antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2016 2 comments

Дарга нарын томилгоог тодорхой болголоо

нийтлэсэн Admin

1602167c52168c48eaa6da115dd8f860_1200

Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад өндөр оноо авсан гэгдэх нөхдүүдийг албан ёсоор албан тушаалд нь томилуулах саналыг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, тус  зөвлөлийн хуралдаанаар аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцлээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд өрсөлдөхөөр 35 иргэн бүртгүүлсэн бөгөөд 23 нь эцсийн шатанд тунаж үлдэн, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдлээ.

Хуралдаанаар сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэдийн дүнг хүн тус бүрээр хэлэлцээд, тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар, Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар, Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар, Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар, Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар, О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар, Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар, Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар, Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Ганболд, Ч.Бат-Эрдэнэ нарыг томилуулахаар тус тус нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, тухайн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байгаа иргэнийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцуулдаг бөгөөд Үндэсний хөгжлийн газрын даргад нэр дэвшигч гадаадад албан томилолттой ажиллаж байгаа тул энэ асуудлыг түр хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Мөн шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар, М.Отгонбаярыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэрийг томилуулахаар нэр дэвшүүлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйд санал хүргүүлэхээр тогтсон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ИргэнИиргэнргэгазаргүй гэр бүлнhinО (October 13, 2016 2:28:44 pm )

    Мөрөн чи гаалиинханы бүтэхгүй хулгайч нарыг хамгаалдаг орогнуулдаг даа Иргэнии харьяат хужаа нарыг л их оруулж байна чи хужаа биш бол

  • Anonymous (October 14, 2016 11:28:44 am )

    Томилчихоод шалгасан болж жүжиглэдэгээ хэзээ болих юм уг нь жинхэнэ шалгаруулалт явуулах гэж байгаа бол үүрэг гүйцэтгэгч нарыг шалгалтанд оруулах ёсгүй ш дээ. Төрийн албаны зөвлөл худлаа жүжиг тоглуулахаа больж тарах хэрэгтэй. Монголчуудыг мангар гэж доромжлохоо зогсоо

antalya rent a car