antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2016 30 comments

Хотын дарга Су.Батболд ертөнцийн сайхан бүсгүйчүүдээс 20 саяыг харамласангүй!

нийтлэсэн Admin

14051659_1247779448574520_3206943186146537897_n

Хотын шинэхэн дарга Су.Батболд Чингисийн талбайг Сүхбаатарынх болгож нэрийг нь өөрчлөөд зогсохгүй, дээр нь “Улаанбаатары намар” шоуг олон арван сая төгрөгөөр хийсэн нь араасаа багагүй хэл ам дагуулж байгаа. Шоуны хүрээнд нийслэлээс гарсан зардал мөнгөний баримт дэлгэгдэж, асуудал үүсгээд буй. Тэгвэл засаг дарга зөвхөн тэр шоунд мөнгө зориулаад зогсохгүй “Face of the beauty international” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 20 сая төгрөг гарган ивээн тэтгэсэн нь тодорхой болоод байна.

Үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжинэ гэж шоу хийчихээд  “Камертон”, “Никитон” гэсэн рок попын хамтлагуудыг 100 саяар дэмжчихдэг хотын дарга маань сайхан  бүсгүй шалгаруулах тэмцээнээс ямартай ч мөнгө харамлаагүй аж.

Ер нь Су.Батболд эрхэм хотын даргаар томилогдоод 100 хонохдоо нийслэлчүүдийнхээ эрх ашгийг дээдэлсэн даацтай захирамж, шийдвэр ер гаргаагүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх тал дээр тун хойрго ажилласан гэх байр суурийг НИТХ дахь Ардчилсан намын нөхдүүд хэллээ.  Түрээсийн орон сууц, ахмадын орон сууц, цахим газар өмчлөл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг  үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх суурь шинэчлэлийн бодлого, зорилгоо тодорхойлоогүй, хүрэх үр дүн, хэмжих нэгж нь ойлгомжгүй, шинэ санал санаачлагагүй ажиллаж байна. Улаанбаатар хотын ирээдүй бүрхэг байна” гэсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү хэлэхдээ  “Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа хүлээн аваад том өрөөнд нүүн орж, үнэтэй засвар хийж тохижуулснаас эхлэн, харьяа агентлаг, ОНӨААТҮГ-ын дарга нарыг сольж, бүтцийн өөрчлөлт хийхэд голлон анхаарч ажилласан. Мөн 2012 оноос хойш ажил, албан тушаалд орсон хүмүүсийг судлах даалгавар өгсөн. Одоогийн байдлаар нийслэлд 330 орчим төрийн алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөөд байна. Цаашид ч олон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байгаа…  Нийслэлийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг удаа дараа мэдэгдэж байсан ч “Улаанбаатарын намар” арга хэмжээг Сүхбаатарын талбайд 100 гаруй сая төгрөгөөр зохион байгуулж, “Face of the beauty international” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 20 сая төгрөг гарган ивээн тэтгэсэн хэмээн албан ёсоор хэвлэлийнхэнд дуулгасан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (October 14, 2016 2:49:55 pm )

    МАН хүүхдээс мөнгө харамлааад байсан чинь шоунд зардаг юм байна Хүмүүсээ МАНыг битгий сонго

  • зочин (October 14, 2016 3:10:19 pm )

    Батүүл үр хүүхэд, найз нөхөддөө хэдэн зуун саяар нь мөнгө хайрлахгүй цацаж байхад нь дуугараггүй мөртлөө Батүүлийн төлөвлөж тарьсан гайтай ажлыг санхүүжүүлснийг илүүд үзээд байх нь инээдтэй санагдаж байна.

    • Burmaa guai (October 14, 2016 6:38:30 pm )

      yag unen

    • Zochin (October 15, 2016 8:27:03 pm )

      Yag unen ene tolobloson ajiliig omnoh humuus ni hiiseniig l duusgasan bolohoos shuud garanguutaa hiisen yum bish bh gej bodoj bna

  • zzochinzochin (October 14, 2016 3:13:10 pm )

    KHOTYN DARGA UKHAANTAY DURAK MINI BIDNII TATWARYN MUNGUNUUS SHALDAN BUGSUN ZARKHYG CHINI KHEN ZUWSHUURSUN YUM BE ? LALARAA

  • uka (October 14, 2016 3:19:23 pm )

    МАН бүх зүйлийг устгаж дууслаа ТҮЦ машинуудийг буулгаад байхдаа яахав дээ бас хүүхдийн мөнгө оюутны 70000 тэтгэлэгт хөтөлбөрүүд хамтран эзэмших тэтгэвэр гээд ард түмэнд хэрэгтэй нийцэж байсан бүгдийг үгүй хийж дууслаа. Ард түмэнд татварын дарамт үзүүлэхгүй гэж хашгирсаар байгаад гарч ирээд бүгдийг ард түмэнд үүрүүлчиж байгаа юм биш үү

    • Anonymous (October 14, 2016 6:50:34 pm )

      ТҮЦ машин чинь байдаг байрандаа байж д байна шд

  • иргэн (October 14, 2016 4:59:57 pm )

    нийтлэлийг уншихад Батүүл хэдэн тэр бумаар нь цацаж байхад бас нийслэлийн засаг даргын тамгын газар Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн төрийн албан хаагчидийг 2012-2013 онд хоморголон халж байхад Баатархүү дуугараагүй атлаа Батболдын УБ-н хамар арга хэмжээнд зарцуулсан 100 гаруйхан сая төгрөгийн талаар сүр дуулайн болгож байгаагаас чинь харахад ердөө л МАН-г харлуулах зорилгоор сүр болоод байна гэж л ойлгогдож байна. 2012-2013 онд НЗДТГазар , Захирагчийн ажлын албанд төрийн албаны шалгалт өгч үзээгүй нөөцөд бүртгэлгүй байтлаа Ардчилсан намынхны татаасаар шургалж ороод орсон хойноо бөөндөх хэлбэрээр шалгалт өгсөн болж тангараг өргөсөн ажил хариуцах чадваргүй мэргэжилтэнцэрүүдийг шалгаж төрийн албанаас зайлуулах нь зөв Үүнийг ард түмний эрх ашиг шаардаж байна, Су.Батболд зөв ажиллаж байна, Шантрах хэрэггүй

  • зочин (October 14, 2016 6:01:05 pm )

    БААТАРХҮҮ ГЭЖ УЛААН СОЛИОТОЙ НӨХӨР АН-Г ХАМГААЛАХ ӨӨР ҮГ БАЙНА УУ? БАТ-ҮҮЛ ЧУЛУУДАЙ НАРЫН БАЛГААР ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ЯДУУ ИРГЭДИЙН ЗОВЛОНГ ХАРИН Ч МАН ШИЙДЭХ ГАРЦ ОЛЖ БАЙНА, БАТ-ҮҮЛИЙН ҮЕД ХАРИН Ч ҮҮНЭЭС ОЛОН ХҮНИЙГ ХОМОРГОЛОН АЖИЛГҮЙ БОЛГОЖ БАЙЛАА, БАТБОЛД САНДУЙ НАРТ АМЖИЛТ ХҮСЬЕ, БҮҮ ШАНТАР ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ЦАГ ХУГАЦАА БҮХНИЙГ ХАРУУЛНА, АРД ТҮМЭН ТА НАРЫГ УРД ӨДӨР НЬ ТОХИРСОН МЭТ ХӨДӨӨ ХОТГҮЙ ДЭМЖИЖ САНАЛАА ӨГСӨН, ОДОО Ч ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ДЭМЖИНЭ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ ХААН СОНГОЛТ УЧРААС АРДЧИЛСАН НАМЫН ХЭНЭЭТЭНГҮҮДЭЭ ДУУГҮЙ БАЙЖ ДАЛД ОР.

  • bi (October 14, 2016 6:50:08 pm )

    Mongoliin hurunguur toglogch nar neg udur tsaazluulwal gaihah hvngvi bolno genee

  • мн (October 14, 2016 7:39:28 pm )

    ХҮҮХЭНСЭГ ПИЗДА БАИХ НЭЭ

  • MAH (October 14, 2016 8:25:33 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН

  • зочин (October 14, 2016 8:42:27 pm )

    АН-ыхан өөрсдөө идэж ууж сурсан болохоороо өөрсөд шигээ санаад боож үхэж босож явах гэж байх шивдээ. Нийслэлийн газрын дарга нарын сонгон шалгаруулалт АН-ын үед бүгд худлаа л явагдсан ш дээ. Жинхэнэ тэнцсэн хүнийг авахгүй л байсан. Одоо юундаа гонгиноод байгаа юмб. Хүнийг ажлаас халах ажилгүй болох ямар байдгийг өөрсдөө үзэж мэдрэх л хэрэгтэй. Батболдын зөв, сайн цэвэрлэх хэрэгтэй тэгэхгүй бол лай болно наадуул чинь

    • Anonymous (October 15, 2016 9:59:08 am )

      100 honog gedeg chin 3 sar shuu de 3sariin hoorond uy ch hiihgui bna gedeg arai l heterhii

  • Зочин (October 15, 2016 1:11:15 am )

    Олон улсын тэмцээн шүү дээ. Монгол улс нэр төрөө бодоод ч болов гаргах нь зүйтэй.

  • Una (October 15, 2016 3:03:36 am )

    Halaa selgeend chini Miegombin Enhboldiin ah duu hamaatan sadanguud urtuugui harinch deesee heltes tasag ruu shiljij bur davarch bga shuu

  • Ан намын ажил хэрэгч гишуудээс (October 15, 2016 7:34:53 am )

    батхуу чи хун гужирдэх овчтэй байхаа оор хийх ажил алга уу аргагуй чадахгуй чадваргуй ганц чаддаг ажил нь байх Ан намын нэрийг тэнэг уйлдлээрээ буу гутаагаад бай

  • ан (October 15, 2016 7:39:48 am )

    батхуу чиний Хотын даргийн ажлыг санаатай мушгиж гуйвуулах чинь хумууст инээдтэй бна

  • Зочин (October 15, 2016 3:07:15 pm )

    Наад муу СУЛРАЛТАЙ ХИРНЭЭ ХҮҮХНИЙ ДОНТОЙ ЛАЛАР ЧИНЬ ТЭДНИЙГ ХАРЖ /ХАНГАЛАГ/ ХИЙСЭН ХӨЛСӨӨ ТӨЛЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ТЭР ??? ХАНГАРЬД ОРДОНГ ЖИНХЭНЭ БУЗАРЛАЖ БАЙГАА ГАЖ ДОНТОЙ ЛАЛАРЫН ПИЗ,,,,

  • Anonymous (October 15, 2016 3:56:45 pm )

    taiznii ard yu bolddogiig huviin mordogchid

  • ч (October 15, 2016 10:02:38 pm )

    Сүхбаатарын талбай болгосон нь зөв, харин 20 саяыг дэмий заржээ.

  • Зөнч (October 16, 2016 10:45:09 am )

    Түүний хэлснээс багахан оруулав. МАН Орон нутагт гарвал::
    Нэг ч амлалт биелэхгүй, үнэн хэлэхгүй, хэлснээсээ байнга буцаж хөрвөнө.. Дарамт дээд цэгтээ хүрч, тайван цагийн хэлмэгдүүлэлтэд өртсөн ажилгүйдэл өндөр авна. Өөрсдийгөө цэцэн болгож ард түмнээ мунхруулна. Өөрсдөө баяжиж итгэсэн ард түмэн ядуурна. Ахмадууд архинд живж амьдрал нь доройтон цөөрнө. Ядуурсан ард түмэн жагсаал хийж эсэргүүцэж бослого хөдөлгөөн өрнөнө. Эцэст нь Улс орон маань гадны хараат болно. Дараа нь өөр нам Засгийн эрхийг барина. Эрх чөлөөгөө эргүүлж авах гэсээр зовсоор хүчирхэхгүйд хүрч үр хүүхдүүд гадныханд дарлуулна. Ийм л зураг харагдаад байна гэнэ дэ. Одоо яанаа ……………

  • Баньдхүү самдан (October 16, 2016 11:33:31 am )

    Монголоор нэг Засаг,Төрөө хараасан хүмүүс. Хэсэг муу санааатууд МАН-ыг сонгож огт хүсээгүй Төр байгуулаад өгчихсөн, өөрсдөө хүчин мөхсдсөн хөөрхийсүүд мэт. Гуравхан сарын өмнө манай нутагт шинээр үүссэн “намын мөнгө” гэх нэр томъёо одоо “намын хараал” болон хувирчээ. Гэвч бид тэдний хохийг дуудах ёстой. Энэ бол сонгогчдийн олонхи, МАН-ын идэвхтэй гишүүд дэмжигчдийн Засаг. Хамгийн чухал үед өнгө мөнгө харж салбаганачихаад одоо ингээд яана. ҮХ-иар эдгээр хараагчид өөрсдөө Төр барьж, өөрсдөө ард түмний халаас уруу өнгийж, өөрсдөө татвар нэмж, өөрсдөө 36 сарын цалин, СҮТөв, оюутны 70000-ыг хасч, өөрсдөө бяцхан үрсээ алагчилж, өөрсдөө сайн хөтөлбөрүүд, хамтын тэтгэвэрээ зогсоож, хүүхэд харах үйлчилгээ гэр бүлийн хүчирхийллийн зэрэг 5 хуулиа өөрсдөө хойшлуулж амлалтаасаа буцсан өөрсдийгөө өөрсдөө харааж байна. Эрүүл ухаантан ичиж үхмээр. Би МАН, МАХН-ы хаана нь бүртгэлтэйгээ эс мэдэх ч өмнөх 4 жилд сэтгэл хангалуун, фракцын зөрчил хааяа илэрхийг эс тооцвол АН-ын зорьсон зорилго. хийж буй ажлыг таалдаг байсансан. Гэвч яая гэхэв миний хүслээр гудамж метрлэх МАН-ынхны гутал цоорох, АН-ыг Төрийн бялуунд пологтох эсэхийг харж чадсангүй. Тэгсэн аваас бид Ардчиллын эх орон АНУ-ын иргэд сонгогчид шиг хоёр сайн намтай өчүүхэн алдааг тэвчихгүй, өчүүхэн гавъяаг ч гээхгүй сонголтоороо амьдрах байсансан. Уг нь тэд нартай адил үхрийн бөөр шиг бөөгнөрсөн эрээвэр хураарууд биш нэг цул түмэнсэн дээ бид. Гэвч өнгөрсөн 4 жилд өчүүхэн ч сайн үйл бүтээлгүй, харин ч бүтээж буйгаа боривдон чангаасан МАН-ыг төрийн эрхийн төлөө нүдээ ухахаас буцахгүй худал ярьж худал амлаж байгааг мэдэхийн дээдээр мэдсээр байж сонгосон тэд. Улс төрийн үзэл баримтлал гэх юмгүй сэтгэл зүрхэндээ ганц МАН(МАХН)-ыг тээсэн 60-аас дээш настнууд, одоо халуун өлгийд нь үнэгчлэх залуус “үхэж” сэхэж дуустал, 2020 онд, 2024 онд ч ингэнэ. Уг нь эдгээр хүмүүсийн сэтгэлд хоногшсон МАХН энэ МАН биш, МАН-ын ноолдог номхон тэмээд ч бид бишсэн. Үг үнэндээ хатуу уучла!!!

  • сонгогч (October 16, 2016 12:17:20 pm )

    сүйрсэн элгээрээ хэвтсэн иэдийн засгийг яаж босгох юм бэ АН ын сонгуульд ялахын тулд хийсэн болсон болоогүй алдаа завхарлыг залруулах нь юуны буруу байгаа юм бэ хэрэв АН зөв шийдэл гаргасан бол монголын ард түмэн юу гэж МАН д саналаа өгөх вэ буруу замаар будаа тээгээд байгааг чинь ард түмэн ойлгоод та нараас нүүр буурууллаа өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч хоосон солиороод яах вэ тэмээн цуваа явдгаараа явна жингэр мянга хуцаад яах вэ өөрсдийгөө энэ 4 жилд зас ойлговоо

  • сонгогч (October 16, 2016 12:23:21 pm )

    баньдхүүгийн самдан минь битгий бачимд монголын ард түмэн ухаантай ямарч хүнд нөхцөлд бэрхшээлийг даван туулж ирсэн юм 199О ээд онд чи амьд байсан бол ямар байсныг мартаагүй байлгүй монголчуудАН ын тарьсан балгийг ямарч үнээр даван туулж л таараа битгий гоншгонож өөр шигээ хүмүүсийг үймүүл

  • Anonymous (October 16, 2016 12:36:43 pm )

    Choniin amnaas garaad bariin amand gejee tod jishee ni ene dee gej

  • Харуусал (October 17, 2016 11:39:21 am )

    Хотын даргаа та юу хэлчих вэ?… Богд уулын явган аялалын 3,5км замыг иж бүрэн тохижууллаа ч гэх шиг…Тэнд чинь цастай үед хүн халтирч гэмтмээр торх шиг хоёр гүүрэнцэр,хэдэн шон,бас хэдэн сандал,мөн хэдэн самбараас өөр хийсэн юмыг олж харсангүй. Хийсэн юм бүхэн таны нэр төрийг өсгөхийн төлөө биш,хэрэглэгч олон түмний тусын тулд байх ёстой.Гэтэл та ичих ч үгүй өөрөө тууз хайчлаад худлаа ярьж олныг төөрөгдүүлээд л …Ийм байвал та төрхөмдөө буцах нь дээр.Тэнд чинь хүн хөлөө гэмтээчихсэн байна лээ.

  • иргэн з (October 21, 2016 10:27:41 am )

    Улаанбаатараа хөгжүүлэхэд мөнгө зараачээ.Гадны жуулчид ирээд үзэх юм алга л байна шүү дээ.Монголчууд залхуу учраас ажиллахгүй зөвхөн хэрэлдээд л ул улаа шагайлцаад л суудаг уламжлалтай болж.Ажилсаг хэд нь гадаадад гарч зарагдаж амиа тээдэг болж.Идэж чадна гэсэн хэд нь дарга болно гэж зүтгэдэг болж,залхуу хэд нь улсаас идэх юм,мөнгө нэхэж, үзсэн харснаа өөлж муулж хов хөөцөлдөөд яана даа Монгол орон минь хэзээ хөгжих бол,,

  • 9999 (October 21, 2016 10:48:45 am )

    Бандихүүгийн самдан минь битгий олон юм яриад бай.Яасан их завтай юм.Ард түмэн хэнийг сонгохоо хэнийг халахаа мэднэ.Одоо ингэж харж байгаад найдлаггүй бол төрөө огцруулж л орхино шүү дээ.Ард түмэн гэдэг чинь мангар биш гэдгийг санаарай.Харин та өөрөө битгий улс төржөөд хэрэггүй юм бичээд бай.Эсвэл та өөрөө дарга болох гээгүй л юм бол,,,

  • Хонх (October 21, 2016 12:23:42 pm )

    2 хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гэгч энэ 2 далд ордоггүй намаас салмаар бна.

antalya rent a car