antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2016 25 comments

ХХБ-ны хөрөнгийг санхүүгийн луйварт хутгаагүй гэдгээ, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг Эрдэнэтийн хувьцааг авахад оруулаагүй гэдгээ нотлох хэрэгтэй!

нийтлэсэн Admin

tdbm-building

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар энэ Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Хэн нь зөв шийдвэр гаргаж, хэн нь буруу шийдвэр гаргасан гэдгийг шалгаж, асуудалд цэг тавих хэрэгтэй. Энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр хуралдсан Засгийн газрын протокол нууц байсныг ил болгоно. Бүх шийдвэр, хэлсэн үг зэрэг нь гарын үсэгтэйгээ байгаа. Асуудлыг нууж хаацайлахгүй. Иймээс хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар бэлтгэж байна. Хэрвээ хууль зөрчсөн, буруутай нь тогтоогдвол тухайн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Үнэн зөвийг тодруулсны дараа УИХ-д маш яаралтай өргөн барьж танилцуулна. Мөн хэвлэл мэдээлэл, ард иргэдэд ил тод мэдээлнэ гэж мэдэгдсэн байгаа.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэр, 400 сая.ам доллар хэрхэн босгосон бэ гэдэг асуудлыг Монголбанк шалгаж тогтоохоор ажиллаж эхлээд буй юм. Ер нь бол уг асуудлыг үнэн мөнөөр тогтоохоос нааш Эрдэнэтийн 49 хувийг тойрсон асуудал намжихгүй гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон. Судлаач Х.Д.Ганхуяг эрхэм хэлэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.долларын зээлийн баталгааг Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргасан эсэх, тэр зээл нь ХХБ-ны бондоор хэлбэржсэн үү? Эсвэл “27 настай тэрбумтны компанийн хур хөрөнгө” үү ? гэдгийг ялгаад гаргаад ирэхэд асар их мөнгөний манхинаци ил болно доо гэж байсан.

7d47cf4eed66bd0fbig

Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон эрхэм санхүүжилтийн эх үүсвэрийн талаар зөрүүтэй зүйл хэлж яриад байгаа. Монгол телевизийн “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэгт орохдоо “Энэ асуудал  чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан. Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа. Энэ хэлцлийг амжилттай хийж чадсандаа баяртай байгаа.” гэж байсан бол medee.mn сайтад 10 дугаар сарын 10-ны өдөр нийтлэгдсэн ярилцлага өгүүлэхдээ “Эх үүсвэрийг хэрхэн босгосныг Монголбанк шалгаад, дүгнэлтээ гаргах байх. Бидний босгосон 400 сая ам.доллар дотор урд хөршийн гаралтай ямар ч мөнгө байхгүй, гадны хөрөнгө оруулалт нь цаана нь байхгүй. Нэг ч улстөрчийн мөнгө, далд хувьцаа байхгүй гэдгийг онцолмоор байна. Бүх зүйл ил тод байгаа. Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан. Ер нь бол цэвэр зээлийн эх үүсвэр гэсэн үг л дээ. Засгийн газраас өгсөн үүргийн Монголбанк энэ асуудлыг хянаад, тодорхой болгоно.” гэж хэлж яриад байгаа.

Тэгэхээр 200 сая ам.долларын санхүүжилтийг компани өөрөө гаргасан гэж байснаа сүүлдээ банк гаргасан болж таараад байгаатай холбоотой анхаарал татсан асуулт тавигдаж буй. Ер нь Худалдаа хөгжлийн банк Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг  Эрдэнэтийн хувьцааг худалдаж авах санхүүжилтэд гаргачихаагүй биз? Худалдаа хөгжлийн банкинд данс, хадгаламж эзэмшигчид өөрсдийнхөө мөнгийг асуудалд ороогүй гэж бодож байна уу гэхчлэн асуудлууд гарч ирж байна.

Эдийн засагч Д.Жаргалсайхан уг асуудлын талаар байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхий сайд мэдээлэл хийсэн орой энэ бүх юм нууц явчихлаа, үүнийг шүүмжилнэ. Нийтийн хөрөнгийг зарахдаа нийтийн санал бодлыг асууж болдоггүй юм уу гэсэн саналаа би илэрхийлсэн.” гэж байсан бол хуульч О.Алтангэрэл “Төрийн нууцын тухай хуульд зааснаар нууцын зэрэглэлийг ҮАБ зөвлөлөөс тогтоодог. Тэгвэл ҮАБЗ-өөр энэ асуудал орсон юм уу.” гэж байсан. За харин МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан “ХХБ банкны хөрөнгийг хууль бусаар санхүүгийн луйварт хутгаагүй гэдгээ нотлох ёстой.” гэсэн бол Ж.Энхбаяр гишүүн “Олон улсын гэрээ хэлэлцээр УИХ-аар батлагддаг. Сая энэ үйл явц хийгдээгүй. Засгийн газар энэ гэрээ хэлэлцээр явуулж байгаа тухай УИХ-д мэдэгдэх үүрэгтэй. Энд л асуудлын зангилаа яваад байгаа юм.” хэмээн хэлж ярьсан байгаа.

Сануулахад, 2016.06.13-ны өдрийн Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалж, асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулж, гишүүдийн олонхи дэмжсэн байдаг байна. Тухайн үед Сангийн сайд байсан Б.Болор 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй байх утга бүхий 255, 266  тоот тушаал гаргажээ. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч “Монгол Улсын Засгийн газар хувиасаа татгалзаж, худалдахыг зөвшөөрч байна гэдгээ илэрхийлсэн гэх зүйлийг хэлж байгаа юм. Гэхдээ  хоёр талын хэлэлцээрийг цуцлах, батлах бүрэн эрх УИХ-д байдаг тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлж байгааг энд тодотгоё.

Тэгэхээр хүлээлт үүсгээд байгаа гол асуудал бол Худалдаа хөгжлийн банк 49 хувийн хувьцааг авах санхүүжилтийг үнэхээр цэвэр зарчимаар босгосон уу гэдгийг яаралтай тодруулах шаардлага юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • ZOCHIN (October 11, 2016 12:01:12 pm )

    IH ZUV ZALUU SHYY

  • Anonymous (October 11, 2016 12:08:22 pm )

    Zochin ta heniig heleed bna.Hulgai hiisen hunig heleed baigaa yum yy

  • 88671597 (October 11, 2016 12:09:10 pm )

    ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Магистрийн диплом олгож байна.

  • ИРГЭН (October 11, 2016 2:20:56 pm )

    ЗӨВӨӨ ХАТ БЯЛДУУЧ НОВШ ВЭ ЧИ БААХАН ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН МӨНГӨӨР Л АВЧ ТААРАА ШҮҮДЭЭ ЭРДЭНЭТИЙГ ҮНЭН ЗӨВ НЬ ТОГТООГДОНООО УДАХГҮЙ

  • Зочин (October 11, 2016 2:57:21 pm )

    Нууцаар хийсэн бухнийг хулгай гэдэг. Хулгай хийсэн хунийг хулгайч гэдэг. Тэгэхээр манай еронхийлогч Элбэгдорж , УИХ-н дарга асан З.Энхболд, еронхий сайд асан Ч.Сайханбилэг,сайд асан Болор, Эрдэнэбат, Пурэвсурэн, ХХБ-ны удирдлагууд хулгайч юм. Хулгайчтай тохиролцдоггуй, наймаалцдаггуй, ярилцдаггуй. Харин хулгайчид засгийн хуулиар гэсгээдэг. Энэ бол хун турэлхтэний бий болгосон союл. .

  • Иргэн (October 11, 2016 3:14:26 pm )

    Нууцаар хийсэн бухнийг хулгай гэдэг. Хулгай хийсэн хунийг хулгайч гэдэг. Тэгэхээр манай ерөнхийлөгч Элбэгдорж , УИХ-н дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг,сайд асан Болор, Эрдэнэбат, Пурэвсурэн, ХХБ-ны удирдлагууд хулгайч юм. Хулгайчтай тохиролцдоггуй, наймаалцдаггуй, ярилцдаггуй. Харин хулгайчдыг засгийн хуулиар гэсгээдэг. Энэ бол хүн төрөлхтөний мянга мянган жилд бий болгосон соёл юм. Соёлт хүн төрөлхтний жишгээр хулгайчийг жигшиж, шийтгэж амьдаря л даа.

  • boldoo (October 11, 2016 3:33:39 pm )

    ene erdenetiin asuudlig ih nuhatsti sain shalgaj ali ni zuv alin buruu gedgiig ars tumend shalgaltin ur dung tanilrsuulah heregtei ard tumen ene asuudlig oilgohoo bailaa shuu dee

  • Иргэн (October 11, 2016 4:23:36 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Иргэн (October 11, 2016 4:24:16 pm )

    Насаараа ажилласан зууны манлай Эрдэнэт үйлдвэрээ луйварчидад дээрэмдүүлж сэтгэлийн гүн гутралд орсон, хэзээ ажлаасаа халагдах бол гэсэн айдас түгшүүрт автсан 6000 гаруй ажилчин, Эрдэнэт хотынхон, Монголын нийт ард түмэн Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит компани болгох төр, засгийн даацтай шийдвэрийг хүлээж өдөр, хоногийг арай ядан өнгөрөөж байна.

  • Иргэн (October 11, 2016 4:25:03 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хатуу хариуцлага тооцох.

  • Иргэн (October 11, 2016 4:25:25 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 11, 2016 4:26:01 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 11, 2016 4:26:25 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Иргэн (October 11, 2016 4:26:51 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 11, 2016 4:27:13 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Иргэн (October 11, 2016 4:27:28 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Зочин (October 11, 2016 5:59:33 pm )

    49 хувийг худалдах эсэх нь хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэгдэх асуудал юм. Энэ нь хоёр орны Засгийн газар хооронд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээгээр баталгаажсан байгаа. Гэрээнд өөрчлөлт ороогүй байхад Монгол улсын Засгийн газар дангаараа нууцаар шийдвэр гаргасан нь АН-ын эрх мэдэл бүхий нөхдүүдийн төрийн өмчлөлийн хөрөнгийг хувьдаа зувчуулж авдаг улиг болсон арга.

  • Anonymous (October 12, 2016 8:23:54 am )

    Shalgaad turd avch huibalagchidiig gemt getegt tat

  • Anonymous (October 12, 2016 8:29:23 am )

    2 ulsiin hoorondiin olon ulsiin gereeg tegeed Saihanbileg tsutsalchihsan hereg uu?! Manai Ih Hural uygaa harj bsiin tegeed?! Saihanbilegt dur medeh erh baihgui! Ih Hurlaas nuusan luivar gedeg ni todorhoi uym bish uu?!

  • Anonymous (October 12, 2016 8:34:42 am )

    Saihanbileg ch harin ovoo muu gar uu?!

  • за (October 12, 2016 12:15:11 pm )

    Үйлчлүүлэгчид нь ХХБ аас хадгаламжаа авахад энэ банк шууд дампуурна. Одоо ХХБ аас хол тойрч өнгөрөх хэрэгтэй болжээ

  • Anonymous (October 12, 2016 9:31:28 pm )

    үзэж байгаа юм хүртэл хятад муу хятадын эрлийз ац . би энэ бакинаас мөнөгө авсан бусадыгаа ч аваарай гэж уриалж байна. шуналтай хүмүүст ямар байдгыг үзүүлэх цаг болсон.

  • unen ug (October 12, 2016 11:16:27 pm )

    Zasgiin gazar ni 49 xuwiig ard tumendee awaad ugue gesen setgel alguuu bolomj bsan l bnleeshdee uunii ard ni ardchilaliin heden nuhduud l bga ni todorhoi shuudee awaxaa tulahad ter 400say tugrugiig haanaas ch olno ene nuxduud….

    • unen ug (October 12, 2016 11:17:28 pm )

      400say dollariig

  • бат (October 13, 2016 12:03:52 pm )

    Тааж бичээд яах вэ тэр тодруулдаг газар нь тодруулна биз.

antalya rent a car