Чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг таван хуулийг буцаах тухай асуудлыг хэлэлцэж баталсан билээ. Хууль зүйн байнгын хорооны дарга хэлэхдээ дээрх хуулиуд ньТөрийн эмхэтгэлд хэвлэн нийтлэгдээгүй, ёсчлон батлагдаагүй тул буцааж байна гэж байсан. Чуулганаас гарсан шийдвэртэй холбоотойгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжих хугацааг наашлуулах хэрэгтэй гэдэг асуудал яригдсан. Түүнчлэн МАН-ын зүгээс уг хуулийг яаралтай өргөн барьж, батлуулна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ уг хууль дангаараа хэрэгжлээ гээд хүлээлт үүсгэсэн зохицуулалт болж дийлэхгүй гэдгийг хэлэх хүмүүс байгаа. За харин ХЭҮК-ын дарга Ж.Бямбацогт хэлэхдээ “Гарцаагүй хэрэгтэй хууль учраас одоо яаралтай буцааж оруулж ирж байгаа нь зөв. Шинээр баталсан ч хэрэгжих хугацаа нь хойшилсон Эрүүгийн хууль, Зөрчлийн хуультай холбоотой заалт нь гэвэл гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзсэн явдал. Харин одоо хэрэгжиж байгаа хуульд тийм заалт байхгүй учраас шинэ хуульд байгаа заалтуудыг оруулж ирэх байх.” гэж байна.
Холбоотой мэдээ
-
Зочин (September 02, 2016 11:20:02 am )
энэ хуулийг хурдан батлаач
-
зочин (September 02, 2016 1:05:31 pm )
Түрүүчийн хууль шиг ямар ч хөрсөн дээр буухгүй цоорхой ихтэй маш муу хууль хийвэл хэрэггүй ш дээ хүчирхийлэл үйлдэгчид үзүүлэх ямар ч хариуцлага байхгүй нөгөөдүүл нь оодорцон хүн зодож хүний эрүүл мэндийг хохироочоод тэдэнд тооцох ямар ч хариуцлага бхгүй учир инээгээл гарч бгаа юм чинь арай л биш заримдаа тэнд нь очоод хууль батлалцаад суумаар санагдахийн манай улс үнэн чадьаргүй муу хүмүүсээр төрийн эрхийг бариулаад хууль батлуулаад өөрсдөө хохироод суухийм даа яалтай ч билээ дээ
-
Zochin (September 04, 2016 11:23:43 am )
Bugdiig ni batlaachee.Belen baigaa zuilee batalgaajuulaad l boloo bizdee.Songuuliin umnu eu amlasnaa sanaachee.Ta bukhnii amlasan zuiliig ard irged bid martakhgui shuu
3 Comments