Улсын бүртгэлийн ерөнхий газрын сүлжээ тасарсан гэх мэдээллийг өчигдөр албаны хүн үгүйсгээд байсан. Тухайлбал, гадаад пасспорт олголттой холбоотойгоор уг асуудал яригдаж байсан. Тэгвэл өнөөдөр тус газраас мэдээлэл өгөхдөө “Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ тасарсны улмаас нөхөрлөл, аж ахуйн нэгж, компанийн бүртгэлийн явцад саад учраад байна. Сүүлийн үед өдөрт дунджаар 30 орчим аж ахуйн нэгж гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл шинээр гэрчилгээ хүсэх зэрэг байдлаар хандаж байна. Сүлжээ ирсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар цахим бүртгэлд ачаалал нэмэгдэхгүй. Энэ бол техникийн эвдрэл учраас сонгуультай ямар ч хамаагүй” гэсэн тайлбар хийгээд байгаа юм. Газрын зүгээс ийм тайлбар хийж байгаа ч, орон нутгийн ИТХ-ын сонгууль болохтой холбоотойгоор бүртгэлийн газрын сүлжээнд зориуд доголдол үүсгээд байна гэх хардлага олны дунд давамгайлаад байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (October 12, 2016 6:45:32 pm )
сүлжээ тасраад 10 гаруй хонож өчнөөн хүнийг хохироож байхал ямар ч арга хэмжээ авахгүй байгаа улирдлагуулыг өөрчлөөч ээ Хууль зүйн сайд аа.Бөөн хувийн эрх ашгийн зөрчилтэй архичил байдгийг анхааралдаа аваач
1 Comment