antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 36 comments

“Монголын зэс”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар О.Орхон захирлын өмнөөс тайлбар хийхийн учир юу вэ?

нийтлэсэн Admin

kjkfjgkltjlkhyj

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилттэй холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоны зүгээс илэрхийлсэн байр сууриуд үргэлж араасаа эргэлзээ дагуулж ирлээ. Учир нь “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар гэж нөхөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “-Худалдаа хөгжлийн банктай ямар холбоотой юм бэ?  гэсэн асуултад хариулахдаа  “Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Энэ компани маань Монгол Улсын Засгийн газарт зөвлөдөг, томоохон IPO хийчихсэн, IPO хийхэд андеррайтераар ажиллачихсан, санхүүжилт босгох тал дээр туршлагатай.Энэ талаасаа холбогдож байгаа. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан.” гэжээ.

Тэгвэл О.Орхон гүйцэтгэх захирал телевизийн нэвтрүүлэгт ярихдаа “Энэ асуудал  чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан. Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа. Энэ хэлцлийг амжилттай хийж чадсандаа баяртай байгаа.” гэж байсан бол medee.mn сайтад 10 дугаар сарын 10-ны өдөр нийтлэгдсэн ярилцлага өгүүлэхдээ “Эх үүсвэрийг хэрхэн босгосныг Монголбанк шалгаад, дүгнэлтээ гаргах байх. Бидний босгосон 400 сая ам.доллар дотор урд хөршийн гаралтай ямар ч мөнгө байхгүй, гадны хөрөнгө оруулалт нь цаана нь байхгүй. Нэг ч улстөрчийн мөнгө, далд хувьцаа байхгүй гэдгийг онцолмоор байна. Бүх зүйл ил тод байгаа. Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан. Ер нь бол цэвэр зээлийн эх үүсвэр гэсэн үг л дээ. Засгийн газраас өгсөн үүргийн Монголбанк энэ асуудлыг хянаад, тодорхой болгоно.” гэж хэлж ярьсан байгаа.

Нэг ёсондоо түүний илэрхийлсэн байр сууриас харахад Худалдаа хөгжлийн банк санхүүжилтийг босгосон, мөнгийг олсон гэх ойлголтыг хэн ч авахаар байгаа. Харин “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарын ярианаас үзэхэд асуудлыг санхүүжилтийг Худалдаа хөгжлийн банкнаас холдуулах гэсэн зорилготойгоор ийм байр суурийг илэрхийлэв үү гэдэг асуудал гарч ирж байна.

Худалдаа хөгжлийн банкнаас ямар байдлаар санхүүжилт босгосон бэ гэдгийг шалгах боломж Төв банкинд хуулийн хүрээнд бий. Тэгээд ч шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл яг ийм мэдээллүүдтэй зэрэгцэн “Монголын зэс”-ийн ТУЗ-ийн дарга Худалдаа хөгжлийн банкийг асуудлаас холдуулж яриад эхэлсэн нь анхаарал татаж байна.

Уг асуудлын талаар эргэн мэдээлнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • Burmaa guai (October 12, 2016 1:51:26 pm )

    Har nyalhaaraa gahai shig targalaad yazarchihsan. Naad jingee hasaach, hudluuch..ideed suugaad baihaar. durak

  • Иргэн (October 12, 2016 2:20:54 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 12, 2016 2:21:12 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

    • Anonymous (October 12, 2016 10:23:24 pm )

      чи л өөрөө ардчилалын бас ард түмний жинхэнэ дайсан бна даа, бодвол коммунист биз

  • Иргэн (October 12, 2016 2:21:28 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 12, 2016 2:22:09 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 12, 2016 2:22:35 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 12, 2016 2:22:52 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

    • Anonymous (October 12, 2016 5:17:35 pm )

      tertei tergui 51 huviin l avdag baisan bizdee neeh 100 huvi avdag baisan yum shig mongolchuud iim shogiin teregnii hujaashig zangaa bolinoor yum

  • Иргэн (October 12, 2016 2:23:14 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

  • Иргэн (October 12, 2016 2:23:44 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 12, 2016 2:24:10 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

    • Anonymous (October 12, 2016 5:20:39 pm )

      orosuud bolhoor avj boldog mongolchuud avj boldoggui yumuu tegeel naad 49 huviig. zarchih hujaa nar avhaar gulug tsarailaaad tavan tolgoin nuurs shigee lalartaad baij baig

  • Иргэн (October 12, 2016 2:24:51 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хатуу хариуцлага тооцох.

  • Иргэн (October 12, 2016 2:25:17 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

    • Law (October 12, 2016 3:29:33 pm )

      Хулгайн обьектив талын заавал байх шинж нь эзэнийнх нь зөвшөөрөлгүйгээр гэжийгуаа тэгэхээр Ростех гээд эзнээс нь мөнгийг т төлөөд авсан юм. Монголын улс төрчид ард түмэнд ямар падлий байнааа

  • Иргэн (October 12, 2016 2:25:41 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (October 12, 2016 2:25:59 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (October 12, 2016 2:26:21 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 12, 2016 2:26:46 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (October 12, 2016 2:27:28 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (October 12, 2016 2:27:56 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • батжаа (October 12, 2016 2:33:21 pm )

    монголросцеветметийн тухай яагаад бичихгүй байна Эрдэнэтийн ард адилхан ард түмэн ажилчин ангийн эрх ашиг хохирох юм бишүү

  • zochin (October 12, 2016 2:34:24 pm )

    Ene Munkhbaatar gedeg zaluugiin TV-eer ugsun yariltslagig harsan.Olon ulsin bolon Orosin talin huuliin. huruhgu sankhuugiin olon kompani zaavar zuvlumjiin daguu huuli erkh zuin hureend shiidver gargasan gej tailbarlasan.Hyatad Kazakstan zereg olon orni tom kompaniud sonirhoj bhad Erdenet uildverig 100 huvi Mongolin taldaa avsan ni ekh oronch sain sanaachlaga ba gej harj ba.

  • irgen (October 12, 2016 6:18:13 pm )

    Монголын талд нэгэнт авч байгаа юм чинь нийтэд зарлаж хамгийн өндөр үнээр авч чадах хүмүүс болон компанид өгөөд дүрэм журамтай шилжүүлж , ил тод хувьчлал явуулаагүй нь бас асуудалтай юм гэж санагдаж байна.

  • zorigoo (October 12, 2016 9:41:23 pm )

    chaddag yum bol uursduu avah n yasiin.zaluu hun gehed medlegtei l baina le. yuun nyamdorj .nyamdorj yu hiisiin be.hunii gadnaas avaad irsen yumiig avahaar sanaarhaj bhaar orsuudtai uzeltseed hashgichaad avaad irsen bol eh oronch geh baila

  • Тавнан (October 12, 2016 9:48:03 pm )

    Эрдэнэтийн Энэ лууврийг мэдээлсэн хун Н.Энхбаяр гэдгийг яагаад ярихгуй байна. Нямдорж ганцаараа мэдээлсэн зуйл биш шуу .Энхбаяр телевизээр хэсэг хумуустэй мэдээлэл хийж байсан!!!!!!!!!!

  • 999 (October 13, 2016 9:19:06 am )

    Монголын ард түмэн хос нүдээр харвал 4 сая нүд, чих, бие, сэтгэл луйварчдыг сайнаар харж, сайн хэлэхгүй байгаа даа.

  • Монгол хүн (October 13, 2016 10:08:04 am )

    Энэ хоёр тэнэг өөрсдийгээ илчилчихлээ. Гүйцэтгэх захирал нь барьцааг ЗГ гаргасан гээд збвлөсөн компаний ЗГ-ынх гээд шууд хэлчихлээ. Ингэхлээр гарах дүгнэлт.:
    1-рт, зээл олгоход найдвартай барьцаа хэрэгтэй. Энэ Барьцааг Сайхан билэг буюу түүний Элбэгдорж гаргасан байна.
    2-рт ийм хямдхан 49 хувийг ард иргэддээ санал болголгүй, нуун дарагдуулж нэг нутгийн Эрдэнэбилэгт бнлнглэсэн эзэн нь Сайханбилэг буюу түүний эзэн Элбэгдорж байгаа нь тов тодорхой байна.
    3-рт ЗГ ард иргэдээ боддог байсан бол иргэддээ санал болгох байсан ба иргэд түүнийг хэдхэн хоногийн дотор худалдан аваад олон улсын биржид гаргасан бол худалдан авах мөнгөө 10 орчим дахин өсгөх боломж буюу өнөөгийн хямралд ажрахгүй байжээ. ЗГ чөөрөө аваад энэ ашгийг олох боломж байв. Тэгэхлээр ерөнхий сайд Сайханбилэг, түүний эзэн Элбэгдорж хэн болохыг та нар өөрсдөө тунгаацгаа. Сайханбилнг нь Элбэгдоржийн дэмжлэгээр л ерөнхий сайд болсон. Нэг нутгийнх. ийм л учраас Элбэгдорж нь Сайханбилэгийн эзэн гээд байгаа юм. Ийм л учраас Алтанхуйг Элбэгдоржийг төр дампууруулагчаар зарласан юм.

    • Хонх (October 13, 2016 10:52:08 am )

      Яг үнэн хэллээ

  • Монгол хүн (October 13, 2016 10:08:59 am )

    Энэ хоёр тэнэг өөрсдийгээ илчилчихлээ. Гүйцэтгэх захирал нь барьцааг ЗГ гаргасан гээд збвлөсөн компаний ЗГ-ынх гээд шууд хэлчихлээ. Ингэхлээр гарах дүгнэлт.:
    1-рт, зээл олгоход найдвартай барьцаа хэрэгтэй. Энэ Барьцааг Сайхан билэг буюу түүний Элбэгдорж гаргасан байна.
    2-рт ийм хямдхан 49 хувийг ард иргэддээ санал болголгүй, нуун дарагдуулж нэг нутгийн Эрдэнэбилэгт бнлнглэсэн эзэн нь Сайханбилэг буюу түүний эзэн Элбэгдорж байгаа нь тов тодорхой байна.
    3-рт ЗГ ард иргэдээ боддог байсан бол иргэддээ санал болгох байсан ба иргэд түүнийг хэдхэн хоногийн дотор худалдан аваад олон улсын биржид гаргасан бол худалдан авах мөнгөө 10 орчим дахин өсгөх боломж буюу өнөөгийн хямралд ажрахгүй байжээ. ЗГ чөөрөө аваад энэ ашгийг олох боломж байв. Тэгэхлээр ерөнхий сайд Сайханбилэг, түүний эзэн Элбэгдорж хэн болохыг та нар өөрсдөө тунгаацгаа.

  • Монгол хүн (October 13, 2016 10:14:15 am )

    Энэ луйварыг анх Энхбаяр илчилсэн юм шүү. Одоо Нямка, Энхээ хоёр эвлэрээд энэ луйврын эсрэг тэмцвэл ард олондоо үнэлэгдэж, хэлмэгдлээс мултрах юм.
    Гол хэвлэлээр луйварчид өөрсдийн үйлдлийг хувьчлал биш, худалдах авалт гэж тархи угааж байгаа ухаантай юм. Даан ч дэндүү тэнэг хүмүүс гэхээс аргагүй. Хувьчлал чинь худалдан авалтаар нь хэрэгждэг байхгүй юу???? Энэ бол хувьчлал ч биш, худалдан авалт ч биш, зүгээр л хулгай.

  • Anonymous (October 13, 2016 12:13:03 pm )

    Мөнхбаатар гэж усан толгойтой, усан гахай байнаа.

    • Хөх чоно (October 13, 2016 8:25:48 pm )

      Дэмжиж бна

  • Anonymous (October 17, 2016 8:27:38 am )

    novshnuudiig bugdiig ustga

  • Баатар (October 19, 2016 5:59:16 pm )

    Төр ,засагт гарсан луйварчдыг илчилсэн Нямдорж ,Н.Энхбаяр нарт баярлаж байна. Энэ ЗГ шийдвэрвэртэй алхам хийж нэг тийш болгож улсын 51 хувийг улс авмаар юм

antalya rent a car