antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2016 22 comments

Ж.Эрдэнэбат Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийв

нийтлэсэн Admin

 

87ec626a19fa38fda6278522ae78e417

Япон Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл хийв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

“Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал манай улсын ойрын түнш Япон Улсаас эхэлж, Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг уур амьсгалд боллоо. Нэгдмэл үнэт зүйлтэй, нэг бүс нутаг бүхий бидний дотны түнш Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч байгаа.

Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж итгэлцлийг бэхжүүлэн, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр тогтлоо. Манай хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалын давтамж ойртож, харилцан итгэлцэл бэхэжсээр байна. Энэ харилцаан дээрээ суурилж, харилцааг дараагийн үе рүү оруулж, хоёр орны ард түмнүүдийн хэлхээ холбоог зузаатган, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тэлэх  зорилго бидний өмнө тавигдаж байна. Миний айлчлалын зорилго ч үүнд чиглэсэн.

Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсын гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдлыг үнэлж, манай улсын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд сэтгэл харамгүй дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэнд талархаж байна. Бид Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх зорилготой дунд хугацааны шинэ хөтөлбөр байгуулахаар тохирч, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гол ажлаа хөтөлбөрт тусгахаар ярилцлаа. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад нэн чухал дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улстай монголчууд бид цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа зузаатгаж, хоёр талын хүрээнд болон олон улс,  бүс нутгийн хэмжээнд  харилцан дэмжиж, хамтран ажиллах болно”  гэлээ.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ:

“Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны айлчлалаа Япон Улсаас эхэлж байгаа нь манай хоёр улс халуун дотно, нягт сайн харилцаатайн илэрхийлэл гэж үзэж байна. Бид өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатарт болсон АСЕМ-ийн уулзалтаас хойш гурван сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Монгол Улс ардчилал, эрх чөлөө, хүний эрх чөлөөг үнэт зүйлээ болгон дээдэлдэг учраас Япон Улс  стратегийн түншээ гэж чухалчлан үздэг. Миний бие Монгол Улсад гурван удаа айлчилсны үндсэн санаа ч энэ юм. Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай маш үр дүнтэй, ач холбогдол өндөртэй яриа хэлэлцээ өрнүүлж чадлаа. Өнгөрсөн оны долоодугаар  сард уулзахдаа хоёр орны харилцааны шинэ хөтөлбөрийг боловсруулах талаар санал нэгдсэн юм. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааны  чиглэлийг заасан “Road map” буюу  “Замын зураглал”-ын үүрэг гүйцэтгэх юм. Өнөөдрийн уулзалтаар энэ хөтөлбөрийг боловсруулах ажлаа түргэтгэх талаар санал нэгдлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын харилцаа улам өргөн хүрээнд хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ерөнхий сайд мөн өдөр Япон Улсын Сангийн сайд Асоо Тароотой уулзлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Монгол (October 15, 2016 4:15:19 pm )

    Үр дүн нь юу юм б э??? Японы сайд: ардчлал, хүний эрх л бидний харилцааны үндэс гээд өмнө нэг хөтөлбөр боловсрууоахаар тохирсон, сая энэ хөтөлбөрийг түргэтгэхээр тохирлоо гэжээ. Манай сайд баахан манж үг хэлжээ. Хоёр уулзалтаар нэг хөтөлбөр боловсруулахаар л ярьжээ. Ямар үр дүн байгаа юм бэ???????????????????

  • Иргэн (October 16, 2016 4:14:01 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (October 16, 2016 4:14:45 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (October 16, 2016 4:15:06 pm )

    Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах нь явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан болон уг онолыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн нэрт эдийн засагчид)

  • Иргэн (October 16, 2016 4:15:48 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 16, 2016 4:16:39 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 16, 2016 4:19:45 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 16, 2016 4:22:20 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 16, 2016 4:22:42 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 16, 2016 4:24:01 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Иргэн (October 16, 2016 4:24:17 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Алдарт эдийн засагч Карл Маркс)

  • Иргэн (October 16, 2016 4:24:33 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 16, 2016 4:24:50 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 16, 2016 4:25:09 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 16, 2016 4:25:29 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 16, 2016 4:25:49 pm )

    К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

  • Иргэн (October 16, 2016 4:26:09 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 16, 2016 4:34:13 pm )

    Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. (АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай)

  • Иргэн (October 16, 2016 4:34:38 pm )

    Их хямрал нь ажилгүйдэл ихэссэн бусад хүнд хүчир үеийн нэгэн адил төрийн алдаатай менежментээс болсноос биш, хувийн эдийн засгийн угаасаа тогтворгүй чанараас үүдээгүй гэдэгт асуудлын гол нь оршиж байна. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналтан Мильтон Фридман)

  • Иргэн (October 16, 2016 4:35:00 pm )

    Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (October 16, 2016 4:35:19 pm )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • Иргэн (October 16, 2016 4:35:34 pm )

    Зөвлөлтийн эдийн засгийн давуу талд итгэгчдийн нэг нь АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч Поул Самүэлсэн байсан. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

antalya rent a car