antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 2 comments

Ажлаа хийж явсан ачигч нарыг нохойгоороо хазуулжээ

нийтлэсэн Admin

147623642357fd9487098e0

Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх тухай шинэчилсэн журам өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн байгаа.

Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэм журам зөрчиж, нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан болон тавихыг хориглосон газар автомашинаа тавьсан тохиолдолд ачиж, журамлах шийдвэр хэрэгжээд удаж байна. Машин ачигч нар бол ажлаа хийж яваа л ажилчид.

Харин тэдний өөдөөс зүйс бусаар харьцаж, элдвээр хэлж доромжлох жолооч нар цөөнгүй бий. Тэгвэл саяхан машинаа буруу газар тавьснаас болоод ажлаа хийгээд явж байсан ачигч нарыг нохойгоороо хазуулаад, зодсоноо нэгэн залуу бахархалтайгаар цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр “Ачигч нар бол зүгээр нийгмийн хог шаар, шоронгийн хоригдол, сэтгэцийн эмгэгтэй банди нар байдгийн байна лээ. 3,4 үүлээ нийлчихээрээ золбин нохойнууд шиг болдог юм билээ. Жинхэнэ нохой харахаараа шээсээ гоожуулсан гөлөг болдог юм билээ. Жич: Би машинаа ачуулаагүй, гэрлээ шилжүүлээгүй, овоорч зогсоод томорч байгаад манай нохойд хазуулаад өөрсдөө зодуулсан” гэжээ.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (October 12, 2016 8:37:16 pm )

    oorsdiinhoo uildsen gemt hergiig barimtjuulaad ogson baina, zagdaa huuliinhan edgeer zaluust huuliin hariuzlagiig ni hyleelgeh estoi bizdee , iim maanag mal shig zaluusiig harahaas oi gutaj baina,,,yamar eej aavd iim buzar hyyhdyyd zayadag boloo,,,,

  • Erdenebileg (October 13, 2016 1:09:43 pm )

    Ер нь машин ачих асуудлыг эргэн харах хэрэгтэй байна.Үүнийг цагдаа нар захиалж чирэгч ачигчид гүйцэтгээд байна.Шууд гэрэл хааж байгаад машин ачиж байх юм.Үнэхээр энэ замын ачаалалыг, зохицуулалтыг шинжлэх ухааны үндэстэй болгомоор байгааг хүн бүр хэлээд байна шүү.Давхар зогсоол, ажилчдын зогсоол,зорчигчдын гээд зохицуулах ажлыг сэтгэл байвал амархан хийнэ дээ.

antalya rent a car