antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2016 11 comments

“Бид цөөхүүлээ шүү дээ, Монголчууд минь ээ !”

нийтлэсэн Admin

147608924957fb55a1a76ec-Бэгтэр ахыгаа харвуулсан өнчин Бэлгүүдэй шиг цөөхүүлээ
Бэлтрэгнийхээ сорыг суйлуулсан өлөгчин чоно шиг цөөхүүлээ шүү дээ
Бэлчиж яваа сүргээсээ 22 дахин цөөхүүлээ шүү дээ
Бид Дэндүү цөөхүүлээ шүү дээ Монголчууд минь ээ

Аяа бид цөөхүүлээ шүү дээ

Алтайнхаа хяраар дүүлэгч
Аргал янгир шигээ цөөхүүлээ шүү дээ
Алалдаад тулалдаад өсдөггүй
Афганы хүн амаас найм дахин цөөхүүлээ шүү дээ
Азид цөмийн бөмбөг шидсэн
Америкийн хүн амаас 200 дахин цөөхүүлээ шүү дээ

Аяа бид дэндүү цөөхүүлээ шүү дээ

Монголчууд минь ээ
Нэг нь нөгөөгөө нэг буудахад
Ганцхан саяхан болчихно шүү дээ Үхэр монголчуудаа
Нэмээд нэг буудахад тавхан бумхан болчихно шүү дээ
Үхэр Монголчуудаа

Энд нэг хүн амь эрсдэхэд
Тэнгэрт мянган одны гэрэл бөхдөгийг бүү мартацгаа
Бурхны шавь Монголчуудаа
Буяны садан Монголчуудаа

Т.Галсан.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (October 11, 2016 2:57:44 pm )

    ҮХЭР ямар их ухаантайг та мэдэхгүй байна уу үхэр ухаантай болхоор МОНГОЛ- чуудыг үхэр монгол гэсийм Үнээ туглаад туглаа амьтнаас яааж нууж хяруулж хамгаалдаг билээ үнхээр гайхамаараа

  • Тер (October 11, 2016 3:00:53 pm )

    Тэнэг тер нийгэм бий болгочихоод бид цеехуулээ гээд хашгичаад бгаа балай хегшин бэ,
    цэдэнбал чамайг цаазаар авах бсан бх,амьд салганаж яваадаа баярла,мэдуу тэнэгээ

  • tuya (October 11, 2016 4:13:55 pm )

    Vneher sxn shvleg bna vnen xelsen bna shv de

  • Зов шууу мундаг ба (October 11, 2016 5:05:05 pm )

    Унхээр л жинхэн монгол эрийн сэтгэл дээун хогширох тусам унэнийг хэлдэг туйлийн унэнд дохсон зов зуйл яарьж бгаагаа дэмжин туслаж энэний толоо амиа ч огдог монголыг ийм замаар явуулж бгаа цоохон хунмуус бий шуу дээ бусдыг уруу татаж бгаа н энхбаяр нямдорж тэргуутэй фракцын удирдаж бгаа ноход эднээс салах хэрэгтэй

  • зочин (October 11, 2016 5:08:45 pm )

    Олон цоон ямар хамаа бн

  • Anonymous (October 11, 2016 10:09:58 pm )

    Энэ тэнэг хөгшин ардчлалыг буруу тийш ньхөтөлж залуучуудыг уруу татсан нүгэлтэй

  • Ачу (October 11, 2016 11:29:04 pm )

    Аргаа ядсан хөх өвөгдий минь үг
    Алуулахдаа тулж явсан халуун амь
    Нүгэлтэй энэ ардчилсан нийгэм
    Нялзаахгүй цаазалдаг хуулиа сэргээ!”

  • зочин (October 12, 2016 8:17:42 am )

    ЭНЭ ХОЁР НАМ НЭРТЭЙ ХУЙВАЛДСАН ЛУЙВАРЧДЫГ ХЭЗЭЭ ЦААЗЛАХ ВЭ МОНГОЛЧУУД АА ТАЛЦАЛ ХУВААГДЛЫН ХАГАРЛЫН ҮҮД ЭНЭ ХОЁР ХАРААЛ ИДСЭН НАМУУДЫГ УСТГАЦГААЯ

  • зочин (October 12, 2016 8:25:59 am )

    Бид цөөхүүлээ.
    Цусаа цэвэр монголоороо байлгая.
    Бид цөөхүүлээ.
    Ясаа цэвэр монголоороо байлгая.
    Бид цөөхүүлээ.
    Тангадын Галсан
    Таны үг юутай үнэтэй бэ

  • зочин (October 12, 2016 9:06:23 am )

    Гурван сая монгол энэ нутагт түүхэндээ байсан юм уу? Бид олуулаа болж байна аа. Хурдтай ч өсөж байна. Хүчирхэг ч болно. Үр хүүхдүүдээ их монгол сэтгэлээр хүмүүжүүлээд авбал учир байна.

  • Anonymous (October 12, 2016 9:43:24 am )

    Bitgii demiir. Khen ni kheniigee buudakh geed baigaa yum? Ene Galsan gegch dandaa ingej budaach budaach gekheer sakhalaa budaw-geech bolj bajkh yum. Amnaas ni oligtoi vg gardag gejvv

antalya rent a car