Увс аймгийн Тэс сумын иргэд өнөө өглөө иргэний дайн болох шахжээ. Учир нь тус суманд Хятадууд газрын тосны хайгуул хийж, олборлохоор дайрахад нутгийн иргэд газар нутгаа хөндүүлж сэглүүлэхгүй гэсэндээ эсэргүүцэж, тэдний хооронд үл ойлголцол үймээн самуун болсныг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид үймээнийг зогсоож тараасан байна.
Нутгийн иргэдийн ярьж буйгаар дээрх нэр нь үл мэдэгдэх Хятадын компани зөвшөөрөлгүй байх, зөвшөөрлөө үзүүлж харуулахгүй шууд дайрч, газар ухаж эхэлсэн хэмээн ярьж байгаа юм. Ийнхүү нутгийн газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж чадсан ард иргэд цаашид газраа ухуулахгүй, газрын тос олборлуулахгүй гэдэгтээ бат зогсож, тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. “Гэтэл энэ үүссэн асуудал нь зөвхөн Тэс сумын асуудал биш тус аймгийн 18 сумаас 14 сумыг /Сагил, Түргэн, Тариалан, Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Малчин, Завхан, Хяргас, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Давст/ зэрэг сумдуудын газар нутгийг хамарсан их том асуудал юм байна.
Иймээс Тэсчүүд бидэнтэй эх нутгаа гэсэн тэмцэлд Увсчууд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.
Өнөөдөр “Пума Эмпериал” зочид буудлын хурлын зааланд болох уулзалтанд сум сумын Нутгийг зөвлөлөөс төлөөлөлөө явуулж оролцуулахыг уриалж байна” гэж нутгийн иргэд бичжээ.
О.Сайхан
Холбоотой мэдээ
-
Бака (October 12, 2016 1:01:48 pm )
Нэгдэх хэрэгтэй шүү газар нутгыг чинь Тамсаг шиг там болгон шүү Увсчуудаа.
-
Anonymous (October 12, 2016 3:43:36 pm )
Boliyo, nutgiin irgediig demjij bna!
-
Төмөр (October 12, 2016 4:28:59 pm )
Хэхэ. Наана чинь газрын тос байхгүй. Хятадууд айлын жорлон соруулж өгөх гэж байхаддээ. Жорлонгоо хүртэл харамладаг.
-
Зочин (October 12, 2016 7:18:00 pm )
НААД ГАЗРЫГ ЧИНЬ НЯМКА ЧОЙЖОО -маань нам зарсан сураг байжиинээ,,,Ахан дүүс элдэв хэс ам битгий хийтээн ,нам хараад л суужитан
-
mandah (October 12, 2016 9:43:58 pm )
Ardiin namiinhan zovshoorol ogch dee
-
Anonymous (October 13, 2016 9:22:49 am )
MAN garch ireed hyataduud davarch baigaam bailgui dee.gehdee sain bna gazar nutagaa buu segluuleerei
-
ЗОЧИН (October 13, 2016 9:34:30 am )
АРДАХ ЭЗЭД НЬ НЯМКА ЧОЙЖОО ХОЕР БАЙХ АА
7 Comments