antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 Comments are off

Г.Бат-Эрдэнэ: Би өссөн газраа дэндүү сайн мэднэ

нийтлэсэн Admin

147625583757fde05d9c663Баянгол дүүргийн зургадугаар хороонд МАН-аас нэр дэвшиж байгаа Ганбаатарын Бат-Эрдэнийн сурталчилгаа амжилттай үргэлжилж байна. Түүнийг дэмжиж УИХ-ын гишүүн А.Ундраа иргэд сонгогчидтой хийх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Би Г.Бат-Эрдэнэтэй МАН-ын УЗ-д хамт ажилладаг байсан. Манай Бат-Эрдэнийн нандин сайхан чанар бол хүн бүртэй ижил сайхан харилцдаг. Хүнийг дарга цэрэг гэж ялгалгүйгээр харилцдагыг нь үнэлж явдаг. Мөн ажилдаа хариуцлагатай сайн ханддаг тул Баянголын зургадугаар хорооны ард иргэдийнхээ төлөө хариуцлагатай сайн ажиллаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

 

  1. Мөн уулзалтанд хүрэлцэн ирсэн Хууль зүйн яамны Дэд сайд Ж.Энхбаяр нэр дэвшигчийг боловсролтой залуу хүний хувьд үнэлж явдгаа илэрхийлээд Баянголын зургадугаар хорооны иргэд сонгогчдод Ганбаатарын Бат-Эрдэнийг дэмжихийг уриаллаа.

Баянгол дүүргийн зургадугаар хороонд МАН-аас  Ганбаатарын Бат-Эрдэнэ нэр дэвшиж байна. Г.Бат-Эрдэнэ 1984 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 2006 онд “Мандах бүртгэл” дээд сургууль, 2012 онд Удирдлагын  Академийг тус тус төгссөн. 2015 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Нягтлан бодогч, татварын байцаагч мэргэжилтэй ба 2006-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Сан хөрөнгийн газарт нягтлан бодогч, 2010-2013 онд Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт Шадар сайдын багцын мэргэжилтэн, 2013 оноос МАН-ын Санхүү, тайлан бүртгэлийн албаны даргаар ажиллаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car