antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 Comments are off

ОХУ-БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үедээ байна гэв

нийтлэсэн Admin

147623451557fd8d1398d2f

ОХУ-БНХАУ-ын одоогийн харилцаа хамгийн сайн сайхан үедээ байна гэж БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ли Хуй мэдэгдэв.

“Өнөөдрийн ОХУ-БНХАУ-ын стратегийн иж бүрэн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцаа нь түүхэн дэх хамгийн сайхан үедээ байна. Илүү өргөжин тэлж байна гэхэд болно” гэж тэрбээр мэдэгджээ.

“Хоёр орны удирдагчид итгэлд суурилсан найрсаг харилцааг бий болгосон. Тэдний нэг жилийн хугацаанд хийсэн уулзалт маш олон бөгөөд тэд хоёр орны харилцааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг” гэж Ли Хуй мэдэгдээд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний 2016 оны зургадугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын талаар дурджээ. Ерөнхийлөгч В.Путин Ханжоу хотод болсон 20-ийн бүлгийн уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан байна.

Ли Хуй цааш нь хэлэхдээ, Ханжоугийн уулзалт болон ОХУ-БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн харилцааг Ерөнхийлөгч В.Путин хэрхэн үнэлдэг, мөн Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд ОХУ ямар байр суурьтай байдаг нь бидний хувьд маш чухал юм гэдгийг онцлон тэмдэглэв.

“Эдгээр бүх үйл ажиллагаа нь хоёр улсын түншлэл жинхэнэ иж бүрэн, стратегийн түвшинд хүрснийг харуулж байна. Хоёр улс олон улсын тавцанд бодитой, шударга байр суурьтай байдаг бөгөөд олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг бүхий шинэ, хамтын ажиллагаанд суурилсан олон улсын харилцааг бий болгохын төлөө хамтран ажилладаг” гэж тэрбээр онцоллоо.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car