Нийслэлийн төвийн 6 дүүргийн 33 байршилд 370 цэгээр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа гарч байна.
Сүхбаатар дүүрэгт Цэрэндоржийн гудамж, Аса циркийн гадна талбай, “Улаанбаатар Их дэлгүүр”, “Метро молл” их дэлгүүр, , Сарны титэм худалдааны төв
Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Улсын Их дэлгүүр, Алтай төв, Бишрэлт худалдааны төв,
Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн үйлдвэрийн урд талбай, 3 дугаар үйлчилгээний төв, Номин агуулах худалдаа, Макс, “Миний” сүлжээ дэлгүүр
Баянзүрх дүүрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тэнгэр бөөний худалдааны төв, Е-mart хайпермаркет, Амгалан дахь Оргил худалдааны төв, Дүнжингарав төв
Баянгол дүүрэгт Номин их дэлгүүр, Номинсупермаркет, Тод өнгө худалдааны төв, Байгаль эх цогцолбор, Оргил супермаркет
Хан-Уул дүүрэгт Соёлын төвийн гадна талбай, Ажилчны алдар талбай, Яармаг худалдааны төв, Хоум плаза-2 супермаркетын гадна талбай, Оргил төв, Номин юнайтед хайпермаркетад хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд “Шилмэл загвар” ХХК, “Аз хур” ХХК, “Голден пен” ХХК, “Батзүү” ХХК, “Зебра бал”, “Өүлэн мэнч” зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд, худалдаа эрхлэгч нар нар оролцож байгаа.
Дүүрэг бүрт хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа гарснаар замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэд өөрт ойр байршлаас сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг худалдан авах боломж бүрдэнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.