МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг албан тушаалаа ашиглан онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэгвэл АТГ-аас түүнтэй холбоотой хэрэгт холбогдуулан МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг баривчлан ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад батлан даалтад гаргаад байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл П.Цогтбаатарыг “Хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж Хяналын прокурор үзсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Эргэн сануулахад, Г.Шийлэгдамба олон нийтэд хандаж сонордуулга маягийн ил захидал хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан гаргасан. Үүнийгээ гаргах явцдаа өөрийнхөө авлигын гэмт хэргийн талаар болон авлига авсан мөнгөө хэнд өгсөн, тус мөнгийг дан ганц хувьдаа хэрэглээгүй, өөрийн харьяа намын эрх бүхий албан тушаалтнуудадаа өгсөн тухай мэдээллийг цацсан. Ийм ийм үндэслэлийг дахин шалгах, үргэлжлүүлэн мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг прокуророос гаргаж АТГ руу хэргийг буцаасан байдаг. Тиймээс хэрэгтэй холбогдуулж, “тус намын санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг нь шалгаж эхэлсэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа болохоор П.Цогтбаатарын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт шалгаж байгаа. Хандив, авлига хоёр шал өөр зүйл гэх мэдээллийг АТГ-аас өгч байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (October 11, 2016 2:28:11 pm )
ЦОГТОО ДАРГА ИХ НУРУУТАЙ НЯГТ НЯМБАЙ ЧАДВАРТАЙ ХҮН ШҮҮДЭЭ ҮНЭН ҮНЭНЭЭРЭЭ ГАРСАНД БАЯР ХҮОГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ ШИЙЛЭГДАМБААС БОЛЖ ИХ ХУРАЛД НЭР ДЭВШИЖ ЧАДСАНГҮЙ ИХ ХОХИРЛООДОО гэвч зүгээрээ
-
Шаадагууд (October 11, 2016 5:19:36 pm )
Шийлэгдамдын эзэн нь дамбын хишигжаргал шуу дээ
-
bgd (October 11, 2016 8:06:00 pm )
Ene ch novshiin l hundee,ug ni
-
ЗОЧИНЗОЧИН (October 11, 2016 9:18:15 pm )
Шийлэгдамба, Ламбаа нар сайн ажиллаж байсан. Энэ авгай юу ч хийхгүй юм. Энэ айхтар ханиадын үеэр эмнэлэгийнхээ орыг нэмэгдүүлээч. Хурлын заалаа чөлөөлөөд хүүхдүүдээ хэвтүүлээч. 7-р төв сайхан эмнэлэг ажиллуулж чадахгүй байна. Сайд та хэддүгээр зуунд байгаагаа мэдэрч ажиллаач. Алин болгон эмнэлэгийн коридорт хэвтэх вэ хүүхдүүд.
-
дэмжигч (October 11, 2016 9:18:38 pm )
Болж дээ
-
Anonymous (October 12, 2016 7:58:23 am )
ashgvi dee, tsogoo darga ih sain hun shuu, tseregt bhaas ni ehelj medne. tsaashdiin ajild ni amjilt husie
-
zochin (October 12, 2016 9:31:51 pm )
ug ni ih hurald ner devshsen bol ard tumniihee tuluu ih duugarah hunii negdee sn huniig bodlogoor ingej darah yumdaa manai niigem
7 Comments