Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө 00:00 цагийн үед галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд их хэмжээний мөнгө дээрэмдэж, 30 гаруй иргэнийг шархдуулсан ноцтой хэрэг гарсан. Энэ тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж багагүй дуулиан тарьсан юм.
Тэгвэл дээрх хэргийг А, Б нар удирдан зохион байгуулжээ. Цагдаагийн алба хаагчид дээрх этгээдүүдийг баривчилж, эрүүгийн хуулийн 147.3 заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Хамт хэрэг үйлдсэн этгээдүүдийг дайчлан баривчилна гэдгийг мөн ЦЕГ-аас мэдээллээ.
Хэрэг гарсан шөнө буюу энэ сарын 10-ны 00:00 цагийн үед иргэнээс зодоон болж байна гэх дуудлага анх иржээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгалтаар очих үед Амины орон сууцанд энэ хэрэг болжээ. Энэ үед арван хүн мөрийтэй тоглож байсан бөгөөд галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээдүүд дайран орсон аж. Арван хүний хоёр нь хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн бол үлдсэн хүмүүс нь бага зэргийн гэмтэлтэй байжээ. Хохирогчдын хувьд хууль бусаар мөрийтэй тоглож байсан учраас цагдаагийн байгууллага хэрэг гарах үед тухайн байранд байсан хүмүүсийг мөн шалгах юм. Тиймээс зэвсэгт этгээдүүдийн дээрэмдсэн мөнгө, эд зүйлсийг улсын орлого болгон хурааж магадгүй гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэлэв.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 11, 2016 3:03:50 pm )
Зальт этгээдуудийн дээрэмдсэн Эрдэнэт уйлдвэрийг улсын орлого болгое.
-
АХАМДЫН БАЯР: (October 11, 2016 5:36:23 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Хот (October 11, 2016 5:47:41 pm )
Бvгдл мурийтай тоглодог шvv дээ!!! Харин хутгалдаг буруулдаа.
-
zochin (October 11, 2016 8:41:09 pm )
ter togloomiin gazriig ni neej uguud tendees uls tatvaraa avaad mun mungunii ursgaliig ni hyanaj baival zugeer bish uu zaaval haaj booh shaardlaga baihgui shuu dee
-
huyhuygaagaa (October 12, 2016 1:03:08 am )
yagzob
-
Пурэв (October 12, 2016 5:39:49 am )
10 хун тоглож байсан юм бол 30 хунийг яаж шархдуулвааа? ?
-
Anonymous (October 12, 2016 8:53:23 am )
дайчлан баривчилна гэж юуг хэлдэг юм бэ…. дайчлах гэдэг нь ямар нэгэн төрийн албанд хэн нэгнийг зүтгүүлэх ажиллуулах зорилгоор хэрэглэдэг монгол үг шүү дээ…. баривчилна гэдэг нь хэн нэгэн этгээдийг тодорхой үйлдлийх нь төлөө эрх чөлөөг нь хязгаарлаж, төрийн эрх мэдэл бүхий хүмүүс ямар нэгэн албадлагын шинж чанартай хуулинд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хэлдэг шүү дээ… тэгэхээр дайчлан баривчлах гэдэгийг юу гэж олйгох юм бэ
-
зочин (October 12, 2016 10:28:26 am )
Яасан сайн юм ер муусайн баян шарнуудын хөрөнгийг нь хаанаас гаралтайг нь тодруулж улсын орлого болго хорин жилий өмнө адилхан л хүмүүс байсан юуч хийж гавиагүй монгол улсаа сөхрүүлж хүн ардыг нь гуйлгачин болгочихоод хэн байснаа мартаад их галзуурцгаагаад байгаанмзүгээр ажлаа хийгээд мөрөөрөө явсанмнь өдчин өрөндбаригддаг ямар шударга ёс байдгийн
8 Comments