antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2016 5 comments

Х.Бат-Ундрал: Мансууруулах бодисын хор хөнөөлийг ухуулсан уран бүтээл хийнэ.

нийтлэсэн Admin

106632Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өнгөрсөн даваа гаригт шүүн хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ундралд хоёр жил тэнсэн харгалзах ял оноосон юм. “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралтай ярилцлаа.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэх хэрэг сүүлийн үед их гарах болсон. Та өнгөрсөн тавдугаар сараас хойш мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт шалгагдлаа. Яаж яваад ийм хэрэгт холбогдчихов?

-Мансууруулах бодистой холбоотой хэрэг маш их болсныг энэ хэрэгт холбогдоод илүүтэй мэдэрч, харамслаа. Олны танил дуучин, залууст үлгэр дууриал болох үүрэгтэй урлагийн хүн байж ийм хэрэгт холбогдсондоо маш их ичиж, харамсч байна. Хамгийн түрүүнд ээжээсээ уучлал гуйя. Намайг таньдаг бүх хүнээс уучлал гуймаар байгааг минь дамжуулж өгөөч. Итгэмтгий, сониуч зангаасаа болж уруу татагдсандаа маш их харамслаа. Нэг танихгүй залуу дууг минь сонсдог холбогдож, ярилцаад тэр зүйлийг санал болгосон. Залуус мансууруулах бодисыг тайвшруулдаг, сайхан болгодог гэж ташаа ойлгодог бололтой. Би ч тэдний нэг байсан. Тэгээд хэрэглэж үзээд гүнзгий хордлогод орсон, хоол ундаас хүртэл гардаг юм билээ. Маш их хортой.  Тийм айхавтар хорноос хол байгаачээ гэж залуустаа уриалмаар байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өдөр, хоног бүхэн надад хүнд байсан. Намайг гэдэг бүх хүнийхээ итгэлийг алдсан нь хамгийн их хэцүү байлаа. Мөн хамтлагийнхаа дууг сонсдог залуусынхаа урмыг хугалсандаа гэмшиж байж суух газар олдохгүй байсан. Дахиад уучлал гуйя.

-Мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхэд ч мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис танд борлуулсан хүний тухай ярьсангүй. Тэр хүн танаас өөр олон хүнд мансууруулах бодис зарж байх магадлалтай.

-Би хүний нүүр царай, утасны дугаар үнэхээр тогтоодоггүй. Тэр хүн над руу холбогдсон учраас утасных нь дугаарыг цээжлээгүй. Мэдэж байсан бол нуух шаардлагагүй шүү дээ. Би угаасаа энэ хортой тэмцэж, залуусыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос хол байлгахын тулд өөрөөс шалтгаалах, чадах бүх зүйлээ хийхээр шийдсэн.

-Та шүүхэд ч ингэж мэдүүлсэн. Шүүгч үүнд тань итгэл үзүүлсэн болов уу?

-Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс надад нэг удаа итгэл үзүүллээ. Энэ итгэлийг алдахгүй гэдгээ амалмаар байна. Би буруутай үйлдлээ маш сайн ойлгож, ухамсарласан. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд ухуулга сурталчилгаа хийхээр олон зүйл төлөвлөсөн. Шүүх танхимд Төрийн сүлднийхээ өмнө амласан амлалтаа биелүүлнэ. Амлалтаа биелүүлэх боломж олгож буруутай үйлдэлд минь тэнсэн харгалзах ял оноосонд баярлаж байна. Ял эдлэх хугацаандаа болон цаашид ч нийгмийг нөмрөөд байгаа хар тамхитай тэмцэнэ. Над шиг битгий алдаач гэдэг үүднээс их, дээд сургуулийн оюутнуудтай уулзаж ярилцахаар төлөвлөсөн байгаа. Удахгүй манай хамтлагийн 19 жилийн ой болно. Түүнээрээ дамжуулан нийгэмд уриалга гаргахаар төлөвлөж байгаа. Алдаагаа засах, уучлал гуйх боломж олгосон шүүхэд баярласнаа дахиад илэрхийлье. Төрийнхөө итгэлийг дааж чадна. Нийгмийг уриалсан уран бүтээл, үйлдэл бүрээрээ намайг таньдаг, мэддэг хүмүүсээс уучлал гуйна гэж төлөвлөж байгаа.

Эх сурвалж: Мэдээ.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 13, 2016 3:01:21 pm )

    Fuck puzda

  • зочин (October 13, 2016 10:31:06 pm )

    Зальтай хог.оршоогдох санаатай

  • Anonymous (October 14, 2016 6:49:00 am )

    Yun ch xudalch yum bi bisn geed bsan odoo boloxoor uuchlalt guij bdag

  • Zochin (October 18, 2016 8:28:37 am )

    Ene hudalch shaar, Avsan hunee l meddeggui hun eruul bh uu? Jingene hugiin hun bn. shuuh gej shuuh l bolj dee

  • KIKO (October 27, 2016 6:24:41 pm )

    Энэ одоо хэнийг ингэж итгүүлэх гэж байгаа нөхөр вэ?Шал инээд хүрчлээ.Авсан хүний дугаарыг мэдэхгүй ч гэх шиг гэнэ итгэмтгийгээс болоод ч гэх шиг миний дууг сонсдог залуу залгаад очсон ч гэх шиг энэ одоо цэцэрлэгийн хүүхэд үү?Одоо цэцэрлэгийн хүүхэд гэнэн итгэмтгий биш болчоод байна.

antalya rent a car