МУБИС-ийн оюутан Д.Сумьяа 2016 оны зуны олимпод амжилттай оролцон, мөнгөн медаль хүртсэн бол шинээр элсэн суралцаж буй Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн амжилтаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгааг тус сургуулийн доктор, профессор Д.Мөнхжаргал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хэлж байлаа.
Тус сургууль 2013 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч, багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад Төрийн сангаас өндөр онооны тэтгэлэг гаруулж байгаа аж. Ийнхүү хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үеэр өндөр оноотой оюутнууд болон Олимпийн мөнгөн медальт тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумьяа, Олимпийн хүрэл медальт тамирчин Д.Отгондалай нарт УИХ-ын дарга тэтгэлэг гардууллаа.
Холбоотой мэдээ
-
зочин (September 04, 2016 9:50:52 pm )
mundag bn zaluuchuud
1 Comment