antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 2 comments

Хонины чөмөгний ясны шөлний гайхалтай ач тус

нийтлэсэн Admin

145948790856fe04a43f7c7

Манай монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, алжаал тайлах, дархлаа сэргээх зорилгоор малын ясны шөлийг олон янзаар боловсруулан хэрэглэж заншсан байдаг. Тэгвэл энэхүү арга ухаан нь өдийг хүртэл боловсронгуй хөгжиж өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байна. Энэ удаад хонины чөмөгний ясны шөлийг гаргаж аваад хөлдөөсөн байдлаар өдөр тутмын амьдралдаа хэрхэн олон ач тустай зүйлд хэрэглэх аргыг хүргэж байна. Ясны шөл тэр дундаа хонины чөмөгний ясны ач тусыг хэлээд баршгүй бөгөөд монгол хүний бие организмд таарсан кальци, эрдэс бодис, шимээр дүүрэн байдаг байна. Хүнд хагалгаанд орсон, ядарч сульдсан хүнд тамир тэнхээ оруулах зорилгоор хоол хүнсэнд хэрэглэнэ. Мөн өдөр тумын хоол, цай чанахдаа, гурил зуурахдаа, хvvхдийн бантанд, гэртээ халуун тогоо хиихдээ, мөн нярай хvvхдийг усанд оруулахдаа хэрэглэж болно. Нярай хүүхдийн бантан, нухаш болон усанд оруулахдаа хэрэглэвээс ханиад томуу, хатгаа тусахгүй, дархлаа нэн сайжирч элдэв өвчнөөс ангид байна.

Хонины чөмгийг шулаад ташиж битvv чанагчинд хийж буцалаад эхлэнгvvт галыг багасгаж хамгийн бага дээр нь тавиад 5-10цаг буцалгана.(жижиг газ 1-ш нь 5-орчим цаг асна). Ингээд чөмөгний ясны шим шүүс, эрдэс бодис шөлөнд шингэх ба ясыг ялган авч хаяна. Шөлийг сайтар хөргөнө.

Буцалгах явцад дээр нь ялгарсан тосыг шvvж ялгаж аваад цаасан аяганд хийж хөлдөөж бага багаар хэрэглээрэй.

Хөлдөөсний дараа торонд хийж хөлдөөгчинд хадгалж удаан хугацаагаар хэрэглэж болно.
Эх сурвалж: (Кальци эрдэсийг Булуу Чөмөгний яснаас олж авдаг эртний уламжлал жор)

145948793356fe04bd65221

145948795356fe04d137f48


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (October 13, 2016 8:52:24 am )

    хөлдөөчихөөд гэсгээгээд халаагаад ууна гэсэн үг үү. өчнөөн цаг буцалгасан шөлийг ингэж хадгалж ууж болох уу. амт чанар, үр нөлөө нь байхгүй болох юм биш үү

  • ЖАгийЗочиночин (October 13, 2016 9:04:56 am )

    Тосыг нь хэрэглэх гээд байна уу шөлийг нь үү.

antalya rent a car