antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2016 Comments are off

Б.Энхсувд:Чихэвчээр хөгжим удаан хугацаагаар, хэт чанга сонсвол дүлийрэх шалтгаан болно

нийтлэсэн Admin

07a929f87a3267978396ea58652cc600

Залуус автобус, олон нийтийн газар хаа ч явсан заавал чихэвч зүүх нь хэвийн үзэгдэл болсон. Зарим нь дуугаа хэт чанга тавьсны улмаас дэргэдэх хүнд нь тод сонсогдох нь бий. Тэгвэл чихэвчний буруу хэрэглээ сонсголын эрхтэнд хэрхэн нөлөөлдөг талаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар амбулатори-1, чих хамар хоолойн их эмч Б.Энхсувдтай ярилцлаа.

-Залуус байнга утасныхаа хөгжим сонсох болсон. Зарим нь хэт чанга сонсдог. Тиймээс чихэвчний хөгжмийн хэрэглээний тухай таньтай ярилцахыг хүссэн юм. Юуны өмнө бид чихнийхээ бүтцийн тухай мэдэх хэрэгтэй байх?

-Чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтоно. Гадна болон дунд чих нь дууны долгионыг цуглуулан сувгаараа цааш нь дамжуулах үүрэгтэй. Дунд чихэнд сонсголын яснууд гэж нэрлэгддэг маш жижиг гурван яс байдаг. Дотор чих нь сонсголын захын эрхтэн бөгөөд түүний дунгийн дотор байрлах кортийн эрхтэн дууны долгионыг хүлээн авч сонсголын мэдээллийг цааш төв мэдрэлийн системийн төвд дамжуулснаар хүн дуу авиаг ялган таньж мэдэх үйл явц явагддаг.

-Сонсгол муудах үйл явц хэрхэн явагддаг вэ?

-Сонсгол бууралтын хэд хэдэн хэлбэр бий. Дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт байна. Мөн дуу хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэл-мэдрэхүйн сонгол бууралт гэж бий. Үүнээс гадна холимог хэлбэрийн сонсгол бууралт тохиолдоно. Сүүлийн үед чихэвчээр дуу хөгжим удаан хугацаагаар хэт чанга сонсох болсон нь сонсгол муудах, дүлийрэх шалгаан болж байна. Чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээж дахин сэргээхгүй болгох аюултай. Тухайлбал, хүний сонсголын эрхтэн нь 16-20000 Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг децибелээр (дБ) илэрхийлдэг. Хүмүүсийн харилцан ярианы түвшин 60 дБ байхад онгоц буух үеийн дуу чимээний түвшин 110 байх жишээтэй. Гэтэл MP3, Ipod-ийн чангаруулагчийн дээд түвшин 120 байдаг. Энэ нь хөгжмөө эцэст нь чангалж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг.

-Тэгэхээр хөгжмөө эцэс дээр нь тавьж сонсох нь өөрийгөө гэмтээж байгаагаас ялгаагүй юм байна?

-ДЭМБ-аас гаргасан баримтаар 85 дБ хэмжээний чангаар нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоосон. Мөн чихэвчний хөгжимнөөс болж дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна. Жишээ нь 1994 онд Америкийн өсвөр насныханы 3.5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан. Гэтэл одоо энэ хувь тав болж өссөн.

-Чихэвчний хөгжмөө чанга тавьж, удаан хугацаагаар сонссоор байгаад сонсгол муудвал эмчилгээ хийж сэргээх боломжтой юу?

-Өдөрт нэг цагаас илүү хугацаагаар чихэвчээр дуу сонсохгүй байх, дууны түвшинг 60 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагатай. Гудамж талбай, нийтийн тээвэр, сургууль гээд ер нь хаана ч явсан залуус чихнээсээ уядаг ганц зүйлтэй болчихсон. Хэн нэгэн юм асуухаар анзаарах сөхөө алга. Залуусын дунд амьд харилцаа үгүйлэгдэж байна. Хамгийн гол нь чихэвч их хэрэглэснээр, мөн чанга сонссоноос болсон сонсголын бууралт дахиад сэргэдэггүй. Тэгэхээр өдөр шөнө, өглөө үдшийг ялгахгүй чихэвч зүүж явдаг хүмүүс нэг л мэдэхэд сонсголын аппаратаар чихэвчээ сольж магадгүй. Нэгэнт сонсголын аппаратны хэмжээнд хүрчихвэл хүний хэлснийг олигтой сонсохгүй. Юун хөгжим сонсох манатай.

Мэдээж чихэвчнээс гадна бухимдал, орчны бохирдол сонсгол муутгадаг. Өөрөөр хэлбэл, манай улс ногоон байгууламж муутай учир бидний сонсгол аажмаар буурахад нөлөөлж байна гэсэн үг. Бусад оронд хурдны замаар ногоон байгууламж төлөвлөж, байгуулдаг нь учиртай. Дуу шуугианы хамгаалалт болдог. Тиймээс хотжилт муутай, хором бүрт бухимдал тойрсон нийгэмд амьдарч байгаа бид хүссэн хүсээгүй сонсгол муудаж байна. Дээрээс нь чихэвчний хэрэглээ гал дээр тос нэмж байна.

-Сонсголоо хэрхэн хамгаалах вэ?

-60 харьцах нь 60 гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Чихэвчний хөгжмийн дууны түвшний чангарлыг талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Шуугианаас давж хөгжмөө сонсохын тулд дууг нь чангалснаар сонсох эрхтэнд гэмтэл учруулах аюултай. Гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсоорой. Сонсгол муудаж чих нь дүлийрээд ирэхээр хүн нийгэмтэй зөв харьцаж чадахгүй. Зам хөндлөн гарах, гудамж талбай олон нийтийн газар, барилга байгууламжийн дэргэдүүр чихэвгүй явах хэрэгтэй. Бид өөрсдийн эрүүл аюулгүй байдлаа хангахын тулд гар утас, чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях ёстой. Үүний тулд эхлээд тархиа нам дуунд дасгах хэрэгтэй. Хамт яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гар утас, чихэвчний хөгжмийнхөө дууг султгаарай.

Г.Сар

Эх сурвалж: Zuvsongolt.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car