого үгүй болоо шивдээ…шинэ залуу авилгачид төрөн гарч ирж байгаа юм байна шүү

  • иргэн (October 25, 2016 9:14:43 am )

    Дээрэмчидийг 461-д дараа нь хөрөнгийг хураагаад Тахир шүдэнд 25 жилтэй явуулахад багадахаар.

  • Anonymous (October 25, 2016 10:06:28 am )

    Энхбаяр гэгч долигонуур нөхөр шалгалт хийж байна гэдэг нэрээр юу ч хийсэн байж мэднэ. Нэр алдар албан тушаалд дуртай хүн хэзээч зөв юм хийдэггүй бөгөөд хэнийг ч алхаас буцахгүй.

  • Anonymous (October 25, 2016 10:07:58 am )

    Энхбаяр гэгч долигонуур нөхөр шалгалт хийж байна гэдэг нэрээр баахан худлаа шаажээ.

  • Anonymous (October 31, 2016 1:45:17 pm )

    улсын өмчийн бүрэн бүтэн байдлыг шат шатандаа сахин хамгаалж байсан бүхэл бүтэн тогтолцоог бүгдийг устгаж өмч хөрөнгийг дээр дооргүй идэж уух аян эхлүүлж эцэст нь улс орныхоо эдийн засгийг сүйрүүлж ард иргэдээ ядуу амьдруулж байгаа засаг төрийн ноёд энэ алдаагаа ойлгож засч залруулахгүй байгаа нь бүгд идэж уудагтай шууд холбоотой

antalya rent a car