antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 16 comments

Э.Бат-Амгалан та баарныхаа тоог нэмэх гэж сонгуульд орж байна уу?

нийтлэсэн Admin

57ce16683f1c54-81095213_

Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан гэж нөхөрт намынх нь жирийн гишүүд тун ам муутай байдаг. Ямартаа л тус намын хорооны VI бага хурлыг дахин хуралдуулах түр хорооны тэргүүн Х.Оюунбилэг гишүүдийн хамт мэдээлэл хийхдээ “Баянзүрх дүүргийн МАН-ын жирийн гишүүд бид Намын дүрэм журмаа уландаа гишгэсэн мөнгөтэй нэрээр дүүргийн намын хорооны удирдлагыг гартаа авсан ёс зүйгүй, балмад, хэт хумьсан бодлоготой, цөөн хэдэн хүний хувийн амбиц хөөсөн, жирийн намын гишүүдээ сонсдоггүй удирдлагуудтай байж чадахгүй” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм.  Энэ бол хоёр жилийн өмнөх явдал. Тэр үед Э.Бат-Амгалан гэж нөхөр намын хорооны дэд даргаар ажиллаж байсан байдаг. Тэрчлэн намын гишүүд нь “Дүүргийн намын хороог Н.Баярмөнх, Э.Бат-Амгапан  зэрэг баарны эзэд удирдаж, төлөөлж байгаа нь нийгмийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж байна. Дүүргийн намын хорооны дэд дарга Э.Бат-Амгалан нь нэг хороон дээр дөрвөн удаа нэр дэвшиж, өвдөг шороодсон учраас 2016 оны шат шатны том сонгуульд дүүргийг ялуулна гэдэгт намын гишүүд итгэлгүй байгаа” хэмээн хэлж байсан.

Тэгвэл хэдхэн хоногийн дараа болох орон нутгийн сонгуульд дүүргийн МАН-аа Э.Бат-Амгалан удирдан орж байна. Үнэндээ түүнд намынхан нь огт итгэдэггүй аж. Учир нь Э.Бат-Амгалан гэж нөхөр нам, хариуцлагатай албыг өөрийнхөө хувь эрх ашгийг гүйцэлдүүлэх хэрэгсэл төдий гэж хардагаа үйлдлээрээ батлан харуулаад хэдэн жил өнгөрчээ.

Баянзүрх дүүрэг дэх Сансарын баарнууд гэхээр нийслэлчүүд андахгүй байх. Тэгвэл дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн “Казино” гэхчлэн хэд хэдэн баарыг Сансарт байдаг гэдгийг иргэд нь андахгүй мэддэг юм билээ. Яаж иргэдээ тайван сайхан амьдруулах уу, яаж нэг айлыг ч гэсэн архи дарснаас хол байлгах уу гэдэгт санаа тавих л учиртай дүүргийн намын хорооны дарга нь ийнхүү баар, шоу цэнгээнээр мөнгө хийнгээ улстөрд шунан дурлаж яваад хэн хүнгүй зэвүүцэнгүй байгаа юм. Монголд баар цэнгээний газар ихдээд байгаа юу гэхээс цөөдөөгүй. Гэтэл төр түмний төлөө ажиллана гэж баахан мөрийн хөтөлбөр ярьж шат шатандаа эрх мэдэл горилж байгаа нөхдүүд үнэн хэрэгтээ бохир маягийн бизнестэй байх нь хэр зохистой вэ?

Ер нь баар ажиллуулж, баахан амьтныг архинд умбуулж, улмаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхэд хувь нэмрээ оруулна гэдэг төр түмний төлөө сэтгэлтэй гэх хүнээс гарах үйлдэл мөн үү. Үнэн  хэрэгтээ Э.Бат-Амгалан гэж нөхөр эрх мэдэлд улам шунаж байгаагийн учиг шалтгаан нь өөрийнхөө баарны бизнесийг улам цэцэглүүлэхэд чиглээд байгаа юм биш биз дээ. Гурав дөрвөн баартай байгаад сэтгэл ханахгүй гуч дөчин баартай болох гэж шунаад яваа юм биш биз дээ. Тэгвэл ёстой уучлаарай. Түүн шиг нөхдүүдийг зүгээр улстөрөөс үлдэн хөөсөн нь дээр гэдгийг хатуухан хэлье.

Бас болоогүй, баар ажиллуулдаг дарга маань өөрөө их ууж согтуурхдаг бололтой юм. Түүний талаар өнгөрсөн сарын 19-ний өдөр согтуугаар машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх мэдээллийг chingis.mn, ulsturch.mn зэрэг сайтууд мэдээлсэн байгаа юм.

Уг мэдээллийн мөрөөр сэтгүүлч ЗТГХМШХ-ийн Хэрэг бүртгэх тасгийн  дарга О.Баттөрөөс “Баянзүрх дүүргийн Ардын намын дарга Э.Бат-Амгалан согтуугаар машинаа жолоодож яваад хүн дайрч, гэмтээсэн тухай хүмүүс ярьж байна. Энэ хүн замын зөрчил гаргаж, хүн дайрсан нь үнэн юм уу. Гэмтэл авсан хүн нь Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юу. Дайруулсан хүний талаар мэдээлэл өгөх боломжтой юу” гэж асуухад “Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан гэх хүн энэ сарын 19-ны өдөр зам, тээврийн осол гаргасны улмаас шалгагдаж байгаа. Гэхдээ хоёр машин мөргөлдсөн байгаа юм. Нөгөө талын зорчигч Туул гэх эмэгтэй бүртгэгдсэн. Энэ зөрчлийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, ахмад н.Бямбадорж шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа учир эцсийн хариу гараагүй. Тиймээс нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн байгаа юм.

Тэгэхээр Э.Бат-Амгалан гэж өдгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа нөхөр дүүргийн намын хороогоо удирдаж сонгуульд орж байгаа аж. Түүний хувьд баарныхаа тоог нэмж, улам баяжих гэж л сонгуульд ороогүй бол, эсгий хийх газар нохой хэрэгггүй гэгчээр түүн шиг нөхдүүдээр улстөр дутаагүй байлтай.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • irgen (October 12, 2016 10:36:37 am )

    энэ сайхан сайхан залуучууд хүүхнүүд юундаа ингэтлээ үхэн хатан нам нам гэж солиорч, сонгууль энэ тэр гэдэг байнаа. Намын далбаан дор албан тушаал эрх мэдэл горьдсон нохойн гөлөг шиг л явах юм.
    Зүгээр л сайхан мэргэжлээрээ ажиллаж улс эх орныхоо төлөө өөрийн чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулж, үр хүүхдүүдээ зөв сайхан хүмүүжүүлээд энгийн сайхан л амьдраач дэ.
    Нам дагадаг далдгар залуучуудыг харахаар бөөлжис цутгаад байдгын.

  • zochin (October 12, 2016 10:52:07 am )

    эд нар аймаар дарга болох дуртайн эр эмгүй мэрэгжил гэж байхгүй хүмүүс үү тэгээд албан тушаалд ормогц хүмүүсийг халаад энэ муу улс төрийхний дураараа дургих арай дэндлээ. нэг муу улс төр дагасан нойлуудад ингэж хийлгээд амьдраад байхдаа ч яахав дээ улс төрд орсон хэдэн нэвсгэрүүд сайхан амьдраад бид хохироод амьдарч таарахгүй байх.

  • Тоодой (October 12, 2016 12:37:29 pm )

    МАН гэдэг чинь дарга болох хүсэлтэй хүмүүсийн нэгдэл шүү дээ

  • хүнийг гүтгэх гэж ядахаа болих хэрэгтэй (October 12, 2016 1:00:08 pm )

    Зам тээврийн осол өдөр уттам гарч л байдаг, үүний төлөө хүнийг ингэж бичиж байгаа нь Бат-Амгалан гэдэн хүнийг муулах гээд аргаа болохгүй байгаагаас өөрцгүй харагдаж байна.

    • Anonymous (October 12, 2016 4:08:18 pm )

      Өдөр болгон согтуу машин барьдаг гэсэн үг үү.

  • зочин нь байнаа (October 12, 2016 3:31:33 pm )

    зүгээр баарчинаа хийгээд яв л даа

  • 123 (October 12, 2016 4:42:41 pm )

    ккккк Борын Ганзориг гэж сэтгүүлч залуу сонгуульд дэвших гээд. Намын дарга энэ залуу нь чи шантаажчин гээд дэвшүүлээгүй юм гэсэн. Сэтгүүлч залуу ч овоо л юм сурч байгаа залуу байна.

  • зочин (October 12, 2016 8:43:21 pm )

    Миний л мэдэхийн манай дүүрэгт миний хороонд сайн л ажилладаг харин ч ард иргэдтэйгээ холбоо сайтай залуу байсан шүү дээ. манай Монголчууд тамын тогооноос гарах гэж байгаа нэгнээ татдаг гэдэг нь яг үнэн үг шүү. Жаахан гайгүй шиг залуучуудаа битгий ингэж муулж бай. өөрийг нь дэвшүүлээгүй юу санал бодол л жаахан зөрөө биз. Хүнийг үндэслэлгүй муулахаа больж үз.

  • Irgen Gal (October 12, 2016 8:54:01 pm )

    Ajil hiij baigaa negendee ingej bitgii horsoloo ilerhiilj baigaach ee. Huviin ataa jotoonoos yydeltei bichsen baina daa naadah nohor chini. Tyynees bish namiin ajliig saijruulah setgelten bish bna daa hoorhii.

  • зочин (October 13, 2016 10:13:13 am )

    Нэг сайтын худал мэдээг нөгөө сайт нь хуулж тавиад бичсэн эзэнгүй сонгуультай үед хүн гүтгэгчид нэрээ нуугаад бичиж захиалагчаасаа талхны мөнгө авдаг байх даа ядуу юм

  • Mendee (October 13, 2016 12:48:41 pm )

    Chinese looking mofocker

  • B.Ganzorig gej hen be (October 13, 2016 1:46:20 pm )

    B.Ganzorig gej zaluu ner dewsheeguinhee tuluu ingej bgaan bol songuulid ylagdwal buur irgediig namaig songosongui gej zodohnee. hymdhan aharhan setgehui bna daa. zaluus dotroo gologdoj amidarch bgaagaa buu olon tumend zarlaad bai.

  • ззочин (October 13, 2016 5:00:20 pm )

    Баянзүрхийн МАН арай бишээ

  • Ахмад намын гишүүн (October 13, 2016 10:23:40 pm )

    Манай дүүргийн намын байгууллага харин ч сайн ажиллаж байгаа гэж боддог шүү. Сонгууль болохоор худал муу үгээр бие биенээ доромжилж цагаа үрэх хэрэггүй дээ. Хэн сайн ажиллаж чадахыгаа л сонгож түшиж ажиллацгаая таминь ээ.

  • Anonymous (October 20, 2016 4:16:45 pm )

    Bathaan centeriin ezen gsenshde bas ajil amidralaa salgaj yalgaj chadkv bol ergen toirnihni hvmvs APUchin l boloh bhda huurhiis chaaoos nariin bichigteige ywalddag gsen bayanmunh bilv nzigni ene 2 anh dvvrgiin namin horoon dr harad ymar yumni darga gelede tegj helhedni ih gaihsan shvv yum 2 bubuuchin orod irwe gj bodoj bsan svvlde sonsood ined hvred

  • зочин (October 25, 2016 7:21:42 pm )

    өмнөх дарга пүрэвдаваа нь бас хороололд подволд баар ажиллуулдаг байсан дүүргийг ч сайн самарч өгсөн дөө хөөрхий.

antalya rent a car